| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2021/00925/и |
| Дугаар | 151/ШШ2021/00961 |
| Огноо | 2021-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2021/00961
2021 12 10 151/ШШ2021/00961
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.З. -т холбогдох
Гэрээний үүрэгт 4,140,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Автомашины төлбөрийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5372035692 тоот Хаан банкны З эзэмшигчийн данс руу шилжүүлэн төлбөр тооцоог дуусгавар болгосон. Автомашины тормос барихгүй учир Улаанбаатар хот руу өөрийн зардлаар 300,000 төгрөгөөр ачааны машин түрээслэн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ачуулан авч ирсэн.
Тэгтэл үерийн усанд автуулсан автомашинаа надад тоормос л барихгүй, бусдаар ямар ч асуудалгүй гэж намайг залилан мэхэлсэн. Би ийм байна гээд хариуцагч Д.З-т хэлээд миний 7 сая төгрөгийг буцааж өг, энэ машин чинь тээврийн хэрэгслийн шаардлага хангахгүй байна гэж шаардсан.
Өөрөө сумаасаа шилжих гэж байгаагаа хэлээгүй. Эхэндээ фейсбүкээр засварын мөнгө төгрөг өгнө гээд байснаа, сүүлдээ блоклоод алга болсноос холбогдож чадаагүй.
Автомашинд компьютер оношилгоо хийлгэхэд:
Мотор цохисон- Мотор 1,500,000 төгрөг /сольсон/,
Тормосны аппарат шатсан- 600,000 төгрөг /сольсон/,
Яндан байхгүй оношилгоонд тэнцэхгүй-900,000 төгрөг /сольсон/,
Аккумлятор муудсан- 160,000 төгрөг /сольсон/,
Зөв талын цап дуугарсан- 80,000 төгрөг /сольсон/,
Паарны жанам дуугарсан- 50,000 төгрөг /сольсон/,
Руллын аппарат ажилгүй болсон-350,000 төгрөг /сольсон/,
Усанд автуулсан байдалтай байсан, угаах шаардлагатай-200,000 төгрөг,
Ачилтын зардал-300,000 төгрөг зэрэг наад захын засвар үйлчилгээ нэн түрүүнд шаардлагатай болсон.
Явах эд анги бол авах юм байхгүй. Запас дугуй, данхраад байхгүй, бүгдийг нь шинээр авч тавьж, сольсон. Дансны хуулга болон НӨАТ-ын баримттай 500,000 төгрөгөөр сольсон.
Худалдагч З- нь өөрийн унаж хэрэглэж байсан муу машинаа мэдсээр байж худлаа хэлэн намайг залилан санхүүгийн хохиролд оруулаад байна. Утсаар холбогдож, засварт шаардлагатай санхүүг хамт хувааж шийдвэрлэх гэж ярилцсан боловч асуудлыг өөрөөсөө холдуулан хойш тавьсаар өдийг хүрлээ. Автомашиныг унаад явахад баттерианаас нь өмхий үнэртэж, дотор нь сууж явах ч боломжгүй болдог. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Худалдагч тал 6 сарын дотор эвдэрсэн болон эвдрэх эд ангийг солиулах үүрэгтэй гэж заасан хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Золбаатараас автомашинд солих шаардлагатай эд ангийн төлбөр, тээврийн ачилтын зардал ороод 4,140,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ДО миний бие нь Т овогтой Б-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 25ны өдөр Д.З нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын групп дээр приус-20 маркийн авто машин авна гэсэн зар хараад зарын доор приус-20 зарна гэж бичсэн байдаг.
Гэтэл Jargal гэх фэйсбүк /facebook/ хаягнаас чат ирсэн ба хаана байгаа машин бэ, машиныхаа зургийг нь дараад явуулаач гэсний дагуу машиныхаа зургаа явуулангуут нэгэн эрэгтэй хүн холбогдоод манай гэрт ирж машин үзээд явсан.
Удалгүй эмэгтэй хүн залгаад намайг машинаа аваад хүрээд ир гэж хэлсны дагуу би машинаа аваад очиж үзүүлэнгүүд тэр эмэгтэй нэг хүнрүү фэйсбүк чатаар залгаад, машиныхаа эвдрэл гэмтэл бүгдийг нь хэлж өгч, хийх зүйл байгаа 7 000.000 төгрөгөөр өгнө гэж харилцан тохиролцоод машинаа авсан.
Тухайн өдөр миний хаан банкны 5372035692 тоот дансанд мөнгөө шилжүүлэн төлбөр тооцоо дуусгавар болсон. 2021 оны 9 дүгээр сарын 09-нд фэйсбүк чатнаас машиныг худалдаж авсан хүн байна. Мотор цохисон 1,500,000 төгрөг өгөхийг шаардаж бид 2 муудалцгаасан.
Анх машин худалдаж авахдаа хуучин машин хийх юмтай гэдгийг мэдсээр байж авчихаад машины эд ангийг зассан төлбөр мөнгө шаардаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч аваагүй байхад хариуцагч өмгөөлөгч авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Тухайн машинд ямар доголдол байсан. Тэр доголдлоо хэрхэн засуулсан талаар өөрөө нотлох ёстой. Тэгтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авахад ямар эвдрэл байсан талаар талууд хоорондоо акт үйлдээгүй байдаг. Зах зээлийн ханшийг харахад тухайн Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл зах зээлийн ханшнаас доогуур зарагдсан байдаг. Үүнээс үзэхэд тодорхой хугацаанд Монголд улсад явсан, хуучин тээврийн хэрэгсэл учраас тодорхой хэмжээний элэгдэл хорогдол, засвар хийх талаар тохиролцсон гэж хариуцагч надад хэлсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фейсбүк чатнаас хүртэл засвартай тээврийн хэрэгсэл шүү гэдэг нь харагддаг. Гэмтэл, эвдрэлийн талаар хоорондоо хүлээлцсэн зүйл байхгүй байна. Нэхэмжлэгчийн яриад байгаа тоормосноос бусад нь ямар ч асуудалгүй гэж хэлсэн талаар нотлох байхгүй. Тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн талаар ганцхан дансны хуулгаар тухайн тээврийн хэрэгслийг зассаныг тодорхойлох боломжгүй. Тээврийн хэрэгслийн эд ангийг засуулсан, эд анги худалдаж авсан бол ямар нэгэн баримт байх ёстой. Ийм баримт хавтаст хэрэгт байдаггүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулганаас харахад машин засуулахад зээлэв, моторын мөнгө шилжүүлсэн гэж байгаа нь ямар мотор ямар машинд тавьсан нь тодорхойгүй, хариуцагч Д.З-аас авсан тээврийн хэрэгсэлд засвар хийгдсэн гэдэг нь нотлогддоггүй. Худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж аваад Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг 7 сая төгрөгөөр авсан тээврийн хэрэгсэл ийм доголтой байсан бол нэхэмжлэгч өөрөө хариуцагчид тухайн тээврийн хэрэгслийг хариуцагчид буцааж өгөөгүй. Өгөх боломжтой байсан. Тэгтэл тухайн үед худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзах эрх нь байсаар байхад өөрөө шууд засвар хийсэн гээд мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.З-т холбогдуулан З-аас автомашинд солих шаардлагатай эд ангийн төлбөр, тээврийн ачилтын зардалд 4,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1-3/
Хариуцагч Д.З нь анх машин худалдаж авахдаа хуучин машин, хийх юмтай гэдгийг мэдсээр байж авчихаад машины эд ангийг зассаны төлбөрийг шаардсаныг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Т.Б нь Тоёото приус-20 автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авч, 4031ОРБ улсын дугаартайгаар бүртгүүлсэн, хариуцагч Д.З нь автомашины үнэ 7,000,000 төгрөгийг дансаар хүлээн авснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. /хх-7/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь эд хөрөнгийн доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь тормос эвдрэлтэйг мэдсэн гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа боловч бусад гэмтлийг нуун дарагдуулсан үндэслэлээр эд хөрөнгийн доголдол буюу эвдрэлийг арилгасан зардлаа шаарджээ.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг хориглох тул тухайн худалдан авсан тээврийн хэрэгслийг тормосыг зассанаар зориулалтын дагуу ашиглах боломжтой байдлаар хүлээлгэн өгөх үүргээ худалдагч буюу хариуцагч зөрчсөн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэн Т.Б нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр уг машиныг Д.З-аас худалдаж авсан, нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан “...тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн” гэж заасан хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргажээ.
Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тээврийн хэрэгслийн гэмтлийг оношлогооны болон сэлбэг хэрэгслийн зардалд 393,500 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.
Мөн тормоз ажиллахгүй, асахгүй байсан автомашиныг ачилтын үйлчилгээнд 300,000 төгрөг зарцуулсан тухайд хариуцагч маргаагүй болно. /хх-13/
Харин нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Хаан банк дахь депозит дансны хуулгаар гарсан зардлуудыг уг автомашиныг засахад зориулсан болохыг, машины эд ангийн фото зургууд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримт мөн болох нь тогтоогдохгүй байна.
Хэрэгт нотлох баримт гэж нэхэмжлэгч, хариуцагч талууд гар утсаар цахим хэлбэрээр захидлаар харилцсан талаарх баримтыг шүүхэд гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлогооны хэрэгслээр бэхжүүлээгүй, энэ талаар зохигч талууд шүүхэд хүсэлт гаргаагүй тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т “Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна” гэж зааснаар хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан 393,500 төгрөгийн баримтаар шаардсан төлбөр, тээвэрлэх зардал 300,000 төгрөг, нийт 693,500 төгрөгийг худалдагч талаас гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул тус шаардлагад ногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН