| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00615/И |
| Дугаар | 156/ШШ2022/00019 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2022/00019
156/ШШ2022/00019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **************,**************,********************* оршин*******, овогт /РД:СЖ92022608/
Хариуцагч: **************,*******,, оршин*******, овогт /РД:СО90081312/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид
Нэхэмжлэгч: Х.Одонтуяа
Хариуцагч Т.Жамухай / онлайнаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Одонтуяа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 ондтай гэр бүл болж, 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2013 оны 01******* сарын 06-ны өдөр хүү Ж.Шинэбаяр, 2019 оны 04******* сарын*******0-ны өдөр охин Ж.Мишээл нар төрсөн. 2016 оноос хойш нөхөр Т.Жамухайн зан ааш өөрчлөгдөж, гэртээ тогтвортой байхгүй, хийсэн ажилгүй, гэр бүлдээ орлого оруулж хөдөлмөрлөх бодолгүй үе үе олон хоногоор хот явж байгаад ирдэг, сэтгэл санаа нь тогтворгүй болсон ба үүнээс болж бид хоорондоо таарч нийлэхгүй маргаж муудалцдаг болсон. Өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болсон юм шиг байсан. Иймэрхүү байдлаар харилцаа хандлага нь өөр болж, үр хүүхдүүддээ хайр халамж тавихгүй, тусалж дэмжихгүй, эцэг хүний үүргээ биелүүлэхгүй, цаашдаа хамтдаа сайхан амьдрах ямар ч идэвхгүй, санаа зорилгогүй, нэмэр тус болохгүй байгаа тул хамт амьдрах боломжгүй байна. Одоогийн байдлаар би ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явж байгаа, том хүү маань 3-р ангид сурдаг, 2 хүүхдийн хэрэглээ, хоол хүнс зэрэгт миний авдаг цалин хүрэлцэхгүй байгаа юм. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч ч эвлэрэх бодолгүй, санаа сэтгэл таарахгүй байгаа гэдгээ илэрхийлж, эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсон. Иймд хүхдүүдээ би өөрийн асрамжид авч гэрлэлтээ цуцлуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.Жамухай нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Одонтуяагийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
3. Хүүхдийн санал: Гэрлэгчид нь дундаасаа хоёр хүүхэдтэй ба 2013 оны 01 сарын 06-нд хүү Ж.Шинэбаяр, 2019 оны 04 сарын*******0-нд охин Ж.Мишээл нар төрсөн. Хүү Ж.Шинэбаяр нь нас хүрсэн байх тул шүүхээс хүүхдийн саналыг асуухад аажтэйгээ амьдрана гэсэн саналыг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Одонтуяа нь хариуцагч Т.Жамухайд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2012 оны 10 сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2015 оны*******0 сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2013 оны 01******* сарын 06-ны өдөр хүү Ж.Шинэбаяр, 2019 оны 04******* сарын*******0-ны өдөр охин Ж.Мишээл нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Х.Одонтуяа, хариуцагч Т.Жамухай нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, хариуцагч нь хамтран амьдрах ямарч хүсэлгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн*******6 зүйлийн*******6.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах,*******7 зүйлийн*******7.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 зүйлийн*******-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Ж.Шинэбаяр, охин Ж.Мишээл нарыг эх Х.Одонтуяагийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ж.Шинэбаяр, охин Ж.Мишээл нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Т.Жамухайн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Т.Жамухай нь Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд эх Х.Одонтуяа нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 зүйлийн 82.1.3, 115 зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 зүйл,*******32 зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн*******4******* зүйлийн*******4.1,*******4.3-д зааснаар овогт /РД:СО90081312/, овогт /РД:СЖ92022608/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн*******4******* зүйлийн*******4.5-д зааснаар 2013 оны 01******* сарын 06-ны өдөр хүү Ж.Шинэбаяр, 2019 оны 04******* сарын*******0-ны өдөр охин Ж.Мишээл нарыг эх Х.Одонтуяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40******* зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 01******* сарын 06-ны өдөр хүү Ж.Шинэбаяр, 2019 оны 04******* сарын*******0-ны өдөр охин Ж.Мишээл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол*******8 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Т.Жамухайгаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.2, 26.4-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Т.Жамухайд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Х.Одонтуяад тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 57 зүйлийн 57.3, 60 зүйлийн 60.1, 63 зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******39 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Жамухайгаас*******39 866 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн*******4******* зүйлийн*******4.9, 38 зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 50 зүйлийн 50.2-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлдөг болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19******* зүйлийн*******19.4,*******19.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ