| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/01064/И |
| Дугаар | 130/ШШ2022/00060 |
| Огноо | 2022-01-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2022/00060
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг Н овогт Б.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суудаг О овогт Ц.Г-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан нэхэмжлэгч Н овогт Б.А, хариуцагч О овогт Ц.Г-д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Г.Б, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Г.З нарыг эх Б.А-гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.Г-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хуулийн 126, 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ц.Г нар хуваарьт болон дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Г-оос 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК