Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар  2024/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж/томилолтоор/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430000000230 дугаартай  хэргийг  2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын**-ний өдөр Сүхбаатар аймгийн ****** суманд төрсөн, **астай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Ил уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн **** сумын 2 дугаар баг “****” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********регистрийн дугаартай, **************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “***********”-ын задгай тоотод **********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь доод уруулд зүсэгдсэн шарх, баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай уруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Хонины хашаанаас болж ******* бид хоёр маргалдсан. Тухайн үедээ хоёр биеэсээ гар барилцаад салсан юм. 10 дугаар сард аав минь бурхан болсон тэрний асуудал яригдаад дахиж маргалдаж муудаад цохисон юм. Зардлын мөнгө гэж 180,000 төгрөг, шүдний мөнгө гэж 200,000 төгрөг нийтдээ 380,000 төгрөг өгсөн. Одоо хохирогчтой эвлэрсэн гэв.

 

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд нөгөө задалсан байсан нэг шил архи дуусаж байх үед ******* ах гэрийн хойд талд газар завилж сууж байснаа намайг "чи гэр авчирч барилаа, аавынхаа ажил явдлыг бүтэлтэй гаргаж чадаагүй байж" гэхээр нь гэнэт миний уур хөдлөөд гэрийн зүүн талын орон дээр сууж байгаад би босож очоод ******* ахыг заамдаж татаад нүүр рүү нь би гараа атгаад нэг удаа цохиж унагаасан. ...Өөрийнхөө гэм буруутай үйлдлээ би бүрэн хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/

 

Хохирогч *******ын: “...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найзуудтайгаа Өлзийт булаг гэх газар 1 шил “Агар” нэртэй архи хувааж уугаад гэртээ ирээд байж байгаад орой 20 цагийн үед манай хотонд цуг байдаг , нарын хамт ******* сум руу хувийн ажлаар яваад сумын төв дээр ирээд дэлгүүрээс нэг шил архи худалдаж аваад сум дээр байдаг гэртээ ирээд манай сумын төвийн гэрийн хажуу талын хашаа болох гэх айл руу ороод , , бид дөрөв тухайн архийг хувааж уусан юм. Тухайн архийг бид дөрөв уугаад дуусаж байх үед шөнийн 01 цагийн үед гаднаас ******* гэх залуу орж ирсэн юм. Тухайн Эрдэнэбаатар гэх залуу бол 2024 оны хавар манай хонины хашаанд өөрийн хонио хашаад хэд хоносон юм. Тухайн хониных нь баас шаринх нь их болчхоод цэвэрлэлгүй хонио аваад яваад өгсөн юм. Тэгээд би тухайн асуудлыг нь хэлэхэд ******* уурлаад босож ирээд намайг заамдаад миний нүүрэн хэсэгт цохиод миний үүдэн 2 шүдийг хугалаад унагаасан юм. ...Би ******* гэх хүнийг зохиж зодсон ямар ч асуудал гаргаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дугаар хуудаст/

 

Гэрч ийн: “...Би ******* сумын 3 дугаар багийн нутаг гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. Тухайн өдөр манай хот айлын хүн болох ******* болон манай эхнэр болох бид гурав ******* сум руу мотоциклдоо бензин авах ажлаар орой 21 цагийн үед явсан юм. ******* суман дээр ирээд бензинээ авчхаад дэлгүүр ороод нэг шил архи би худалдаж аваад *******ын сумын төв дээр байдаг гэрт нь очоод байж байтал ******* манай хажуу талын хашаанд байх гэх манай найзынх руу орцгооё гэж хэлээд тухайн айл руу орцгоосон юм. Тэгээд гэх айлд ороод нэг шил архиа уугаад сууж байхад шөнийн 01 цагийн үед гаднаас ******* гэх залуу орж ирсэн юм. ******* орж ирээд сууж байхдаа *******тай юунаас болсон юм бүү мэд маргалдаад эхэлсэн. Хэсэг маргалдаж байгаад гэнэт ******* босож ирээд *******ыг завилаад сууж байхад дээрээс нь дарж унаад нүүр лүү нь цохиход *******ын амнаас нь цус гараад үүдэн 2 шүд нь амнаас нь ойчоод өгсөн. Тэгсэн ******* чи миний шүдийг хугаллаа гэж хэлээд цагдаад хэлэхээр гэрээс ганцаараа гүйгээд гарсан юм. ...Тухайн асуудал болсон өдрийн маргааш нь үүдэн хоёр шүд нь ойчсон, толгой жоохон өвдөөд байна гэсэн юм ярьж байсан. ...******* нь *******ыг цохиж зодсон асуудал байхгүй. ******* орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд *******ыг нэг л удаа нүүр лүү нь цохисон асуудал болсон.” гэх мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудаст/,

Гэрч ийн: “...Тухайн өдөр орой 21 цагийн үед манай нөхөр болон манай хажуу айлын хүн болох ******* бид гурав 2 мотоциклтэй ******* сум руу бензин авахаар явсан юм. Сумын төв дээр ирээд бензинээ аваад дараа нь манай нөхөр дэлгүүр лүү ороод нэг шил архи аваадахъя гээд дэлгүүр ороод нэг шил архи худалдаж авсан. Тэгээд *******ын сумын төв дээрх гэр лүү нь тухайн архиа уух гээд явцгаасан юм. *******ынд ирээд тухайн авсан архиа дээрээс нь ганц, ганц татаад байж байхад ******* хажуу хашаанд нь байх гэх манай найзынх руу гурвуулаа орцгооё гээд тухайн айлд орцгоосон юм. Тэгээд ийнд нөгөө авсан архиа уугаад сууж байхад шөнийн 01 цагийн алдад ******* гэх залуу гаднаас орж ирээд *******тай маргалдаад үгийн зөрүүгүй *******, *******ыг гараа атгаж байгаад нүүр лүү нь цохичихсон юм. *******ын амнаас цус гоожоод үүдэн хоёр шүд нь бас амнаас нь ойчоод өгсөн. Тэгээд ******* сумын цагдаад мэдэгдэнэ гээд тэр дороо гэрээс гараад явсан. ...Тэр хоёр хэл амаараа маргалдаад сууж байхад ******* гэнэт босож ирээд *******ыг нүүрэн дунд нь цохисон. ******* нь зөрүүлээд цохисон зодсон асуудал бол байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудаст/

 

              Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 271 дугаартай “... 1. *******ын биед доод урууланд зүсэгдсэн шарх, баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн 2-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. *******ын биед баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтоох хүснэгтийн 40-т зааснаар ерөнхий хөдөлмөр чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. *******ын биед зүүн 2-р шүдний сулрал нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4.*******ын биед доод урууланд зүсэгдсэн шарх нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт, хүний их эмч Х.Оюундэлгэрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудаст/

    

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг, хавсралт /хэргийн 73-74-р хуудас/,

 

*******ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас/хэргийн 41-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн ******* сумын 2-р багийн Засаг даргын 2024.07.19-ний өдрийн 03/172 тоот албан бичиг/хэргийн 44-р хуудас/

 

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа  хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хэргийн 46-49-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.08.20-ны өдрийн 23/163 дугаартай “******* нь аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ аваагүй эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй байна” гэх албан бичиг /хэргийн 55-р хуудас/

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад хохирогч *******ын гараар бичсэн “Миний бие сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх тайлбар /хэргийн 57-р хуудас/

 

Хохирогч *******ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “Цэнджав овогтой Хүрэлбаатар би Гомбожавын Эрдэнэбаатарт гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, би өөрөө хөдөө мал дээр байдаг тул шүүх хуралдаанд суух боломжгүй тул *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******”-ын задгай тоотод *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь доод уруулд зүсэгдсэн шарх, баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч *******ын: “...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найзуудтайгаа Өлзийт булаг гэх газар 1 шил “Агар” нэртэй архи хувааж уугаад гэртээ ирээд байж байгаад орой 20 цагийн үед манай хотонд цуг байдаг , нарын хамт ******* сум руу хувийн ажлаар яваад сумын төв дээр ирээд дэлгүүрээс нэг шил архи худалдаж аваад сум дээр байдаг гэртээ ирээд манай сумын төвийн гэрийн хажуу талын хашаа болох гэх айл руу ороод , , бид дөрөв тухайн архийг хувааж уусан юм. Тухайн архийг бид дөрөв уугаад дуусаж байх үед шөнийн 01 цагийн үед гаднаас ******* гэх залуу орж ирсэн юм. Тухайн Эрдэнэбаатар гэх залуу бол 2024 оны хавар манай хонины хашаанд өөрийн хонио хашаад хэд хоносон юм. Тухайн хониных нь баас шаринк нь их болчхоод цэвэрлэлгүй хонио аваад яваад өгсөн юм. Тэгээд би тухайн асуудлыг нь хэлэхэд ******* уурлаад босож ирээд намайг заамдаад миний нүүрэн хэсэгт цохиод миний үүдэн 2 шүдийг хугалаад унагаасан юм.” гэх,

гэрч ийн: “...Тэгээд гэх айлд ороод нэг шил архиа уугаад сууж байхад шөнийн 01 цагийн үед гаднаас ******* гэх залуу орж ирсэн юм. ******* орж ирээд сууж байхдаа *******тай юунаас болсон юм бүү мэд маргалдаад эхэлсэн. Хэсэг маргалдаж байгаад гэнэт ******* босож ирээд *******ыг завилаад сууж байхад дээрээс нь дарж унаад нүүр лүү нь цохиход *******ын амнаас нь цус гараад үүдэн 2 шүд нь амнаас нь ойчоод өгсөн. Тэгсэн ******* чи миний шүдийг хугаллаа гэж хэлээд цагдаад хэлэхээр гэрээс ганцаараа гүйгээд гарсан юм. ******* нь *******ыг цохиж зодсон асуудал байхгүй. ******* орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд *******ыг нэг л удаа нүүр лүү нь цохисон асуудал болсон.” гэх,

гэрч ийн: “..тэгээд ийнд нөгөө авсан архиа уугаад сууж байхад шөнийн 01 цагийн алдад ******* гэх залуу гаднаас орж ирээд *******тай маргалдаад үгийн зөрүүгүй *******, *******ыг гараа атгаж байгаад нүүр лүү нь цохичихсон юм. *******ын амнаас цус гоожоод үүдэн хоёр шүд нь бас амнаас нь ойчоод өгсөн. Тэгээд ******* сумын цагдаад мэдэгдэнэ гээд тэр дороо гэрээс гараад явсан. ...Тэр хоёр хэл амаараа маргалдаад сууж байхад ******* гэнэт босож ирээд *******ыг нүүрэн дунд нь цохисон.” гэх мэдүүлгүүд,

              шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 271 дугаартай “... 1. *******ын биед доод урууланд зүсэгдсэн шарх, баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн 2-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. *******ын биед баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтоох хүснэгтийн 40-т зааснаар ерөнхий хөдөлмөр чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. *******ын биед зүүн 2-р шүдний сулрал нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4.*******ын биед доод урууланд зүсэгдсэн шарх нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт, хүний их эмч Х.Оюундэлгэрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******ын 2024 оны 07 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******”-ын задгай тоотод *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус хэсэгт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь доод уруулд зүсэгдсэн шарх, баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч *******ын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал, мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч хохирол хор уршигт хүргэсэн гэмт хэргийг эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж толгой хэсэгт баруун шанаа руу гараараа 3-4 удаа хүчтэй цохиж мөн түүнийг цементэн шалан дээр унагаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь доод урууланд зүсэгдсэн шарх, баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч *******ыг үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх дараах нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан мөн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй, учир эдлэх ялд оруулан тооцуулах санал байхгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, хохирогчийн зүгээс гэм хэргийн улмаас гарсан зардлыг иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон шүүгдэгч урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад хохирогч *******т учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн эмчилгээний зардалд 350,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч ******* нь эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй болох нь түүний Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “Цэнджав овогтой Хүрэлбаатар би Гомбожавын Эрдэнэбаатарт гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, би өөрөө хөдөө мал дээр байдаг тул шүүх хуралдаанд суух боломжгүй тул *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” хүсэлт, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад хохирогч *******ын гараар бичсэн “Миний бие сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх тайлбар /хэргийн 57-р хуудас/ зэргээр тогтоогдох тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Харин хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдъя.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хохирогч ******* нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.08.20-ны өдрийн 23/163 дугаартай “******* нь аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ аваагүй эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй байна” гэх албан бичиг /хэргийн 55-р хуудас/-ээр тогтоогдох тул шүүгдэгчээс гаргуулах зардалгүй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч *******ын эмчилгээний зардалд 350,000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР