Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2022/00017

 

 

 



156/ШШ2022/00017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2021/00581/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х. аймаг, Х. сум, .... баг, Б. тоотод оршин суух, Б. овогт Эы У /РД:./

Хариуцагч: Хэнтий аймаг, Х сум,.. баг, . тоотод оршин суух, Б. овогт Лгийн Т /РД:./

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.У /онлайн/,

Хариуцагч: Л.Т /онлайн/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Ттай 2006 онд танилцаж дотносон тухайн оноосоо эхлэн гэр бүл болсон. 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин Т.Д, 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Т.Б нарыг төрүүлсэн. Бид хоорондоо таарч тохирохгүй байсан учир 2012 оны 05 дугаар сараас салж тусдаа амьдарцгаасан. Салаад 9 жил гаруй хугацаа өнгөрч байгаа, эргэн нийлэх боломжгүй гэдгийг хоорондоо ярилцаж ойлголцсон учир бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Л.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Утай 2006 онд гэр бүл болж, 2009 онд Д, 2011 онд Б нарыг төрүүлсэн. Бид 2012 оноос хойш өрх тусгаарласан юм. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

3. Хүүхдийн санал: Гэрлэгчид нь дундаасаа хоёр хүүхэдтэй ба 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин Т.Д, 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Т.Б нар төрсөн. Хүүхдүүд 7 насанд хүрсэн байх тул шүүхээс хүүхдийн санал асуухад охин Т.Д ээжтэйгээ, хүү Т.Б аавтайгаа хамт амьдарна гэсэн саналыг гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Л.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0132077 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Д, 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Т.Б нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. 

Нэхэмжлэгч Э.У, хариуцагч Л.Т нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй  байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэгтэй, мөн хүүхдүүдийн саналыг харгалзан хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Т.Быг эцэг Л.Т, охин Т.Дг эх Э.Уын асрамжид үлдээж шийдвэрлэв. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Т.Быг эцгийн, охин Т.Дг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд түүний эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Баруун хуасай овогт Лгийн Т /РД::/, Боржгин овогт Эы У /РД:./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Т.Быг эцэг Л.Тын, 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Дг эх Э.Уын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхэд нь хэн аль нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.О.т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Х.ОТГОНЖАРГАЛ