Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/226        

 

 

      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж/томилолтоор/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2430000000237 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** оны**дугаар сарын **ний өдөр ******* аймгийн ********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* аймгийн******* сумын 8 дугаар багт задгай тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, **********

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн********сумын 9 дүгээр баг *********** тоот хашааны гадаа зогсож байсан***ын эзэмшлийн “***********” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг модоор цохиж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч *******т 850,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би ганцаараа айлд архи уугаад хүмүүс миний уурыг хүргэсэн. Намайг “та гараа тамхи байхгүй гэж хэлэхээр нь машиныг нь модоор цохисон гэв.

Эрүүгийн 2430000000237 дугаартай хэргээс:

 

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тамхи татмаар санагдаад басан болохоор нэг хаалга нь онгорхой хашаа байхаар нь тамхи асууя гэж бодоод тэр хашаанд байх гэр лүү шагайхад нэг эрэгтэй хүн харагдахаар нь “Тамхи байна уу” гэж асуутал тэр хүн “тамхи байхгүй” гээд ууртай хэлэхээр нь би ганц тамхи өгчихгүй гээд уурлаад тэдний хашааны гадна зогсож байсан хар өнгийн жийп машины урд салхины шилийг нь тэнд байсан хашааны хугархай урт модоор нэг удаа цохитол шил нь цуурчихсан. Тэгтэл гэрээс хүн гарч ирэхээр нь би модоо бариад тэр чигээрээ цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36х/

 

Хохирогч *******ын: “...Өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Ланд-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз ийн гэрийнх нь хашааны гадаа машинаа үлдээгээд тухайн айлд орсон. ийн гэр нь ******* аймгийн******* сумын 9 дүгээр баг ******* тоотод байдаг бөгөөд машинаас утасны цэнэглэгч авахаар тухайн айлаас гарахад миний машины хажууд танихгүй 60 гаруй насны эрэгтэй хүн баруун гартаа урт мод барьчихсан машины салхины шил рүү цохиж байхыг хараад "Та яаж байгаа юм бэ” гэхэд тухайн хүн юу ч хэлэлгүй, хэргийн газраас явчихсан, тэгээд би уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад утсаар хандаж гомдол гаргасан. Үл таних 60 гаруй насны эрэгтэй хүн барьж байсан модоороо хэдэн удаа цохиж машины салхины шил хагалсан гэдгийг нь мэдэхгүй байна, намайг харахад нэг удаа цохиж байсан бөгөөд миний салхины шил өмнө нь ямар ч хагарсан, цуурсан зүйл байхгүй байхад тухайн үл таних хүн модоор цохиж хагалсан тул маш их гомдолтой байна. Дуудлага мэдээллийн дагуу 2 цагдаагийн алба хаагч ирсэн бөгөөд тухайн алба хаагч нарт машины салхины шил хагалсан хүний байгаа газрыг зааж өгөхөд тухайн 2 цагдаагийн алба хаагчид тухайн хүнийг айлаас дагуулж гарч ирээд миний хажууд тухайн хүний овог нэрийг асуухад ******* гэж байсан бөгөөд бид хоёрыг тухайн цагдаа нар цагдаагийн газар руу авч ирээд байна. ...Тус тээврийн хэрэгсэл нь манай төрсөн эгч ын нэр дээр байдаг боловч миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тус тээврийн хэрэгслийг 2023 оны 11 сар билүү 12-р сард яг хэдний өдөр худалдан авсан гэдгээ мэдэхгүй байна, би тухайн үед ажилтай байсан учраас эгч аар тус тээврийн хэрэгслийг авхуулсан учраас эгчийн нэр дээр байгаа юм. Тус тээврийн хэрэгсэл нь 2008 онд үйлдвэрлэгдсэн. Өнөөдөр миний машины салхины шилийг хагалсан хүн л ийм хохирол учрууллаа, тэрнээс өмнө нь ямар хагарсан, цуурсан зүйл байгаагүй. ...Машины салхины шилийг засаад өгөх юм бол гомдолгүй. Тэрнээс гомдолтой байна. Учир нь би тухайн хүнийг огт танихгүй, маргалдаж муудсан зүйл огт байхгүй, айлд ороод буцаж гарч ирээд машинаас цэнэглэгч авахаар гарч байгаад машины салхины шил хагалсан хүнийг харсан. Тэгээгүй байсан бол тухайн хүн миний машины салхины шилийг хагалаад зугтаагаад явах гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-9 х/,

 

Гэрч ийн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр найз манайд ирсэн юм. Манайх 9 дүгээр баг хайлаастын 20-16 тоотод амьдардаг юм. Тэгээд машинаа манай хашааны хойд талд тавьсан байсан. Тэгтэл 16 цагийн үед нэг хөл муутай бололтой настайвтар хүн манай руу орж ирээд надаас тамхи асуухаар нь би “тамхи байхгүй” гээд гаргасан юм. Тэгтэл удалгүй манайхаас тэр хүн гарахдаа уурлаад байгаа бололтой бахирч гэрээс гарсан. Тэр хүнээс архи үнэртээд байсан. Тэгээд гараад явахаар нь би удалгүй араас нь гараад хартал манай хашааны хойно байсан ын машины шилийг модоор цохиод хагалчихсан зогсож байсан. ...Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/,

 

 Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 850,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-22 х/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42-р хуудас/

 

Шүүгдэгч *******ийн ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 103 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 40-41-р хуудас/

 

Хохирогч *******ын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан  “Хохирогч ******* миний бие *******аас хохирол болох 850,000 төгрөгийг бэлнээр авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт/ хэргийн 50-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн******* сумын 9 дүгээр баг ******* тоот хашааны гадаа зогсож байсан *******ын эзэмшлийн “*******” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг модоор цохиж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч *******т 850,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч *******ын: “...Өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Ланд-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз ийн гэрийнх нь хашааны гадаа машинаа үлдээгээд тухайн айлд орсон. ийн гэр нь ******* аймгийн******* сумын 9 дүгээр баг ******* тоотод байдаг бөгөөд машинаас утасны цэнэглэгч авахаар тухайн айлаас гарахад миний машины хажууд танихгүй 60 гаруй насны эрэгтэй хүн баруун гартаа урт мод барьчихсан машины салхины шил рүү цохиж байхыг хараад "Та яаж байгаа юм бэ” гэхэд тухайн хүн юу ч хэлэлгүй, хэргийн газраас явчихсан. Үл таних 60 гаруй насны эрэгтэй хүн барьж байсан модоороо хэдэн удаа цохиж машины салхины шил хагалсан гэдгийг нь мэдэхгүй байна, намайг харахад нэг удаа цохиж байсан бөгөөд миний салхины шил өмнө нь ямар ч хагарсан, цуурсан зүйл байхгүй байхад тухайн үл таних хүн модоор цохиж хагалсан тул маш их гомдолтой байна.Тус тээврийн хэрэгсэл нь манай төрсөн эгч ын нэр дээр байдаг боловч миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Өнөөдөр миний машины салхины шилийг хагалсан хүн л ийм хохирол учрууллаа, тэрнээс өмнө нь ямар хагарсан, цуурсан зүйл байгаагүй. ...Машины салхины шилийг засаад өгөх юм бол гомдолгүй. Учир нь би тухайн хүнийг огт танихгүй, маргалдаж муудсан зүйл огт байхгүй, айлд ороод буцаж гарч ирээд машинаас цэнэглэгч авахаар гарч байгаад машины салхины шил хагалсан хүнийг харсан. Тэгээгүй байсан бол тухайн хүн миний машины салхины шилийг хагалаад зугтаагаад явах гэж байсан...” гэх,

гэрч ийн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр найз манайд ирсэн юм. Манайх 9 дүгээр баг хайлаастын 20-16 тоотод амьдардаг юм. Тэгээд машинаа манай хашааны хойд талд тавьсан байсан. Тэгтэл 16 цагийн үед нэг хөл муутай бололтой настайвтар хүн манай руу орж ирээд надаас тамхи асуухаар нь би “тамхи байхгүй” гээд гаргасан юм. Тэгтэл удалгүй манайхаас тэр хүн гарахдаа уурлаад байгаа бололтой хашхирч гэрээс гарсан. Тэр хүнээс архи үнэртээд байсан. Тэгээд гараад явахаар нь би удалгүй араас нь гараад хартал манай хашааны хойно байсан ын машины шилийг модоор цохиод хагалчихсан зогсож байсан. ...Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүд,

 Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 850,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас:  Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч *******ын мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтууд шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь *******ын эд хөрөнгөнд хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй  тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн халдашгүй эрхэд  халдаж зориуд хохирол учруулсан буюу түүний үйлдэл хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учруулж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн. Шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.  Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд хөрөнгийг хагалж, устган бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан  шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутайд тооцох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирол төлбөр төлсөн” гэх санал дүгнэлтийг гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ийн хохирогч *******т  учруулсан  850,000  төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг. Нөгөөтэйгөөр энэхүү гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн хууль бус үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаарддаг.

 

Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч ******* нь “тамхи байхгүй” гэж хэлсний улмаас уурлан  ******* тоот хашааны гадна талд байрлуулсан Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг модоор цохиж хагалсан үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдах, устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Учир нь энэ зүйл, хэсэгт заасан “устгах” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хөрөнгө биет байдлын хувьд бүрэн устгагдаж үгүй болсныг ойлгохоос гадна анхны шинж байдлаа бүрэн алдаж, дахин ашиглаж хэрэглэх ямар ч бололцоогүй болсныг хамааруулан үздэг бөгөөд хохирогч *******ын салхины шил нь дахин ашиглагдах боломжгүйгээр хагарч, устсан болох нь

хохирогч *******ын “...машинаас утасны цэнэглэгч авахаар тухайн айлаас гарахад миний машины хажууд танихгүй 60 гаруй насны эрэгтэй хүн баруун гартаа урт мод барьчихсан машины салхины шил рүү цохиж байхыг хараад "Та яаж байгаа юм бэ” гэхэд тухайн хүн юу ч хэлэлгүй, хэргийн газраас явчихсан. Үл таних 60 гаруй насны эрэгтэй хүн барьж байсан модоороо хэдэн удаа цохиж машины салхины шил хагалсан гэдгийг нь мэдэхгүй байна, намайг харахад нэг удаа цохиж байсан бөгөөд миний салхины шил өмнө нь ямар ч хагарсан, цуурсан зүйл байхгүй байхад тухайн үл таних хүн модоор цохиж хагалсан тул маш их гомдолтой байна. Өнөөдөр миний машины салхины шилийг хагалсан хүн л ийм хохирол учрууллаа, тэрнээс өмнө нь ямар хагарсан, цуурсан зүйл байгаагүй” гэх,

гэрч ийн: “...Тэгтэл 16 цагийн үед нэг хөл муутай бололтой настайвтар хүн манай руу орж ирээд надаас тамхи асуухаар нь би “тамхи байхгүй” гээд гаргасан юм. Тэгтэл удалгүй манайхаас тэр хүн гарахдаа уурлаад байгаа бололтой бахирч гэрээс гарсан. Тэр хүнээс архи үнэртээд байсан. Тэгээд гараад явахаар нь би удалгүй араас нь гараад хартал манай хашааны хойно байсан ын машины шилийг модоор цохиод хагалчихсан зогсож байсан” гэх мэдүүлгүүд,  хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 850,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд уг салхины дахин ашиглах боломжгүй болсон байна.

 

******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн дээрх үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******ийн хувийн байдал болон үйлдсэн хэрэгтэй гэмшиж байгаа байдал. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******т учирсан 850,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метр 40см урттай модыг устгах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс: Үйлчлүүлэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчийн хувьд тухайн оногдуулсан ялыг гэм буруутайд тооцоод эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналтай байна. Учир нь тухайн зүйл анги нь хөнгөн гэмт хэргийн зүйл ангид хамаардаг энэ хүн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн учирсан хор хохирлыг арилгадаг.Хохирогчтой уулзаж уучлалт гуйж хохирогч нь гомдол саналгүй гэдгээ бичгээр мэдүүлсэн байдаг. Түүнчлэн энэ хүн маань 61-62 өндөр настай ийм хүн архи уугаад энэ үйлдэл үйлдсэнээ үнэн зөвөөр мэдүүлдэг. Иймд эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1т тухайн хөнгөрүүлэх нөхцөл байдлын шинжийг тайлбарласан байдаг. Иймд эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоод улсын яллагчийн оногдуулж байгаа 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгууль оногдуулах ялыг эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан тухайн зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү? гэсэн өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна гэв. 

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д  “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох хийгээд, мөн  түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хор уршиг, түүний амьжиргааны түвшин доогуур иргэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх үзлээ.

 Иймд дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

 Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод харшлахгүй  гэж шүүх үзлээ.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эд хөрөнгөнд 850,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь уг хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэсэн нь шүүгдэгч *******ын тус аймгийн Прокурорын газарт гаргасан “Хохирогч ******* миний бие *******аас хохирол болох 850,000 төгрөгийг бэлнээр авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 40 см урттай 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгана.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ  аваагүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метр 40 см урттай 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч *******т учирсан 850,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР