Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/238

 

 

 

 

                   

                   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Г.Анхбаяр, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч *******гийн *******д холбогдох эрүүгийн 2436003300267 дугаартай, 178/2024/0235/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн 3-18 тоотод оршин суух,урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******гийн *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн  1-22 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч  Б.*******ыг цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн  1-22 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч  Б.*******ыг цохиж, түүний биед баруун нүдний доод зовхи,зүүн хацрын дунд хэсэг,зүүн чихний ар хэсэг,шууны дээд гадна хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу хэсэг,толгойн зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэх хөнгөн хохирол учруулан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хуудас), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 643 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 10-11-р хуудас), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 14-16-р хуудас), хохирогч Б.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас), гэрч П.*******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-р хуудас) ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 74-р хуудас)    зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60-р хуудас)  өгсөн байх тул шүүгдэгч С.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нар улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно. 

 

Иймд шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436003300267 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000  төгрөгөөр торгох ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарласгуай.

 

5.Эрүүгийн 2436003300267 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.*******д цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС