Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2021/00630

 

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00630

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар **************, Хэрлэн*******, 3 дугаар******* байрлах, Т.н банк ХХК-ийн ******* салбарРД:-ын нэхэмжлэлтэй, **************, .*******,***********************************, Р.Х /РД:./, **************,**************, .*********************, Б. Л.Н.РД:./ нарт холбогдох,*******4*******91 960,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202оны 09******* сарын 03ы өдөр хүлээн авч, 2021 оны 09******* сарын*******0-ны өдөр 156/2021/00440/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д., хариуцагч Р.Х.ын төлөөлөгч Ч.Б., хариуцагч Л.Н. төлөөлөгч Ш.А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р.Х. Л.Н.г нар нь Төрийн банкны ******* салбараас 2020 оны 04******* сарын 30-ны өдөр 61 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан*******4 500 000 төгрөгийг сарын*******,5 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээндээ зориулан 24 сарын хугацаатай буюу 2021 оны*******0 дугаар сарын*******5-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлдэгч Р.Х. нь Зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, улмаар утсаар удаа дараа холбогдож байсан болно. Банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцлийг үндэслэн банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. 2021 оны 09******* сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл*******2 000 000 төгрөг, үндсэн хүү******* 257 708,46 төгрөг, хуримтлагдсан хүү 834,410,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83 441,09 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс*******6 400 төгрөг, нийт*******4*******91 960,49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б.  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийн төлбөрийг Р.Х төлөх ямар ч боломжгүй. Гэр орон, мал хөрөнгийг Л.Н, Ш.А хоёр булааж авсан. М нь барьцаанд тавьж мөнгийг нь авсан. Х. Баянхутаг*******ын төлөөлөгч Г.т хилс хэргээр гүтгэж, барьж очоод машиныг булааж авах гээд чадаагүй. Одоо машин нь эвдэрсэн. Улсын бүртгэлээс хасуулах болоод байгаа. Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 325 тоот шийдвэрээр Л.Н. төлөх болсон мөн давж заалдах шатны шүүхийн 2021 оны*******1******* сарын 25-ны өдрийн*******8 дугаартай магадлалаар хэвээр батлагдсан. Р.Х.ыг өөрийн хүү Т.ын хамт гэр орон байхгүй, айлаар хоног төөрүүлж яваа.**************ын Т.  банкны салбар ч буруутай, ямар ч хяналтгүй их хэмжээний зээл гаргаж өгсөн. Х  бичиг үсэг мэдэхгүй, бүх гүйлгээг На  А нар хийж байсан. 2019 онд тоологдсон 643 толгой малаас 200 хонь түрээсийн хонь байсан. 443 толгой хонийг зараад А  дансанд мөнгө нь орсон. Шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан Н өмгөөлөгч авна гэсэн өмгөөлөгч авсан нь надад харагдаагүй гэв.

Хариуцагч Л.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Р.Х-тай 2007 онд гэр бүл болж хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа буюу 2020 оны 04******* сарын 30-ны өдөр Р.Х нь Т-н банкнаас барьцаат зээлийн гэрээ байгуулан*******4 500 000 төгрөгийг сарын*******,5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Тухайн үед уг мөнгөөр портер маркийн автомашин 8 200 000 төгрөгөөр, мотоцикль 2 800 000 төгрөгөөр, нарны эрчим хүчээр ажилладаг телевизийн тогоо толь******* 000 000 төгрөгөөр, мал усалдаг мотор 500 000 төгрөг, тонны сав 300 000 төгрөг, худгийн онгоц нь*******00 000 төгрөгөөр, 5 ханатай гэр 2 600 000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд нийт үнийг тооцоход*******5 500 000 төгрөг болсон. Уг 5 ханатай гэрийг худалдан авахад банкнаас авсан зээлийн үлдэгдэл дээрээ би өөрөө мөнгө нэмж авч байсан. Р.Х бид хоёрын хувьд 2021 оны 07 дугаар сарын*******9-ний өдрөөс тусдаа амьдарсан. 2021 оны*******2 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Тусдаа амьдрахдаа энэ эд хөрөнгүүдээсээ би 2 600 000 төгрөгөөр худалдан авсан 5 ханатай гэрээ өөрөө авч үлдсэн эд хөрөнгийг Р.Х авсн байдаг. Энэхүү банкнаас авсан*******4 500 000 төгрөгөөс би 2021 оны 03 дугаар сарын*******7-ны өдөр******* 900 000 төгрөг, 2021 оны 04******* сарын 07-ны үеэр******* 320 000 төгрөгийг бэлэн мөнгөөр очиж төлсөн. Ингээд нийтдээ миний зүгээс 3 220 000 төгрөгийг банкинд төлсөн. Ингэхээр банкинд үлдэгдэл*******0 780 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байх ёстой гэж үзэж байна. Р.Х-ын хувьд машин, мотоцикль болон бусад бүх зүйлийг өөрийн нэр дээр байлгаж хэрэглэж байгаа боловч банкны үлдэгдэл*******0 780 000 төгрөгийн 50 хувь буюу 5 390 000 төгрөгийн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн үлдэгдэл 50 хувийн төлбөрийг Р.Х нь төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төрийн банк ХХК нь Р.Х , Л.Н нарт холбогдуулан үндсэн зээл*******2 000 000 төгрөг, үндсэн хүү******* 257 708,46 төгрөг, хуримтлагдсан хүү 834,410,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83 441,09 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс*******6 400 төгрөг, нийт*******4*******91 960,49 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т  банк ХХК, хариуцагч Р.Х, Л.Н нар нь 2020 оны 04 сарын 20-ны өдөр №2506000084322 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагч нарт*******4 500 000 төгрөгийг олгож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж мөнгөө шилжүүлсэн, харин зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний үүргээ шаардаж нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа үндсэн зээлд*******2 000 000 төгрөг, хүүнд  2,191,960 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байх боловч шүүхэд ирсэн нэхэмжлэлдээ 2021 оны 09 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл*******2 000 000 төгрөг, үндсэн хүү******* 257 708.46 төгрөг, хуримтлагдсан хүү 834 410.94, нэмэгдүүлсэн хүү 83 441 09, нийт*******4*******75 560.49, нотариатын үйлчилгээний хөлс*******6400 төгрөг, нийт*******4*******91 960.46 болсон үүнийг гаргуулах гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтад заагдсан хуваарын дагуу 2020 үндсэн зээлийн төлбөр 2,500,000 төгрөг, хүү*******,201,315,6 төгрөг, нийт 3,701,315,6 төгрөгийг 2021 оны 3, 4******* саруудад төлсөн нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Иймд 2021 оны 4 сараас хойш үлдсэн үндсэн зээлэндээ хүү төлөх нь зүйтэй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл 2021 оны 4 сараас нэхэмжлэл гаргах хүртэл 6 сарын хүү төлөх үндэслэлтэй байх ба*******2 000 000 төгрөгийн сарын хүү нь*******80 000 төгрөг сарын*******,5 хувийн хүү/, үүнийг 6 сараар тооцоход*******080000 төгрөг байна. Нэмэгдүүлсэн хүүнд төлөгдөөгүй хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 216 000 төгрөг төлөх үндэстэй байна гэж дүгнэлээ. Тухайлбал хариуцагч нар нь 2021 оны 04 сарын*******5-нд үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүүнд******* 077 041 төгрөг төлөх үүргийг, 2021 оны*******0 сарын*******5-нд 6 000 000 төгрөг хүүнд 544 479 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээсэн ба нэхэмжлэл гаргах үед буюу 2021 оны 09 сарын 03-ны өдөр 2021 оны 04 сарын*******5-нд төлөх байсан үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүүнд******* 077 041 төгрөг төлөх үүрэг үүссэн байжээ. Харин хэрэг шийдвэрлэхэд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан ба 2021 оны*******0 сарын*******5-ны өдөр гэхэд зээлдэгч нар нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул үүргийг бүхэлд нь шаардах үндэслэл бүрдсэн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлд Банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна гэснийг үндэслэн зээлийн төлбөрийг бүхэлд нь тооцож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 895 960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхой тайлбарладаггүй, мөн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Барьцаат зээлийн гэрээ нь энгийн нүдээр уншихад зарим хэсэг нь уншигдахгүй байх боловч зохигчид мөнгө өгсөн, авсан талаар маргадаггүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болгож буй нотлох баримтаа гаргаж өгөх үүргийг хүлээхээр хуульчилсан байх ба нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй байх тул хуримтлагдсан хүү,нэмэгдүүлсэн хүүг хэдэн хувиар хэрхэн тооцох талаар хэргийн материалаас дүгнэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хугацаандаа мөнгөө төлөх үүргийг биелүүлээгүй гэж үзээд төлөөгүй хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцлоо. Тухайлбал хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээ нэхэмжлэгч тал ялгаж салгаж нэхэмжлэхгүй, энэ талаар гэрээгээр тохирсон нь тодорхойгүй байх тул дүгнэх боломжгүй байна.

Мөн нотариатын үйлчилгээний хөлс*******6400 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нотариатаар үйлчлүүлж, төлбөр төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсн төлөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа хариуцагч Х нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч бүх мөнгийг Н авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг ба нэгэнт зээлийн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурж зээлийн харилцаанд орсон байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.2,*******16,*******18, 119-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451******* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Р.Х, Л.Н нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт*******3 296 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 895 960 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1-д зааснар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 224 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19******* зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.1,*******20.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш*******4 хоногийн дотор ************** дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ