Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 136/шш2022/00050

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2022/00050

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1967 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Ган замын 47-01 тоотод оршин суух, Боржигин овогт Дарьзавын Алтанцэцэг /РД:ЕС67012800/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.Алтанцэцэг нь 1967 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замын нэгдсэн эмнэлэгт төрсөн. 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх Хөдөлмөрийн дэвтэрт Дэрэм овогтой Алтанцэцэг, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 002559 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт Дэрэм овогтой Алтанцэцэг гэж овог зөрөөтэй бичигдсэн байна. Иймд Дарьзав овогтой Алтанцэцэг намайг тус хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын үнэмлэхийн хуулбар /хх-2/, 002559 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-3-4/, 15 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, гэрч Д.Алтанцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-7/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, гэрч Г.Гантулгын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-9/, түүний 0225367 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-8/, улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн даалгаврын баримт /хх-10/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-11/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.Алтанчимэг, Г.Гантулга нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх бичилттэй Дэрэмийн Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нээгдсэн 002559 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Дэрэм овогтой Алтанцэцэгийн 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нээгдсэн 002559 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нүүрэн хэсэгт Дарьзав овогтой Алтанцэцэгийн ЕС67012800 тоот регистрийн дугаарыг тэмдэглэсэн байх ба уг дугаар нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх дэх регистрийн дугаартай тохирч байна. Иймд 002559 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дарьзав овогтой Алтанцэцэг мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн 002559 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх бичилттэй Дэрэмийн Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтрүүд дэх төрсөн он болон зураг ижил байх бөгөөд бичилт хийсэн хугацаа давхцаагүй буюу үргэлжилсэн байгаа зэргээс үзэхэд уг дэвтрүүд нь нэг эзэмшигчтэй буюу Дарьзав овогтой Алтанцэцэгийнх мөн гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэгээс өөрийн дүү Д.Алтанчимэг болон хүү Г.Гантулга нарыг гэрчээр асуулгасан байх ба гэрч нар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ дээрх хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр нь Д.Алтанцэцэгийнх мөн болохыг гэрчилж байна. Гэвч гэрч Д.Алтанчимэг, Г.Гантулга нар нь нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн талаар бүрэн мэдэх этгээд биш байх бөгөөд түүнтэй хамт ажиллаж байгаагүй болох нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. гэж заасан шаардлагыг Д.Алтанчимэг, Г.Гантулга нар нь хангахгүй байх тул тэдний шүүхэд өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

Шүүхээс гэрч нарын мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзсэн боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх бичилттэй Дэрэмийн Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нээгдсэн 002559 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.Алтанцэцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Дарьзавын Алтанцэцэг /РД:ЕС67012800/ нь 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх бичилттэй Дэрэмийн Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нээгдсэн 002559 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА