Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2022/00061

 

 

 

 

 

 

 

156/ШШ2022/00061

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2021/00631/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Солонго худалдааны төв 2-р давхарын 11 тоотод байрлах, Вишнфанд ББСБ ХХК /РД:2823624/

Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Б-53-16 тоотод оршин суух, Их тугчин овогт Чулуунбаатарын Гантуяа 

Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Тэмүүжин 48б-17а тоотод оршин суух, Чонос овогт Жадамбын Оюун-Эрдэнэ 

Нэхэмжлэлийн шаардлага: 14 149 010,37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Даваахүү,

Хариуцагч: Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ нар нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Вишнфанд ББСБ ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбараас 10612437 тоот зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3,75 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Хэрлэн сум, 6-р баг, Цогт-Өндөр В хороолол 17-11 тоотод байрлах, Г-1817006099 улсын бүртгэлийн дугаартай 700 мкв газар, Toyota prius маркын 00-85 ХЭА мөнгөлөг өнгөтэй авто машин барьцаалан зээл авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн төлбөрөө төлж байгаад төлөхгүй болсон. 2020 оны 02 сарын 29-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй байна. Зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 7 938 942,53 төгрөг, зээлийн хүү 6 199 067,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын төлбөр 11 000 төгрөг, нийт 14 149 010,37 төгрөгийн төлбөр төлөхөөр байна. Вишнфанд ББСБ ХХК нь зээлдэгч Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ нарт зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээлээ төлөх бодит боломж олгосон боловч зээл, хүүгийн өр төлбөрөө төлж барагдуулахгүй байна. Иймд дугаар 10612437 тоот зээлийн гэрээний гэрээ цуцлах заалт болох 5.1.3, 5.14-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 7 938 942,53 төгрөг, зээлийн хүү 6 199 067,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, нийт 14 149 010,37 төгрөгийг гаргуулж өгнө үү

 

Хариуцагч Ч.Гантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Вишнфанд ББСБ ХХК-иас 10 000 000 төгрөгийн зээлийг авч цаг хугацаандаа төлж байсан. 2021 оны 07 сараас ажилгүй болж бизнесийн үйл ажиллагаа доголдож орлогогүй болсон тул зээлээ төлөх боломжгүй болоод байгаа юм. Иймээс зээлийн үлдэгдэл 14 149 010,37 төгрөгийг төлж барагдуулах болно гэв.

Хариуцагч Ж.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Гантуяатай 2019 онд ХААН банкинд хамт ажиллаж байсан юм. Тухайн үед 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ч.Гантуяа нь би зээл авах гэсэн юм, паспортоо аваад гараад ирээч гэсний дагуу гарч очиход Вишнфанд ББСБ ХХК-д газар, машин барьцаалж зээл авч байгаа юм. Зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэсэн юм. Ингээд тухайн гэрээнд би гарын үсэг зурсан юм. Тухайн үедээ Ч.Гантуяа нь зээлийг өөрөө захиран зарцуулсан юм. Ч.Гантуяагийн Вишнфанд ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ/10612437 дугаартай зээлийн гэрээний 3.2.6, 3.2.7, 3.2.17, 3.6, 4.3, 4.6, 5.3 дахь заалтуудад дурдсанаар зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэн тэргүүнд барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заалтууд тусгагдсан бөгөөд үүнийг Ч.Гантуяа нь зөвшөөрсөн байна.

Иймд барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгүүдээр тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК нь хариуцагч Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ нарт холбогдуулан 14 149 010,37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү, хариуцагч Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ нар нь эвлэрч дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд: 

1.    Хариуцагч Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ бид Вишнфанд ББСБ ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 14 149 010,37 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс нийт 27 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 500 000 төгрөг, 28 дахь сард үлдэгдэл 649 010,37 төгрөгийн хуваарийн дагуу нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулна.

2.    Хариуцагч Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ бид эхний сарын төлөлтийг нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д төлөлт хийгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй.

3.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү би хариуцагч нарын 14 149 010,37 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бид шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэж өгнө үү гэжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 114348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ нарт холбогдох 14 149 010,37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 14 149 010,37 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс нийт 27 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 500 000 төгрөг, 28 дахь сард үлдэгдэл 649 010,37 төгрөгийн хуваарийн дагуу нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулах, мөн хариуцагч Ч.Гантуяа, Ж.Оюун-Эрдэнэ нар нь эхний сарын төлөлтийг нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д төлөлт хийгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэж харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 695,06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 114 347,53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ОТГОНЖАРГАЛ