| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.А |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гт холбогдох эрүүгийн 2319004010019 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байх үед түүний машинаар зорчиж, үйлчлүүлж байсан С.Оийн орхиж, гээгдүүлсэн Самсунг А33 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулж “Гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтуудаар Т.Г нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байх үед түүний машинаар зорчиж, үйлчлүүлж байсан С.Оийн орхиж, гээгдүүлсэн Самсунг А33 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулж “Гээгдэл эд хөрөнгийг завшсан” үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Оийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед 5 дугаар сургуулийн гадна талаас цагаан өнгийн Приус 20 маркийн таксинд суусан. Тэндээс Шинэ зуун худалдааны төвийн үүдэнд буусан буугаад гар утсаа үзсэн байхгүй болохоор нь залгаж үзсэн чинь холбогдох боломжгүй болсон байсан миний утас Самсунг А33 маркийн цайвар цэнхэр өнгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сайншанд сумын Мобиком салбараас 1,299,000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /хх 08-09-рт/,
-Мобиком Корпораци ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний 4/9356 дугаар “...........-Төмөр Т.Г, ......” гэсэн албан бичиг,
- Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1633 дугаартай “...Самсунг А33 гар утас...450,000 төгрөг гэх...” шинжээчийн дүгнэлт /хх 20-22-рт/,
- Яллагдагч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сайншанд сумын төв дээр өөрийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байсан тухайн үед баруун захын гаднаас хүн суулгаад зүүн захын гадна буулгасан тэр хүн доошоо тонгойгоод энд гар утас байна гэхээр нь өө за наашаа өгчих гээд авсан юм. Тухайн үед яг ямар хүн үлдээсэн талаар бол сайн мэдэхгүй байна. Би машиныхаа урд талд тавьсан явж байсан тэгээд орой гэртээ харьсан чинь унтарсан байсан уг утас нь цэнхэр өнгийн хавтгай гар утас байсан сүүлд нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн ........ гэсэн дугаарыг хийж хэрэглэсэн түүнээс хойш хэрэглэж байгаад 2023 оны 12 дугаар сард хураалгасан...” “...Би 10 гаруй хоног ашигласан байсан. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд үнэхээр их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 27-28, 37-рт/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 43, 44-45-рт/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Т.Г нь Самсунг А-33 маркийн гар утас буюу эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Оийн эд хөрөнгөнд 450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч У.Нэргүйд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР