Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2022/00018

 

 

 

 

 

156/ШШ2022/00018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2021/00614/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: **************,**************,*********************,******* тоотод, овогт /РД:СЙ90071106/

Хариуцагч: **************,**************,*********************,******* оршин, овогт /РД:СЗ87070718/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгч: Б.Дашдулам,

Хариуцагч Б.Амартайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Дашдулам нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биетай 2011 оны 07 сард танилцаж, 2011 оны 10 сард гэр бүл болсон. Бидний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү А.Мөнх-Анар, 2016 оны 02******* сарын 14-ний өдөр хүү А.Энх-Анар нар төрсөн. Бид 8 жил хамт амьдрахдаа нь удаа дараа гадуур хонон, алга болж амьдралдаа ямар ч тус нэмэр болохгүй үр хүүхэддээ хайр халамж тавьдаггүй, архи ууж, хэрүүл их хийж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг болсон. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Бид тус тусдаа амьдраад хоёр жил гаран болж байгаа юм. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд 2 хүүхдээ би өөрийн асрамжид авч бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Амартайван нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 04 сарын 07-ны өдөр Б.Дашдуламтай танилцаж, 2011 оны 10 сард гэр бүл болсон. 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр том хүү Мөнх-Анар, 2016 оны 02******* сарын 14-ний өдөр хүү Энх-Анар нар төрсөн. Б.Дашдуламтай 8 жил гаран хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд би цалингийн зээл авч 2009 оны 2014-тэй мөнгөлөг өнгийн Prius 20 машин 2015 оны 05 сард авч байсан. Мөн миний нэр дээр лизингээр Rozento том хөргөгч, Samsung бүрэн автомат угаалгын машин, Samsung печь, Elko 4 индукцтэй цахилгаан зуух, 43 инч Samsung TV, 2*4 харьцаатай Эрдэнэт хивс зэрэг зүйлс авсан. 2018 оноос гэр бүлийн маргаан үүссэн. Тухайн үед би ээлжийн ажил хийдэг байсан. Тэр үед гэр бүлээс гадуур хүнтэй харьцдаг байсан. Одоогийн хамт амьдардаг хүнтэйгээ. Хамт амьдрах хугацаанд би архи ууж, хэрүүл хийж сэтгэл санаагаар дарамталж байсан зүйл огт байхгүй. Энийг тухайн үед хамт амьдарч байсанын аав, ээж болон надтай хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Тухайн үед би уучлал гуйж, эвлэрэх гэж зөндөө гуйсан. Тэр үед үгүй гэсэн, өөр хүнтэй болсон болохоор тэгж хэлсэнг би сүүлд ойлгосон. Тусдаа амьдарснаас хойш хоёр хүүдээ мөнгө болон хувцас, хичээлийн хэрэглэл зэрэг хэрэгцээт зүйлсээр нь тусалсаар байгаа. Энэ бүх зүйлсаас өөрөөс нь болсон. Иймд би хоёр хүүгээ өөр дээрээ авах хүсэлттэй байна. Намайг болон манай аав ээжийг хоёр хүүтэй маань уулзуулж, утсаар яриулдаггүй. өөр хүнтэй гэр бүл болсон. Эвлэрүүлэн зуучлахад өгсөнөөс хойш утасных нь блокийг гаргасан. Иймд миний бие хоёр хүүгээ өөр дээрээ авах хүсэлттэй байна гэв.

 3. Хүүхдийн санал: Гэрлэгчид нь дундаасаа хоёр хүүхэдтэй ба 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү А.Мөнх-Анар, 2016 оны 02******* сарын 14-ний өдөр хүү А.Энх-Анар нар төрсөн. Хүү А.Мөнх-Анар нь 7 нас хүрсэн байх тул шүүхээс хүүхдийн саналыг асуухад ээжтэйгээ амьдрана гэсэн саналыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дашдулам нь хариуцагч Б.Амартайванд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2011 оны 10******* сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 01 дүгээр сарын 27ы өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0161540 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2012 оны 04 дүгээр сарын 09ий өдөр хүү А.Мөнх-Анар, 2016 оны 02******* сарын 14-ний өдөр төрсөн хүү А.Энх-Анар нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. / хэргийн материалын 5-6-р тал/

Нэхэмжлэгч Б.Дашдулам, хариуцагч Б.Амартайван нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар тус тусын амьдралтай болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16******* зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17******* зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын************** зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү А.Мөнх-Анар, А.Энх-Анар нарыг эх Б.Дашдуламын асрамжид үлдээж шийдвэрлэв. 

Гэр бүлийн тухай хуулийн 26******* зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү А.Мөнх-Анар, А.Энх-Анар нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Амартайваны хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Амартайван нь Гэр бүлийн тухай хуулийн 26******* зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд эх Б.Дашдулам нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82******* зүйлийн 82.1.3, 115******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118******* зүйл, 132******* зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар овогт /РД:СЙ90071106/, овогт /РД:СЗ87070718/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 09ий өдөр хүү А.Мөнх-Анар, 2016 оны 02******* сарын 14-ний өдөр төрсөн хүү А.Энх-Анар нарыг эх Б.Дашдуламын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн*******8 дүгээр зүйлийн*******8.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 09ий өдөр төрсөн хүү А.Мөнх-Анар, 2016 оны 02******* сарын 14-ний өдөр төрсөн хүү А.Энх-Анар нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Амартайванаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26******* зүйлийн 26.2, 26.4-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Амартайванд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Дашдуламд тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56******* зүйлийн 56.1, 57******* зүйлийн 57.3, 60******* зүйлийн 60.1, 63******* зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7******* зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 139 844 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9,*******8******* зүйлийн*******8.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Х.ОТГОНЖАРГАЛ