Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/200

 

   

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Хохирогч Б.Г, Б.Н,

Иргэний нэхэмжлэгч Н.О,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2319002220155 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын орчим Дорноговь аймгийн Айраг сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт авто зам дээр Н загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.4 “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж ослын зогсолтын тэмдгийг зохих зайд байрлуулаагүйн улмаас Тоёота приүс 41 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Б.Гийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал, доод зүүн 1, 2, баруун шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дух, дээд уруул, зүүн шуунд шарх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн тавхайнд цус хуралт, дух, дээд уруул, зүүн хацар, ооч, баруун, зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн тавхайнд зулгаралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад дараах нөхцөл байдлыг тогтоолоо. Үүнд:

          

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын орчим Дорноговь аймгийн Айраг сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт авто зам дээр Н загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.4 “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж замын зөрчих хэсэг дээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байж ослын зогсолтын тэмдгийг зохих зайд байрлуулаагүйн улмаас Тоёота приүс 41 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.Гийн жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь араас нь мөргөж, улмаар Б.Гийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал, доод зүүн 1, 2, баруун шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дух, дээд уруул, зүүн шуунд шарх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн тавхайнд цус хуралт, дух, дээд уруул, зүүн хацар, ооч, баруун, зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн тавхайнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр өдөр Л.Г.Г ах яриад машин бариад Замын-Үүд рүү явчхаад ирээч гэсэн юм. Надад ч мөнгөний хэрэг гараад тэгье гээд явсан. Жолооны эрхгүй байсан л даа. Тэгээд эрхгүй байгаа би явж чадахгүй байх гээд тэгсэн чинь чи нэг явчих. Би чамайг цагдааг нь аргалаад явуулчихъя гээд тэгсэн. Тэгээд Замын-Үүд рүү гараад л явж байсан. 00 цагийн үед машин эвдрээд л зогсоод машинаа аваарыг нь татаад л хойноо аваарын гурвалжин тавиад л буцаж эргээд л машиндаа ороод Л.Г.Г руугаа залгаж хэлэх гээд байж байсан чинь л араас ирээд машин мөргөчихсөн. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудаад тийм л юм болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...6 сарын 28-нд Н бид 2 19 цагийн үед Улаанбаатараас Замын-Үүд рүү гарсан. Тэгээд 10 цаг өнгөрөөд 11 цагийн үед Айргийн пост гараад явж байгаад л осолд орсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энэ осол жил гарны өмнө болсон. Тийм болохоор одоо би буцаагаад ярихад нарийвчилж үнэхээр санахгүй байгаа. Бараг сүүлийн 3 хоног юу хийснээ ч олигтойхон санахаа байчихаад байгаа. Тэр өдөр 6 сарын 28-ны 19 цагийн үед бид 2 хотоос гараад маргааш өглөөний 11 цагаас урагшаа гарна гэсэн зорилготой л ерөнхийдөө явж байсан юм. Яг цаг бол хараагүй. 23 цагийн үед Айраг сум дээр бид 2-ыг зогсоогоод миний үнэмлэхийг шалгаад бүс зүүсэн үгүйг шалгачихаад бид 2-ыг болгоомжтой яваарай гээд тэгээд жоохон хөдөлж байгаад би тамхи татах гээд бие засчихаад хөдлөөд явж байгаад тэгээд осолд орсон...цагаан шугам харагдаж  байсан...машин харагдахгүй байсан...” гэв.

 Иргэний нэхэмжлэгч Н.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би энэ осолд орсон машиныг 9 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд банк бус санхүүгийн байгууллагаар авсан. Аваад 7,8 сар л болж байсан. Осол болоод энэ машин маань ямар ч завсар авахгүй болоод банк бусаас зээлээ төл зээлээ төлөхгүй бол хэцүү юм болно. Шүүх рүү шилжинэ гэсэн. Машинаа би сэлбэг авдаг хүмүүст зараад машины үлдсэн төлбөр. Мөн даатгалаас хэдэн төгрөг өгсөн тэднүүсээ нийлүүлж байгаад банк бусынхаа өрийг дарсан. Машиныг авахад урьдчилгаа болсон 9 сая төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.

           Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Айраг сумын мөнгө хураадаг постоор 00 цаг өнгөрч байсан байхаа постоор гараад явж байхад урдаас машин ирж байх шиг байсан. Б.Н гэрлээ ойр дээр нь тавьчхаад буцаагаад холын гэрэл рүү шилжүүлэх хооронд урд том оврын ачааны машин зогсож байх шиг байсан. Тэгээд хурдаа хасаж байгаад гүйцэж түрүүлэх гэсэн чинь урдаас машин байсан. Тэгээд хурдаа хасаад том оврын машины ардаас дээрээс урт урт төмөр унаад цонх хагалаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 40-41-рт/,

           Хас Үнэлгээ ХХК-ий 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаартай “... нийт дүн... 12,555,000...” гэсэн дүгнэлт /1-р хх 93-рт/,

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8538 дугаартай “...Б.Гийн биед эрүү ясны хугарал, доод зүүн 1, 2, баруун 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дух, дээд уруул, зүүн шуунд шарх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн тавхайнд цус хуралт, дух, дээд уруул, зүүн хацар, ооч, баруун, зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн тавхайнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх 111-112-рт/,

           Цагаан шонхорын жигүүр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/16 дугаартай шинжээчийн “... Toyota Prius-41 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй байна... ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.4 “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /2-р хх 01-05-рт/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын бүдүүвч зураг /1-р хх 05-12-рт/,

Техникийн эвдрэлийн “...Хүнд даацын тээврийн хэрэгслийн хүч дамжлах ангинй эд анги тэр дундаас кардан гол нь мултарч унасан тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд чирэх эсвэл гэмтлийг засаж янзалсны дараа хөдлөх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 145-149-рт/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 2657 дугаартай “...... улсын дугаартай автомашины тухайн эвдрэлийн үед тээврийн хэрэгсэл өөрөө хөдөлгөөн хийх боломжгүй...” гэх дүгнэлт/1-р хх 155-рт/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 14-17-рт/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

           Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

          

           Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.

 

           Дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

 

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудын хувьд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Гийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн яллаж буй үндэслэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагаатгах талаар шинжлэн судалсан холбогдох дүрмийн заалтуудыг хууль зүйн агуулгаар нь дараах байдлаар дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын орчим Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт авто зам дээр Н загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа шүүгдэгч Г.Гийн “...Тэр өдөр Л.Г.Г ах яриад машин бариад Замын-Үүд рүү явчхаад ирээч гэсэн юм. Надад ч мөнгөний хэрэг гараад тэгье гээд явсан. Жолооны эрхгүй байсан л даа. Тэгээд эрхгүй байгаа би явж чадахгүй байх гээд тэгсэн чинь чи нэг явчих. Би чамайг цагдааг нь аргалаад явуулчихъя гээд тэгсэн. Тэгээд Замын-Үүд рүү гараад л явж байсан. 00 цагийн үед машин эвдрээд л зогсоод машинаа аваарыг нь татаад л хойноо аваарын гурвалжин тавиад л буцаж эргээд л машиндаа ороод Л.Г.Г руугаа залгаж хэлэх гээд байж байсан чинь л араас ирээд машин мөргөчихсөн...” гэх мэдүүлэг,

Техникийн эвдрэлийн “...Хүнд даацын тээврийн хэрэгслийн хүч дамжлах ангинй эд анги тэр дундаас кардан гол нь мултарч унасан тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд чирэх эсвэл гэмтлийг засаж янзалсны дараа хөдлөх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 145-149-рт/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 2657 дугаартай “...... улсын дугаартай автомашины тухайн эвдрэлийн үед тээврийн хэрэгсэл өөрөө хөдөлгөөн хийх боломжгүй...” гэх дүгнэлт/1-р хх 155-рт/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 5-13-рт/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 14-17-рт/,

Цагаан шонхорын жигүүр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/16 дугаартай шинжээчийн “... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т “зайлшгүй зогсолт” гэж техникийн эвдрэл ...бий болсоноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг” гэж заасан ба маркийн ... улсын дугаартай тэээврийн хэрэгсэл нь “”кардан гол” мултарч унасан байсан. Мөн хийн үланк нь кардан гол унах үед тасарч хий алдсан” гэх шалтгаанаар зогсоон нь зайлшгүй зогсолт гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /2-р хх 01-05-рт/

           Иргэний хариуцагч Л.Г.Гийн “...Г.Г нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн кардан гол мултраад явж болохгүй болсон талаар ярьсан, мессеж бичиж үлдээсэн байсан....” гэх мэдүүлэг/1-р хх 91-рт/ зэргээр шүүгдэгч Г.Г нь “Зайлшгүй зогсолт” хийсэн болох нь тогтоогдож байна.

            Улсын яллагчийн яллаж буй нотолгооны үндсэн гол нотлох баримт болох 2-р хавтаст хэргийн 01-05-рт авагдсан Цагаан шонхорын жигүүр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/16 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.4 “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг үндэслэл болгож ялласан, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Хориглосон газар” биш гэж мэтгэлцэж оролцсон учраас хэм хэмжээний бүтцээр буюу хууль зүйн задлан шинжилгээний аргаар дээрх заалтуудыг ялган тайлбарлах нь зүйтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.” гэж, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “…Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална...” хэмээн хууль тогтоогч эрх шилжүүлэн хуульчилсны дагуу Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталсан байх тул тус дүрэм нь хуульчилсан хэм хэмжээ бүхий хууль тогтоомжийн актад хамаарч байна.

Талуудын зүгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т зааснаар Зайлшгүй зогсолт гэж ... техникийн эвдрэл ... бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн үйлдлийг зогсоосон үйлдлийг хэлэхээр байх бөгөөд зайлшгүй зогсолт хийсэн эсэх талаар талуудын хооронд мэтгэлцээгүй харин “Хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна…” гэснийг зөрчсөн эсэх дээр мэтгэлцэж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт” гэдэг урьдач нөхцөл бий болоогүй үед жолоочид тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх хууль зүйн үүрэг бий болохгүй. Учир нь, энэхүү хууль зүйн үүрэг /диспозец/ нь хэм хэмжээний бүтцийн хувьд “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч” гипотез буюу урьдач нөхцөлийг шаардахаар зохицуулагдсан байна.

Дээрх заалтын урьдач нөхцөл болсон “хориглосон газар” гэдэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д заасан түр зогсохыг хориглосон, мөн дүрмийн 14.9-т заасан удаан зогсохыг хориглосон газруудыг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Г нь хориглосон газарт зогссон эсэхийг шалгахад талуудаас шинжлэн судалсан нотлох баримт хүрэлцээтэй байсан тул шүүх 14.8, 14.9-д тус тус ялган заасан хориглосон газар бүрээр нь дүгнэлт хийв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 заалтын а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20м, гарцад 10м-ээс ойр зайд; б/ явган хүний гарц, унадаг дугуйн замын огтлолцол дээр болон тэдгээрийн өмнө 5м-ээс ойр зайд; в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр; г/ чиглэлийн тээврийн хэрэгслийн болон унадаг дугуйн эгнээнд; д/ төмөр замын гарам дээр болон түүнд 20м-ээс ойр зайд; е/ гүүрэн дээр болон доор; ж/ хонгил дотор; з/ замын тэмдэг, гэрлэн дохиог бусад жолоочоос халхлах газарт; л/ 5.29 тэмдэг бүхий ослын зогсолтын зурвас дээр гэсэн газруудад зайлшгүй зогсолт хийгээгүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс тодорхой байна.

Харин тус заалтын и/, к/, м/-д тус тус заасныг хэргийн газрын хэмжилттэй харьцуулан шалгахад, нийт 2 эгнээтэй, хоёр урсгалтай, 6.40 см өргөнтэй, нэг урсгалдаа 3.20см өргөнтэй зам байсан бөгөөд зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл голын цагаан шугамнаас урд хэсэг 1.10, хойд хэсэг 1.30 см зайтайгаар замын хөвөө хэсэг рүү ороогүй захын цагаан шугаманд шахаж замын зорчих хэсэг дээр бүхэлдээ зогссон байгаа нь и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байна, мөн том оврын тээврийн хэрэгслийн урд хэсгээс замын эсрэг талын зах хүртэл 4.30 см, хойд хэсгээс 4.50см байх тул к/-д заасан хориглосон газарт хамаарахгүй, харин хэргийн газрын үзлэг, оролцогчдын мэдүүлгээс үзэхэд харанхуй, тухайн үед саргүй, зам нь гэрэлтүүлэггүй байсан учир зайлшгүй зогсолт хийсэн том оврын тээврийн хэрэгслээс хоёр тийш үзэгдэх орчин 100м-ээс дээш зайд үзэгдэлт хангалтгүй, хязгаарлагдмал байсан байх тул м/-д заасан хориглосон газарт мөн адил хамаарч байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.9 заалтын а/ нь 14.8 заалтыг иш татсан байх тул нөхцөл тус бүрээр нь шалгасан гэж үзнэ. Тус заалтын б/ төмөр замын гарамд 100м-ээс ойр зайд; в/ сургууль орчмын бүс дотор зорчих хэсэг дээр зайлшгүй зогсолт хийгээгүй болох нь тодорхой харагдана.

Дээр дурдсан жолоочид хориглосон хэм хэмжээнүүд нь агуулгын хувьд тээврийн хэрэгслийн жолооч замын зорчих хэсэг дээр түр болон удаан зогсохыг хориглосон байх бөгөөд Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохионы гэрлийг заавал асааж, түүнээс үл хамааран аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан ослын зогсолтын тэмдгийг байршуулах талаар Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ:  б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна…” гэж ойлгомжтой байдлаар тусгасан байна.

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч нарын “ослын дохионы гэрэл асаагаагүй, цацруулагчгүй, зогсолтын тэмдэг байрлуулаагүй байсан” гэх мэдүүлэг шүүгдэгчийн “Ослын дохионы гэрлээ асааж, ослын зогсолтын тэмдгийг машинаас хойшоо 8 алхаад замын захруу шахаж тавьсан” зэргээс дүгнэхэд шүүгдэгч Г.Г нь дээр дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-б, 9.5 дугаарт заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан бөгөөд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нь үйлдлийн шалгуур буюу объектив талын шинжид хамаарна. Хэрэв үйлдэл, эс үйлдэхүй нь тусгай ангид заасан объектив талын шинжийг хангахгүй бол гэмт хэрэгт тооцох боломжгүй юм.  

Тиймээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Г.Г нь ... улсын дугаартай … маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.4 “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж ослын зогсолтын тэмдгийг зохих зайд байрлуулаагүй, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Тоёота приүс 41 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар Б.Гийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал, доод зүүн 1, 2, баруун шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дух, дээд уруул, зүүн шуунд шарх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн тавхайнд цус хуралт, дух, дээд уруул, зүүн хацар, ооч, баруун, зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн тавхайнд зулгаралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн хохирогч Б.Нгийн биед ослын үед үүссэн Хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31-т заасан зөрчлийг гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар /2022.10.29-2023.10.29/ хасуулсан байх бөгөөд гэмт хэрэгт холбогдох үед буюу 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байна.

Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байдал нь осол гарах болсон шалтгаанд нөлөөлөхгүй юм.

Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Г.Г нь хориглосон газарт Зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн урд, ард гэрэл ойлгуур болон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүй болон замын хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлыг хангаагүй” гэж заасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээс хамааралтай гэж шүүх үзлээ.

           Прокуророос шүүгдэгч Г.Гийн үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй автотээврийн хэрэгслийн  жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Иймд шүүгдэгч Г.Гийн дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Г.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас мэтгэлцэж оролцсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул өмгөөлөгчийн цагаатгах саналыг хүлээн аваагүй болно.

Мөн хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч Б.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн зарим заалтыг буюу 12 дугаар зүйлийн 12.1 ”Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх бөгөөд уг зөрчил нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг нэмэдүүлсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

           Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан. 

 

           1.Хохирогч Б.Гээс эмчилгээний болон бусад зардалд 1908150 төгрөг, герман имплант шүд суулгуулах зардалд 28.100.350 төгрөг, нийт 30,008,500 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдож буй 1.577.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хийгдээгүй 10 ширхэг шүдний эмчилгээний зардал болох 28,430,700 төгрөг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. /Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Гийн биед эрүү ясны хугарал, доод зүүн 1, 2, баруун 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дух, дээд уруул, зүүн шуунд шарх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн тавхайнд цус хуралт, дух, дээд уруул, зүүн хацар, ооч, баруун, зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн тавхайнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо/ гэсэн байхад 10 шүд солиулж суулгуулах зардал нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна.

 

           2. Хохирогч Б.Нгийн зүгээс 1.500.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн баримтаар 1,650,104 төгрөг нэхэмжилснээс үүнээс шүүх хоолны зардал болох 41.100 төгрөг, 60000 төгрөг, юу авсан нь тодорхойгүй 60.000 төгрөг, мөн өмгөөллийн хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөг, нийт 1,151,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 499.004 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

 

           Өмгөөллийн хөлс нь Иргэний эрх зүйн харилцааны хөлсөөр ажиллах гэрээний нэгэн төрөл бөгөөд талуудын сайн дурын үндсэн дээр хийгддэг харилцаа тул түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй гарсан зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол  гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

           3.Иргэний нэхэмжлэгч Н.О Автомашины зээлээр худалдан авахдаа урьдчилан төлсөн 9.000.000 төгрөг, ачлаг 680.000 төгрөг, оношилгооны 95.000 төгрөг, шинжээчийн хөлс 200.000 төгрөг нийт 9,975,000 төгрөг нэхэмжилснээс гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж дүгнэн 9.775.000 төгрөгийг иргэний хариуцагч Л.Г.Гоос тус тус гаргуулан түүнд олгох нь зүйтэй байна.

 

           Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн зардалд шүүгдэгч Г.Гоос 200.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.От, 750,000 төгрөгийг гаргуулан Цагаан Шонхорын Жигүүр нийтийн үйлчилгээний төрийн бус байгууллагад тус тус олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

           Харин шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдааны явцад хохирогч Б.Гт 750,000 төгрөг, хохирогч Б.Нд 499,004 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.От 200,000 төгрөг тус тус төлсөн байна.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй бөгөөд тус гэмт хэргийг үйлдэгдэхэд хохирогчийн үйлдэл нөлөөлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулж...” өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Г нь тус гэмт хэргийг үйлдэх үед буюу 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр…” хуульчилсан.

 

Харин 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна.

 

  Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй гэж дүгнэв.

          Шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

           Бусад асуудлаар:

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Г нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц овогт Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.  

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... тоотод оршин суух Б.Г /РД:.../-ээс нэхэмжилсэн 30,008,500 төгрөгөөс 28,430,700 төгрөг хэлэлцэхгүй орхиж, 827,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгож, хохирогч Б.Нгийн нэхэмжилсэн 1,650,104 төгрөгөөс 1,151,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ... тоотод оршин суух Н.О /РД:.../-ийн нэхэмжилсэн 9,975,000 төгрөгийг иргэний хариуцагч Л.Г.Гоос тус тус гаргуулан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Гоос 750,000 төгрөгийг гаргуулан “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББайгууллагад олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдааны явцад хохирогч Б.Гт 750.000 төгрөг, хохирогч Б.Нд 499.004 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.От 200.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Б.Н, иргэний нэхэмжлэгч Н.О нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч Б.Г нь хэлэлцэхгүй орхисон зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР