Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

      2024         09           11                                      2024/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Э.А

 Шүүгдэгч А.Ү нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх БН.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Үд холбогдох эрүүгийн 2440000000000 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Б Уулын баяжуулах үйлдвэрийн Б цехэд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Г 210 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А-ийн Ү. /РД:00/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ү нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1226 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн үед амьсгал дахь спиртийн агууламж 1.25%-ийн промиль хэмжээтэй буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Приус-20” загварын 93-43 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ү “...Зөрчлийн хэрэг шүүх хуралдаанаар шийдвэрлэгдээгүй тохиолдолд эрх хасагдахгүй гэж байцаагч хэлж байсан юм. Гэхдээ би эрх хасагдаагүй гээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудал байхгүй юм. Надаас өөр машиныг жолоодох хүнгүй болоод би жоохон л айраг  уусан болохоор гайгүй байх гэж бодоод жолоо барьсан юм. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 244000000052 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас /хх-ийн 9 дүгээр хуудас/

2.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/

3.Шүүгдэгч А.Үын яллагдагчаар өгсөн “...2024 оны 07 сарын 15-ны орой 19 цагийн үед манай найз Золбоо гэх залуу ирж байгаа гэсэн. Тэгтэл Өсөхбаяр надруу яриад Золбоо ирж байгаа юм байна. Гурвуулаа нэг жоохон суух уу гэсэн. Би өглөө ажилтай жоохон хамт явбал явъя гэж хэлээд бид 3 уулзаад Өсөхбаярын гэрт нь сууж жоохон айраг, пиво уусан. Би пиво уугаагүй айрагнаас нь бол уусан. Бид хэд сууж байгаад шөнө 03 цаг өнгөрөөд 2024 оны 07 сарын 16-н болсон байсан. Тэгтэл бид 3 хамт явж нэг шил архи авах гээд М нэртэй баар луу явах болсон чинь жолоо барих хүн олдоогүй. Би пиво уугаагүй айрагнаас уусан болохоор бариад М баарны үүдэнд очиж зогсож байхад М баарын хашаанд цагдаа байж таараад ирж шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн хэлтэс дээр ирж үлээхэд 1.25 хувийн согтолттой байна гээд машинаа журамлуулаад бид нар гэртээ харьсан...Би үнэмлэхтэй, гэхдээ 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод жоохон уусан жолоо барьж яваад машинаа болон жолооны үнэмлэхээ хураалгаад жолооны эрхээ хязгаарлуулсан байгаа. Би 2024 оны 07 сарын 22-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орж 1 жил эрхээ хасуулж 400,000 мянган төгрөгөөр торгуулсан. Би Улаанбаатар хотод 06 дугаар сард согтуугаар жолоо барьж яваад энэ зөрчлөө шийдүүлээгүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон юм...Миний тухайн өдөр хамт явсан найз Өсөхбаярын машин байгаа юм...Надад маргаад байх зүйл байхгүй. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 18-19 дүгээр хуудас/

4.Гэрч Б.Ө-ын “...Тухайн орой буюу 2024 оны 07 сарын 15-ны орой манай найз Золбоо Говвьсүмбэр аймгаас ирсэн юм. Би орой нь найз Үл-Олдох руу яриад Золбоо ирж байгаа юм байна. Орой гурвуулаа жоохон суух уу гэж хэлсэн. Тэгээд Золбоо, Үл-Олдох бид 3 манай гэрт суугаад айраг, пиво уусан. Үл-Олдох бол пиво уугаагүй айраг л ууж байсан. Шөнө буюу 2024 оны 07 сарын 16-нд 03 цагийн үед М баар орж нэг шил архи авахаар болтол жолоо барих хүн олдоогүй болохоор пиво уугаагүй айраг уусан болохоор Үл-Олдох барихаар болсон юм...   Үл-Олдох багцаагаар 1 литр айраг уусан байх. Хоёр литрийн коланы саванд талаар байсан тэрийг уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

5.Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Боржигон овогт А-ийн Үл-Олдох Үнэмлэхний төлөв: Эрх хязгаарлагдсан, Бүртгэгдсэн мэдээлэл: Эрх хязгаарлах: Улаанбаатар Баянгол, согтуу, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1.” жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн байх тул шүүгдэгч А.Үод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Үыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1226 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн үед амьсгал дахь спиртийн агууламж 1.25%-ийн промиль хэмжээтэй буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Приус-20” загварын 93-43 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг бөгөөд 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ...” бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч А.Ү нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн үед амьсгал дахь спиртийн агууламж 1.25%-ийн промиль хэмжээтэй буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Приус-20” загварын 93-43 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/1226 дугаартай шийтгэврээр А.Үын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан байна. /хх-ийн 36-38 дугаар хуудас/

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн “Шүүгдэгч А.Ү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 03 цагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн ба түүнийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар татсан тул зүйлчлэл тохирсон...” гэх агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь: Шүүгдэгч А.Ү нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаагүй байхдаа буюу 2024 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 03 цагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

 

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас, гэрч Б.Ө-ын мэдүүлэг, шүүгдэгч А.Үын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1226 дугаартай шийтгэвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Үын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Үыг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Боржигон овогт А-ийн Үл-Олдоход урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ү нь энэ хуульд заасны дагуу өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлав.

 

Шүүгдэгч А.Ү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын  прокуророос шүүгдэгч А.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овогт А-ийн Үл-Олдохыг цагаатгасугай.

 

2.Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Боржигон овогт А-ийн Үл-Олдоход урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3.Шүүгдэгч А.Ү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ү нь энэ хуульд заасны дагуу өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ