| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/236 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Ө.Бахытбек нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр
Иргэдийн төлөөлөгч
Улсын яллагч хяналтын прокурор Э.Алтансолонго
Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Д.*******чимэг, Д.Хуягбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******эд холбогдох эрүүгийн 2236003290362 дугаартай,178/2022/0192/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн
******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд
машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,
******* аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух
хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь Сум дундын
нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн
145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2009 оны 06
дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих
ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 6
сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн
эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн
75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар
зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-
ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
550,000 төгрөгөөр торгох ялаар, ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай
шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох
ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ургийн овогтой *******
/РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Э.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн тоот хашаанд хохирогч
Б.*******тай “хутгаар гар зүссэн” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж биед тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүндэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас Б.*******ы амь хохирч, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
4.Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 13-р тал/
5.Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /14-р тал/
6.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,/1-р хх-ийн 15-16-р
тал/
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.******* надад хэлэхдээ би гэрээс гараад явж байхад Б.******* ах миний хажуу талаар өнгөрөх үедээ миний гар луу хутгалахаар нь би урандаа 2,3 удаа цохисон гэж надад хэлсэн.
...Б.*******ы биеийн байдал хүнд байна, Эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлснээс
хойш хүнтэй харьцаж ярилцаж үзээгүй, ухаан санаа ороогүй, зөвхөн нүдээ нээсэн.
Биед нь ямар нэгэн хариу үйлдэл байхгүй байгаа..., надад ямар нэгэн гомдол
санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 57-59-р тал/
8.Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр буцаж очиж харахад Б.******* нь дээшээ харсан байдалтай бөөлжсөн байхаар нь нөхрөө дуудаад бөөлжсөн бөөлжсийг нь цэвэрлээд гадна өмсөж байсан өмдийг нь тайлсан. Өмсөж байсан өмд нь шороо болчихсон байсан. Духны зүүн дээд хэсэг, баруун чихнээс нь цус гарчихсан байхаар нь нойтон салпиткаар цусыг арчиж цэвэрлээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд эмнэлгийн алба хаагч нар 23:30 цагийн үед ирж үзээд Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвд яаралтай авч ирж үзүүлсэн. Тэр өдөр Э.******* нь гаднаас
ганцаараа орж ирээд миний гар луу Б.******* хутгалчихлаа гээд гараас нь цус
нэлээн гарч байхаар нь гарыг маарлаар боож өгөөд эмнэлэг орж яаралтай орж боолт хийлгэ гэж хэлээд эмнэлэг рүү яв гэж хэлээд гэрээс гаргаад явуулсан.
...хэрэг болсны ард Э.*******тэй уулзаад юу болсон талаар асуухад надад би
гэртээ ирээд нэг эмэгтэйтэй гэрээс гараад явж байтал Б.******* миний урдаас
ирээд надтай зөрөхдөө миний гар луу хутгалсан, тухайн үед би Б.*******ыг
түлхэж унагаагаад 2,3 удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, /1-р хх-ийн 25-
27, 74-р тал/
9.Гэрч Ц.ийн: “...Тэр орой Э.*******тэй гэрээс гараад 3-4 алхаад явж байхад хашааны зүүн талд байх тээврийн хэрэгслээс нэг эрэгтэй хүн гарч ирж харагдсан,тухайн хүн бид хоёрын урдаас гүйгээд ирэхэд Э.******* миний урд талаар орох үед тухайн гүйж ирсэн тэр хүн Э.******* рүү гараараа ямар нэг зүйлээр чичих шиг хөдөлгөөн хийхэд Э.******* нь та яагаад байгаа юм бэ гээд хэлж байсан, ах нь гэх хүн ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Би таксинд суугаад явах хүртэл тухайн хашаанаас хэн нэгэн хүн гарч ирээгүй. Тэр үед миний анзаарсан зүйл нь тухайн хүн нь хөгшин настай хүн байсан мөн тэр хүн хэмхийгээ зуугаад байсан. Тухайн үед миний бодлоор хоорондоо нэг нэгнийг занасан байдалтай, нэг нэгэндээ ямар нэгэн зүйл бодож явдаг хүмүүс шиг санагдсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 71-73,240-р тал/
10.Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь ...тархины баруун талдаа цус харвалттай, тархины ховдол гипоталамусийн хэсэг болон гавал тархины баруун талын бөмбөлгийн хамарсан хурц цусан хуралттай, гэмтлийн гаралттай судслаг бүрхлийн цус харвалт, ДАП /тархины эсийн түвшний тасрал гэмтэл/ оноштой, хацар яс зүүн талдаа цөмөрсөн хугаралттай байсан. Б.******* нь тархиндаа авсан гэмтэл нь ямар нэгэн зүйлд цохигдсоны улмаас үүссэн гэмтэл байсан. Тархинд үүссэн гэмтэлд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.*******ы биед хагалгаа орж хатуу хальсан доорх цус хуралтыг авч Тархи даралт чөлөөлөх мэс засал хийгдсэн. Тархины ховдол хамарсан цусыг авах боломжгүй, хагалгааны дараа Б.******* нь нүдээ нээдэг болсон. Өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, ямар нэгэн зүйл ярьж хэлж чаддаггүй байсан. Хагалгааны шарх хэвийн эдгэсэн боловч тархины эсийн түвшний гэмтэл эргэж сэргээгүйн улмаас тархины үйл ажиллагаа сэргээгүй. Б.******* нь ухаангүй удаан хэвтсэний улмаас уушгинд цэр хуримтлагдаж уушгины хэвтрийн хатгаа болсноор уушгины хатгаагаар хүндэрч, тэжээлийн доройтол болж нас барсан. Амь насыг аврах боломж муу,тархинд авсан гэмтэл нь маш хүнд гэмтэл байсан. /аврах оролдолго буюу мэс
засал хийсэн/...” гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 244-245-р тал/
11.Шинжээч эмч Б.Цэндхүүгийн: “...гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдсэн.Гараар цохих үеийн хүч далайц, давтамж, байрлал зэргээс
хамаараад дээрх гэмтлүүд үүсэх боломжтой. ...амь хохирогч Б.*******ы
тархины баруун тал бөмбөлгийн суурин хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн
дэх тархины эдийн үхжил, цус харвалт гэмтлүүд нь хүнд гэмтэл ба мэс засал
эмчилгээ хийгдэх боломжгүй гэмтлүүд тул амь нас аврагдах боломжгүй” гэх
мэдүүлэг,/1-р хх-ийн 248-249-р тал/
12.******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1081 дугаартай “2.Б.*******ы биед тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Б.*******ы биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” дүгнэлт,
/1-р хх-ийн 47-48-р тал/
19.Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжээчийн 2023
оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4841 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар
хөх өнгийн өмд, саарал өнгийн өмд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь
Э.******* гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон....шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын хөрсөн дээрээс бэхжүүлж авсан гэх дээж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.******* гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 3-6-р тал/
Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байгаа нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй тул эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг талуудаас шинжлэн судлаагүй, үйл баримтын талаар маргаагүй, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.******* нь холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.*******ийн өмгөөлөгчдөөс “...шүүгдэгч нь амь хохирогчийн хооронд ямар нэгэн маргаан болоогүй гэнэт хутга барьж довтолсон довтолгоог таслан зогсоох зорилгоор түүнийг цохихоос өөр аргагүйд хүргэсэн байдлыг харгалзан санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” Гэсэн агуулгатай,
Улсын яллагчаас “Шүүгдэгч амь хохирогчоос ямар нэгэн байдлаар зугтах, түлхэх зэргээр довтолгоог таслан зогсоох үйлдлийг хийгээгүй түүнийг мөргөж гараар цохисон үйлдэл нь өөрөө санаатай үйлдэл бөгөөд үхлийн шалтгаант холбоотой болно” гэсэн дүгнэлтийг талууд гаргаж тус тус мэтгэлцсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* багийн тоот хашаанд Б.*******ыг “хутгаар гар зүслээ”гэх шалтгаанаар түүний толгойн баруун тал газарт хоёроос гурван удаа мөргөж, гараараа цохиж унаган, тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины үхжил, цус хуралт, баруун чамархайн хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал гэмтэл учруулан, түүний улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирч, нас барсан байх шинжээр тодорхойлогдог.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл нь ердийн явцаараа болон эмчилгээ, асаргаагаар эдгэрэх боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно.
Хохирогч нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны
10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 28 хоног ******* аймгийн Бүсийн
эмчилгээний төвд эмчлэгдэж байгаад нас барсан ба эмчлэгдэх хугацаанд тархинд
үүссэн гэмтэлд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хагалгаа /мэс засал/-нд орж
хатуу хальсан доорх цус хуралтыг авхуулж, тархи даралт чөлөөлөх мэс засал
хийгдсэн боловч 2024 оны 06 дугаар сарын 19-өдрийн 412 дугаартай шинжээчийн “ 2023.09.23-ны өдөр баруун чамархайн хатуу хальсан даарх цусан хурааг авах мэс засал эмчилгээ хийгдсэн бөгөөд тархины баруун талын бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт гэмтэлд мэс засал эмчилгээ хийх боломжгүй. ...Амь хохирогч нь тархины баруун тал бөмбөлөгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас цус эргэлтийн алдагдал үүсэж уушгины хатгалгаа, амьсгалын гачаалт хам шинжээр хүндэрч нас баржээ.” гэх дүгнэлт, мөн ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дугаартай “...Амь хохирогч Б.******* нь дээрх тархины эдийн гэмтлийн улмаас уушгины хатгалгаа авч, цээжний хөндийн идээт үрэвслээр хүндэрч, олон эрхтний тэжээл хувирал, дутагдалд орж нас барсан...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 91-100-р тал/, шинжээч эмч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...амь хохирогч Б.*******ы тархины баруун тал бөмбөлгийн суурин хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт гэмтлүүд нь хүнд гэмтэл ба мэс засал эмчилгээ хийгдэх боломжгүй гэмтлүүд тул амь нас аврагдах боломжгүй” гэх мэдүүлгээс /1-р хх-ийн 248-249-р тал/ үзэхэд амь хохирогч тархины баруун талын бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалтаас шалтгаалж шууд үхэлд хүргэсэн бөгөөд мэс заслаар эмчлэгдэхгүй, амь насыг аврах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.*******ийн амь хохирогчийн толгойн тус газарт цохиж, цохилтын улмаас амь хохирогчийн тархины баруун талд цус харвалт, тархины эдийн үхжил гэмтэл учруулан, тус гэмтлийн улмаас хохирогч нас барсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.******* нь хохирогчийг зодсон идэвхтэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, улмаар хүний амь хохирсон хор уршигт зориуд хүргэсэн байх буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний амь нас хохироосон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь амь хохирогчийг “хутга хэрэглэж гарыг зүслээ” гэх шалтгаанаар довтолж 2 удаа мөргөж, газар унах үед гараараа дахин цохисон үйлдлийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзнэ.
Тиймийн учир шүүгдэгчийн өмгөөлөгчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авч зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.
1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг тунхаглаж, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1/ “амьд явах эрхтэй..” гэж зааж баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”. Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан байдаг.
Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь ах дүүсийн хооронд тогтсон бие биенээ хүндэтгэх ёсыг үл хайхран, хоорондоо зүй бус харьцсан, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.
Шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгч: “Шүүгдэгч нь өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай“ гэсэн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн нөхцөл байдалд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.*******ийг шүүхээс “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь хувийн байдлын хувьд 33 настай, ам бүл ганцаараа, тодорхой эрхэлсэн ажилгүй, ******* аймгийн ******* сумын ******* багт байнга оршин суух хаягтай, 2009-2023 оны хооронд 5 удаа гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирол төлбөргүй, зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.*******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хонгийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, өмд-2ширхэгийг устгуулах саналтай.” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Э.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.*******ийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийн зүйлчлэлээр маргасан нь түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй байна.
Учир нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоргийн эерэг илэрхийлэл гэж үздэг бөгөөд “гэм буруу” гэдэг нь тухайн гэм буруутай этгээд хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хууль зүйн үр дагаврыг ойлгосон хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар:
Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гээс “Э.*******ээс нэхэмжлэх ямар нэгэн зүйлгүй.Хохирогчийн оршуулгатай холбогдох зардлыг Э.******* бүрэн төлж барагдуулсан.Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир 31 хоног цагдан хоригдсон бөгөөд, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2436000000165 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, хэрэг, учрал болох үед хохирогчийн саарал өнгийн өмд-1 ш, хөх өнгийн өмд1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ургийн овгийн *******ийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******эд оногдуулсан 8(найм) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 2436003290362 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх хохирол, төлбөргүйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, хэрэг, амь хохирогчийн саарал өнгийн өмд-1 ш, хөх өнгийн өмд-1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК