Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 136/шш2022/00352

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2022/00352

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ....оны ...дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, эмэгтэй, Дорноговь аймаг, ......сум, ....... тоотод оршин суух, Х овогт Г.Г ()-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлаж байсан Мах боловсруулах үйлдвэрт хөнгөн хүнсний аж үйлдвэрийн техникумын махны техник, технологичийн ангийг 198606 дугаар сарын 23-ны өдөр төгсөн дипломоо авч Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт хуваарилагдан ирж 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оныг дуустал 13 жил 6 сарын хугацаанд хөргөх цехийн мастер, механикаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг мар боловсруулах үйлдвэрт хөргөх цехийн мастер, механикаар 13 жил 6 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэв.

Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны 296 дугаартай Архивын тодорхойлолт/ /хх-5/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-6/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Чандмань ББХК-ийн 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай Байгууллагын нэр өөрчлөх тухай /хх-7-9/, 1986 оны өвөл авхуулсан гэрэл зураг /хх-10/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-11-12/, гэрч Л.Зулхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/, түүний тодорхойлолт /хх-14/, 094761 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-16/, 587018 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-17-19/, гэрч Ч.Оюунчимэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-20/, түүний тодорхойлолт /хх-21/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-22/, 514955 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-23-25/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.З, Ч.О нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүхээс: хүсэлт гаргагч Г.Г-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Г нь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оныг дуустал хөргөх цехийн мастер, механикаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.Г нь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөргөх цехийн мастер, механикаар ажиллаж байсан болох нь:

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны 296 дугаартай Архивын тодорхойлолт/ /хх-5/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-6/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Чандмань ББХК-ийн 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай Байгууллагын нэр өөрчлөх тухай /хх-7-9/, 1986 оны өвөл авхуулсан гэрэл зураг /хх-10/,

- Гэрч Л.З шүүхэд мэдүүлсэн: ...Г.Г нь намайг Мах боловсруулах үйлдвэрт ажиллаж байхад 1986 оны 07 дугаар сард сургуулиа төгсөж ирээд тус үйлдвэрт хөргөлтийн цехийн мастераар ажилд орон 2000 он хүртэл ажилласан. Дунд нь 1994 онд хүүхдээ төрүүлж байсан... гэх мэдүүлэг /хх-28, 29/,

-Гэрч Ч.О шүүхэд мэдүүлсэн ...Г.Г нь намайг Мах боловсруулах үйлдвэрт ороод удаагүй байхад 1986 оны 07 дугаар сард сургуулиа төгсөж ирээд тус үйлдвэрт хөргөлтийн цехийн мастераар ажилд орж байсан ба 2000 он хүртэл ажилласан. Бид хээрийн бойнд хамт явдаг байсан... гэх мэдүүлэг /хх-30, 31/ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.Г нь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөргөх цехийн мастер, механикаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Г-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х овогт Г.Г ()-ыг Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөргөх цехийн мастер, механикаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Г-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ