| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/981 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/981
2024 09 12 2024/ШЦТ/981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Г.Хурмандах,
Шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч Н.Чинзориг /ҮД:3077/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “З” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Нт холбогдох 2406 00000 1864 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20..... оны 05 дугаар сарын .......-ний өдөр Орхон аймгийн .......... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварын инженер мэргэжилтэй, “............ ХХК-д агуулахын туслах ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, Орхон аймгийн ............ сумын ........... дугаар баг, ..............5 дугаар гудамжны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ........... дүгээр хороо, ........... хотхоны ............ байрны .......0 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн............ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б овогт З Н /РД:....................../.
Хэргийн товч агуулга:
З.Н нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэрийн автобусны буудлын хажууд хохирогч Дтухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдаж, улмаар гараараа нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд тархи доргилт, 11 дүгээр шүдний ганхалт, 11, 12, 21-р шүдний буйланд язарсан шарх, цус хуралт, дээд, доод уруул, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Н өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
З.Н нь 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэрийн автобусны буудлын хажууд хохирогч Дтухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдаж, улмаар гараараа нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд тархи доргилт, 11 дүгээр шүдний ганхалт, 11, 12, 21-р шүдний буйланд язарсан шарх, цус хуралт, дээд, доод уруул, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Дөгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 05-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар зочид буудлын урд талд Сүмийн үүдэнд үл таних хүнд зодуулсан...” гэх мэдүүлэг /хх.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Тэргэлийн өгсөн: “... Би 2024 оны 07 дугаар сарын 05-ны шөнө Даваажаргал, Н нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн хажууд нэрийн үл мэдэх бааранд сууж байгаад шөнө 04 цагийн үед би салаад унаанд суух гэж байх үед Н над руу залгаад “би гурван залуутай муудалцаад байна, хүрээд ирээч” гэхээр нь би Даваажаргалтай хамт Нын байгаа газар луу очих үед танихгүй залуутай муудалцаад зогсож байсан. Тэгээд би тухайн залууг салгах гээд зогсож байх үед Н тэр залуутай зодолдоод тухайн залуугийн шүд, хамар хэсэгт нь хэд хэд цохиж зодсон, тухайн үед тэр танихгүй залуугийн уруул нь язарч амнаас нь цус гарсан, тэгээд би Даваажаргалтай Ныг салгах үед тухайн залуу цагдаа дуудсан чинь Н “цагдаа дуудчихлаа явъя” гээд яваад өгсөн. Би Даваажаргалтай хамт цагдаа ирэхийг хүлээж байгаад цагдаагийн хэсэг дээр очсон...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Даваажаргалын өгсөн: “... Би 2024 оны 07 дугаар сарын 05-ны шөнө Даваажаргал, Н нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн хажууд нэрийн үл мэдэх бааранд сууж байгаад үүрээр баар хаахаар нь Наас салаад Тэргэлтэй хамт явсан, удалгүй Н Тбид хоёр луу дахин дахин залгаад “3 залууд зодуулчихлаа, хурдан хүрээд ир, сүмийн энд байна” гэхээр нь яваад очсон чинь Н бид хоёрыг хараад тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж зодсон гэхдээ тийм аймаар хүчтэй цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх.20-23/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9099 дугаартай:
1. Дбиед тархи доргилт,11 дүгээр шүдний ганхалт, 11, 12, 21-р шүдний буйланд язарсан шарх, цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохигдох, өшиглөгдөх үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.12-13/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.27-45/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.48-49/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.52-53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Нын яллагдагчаар өгсөн: “... би үйлдсэн хэрэг, тогтоолоо хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн...” /хх.63/,
Хохирол бүрэн авсан цаашид гомдолгүй тухай хохирогч Дгаргасан тайлбар /хх.62/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч З.Нын гаргасан хүсэлт /хх.63/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.65-66/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч З.Н өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Э.Дөлгөөн нь хохирол бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч З.Ныг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Нт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч З.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
З.Нын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч З.Нт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Дөлгөөн нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Нт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР