| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0268/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/273 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2421000650081 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор ******* гэх овог нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 6 сар 1 хоногийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 21,000 төгрөгийг хурааж, 10 жил 1 хоногийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: ЖБ80040372/.
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод хашаанд байх байшингийн үүдний амбаарт хууль бусаар нэвтрэн орж хохирогч ын эзэмшлийн // маркийн тээврийн хэрэгслийн моторыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод оршин суух иргэн гэрт нэвтэрч 50 инчийн ТСL маркийн зурагт, 40 литрийн бетон зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ирэн 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод хашаанд байх байшингийн үүдний амбаарт хууль бусаар нэвтрэн орж хохирогч ын эзэмшлийн // маркийн тээврийн хэрэгслийн моторыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би тухайн үед найздаа тусалж байна гэж бодож ийм үйлдэл хийсэн. Гэхдээ би *******д хулгай хийж болохгүй гэдгийг хэлж байсан боловч өөрөө мэдэж байгаа байх гэж бодоод мөн архи уусныхаа халуунд ийм үйлдэл хийсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ моторыг өргөлцсөн нь миний буруу” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Баян-Уул сум руу өөрийн эзэмшлийн улсын дугаартай цэнхэр өнгийн авто машинтай явж байхдаа зам тээврийн осолд орж тухайн маркийн машинаа өөрийн найз хашаа болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотын хашаанд эд ангиудыг задлаад байрлуулсан байсан. Харин болсон асуудлын талаар гэвэл өчигдөр эхнэр болох нь миний утас руу 20 цагийн орчимд залгаад “манай байшингийн амбаарт байсан машины чинь мотор нь алга болчихсон байна” гэхээр нь өнөөдөр би цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж байгаа нь энэ юм. ...Миний эзэмшлийн маркийн тээврийн хэрэгсэл нь 1999 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэн 2018 онд Монгол улсад импортлогдоод би өөрөө 2019 оны 08 дугаар сард худалдан авч байсан. Харин моторны онцлог содон шинж тэмдэг нь машины энгийн дизель 100 мотор гэж нэрлэгддэг мотор байгаа. Би тухайн моторт 2023 оны 11 дүгээр сарын эхээр ээлж хийж доод анги солихдоо газан доод анги, гавал, ган диск, перда диск, блокны поршен, тахир голны укладеш зэргийг сольж байсан. Нэг үгээр шинэчилж хүч сайжруулсан мотор байгаа юм. Харин мотор алдагдахдаа жанам, стачер, арагшаа явсан урт яндан зэрэг байхгүй байсан. ...Би зах зээлийн ханшаар үнэлнэ. Одоогийн байдлаар миний алдсан гэх мотор нь 4,500,000 төгрөгийн үнэ ханштай Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа. ...Надад энэ хэрэгт ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан учраас гомдол санал байхгүй. ...Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 21-22, 233-234/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр хүүхдүүдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод байх байшинтай хашаанд 2023 оны 09 дүгээр сарын эхээр эсгий гэрээ бариад өдийг хүртэл амьдарч байсан. Болсон асуудлын талаар гэвэл би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөө ажлаар гэрээ цоожилж яваад 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ иртэл манай эсгий гэрийн гадна талын цоожийг эвдээд хулгайч ороод 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр шинээр худулдан авсан маркийн 50 инчийн зурагт, үүдэнд байсан тал устай 40 литрийн багтаамжтай бетон зэрэг алдагдсан байсан. ...Би зурагтаа 2023 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын электрониксоос 1,099,900 төгрөгөөр худалдан авч байсан болохоор тухайн ханшаараа үнэлнэ. Мөн Шүр захаас 40 литрийн багтаамжтай бетоноо 160,000 төгрөгөөр аваад тагны цоож нь эвдрэлтэй тул 100,000 төгрөгөөр үнэлнэ. ... маркийн 50 инчийн хавтгай зурагтаа буцаан авсан. Мөн бетоны үнэлгээг “Дамно” хөрөнгийн үнэлгээний компани нь 132,000 төгрөгөөр үнэлсэн байсан бөгөөд тухайн 132,000 төгрөгийг ХААН банкин дахь миний данс руу “*******” гэх утгатай шилжүүлэн төлсөн. ...нөхөр ын хамтаар Хилийн цэргийн салбарт ажилладаг. ...Бидний хувьд энэ гэмт хэргийн улмаас 2 дахь удаагаа дуудагдан ирж байгаа бөгөөд ...чөлөө авахдаа цалингүй чөлөө авч байгаа учир энэ хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Нөхөр бид хоёрын 10 хоногийн цалин, ирж очих зардал зэрэг нийтдээ 1,500,000 төгрөг болох тул үүнийг нэхэмжлэх болно. ...Тухайн гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд учирсан ямар нэгэн гэм хор байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 125-129/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын “” бүх төрлийн цахилгаан хэрэгслийн засварын газарт засварын ажил хийж байхад гаднаас 15-16 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар багт амьдардаг байсан, зүс таних нэрийг нь хэлж мэдэхгүй залуу цаасан хайрцагтай зурагт тэвэрчихсэн орж ирээд тухайн зурагтаа надад харуулаад “сэлбэгэнд өглөө” гэхэд нь би хайрцагны дээд талыг задлаад харахад хагарч цуурсан юм харагдахгүй болохоор нь “надад байгаа нь 60,000 төгрөг байна” гэж хэлэхэд тухайн залуу “за за өгчихье” гээд надаас бэлнээр 60,000 төгрөг аваад гарсан. Ингээд би тухайн зурагтыг аваад ажил дээрээ одоог хүртэл нээж задалж үзээгүй байж байгаа. Надад худалдсан зурагт нь 50 инчийн , он залуу маркийн зурагт байсан бөгөөд удирдлага, зурагтны хөлийг салгачихсан хайрцган дотор нь харагдаж байсан. Тухайн хүн нь 160 см орчим өндөртэй, хар царайтай, хөл муутай гэмээр сонин алхаж явдаг, ажлын хөх цэнхэр өнгийн өмдтэй, дээгүүрээ юу өмсөж явсныг нь сайн санахгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 133-134/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* гэгч нь түрдэг тэргээ түр хэрэглүүлээч гэж гуйж авсан. Тухайн үед манай нөхөр түүнд гаргаж өгсөн бөгөөд тухайн тэргийг ус зөөхөд ашиглах гэж байна л гэж ойлгосон. ...Гэтэл манай тэргийг хулгай хийхэд ашигласан болохыг би сүүлд нь мэдсэн. ...уг тэрэгтэй холбоотой зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх болно. ...Манай нөхөр Зоригтбаатар нь ирж иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжгүй тул би гэрийнхээ эд хөрөнгийг нэхэмжилж оролцох болно. ...Мөн энэ хэрэг шийдэгдэх үед түрдэг тэргээ буцаан авах бодолтой байна...” гэжээ. /1-р хх-ийн 237-238/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...алдагдсан мотороо буцаан авсан. Харин тухайн алдагдсан моторыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд төлбөр нь 88,000 төгрөг болсон бөгөөд би тухайн төлбөрийг нь төлсөн. Энэ төлбөрийг тухайн моторыг зөвшөөрөлгүй авсан хүн нь миний дансыг авч 88,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. ...Манай нөхөр нь энэ хэрэгт ямар нэгэн хохирол байхгүй тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэж надтай ярьсан...” гэжээ. /1-р хх-ийн 24-25/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ нөхөр *******, бага хүүхэд хоёртой хамт байхад 19 цагийн орчимд гаднаас нөхрийн найз хар орж ирээд ...архиа манай нөхөртэй хувааж уугаад 30 орчим минутын дараа *******ийг гэрээс дагуулаад гарсан. Ингээд 1 цаг гаруй болсны дараа манай нөхөр орж ирсэн. Би хаачаад ирсэн талаар нь асуухад ******* “ харин айлаас машины мотор авалцаад өгчих” гээд тэрэнд нь тусалж моторыг нь авалцаж өгөөд ирлээ гэсэн...” гэжээ. /1-р хх-ийн 28-30/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 19-20 цагийн орчимд би гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал гаднаас хар /*******/ гэх хуучин таньдаг байсан манай баруун айлд ирдэг залуу орж ирээд “ахаа усны тэргээ өгчих, юм зөөгөөд өгье” гэхэд нь би хойд байшингаас усны тэргээ гаргаж өгтөл хар ганцаараа манай тэргийг түрээд урагшаа хашаанаас гарахад нь би гэртээ орж ирсэн. Ингээд 1 цаг орчим болсны дараа хар , манай баруун айлын ******* 2 ирээд тэргийг чинь энд авчраад тавьчихлаа, дээр нь юм байгаа, би машин авч ирээд машинд ачаад явнаа гээд явсан. Ингээд 22 цагийн орчимд хар ганцаараа /цэнхэр өнгийн/ машинтай ирээд тухайн тэргэн дээрх хар том юмыг аваад манай усны тэргийг өгөхөд нь би усны тэргээ байшиндаа оруулчихаад гэртээ орж амарсан. ...Цэнхэр өнгийн мөрөвчтэй ажлын өмдтэй, харин дээгүүрээ юу өмсөж явсныг нь би анзаарч хараагүй...” гэжээ. /1-р хх-ийн 33-35/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай нөхрийн танил ах нь 2023 оны 12 дугаар сарын 10-даар өөрийн маркийн тээврийн хэрэгслийг авчирч тавьсан. ...Ингээд нөхөр хөдөө явсан байсан бөгөөд би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед гэр рүүгээ очсон. Гэр рүү ороход үүдний таамбарт ын мотор нь байсан. Мөн 18 цагийн үед хүүхдүүдээ бие засуулах гээд гарахад мөн байсан. Тэгээд 21 цагийн үед дахин гарахад мотор нь байхгүй байсан. Тэгсэн үүдний өрөөнд моторны тос нь гоожсон байдалтай байхаар нь ах руу ярьж хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 36-37/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би *******той байшингийн үүдний таамбар руу ороход үүдний хаалганы ойролцоо байх машины мотор байсан бөгөөд тухайн моторыг өргөлцөөд таамбараас гарч цасан дээр чирээд хашааны хаалгаар гаргаад ...зүс таних айлын усны тэргийг түр гуйж “юм зөөчихөөд буцаад ирье” гэж хэлж аваад нөгөө моторыг авч тавьсан газартаа ирээд ******* бид хоёр тухайн мотороо усны тэргэн дээр өргөлцөөд *******ийн гудамжны хойд талаар нь чирээд *******ийн зүүн талын нарийн гудамжаар урагш гараад ...би усны тэргийг нь өгчихөөд “энэ зүйлийг би түр тавьчихаад машин авч ирээд авъя” гэж хэлээд удалгүй *******ийн урд талын гудамжаар явж байсан цэнхэр өнгийн маркийн машиныг би гараа өргөж зогсоогоод ...тухайн мотороо өргөлцөөд ын тэвшин дээр тавиад ******* гэртээ ороод би ын жолоочтой хамт будааны үйлдвэрийн хашаанд оруулан хамгийн баруун талын павлионы баруун талд буулгаад байшингийн дээврийн нарийн төмрөөр хучиж орхиод явсан. ...Би тухайн үед дээгүүрээ үстэй дотортой хөх өнгийн жинсэн яак, хөх өнгийн саравчтай малгай, дотуураа бараан өнгийн малгайтай цамцтай, хөх цэнхэр өнгийн цацруулагчтай канттай өмд, шаргал өнгийн хагас түрийтэй гуталтай явж байсан. ...моторыг би өөрийн унаж хэрэглэдэг улсын дугаартай цэнхэр өнгийн маркийн машиндаа тавих гэж байсан. ...гэр хороолол дундуур алхаж явахад уг хорооллын хамгийн хойд талын эгнээний баруун талаасаа 2 дахь айлын хашааны хаалга онгорхой байхаар нь дотогшоо орсон. ...Би тухайн гэрт ороход хойд хэсэгт тавиур дээр хар өнгийн том хэмжээтэй хавтгай дэлгэцтэй зурагт байхаар нь би уг зурагтыг зарж мөнгө олох зорилгоор авсан. Гэрээс гарах үед үүд хэсэгт нь 40 литрийн багтаамжтай төмөр бетон сав байхаар нь түүнийг бас авч гарсан. ...40 литрийн бетоноо бариад Шүр зах руу очиж хойд талын хаалга хэсэгт зогсож байсан үл таних 40 орчим насны саарал өнгийн машин унаад явж байсан хүнд 20,000 төгрөгөөр зараад уг мөнгөөр архи авсан. ...зурагтаа аваад Шүр захын зүүн хойно байрлах зурагт засварын газарт очиж зурагтаа 60,000 төгрөгөөр худалдан борлуулж уг мөнгөөр архи авч уусан...” гэжээ. /1-р хх-ийн 77-79, 156-157/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...******* надад хандаж хэлэхдээ “найздаа зүүн тийш яваад айлын хашаанаас машины мотор гаргалцаад өгчих, найз нь сая очоод харчихаад ирлээ, хүн байхгүй, хаалга үүд нь цоожгүй онгорхой байна лээ” гээд гуйсан. Ингэж хэлэхэд нь би хулгайгаар мотор авах гэж байгааг нь мэдээд “чи юу яриад байгаа юм, сүүлд нь баригдаад иймээ тиймээ юм болбол яах юм бэ” гэхэд ******* “хэрвээ асуудал гарч баригдах юм бол би хэргээ өөрөө даана, чамд асуудал байхгүй, хөнгөн мотор байгаа, 60-70 кг жинтэй” гэхэд нь би *******тай хамт явахад манайхаас зүүн тийш Хэрлэн сумын 1 дүгээр баг, хороололд нүүрний эгнээний голд байрлах хашааны том хаалга нь онгорхой, хашаан дотроо 1 том улаан дээвэртэй зүүн талдаа амбаартай байшин байсан. ...Бид хоёр тухайн моторыг өргөлцөөд амбаарын үүдээр гаргаад хашааны гадна гартал мотороо чирээд явсан. ...уг моторыг хулгайлаад өргөж дийлэхгүй байхаар нь манай зүүн талын хөрш айл гэрээс нь тэрэг авч очоод тухайн тэргэн дээр түрж хашаанд оруулж орхихоор нь би *******ыг уг мотороо өөрөө авч явах байлгүй гэж бодоод гэр рүүгээ орсон. ...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би *******ыг гуйгаад байхаар нь тусалсан төдий. Би хэн нэгэнд хохирол учруулсан зүйл огт байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 81-83, 240-241/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3, 97/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-6, 98-103/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-9, 106-107/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-13, 110-118/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-16/
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 104-105, 108-109, 231-232/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-121/
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 226-228/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 229, 230/
Хөрөнгийн үнэлгээний “Damno” XXK-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн РЦ-24-27 тоот, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн РЦ-24-38 тоот, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн РЦ-24-94 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 42-45, 139-142, 243-245/
******* иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 167, 169/
******* иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 171, 173/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 184, 195/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан камерын бичлэгийг шинжлэн судалсанд тооцов. Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түрдэг тэрэг нэг ширхгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, тоотод байх байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, маркийн тээврийн хэрэгслийн моторыг хулгайлан авч, хохирогч Б.Өнөржаргалд 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...би зам тээврийн осолд орсон маркийн машинаа өөрийн найз Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотын хашаанд эд ангиудыг нь задлаад байрлуулсан байсан. Харин болсон асуудлын талаар гэвэл өчигдөр эхнэр нь миний утас руу 20 цагийн орчимд залгаад “манай байшингийн амбаарт байсан машины чинь мотор нь алга болчихсон байна” гэхээр нь өнөөдөр би цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан...” гэх, гэрч гийн “...нөхрийн найз хар манай нөхөртэй хамт архи хувааж уугаад 30 орчим минутын дараа *******ийг гэрээс дагуулаад гарсан. Ингээд 1 цаг гаруй болсны дараа манай нөхөр орж ирсэн. Би хаачаад ирсэн талаар нь асуухад ******* “ харин айлаас машины мотор авалцаад өгчих” гээд. Тэрэнд нь тусалж моторыг нь авалцаж өгөөд ирлээ гэсэн...” гэх, гэрч ын “...01 дүгээр сарын 18-ны орой 19-20 цагийн орчимд би гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал гаднаас хар /*******/ гэх хуучин таньдаг байсан, манай баруун айлд ирдэг залуу орж ирээд “ахаа усны тэргээ өгчих, юм зөөгөөд өгье” гэхэд нь би хойд байшингаас усны тэргээ гаргаж өгтөл хар ганцаараа манай тэргийг түрээд урагшаа хашаанаас гарахад нь би гэртээ орж ирсэн. Ингээд 1 цаг орчмын дараа хар , манай баруун айлын ******* 2 ирээд тэргийг чинь энд авчраад тавьчихлаа, дээр нь юм байгаа, би машин авч ирээд машинд ачаад явнаа гээд явсан. Ингээд 22 цагийн орчимд хар ганцаараа /цэнхэр өнгийн/ машинтай ирээд тухайн тэргэн дээрх хар том юмыг аваад манай усны тэргийг өгөхөд нь би усны тэргээ байшиндаа оруулчихаад гэртээ орж амарсан...” гэх, гэрч Д.гийн “...2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед гэр рүүгээ очсон. Гэр рүү ороход үүдний таамбарт ын мотор байсан. Мөн 18 цагийн үед хүүхдүүдээ бие засуулах гээд гарахад мөн байсан. Тэгээд 21 цагийн үед дахин гарахад мотор нь байхгүй байсан. Тэгсэн үүдний өрөөнд моторны тос нь гоожсон байдалтай байхаар нь ах руу ярьж хэлсэн...” гэх, иргэний нэхэмжлэгч гийн “...******* гэгч нь түрдэг тэргээ түр хэрэглүүлээч гэж гуйж авсан. Тухайн үед манай нөхөр түүнд гаргаж өгсөн бөгөөд тухайн тэргийг ус зөөхөд ашиглах гэж байна л гэж ойлгосон. ...Гэтэл манай тэргийг хулгай хийхэд ашигласан болохыг би сүүлд нь мэдсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
мөн шүүгдэгч ******* нь ганцаараа 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 50 инчийн ТСL маркийн зурагт, 40 литрийн бетон зэргийг хулгайлан авч хохирогч 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би тухайн гэрт ороход хойд хэсэгт тавиур дээр хар өнгийн том хэмжээтэй хавтгай дэлгэцтэй зурагт байхаар нь би уг зурагтыг зарж мөнгө олох зорилгоор авсан. Гэрээс гарах үед үүд хэсэгт нь 40 литрийн багтаамжтай төмөр бетон сав байхаар нь түүнийг бас авч гарсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөө ажлаар гэрээ цоожилж яваад 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ иртэл манай эсгий гэрийн гадна талын цоожийг эвдээд хулгайч ороод маркийн 50 инчийн зурагт, 40 литрийн багтаамжтай бетон зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон иргэний нэхэмжлэгч ын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн засварын газарт ажлаа хийж байхад гаднаас 15-16 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар багт амьдардаг байсан, зүс таних нэрийг нь хэлж мэдэхгүй залуу цаасан хайрцагтай зурагт тэвэрчихсэн орж ирээд тухайн зурагтаа надад харуулаад “сэлбэгэнд өглөө” гэхэд нь би хайрцагны дээд талыг задлаад харахад хагарч цуурсан юм харагдахгүй болохоор нь “надад байгаа нь 60,000 төгрөг байна” гэж хэлэхэд тухайн залуу “за за өгчихье” гээд надаас бэлнээр 60,000 төгрөг аваад гарсан. Ингээд би тухайн зурагтыг аваад ажил дээрээ тавиад одоог хүртэл нээж задалж үзээгүй байж байгаа...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Damno” XXK-ийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрсдийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Туяамандах, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******, ******* нарын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үүрэг оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлын эд зүйлийн заримыг буцааж хүлээлгэн өгсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ******* цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч д 3,200,000 төгрөгийн, хохирогч 1,171,920 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч т 60,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Damno” XXK-ийн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч нь хулгайд алдагдсан эд зүйлээ буцаан авч, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг тухайн хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч т 60,000 төгрөгийг төлж барагдуулсан байхаас гадна хохирогч 40 литрийн бетоны үнэ 132,000 төгрөгийг төлж, 50 инчийн ТСL маркийн зурагтыг бүрэн бүтнээр нь буцааж өгсөн байна.
Хохирогч хувьд гэмт хэргийн хохирогч болсны улмаас гарсан замын зардал болон ажилдаа явалгүй, чөлөө авсан өдрийн цалин хөлс зэрэгт 1,500,000 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түрдэг тэрэг нэг ширхгийг иргэний нэхэмжлэгч д буцаан олгож, бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* иргэний үнэмлэх, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түрдэг тэрэг нэг ширхгийг иргэний нэхэмжлэгч д буцаан олгож, бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирогч , , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийг, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА