| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00617/И |
| Дугаар | 156/ШШ2022/00032 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2022/00032
156/ШШ2022/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00617/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Эрчим 40-2-1 тоотод оршин суух, Харчу овогт Сандуйн Лхам /РД:СТ75101615/
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Харгуй ХХК-ийн хажууд 9-р уурын зуухны хашаанд оршин суух, Тугчин овогт Хүдрээгийн Олзмаа /РД:СЮ83062007/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Лхам /онлайн/,
Хариуцагч: Х.Олзмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Лхам нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Олзмаатай 2001 онд гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөөд өдий хүрч байна. Эхнэр Олзмаа 2007 оноос 2 дахь хүү Энх-Эрдэнийг ой гарантай байхаас гадуур хонож үл бүтэх хүмүүстэй архи ууж улмаар 3 дахь хүү Энх-Амгалан бага охин Энххүслэнг гарахад засарч ойлголцохгүй олон хоног сараар алга болж, одоо 2019 оноос өдий хүртэл тусдаа хаана яваа нь мэдэгдэхгүй амьдарч байна. Гадуур явахдаа үр хүүхэд, нөхөргүй, үгүй бол зодоод байлгахгүй гэж худал ярьж явдаг бөгөөд ах дүү хамаатан садангийнхаа үгэнд орохгүй өдий болтол зугтааж явна. Ямар учиртайгаа ярьж ойлголцохыг хүсдэггүй. Цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Х.Олзмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олзмаа би 2001 онд С.Лхамтай гэр бүл болсон. 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр том хүү Энхманлай, 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Энх-Эрдэнэ, 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү Энх-Амгалан, 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Энххүслэн нар төрсөн. Би дөрвөн хүүхдээ аавынх нь асрамжид үлдээж, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй гэв.
3. Хүүхдийн санал: Гэрлэгчид нь дундаасаа дөрвөн хүүхэдтэй ба 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр том хүү Л.Энхманлай, 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Л.Энх-Эрдэнэ, 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү Л.Энх-Амгалан, 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Л.Энххүслэн нар төрсөн. Хүүхдүүд 7 насанд хүрсэн байх тул шүүхээс хүүхдийн санал асуухад хүү Л.Энх-Эрдэнэ, хүү Л.Энх-Амгалан, охин Л.Энххүслэн нар ээжтэйгээ хамт амьдарна гэсэн саналыг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Лхам нь хариуцагч Х.Олзмаад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 70 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүү Л.Энхманлай, 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Л.Энх-Эрдэнэ, 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү Л.Энх-Амгалан, 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Л.Энххүслэн нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.
Нэхэмжлэгч С.Лхам, хариуцагч Х.Олзмаа нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэгтэй, мөн хүүхдүүдийн саналыг харгалзан хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Л.Энх-Эрдэнэ, хүү Л.Энх-Амгалан, охин Л.Энххүслэн нарыг эцэг С.Лхамын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Л.Энх-Эрдэнэ, хүү Л.Энх-Амгалан, охин Л.Энххүслэн нарыг эцгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд түүний эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Харчу овогт Сандуйн Лхам /РД:СТ75101615/, Тугчин овогт Хүдрээгийн Олзмаа /РД:СЮ83062007/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр том хүү Л.Энхманлай, 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Л.Энх-Эрдэнэ, 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү Л.Энх-Амгалан, 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Л.Энххүслэн нарыг эцэг С.Лхамын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхэд нь хэн аль нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэгчид нь эвлэрбэл шүүхэд хүсэлтээ гаргаж гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ