Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/222          

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж/томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн **********дугаартай  хэргийг  2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн ***** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ****** сумын **дугаар баг “*****” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************** регистрийн дугаартай, ************** Ж.Ц

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын нутаг “*******” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохих, толгойтой үснээс зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзны үс халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бие биеийнхээ үгийг даахгүй маргалдсан. Таван жил хамт амьдарч байна. Хохирогчоос уучлалт гуйсан, хамт амьдарч байгаа.гэв.

 

   Яллагдагч *******ын: “...Би өөрийн эхнэр гийн эрүүл мэнд биед нь учруулсан гэмтэл, хохирлыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тухайн гэмтлийг би учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж буруугаа гүнээ ухамсарлаж байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн байгаа цаашид дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ хэлмээр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/

 

            -Хохирогч гийн: “...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед манай нөхөр ******* нь гаднаас ари ууж ирчхээд гаднаас хутга барьж орж ирээд “би чамайг ална, чи манай гэрээс зайл, чи намайг найзуудаас минь хөндийрүүлж байна, чам шиг гичийгээс болж би ах дүүсгүй боллоо” гэх зэргээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд над руу ирээд миний үснээс гараараа татаад миний нүүр лүү гараараа цохисон. Мөн хөлөөрөө өшиглөсөн. Би чамайг өмнөх нөхрөөс чинь илүү зодож ална, бага хүүг минь хүртэл савж ална гэх зэргээр айлгаж сүрдүүлж намайг зодож эхэлсэн. Тэгэхээр нь би айгаад бага хүүгээ аваад гэрээсээ гарч зугтаагаад гадаа байсан машиныг бариад явсан чинь машин маань шаварт суугаад байж байсан чинь араас мотоциклтой ирээд миний үсийг гартаа ороож байгаад миний нүүр лүү гараараа олон удаагийн давтамжтай цохиод эхэлсэн. Ингээд цохиж байхдаа намайг “олон эрийн дэвсгэр, танай аав, ээж хоёр хэдэн эрийн дэвсгэр болж байсан юмандаа хэлэхгүй, заваан авгай” гэх зэргээр доромжилж намайг гэр лүү явган явах хугацаандаа зодож хэл амаар доромжлоод л байсан. Тэгээд гэртээ ирээд унтах гэтэл намайг мөн л гэрээс хөөж хэл амаар доромжлоод байхаар нь би гэрийн гадаа сууж байгаад *******ыг унтсаных нь дараа гэртээ ороод унтсан. Манай нөхөр бид хоёр хамт амьдраад 4 жил болж байгаа. Албан ёсны гэр бүлээ батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. Тухайн үед манай гэрт *******ын дүү , тэгээд манай хоёр хүүхэд байсан.Манай нөхөр намайг урьд өмнө нь бараг 10 гаруй удаа зодож байсан. Намайг гичий, янхан, гудасны дэвсгэр гэх зэргийн үгээр байнгын хэл амаар доромжилдог. Гар хөлөөрөө миний нүүр лүү хэд хэдэн удаагийн давтамжтай цохисон. Урьд өмнө нь намайг зодоод миний чихийг сэтлээд уруулыг минь хүртэл сэтэлж байсан.Миний гарын шуу, хөлийн шилбэн дээр хөхөрч толбо үүссэн байдалтай байна. Бас толгойтой үс маань хөндүүрлээд байна. ...Миний хувьд сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, надад гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудаст/,

             

            -Гэрч Ж.гийн: “...Би 224 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар нутаглах *******ынд очсон юм. Тэгээд би *******ын зүүн гэрт байж байхад баруун гэрийнхээ гадна Нямсүрэн нь гартаа төмөр юм уу мод юм уу сайн харагдаагүй нэг зүйл барьчихсан *******, Нямсүрэн хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгээд төд удалгүй ******* зүүн гэр лүү нэг пиво барьчихсан ороод ирсэн. Би бодохдоо *******ыг пиво уух гэлээ гээд  уурласан юм болов уу гэж бодсон. Тэгээд удалгүй ******* гарч яваад эргэж орж ирээд “Нямсүрэн машиныг чинь унаад бага хүүг аваад явчихлаа гээд ороод ирсэн юм. ******* бид хоёр араас нь мотоциклтойгоо хайхаар яваад гэрийнхээ баруун урдаас олсон юм. Тэгээд миний хажууд тэр хоёр нэг нэгнийгээ үсдээд авсан. Би *******ыг хорьж байгаад миний үгэнд орохгүй болохоор нь бага хүүг нь аваад явчихсан юм. Тухайн үед *******, Нямсүрэн хоёрыг яг юунаас маргалдаад байгааг би ойлгоогүй. Би гэртээ маргалдахад нь ороогүй. Гэрийн гаднаас миний машиныг Нямсүрэн аваад явахад ******* нь “хүүхэд аваад хаашаа явчхав аа пизда” гээд байсан. ...******* миний хажууд бол цохиогүй. Хөдөө очоод маргалдахад нь хориод дийлэхгүй тэр хоёр, хоёр биеийнхээ үснээс үсэдчихээд тавихгүй байсан. Би эрэгтэйг нь л хориод байсан. Сүүлдээ миний үгэнд орохгүй болохоор нь би хөдөө хаячхаад хүүхдийг нь яваад өгсөн. ******* миний хажууд янхан, банзал, пизда гэх зэргээр хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

             

            ******* аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 272 дугаартай “...1. гийн биед тархи доргилт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзны үс халцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудаст/,

             

            -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 03-05 дугаар хуудаст/,

 

-Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36-р хуудас /

 

******* аймгийн ******* сумын  3 дугаар багийн Засаг даргын 2024.07.25-ны өдрийн 199 дугаартай тодорхойлолт/хэргийн 39-р хуудас/

 

-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Жолоочийн лавлагаа, мэдээлэл,иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/хэргийн 40-42-р хуудас/

 

-******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.08.20-ны өдрийн 23/162 дугаартай албан бичиг, зардлын түүх/хэргийн 45-46-р хуудас/

 

-*******аас эрүүл мэндийн даатгалын сангийн 56609 төгрөгийн зардлыг нөхөн төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын нутаг “*******” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохих, толгойтой үснээс зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзны үс халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            хохирогч гийн: “...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед манай нөхөр ******* нь гаднаас ари ууж ирчхээд гаднаас хутга барьж орж ирээд “би чамайг ална, чи манай гэрээс зайл, чи намайг найзуудаас минь хөндийрүүлж байна, чам шиг гичийгээс болж би ах дүүсгүй боллоо” гэх зэргээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд над руу ирээд миний үснээс гараараа татаад миний нүүр лүү гараараа цохисон. Мөн хөлөөрөө өшиглөсөн. Би чамайг өмнөх нөхрөөс чинь илүү зодож ална, бага хүүг минь хүртэл савж ална гэх зэргээр айлгаж сүрдүүлж намайг зодож эхэлсэн. Тэгэхээр нь би айгаад бага хүүгээ аваад гэрээсээ гарч зугтаагаад гадаа байсан машиныг бариад явсан чинь машин маань шаварт суугаад байж байсан чинь араас мотоциклтой ирээд миний үсийг гартаа ороож байгаад миний нүүр лүү гараараа олон удаагийн давтамжтай цохиод эхэлсэн. Ингээд цохиж байхдаа намайг “олон эрийн дэвсгэр, танай аав, ээж хоёр хэдэн эрийн дэвсгэр болж байсан юмандаа хэлэхгүй, заваан авгай” гэх зэргээр доромжилж намайг гэр лүү явган явах хугацаандаа зодож хэл амаар доромжлоод л байсан. Тэгээд гэртээ ирээд унтах гэтэл намайг мөн л гэрээс хөөж хэл амаар доромжлоод байхаар нь би гэрийн гадаа сууж байгаад *******ыг унтсаных нь дараа гэртээ ороод унтсан. ...манай нөхөр бид хоёр хамт амьдраад 4 жил болж байгаа. Албан ёсны гэр бүлээ батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. ...тухайн үед манай гэрт *******ын дүү , тэгээд манай хоёр хүүхэд байсан. ...Манай нөхөр намайг урьд өмнө нь бараг 10 гаруй удаа зодож байсан. Намайг гичий, янхан, гудасны дэвсгэр гэх зэргийн үгээр байнгын хэл амаар доромжилдог. Гар хөлөөрөө миний нүүр лүү хэд хэдэн удаагийн давтамжтай цохисон. Урьд өмнө нь намайг зодоод миний чихийг сэтлээд уруулыг минь хүртэл сэтэлж байсан. Миний гарын шуу, хөлийн шилбэн дээр хөхөрч толбо үүссэн байдалтай байна. Бас толгойтой үс маань хөндүүрлээд байна.” гэх,

              гэрч Ж.гийн: “...Би 224 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар нутаглах *******ынд очсон юм. Тэгээд би *******ын зүүн гэрт байж байхад баруун гэрийнхээ гадна Нямсүрэн нь гартаа төмөр юм уу мод юм уу сайн харагдаагүй нэг зүйл барьчихсан *******, Нямсүрэн хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгээд төд удалгүй ******* зүүн гэр лүү нэг пиво барьчихсан ороод ирсэн. Би бодохдоо *******ыг пиво уух гэлээ гээд  уурласан юм болов уу гэж бодсон. Тэгээд удалгүй ******* гарч яваад эргэж орж ирээд “Нямсүрэн машиныг чинь унаад бага хүүг аваад явчихлаа гээд ороод ирсэн юм. ******* бид хоёр араас нь мотоциклтойгоо хайхаар яваад гэрийнхээ баруун урдаас олсон юм. Тэгээд миний хажууд тэр хоёр нэг нэгнийгээ үсдээд авсан. Би *******ыг хорьж байгаад миний үгэнд орохгүй болохоор нь бага хүүг нь аваад явчихсан юм. Тухайн үед *******, Нямсүрэн хоёрыг яг юунаас маргалдаад байгааг би ойлгоогүй. Би гэртээ маргалдахад нь ороогүй. Гэрийн гаднаас миний машиныг Нямсүрэн аваад явахад ******* нь “хүүхэд аваад хаашаа явчхав аа пизда” гээд байсан. ...******* миний хажууд бол цохиогүй. Би гэртээ маргалдахад нь ороогүй зүүн гэрт нь байсан. Хөдөө очоод маргалдахад нь хориод дийлэхгүй тэр хоёр, хоёр биеийнхээ үснээс үсэдчихээд тавихгүй байсан. Би эрэгтэйг нь л хориод байсан. Сүүлдээ миний үгэнд орохгүй болохоор нь би хөдөө хаячхаад хүүхдийг нь аваад машинаа бариад яваад өгсөн. ...******* миний хажууд янхан, банзал, пизда гэх зэргээр хэлсэн.” гэх мэдүүлгүүд,

              ******* аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 272 дугаартай “...1. гийн биед тархи доргилт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзны үс халцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт,        

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Хэрэгт хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 56,609 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

          Шүүгдэгч ******* нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан байна.

 

   Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “Шүүгдэгч *******ыг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч буюу гэр бүлийнхээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт анх удаа холболдогдсон. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогчтой хамт амьдарч байгаа дундаасаа  хоёр хүүхэдтэй. Эрүүл мэндийн даатгалын санд гарсан төлбөрийг төлсөн. Ингээд шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй буюу хамтран амьдрагч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохих, толгойтой үснээс зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзны үс халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г “гэр бүлийн хүчирхийлэл” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг “гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч *******, хохирогч нар нь хамтын амьдралтай байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдгээрийн мэдүүлгүүд, ******* аймгийн ******* сумын  3 дугаар багийн Засаг даргын 2024.07.25-ны өдрийн 199 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч г зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал. Мөн хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 56,609 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлсөн болно. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналыг гаргаж улсын яллагчийн зүгээс 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 56609 төгрөгийг зарцуулсан болох нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.08.20-ны өдрийн 23/162 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь уг төлбөрийг  нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 56609 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР