| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/01061/И |
| Дугаар | 130/ШШ2022/00122 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2022/00122
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр баг У гэх газарт оршин суудаг, Т овогт Ж.А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ж овогт Ш. Ш.Е,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,
Хариуцагч Ш.Е,
Орчуулагч Б.Жанерке
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан.
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан Т овогт Ж.А, Ж овогт Ш.Е нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-г баримтлан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т овогт А.А-ыг эх Ш.Е асрамжид үлдээсүгэй.
3. 3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т овогт А.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.А-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Ш.Е-н төлсөн 35164 (гучин таван мянга нэг зуун жаран дөрвөн) төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ш.Е-ээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т, нэхэмжлэгч Ж.А-ээс 35164 (гучин таван мянга нэг зуун жаран дөрвөн) төгрөгийг гаргуулан хариуцагч Ш.Е-т тус тус олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК