| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0035/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2023-06-11 |
| Зүйл хэсэг | 10.1.2.11., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир, Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Г.Сарангуа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,
Улсын яллагчаар аймгийн оpлогч прокурор С.Батмөнх-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс,
Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, Ц.Дэлгэрням,
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш, Г.О нарт холбогдох эрүүгийн 2319000000218 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.О
Монгол Улсын иргэн, Б.Ш
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.О, Б.Ш нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн ....... сумын 5-р баг Олон овоогийн Майхан овоо задгай тоотод Б.Цийг шалтгаангүйгээр бүлэглэн толгой, нуруу, цээж хэсэгт нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын гадна салст, цээжний цус хуралт, доод уруулын гадна салст, зүүн чихний дэлбэн, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд бүхий олон тооны гэмтэл шарх учруулан төвийн гаралтай амьсгал, зүрх судалны дутагдалд оруулан онц харгис хэрцгийгээр алсан, мөн дээрх цаг хугацаанд дээрх газарт дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Ш, Г.О нар нь бүлэглэн, О.А, Б.М, Б.Э нарт хүч хэрэглэж, бие махбодын халдашгүй байдалд халдаж, нүүрэн тус газруудад нь цохиж, хэрүүл маргаан үүсгэж олон нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч Г.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.О миний бие нь Дорноговь аймгийн ... сумд байж байгаад ... суманд оройн 5, 6 цагийн алдад очсон. Тэгээд байж байтал хэсгийн цагдаа Уад гаднаас эмчийн дуудлага ирсэн гээд Уыг аваад явсан. Тэгээд Б.Штай хамт ... сумын кобан дээр байж байхад дуудлага ирсэн байна. Хоёулаа дуудлагад явчихаад ирье гэсэн. Тэгээд унаа дуудаадахъя гээд машин дуудаад бид 2 дуудлагад очсон. Дуудлагад очиход хашаагүй задгай талбай дээр гэрт очсон. Тэгээд тэр гэрийн хаалгыг шагайгаад харсан чинь Б.Э гэх хүн доошоо харчихсан унтаж байсан. Тэгээд бид 2 хаачсан юм бол гээд байж байсан чинь гэрийнх нь баруун хойд талынх нь гудамжинд согтуу хүн орилоод чарлаад байсан. Тэгэхээр нь би очоод тэнд байгаа юм биш үү тэр хүнийг аваад ирье гээд явсан. Тэр хүн дээр очоод Б.Ш руу аваачих гээд байж байхад хойд талын хашаанаас нь нэг махлаг, биерхүү хүн гарч ирэнгүүтээ хөөе болиоч, юун хүн ирчихээд яагаад байгаа юм бэ? гэхэд нь би ... сумын хэсгийн цагдаа байгаа юм. Б.Штай энэ хоёрыг аваачиж уулзуулах гэж байна гэхэд тэр хүн надтай хэрүүл маргаан хийгээд байж байтал тэр хашаанаас нь дахиад нэг Б.М гэдэг залуу гарч ирээд чи хэн юм? гээд намайг түлхэнгүүтээ цохисон. Тэгэхээр нь би Б.Мтой муудалцаад гэрийнх нь хойд талд байж байсан чинь Э гэдэг хүн бичлэг хийж ирээд чи болиоч, яагаад байгаа юм гээд Б.М намайг газар унагачихсан боож хэвтүүлээд зодож байхад Э ирж салгаад, Э гэдэг эмэгтэйтэй гэрийнх нь гадаа уулзаад ийм учиртай юм. ..... сумаас хэсгийн цагдаа би ирсэн. Дуудлагад Б.Штай хамт ирсэн юм гээд байж байсан чинь урд талд нь гэнэт хүн орилох шиг болсон. Тэгээд би гэрийнх нь баруун талаар тойроод очтол Б.Ш нь хальт өшиглөж байгаа харагдсан. Тэгээд Б.Ш бид 2 машинд нь сууж яваад гэрийнх нь урд талд зогсоод байж байтал А гэх бага насны охин бичлэг хийгээд та нар юун хүмүүс вэ? гээд Э гэх хүнтэй хэрүүл маргаан хийж байгаад бид 2 явсан...” “...Б.Ш нэлээн дээгүүр цохиж байсан...” гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ....... суманд гэртээ ганцаараа байж байхад Г.О 17 цагийн үед гэрт орж ирсэн. Чи ямар ажлаар явж байгаа юм бэ? Яасан юм бэ? гэхэд Ч төлөөлөгчийг авах гэж ирсэн гэсэн. Даргадаа хэлсэн юм уу? гэхэд хэлээгүй гэсэн. Бид 2 манай гэрт байж байгаад 1,1 лааз пиво уусан. Тэгээд байж байтал 20 цагийн үед Ч төлөөлөгч ирээд би сумынхаа дэлгүүр рүү яриад хүн ирчихлээ 1 виски аваад ирэх боломж байна уу? гэсэн. Тэгээд тэр хүн авчираад тавуулаа тэр вискиг уугаад талдаа орж байсан байх. Тэгтэл миний утсанд талийгаач Б.Цээс дуудлага ирсэн. Манай гэрт хүмүүс ирж архи уугаад унтуулж Ахгүй байна. Та ирээд тараагаач гээд дуудлага өгсөн. Тэр үед хэсгийн цагдаа У давхар дуудлагад явсан байсан болохоор албаны машин эвдэрсэн ч гэсэн дэлгүүрийн хүний машин байсныг гуйж зөвшөөрөл аваад Олон овоо баг руу 23 цагт дуудлага дээр очсон. Тухайн дуудлага дээр очиход гэрийнх нь хаалга онгорхой гэрэл нь асаалттай ундуй, сундуй болчихсон, гэрийнх нь баруун хойд талд 1 хүн унтаж байсан. Би талийгаач руу залгаад ирчихлээ гэсэн чинь баруун хашааг давж гарч ирсэн. Баруун хашааг давж гарч ирэхдээ нүүр, хамар, ам чихнээс нь цус гарчихсан, гар нь цус, өмд нь шороо болчихсон гарч ирээд та нар яасан удаан ирдэг юм бэ? Хүн үхчихсэн бол яах юм бэ? гэж хэлээд Г.О рүү дайраад Г.О гарыг нь ард нь өчсөн. Тэр үед Б.М гэх залуу ирж цагдаа хүн зодож байна гэж хэлээд цохисон. Тэр үед нь О болон бусад хүмүүс ирж бичлэг хийж эхэлсэн. Г.О Б.М 2 гэрийнх нь зүүн хойд тал, хойд хэсэгт ноцолдож байхад би талийгаачтай уулзсан. Яасан юу болсон бэ? гэтэл хүмүүс намайг ирээд зодчихлоо, миний бие өвдөөд байна, зүрх өвдөөд байх шиг байна та эмч дуудаад өгөөч гэсэн. Тэгээд би Б.Мийг дуудаж уулзаад наадах чинь манай ..... сумын цагдаа байгаа юм, Б.Ц зодуулчихлаа гээд дуудлага өгсөн. Наад хүмүүс чинь буруугаар ойлгоод байна. Бид хоёрын хүн зодоогүйг харсан шүү. Наад хүмүүстээ зөвөөр ойлгуулаарай гэж хэлсэн. Тэгээд би сумынхаа Б, Ш, Б гэсэн 3 эмч рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэр үед хэрүүл шуугиан болоод хүмүүстэй уулзаад зодож, цохисон зүйл байхгүй, дуудлагаар ирсэн гэдгээ тайлбарлаж байхад тэр хүмүүс бичлэг хийгээд байсан. Тэгээд гэр рүү нь ороод унтаж байсан хүнийг би сэрээсэн. Юу болсон бэ? Хэн хэн архи уусан бэ? Зодоон болсон уу? гэх зэрэг болсон асуудлыг тодруулах зорилгоор хацарт нь зөөлөн алгадаад сэрээсэн. Тэр хүн босч ирээд яагаад байгаа юм бэ? Яагаад унтуулахгүй байгаа юм бэ? гээд миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байсан. Тэгээд Г.Отэй хамт гэр рүү оруулж 2 баганын гол хэсэгт суулгаад гадаа хэрүүл маргаан хийгээд байсан хүмүүст зодож цохисон зүйл байхгүй гэж тайлбарлаад ойлгохгүй болохоор нь согтуу хүмүүс ойлгохгүй байна. Хоёулаа яваад маргааш эрүүл байхад нь уулзаж учрыг нь тайлбарлая гээд явсан гэв....” гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 4 дэх өдөр Улаанбаатараас хөдөө ирсэн. Ээж хөдөө байсан юм. Тэгээд ээжийг төв рүү явуулсан. Тэгсэн ээж өглөө эрт намайг үхэртээ явсан хойгуур манай дүү рүү залгасан байсан. Дүүгийн чинь бие муу байна, хүрээд ир гэсэн. Тэгээд ээж та дуудлага дууддаггүй юм уу? гэсэн чинь дуудлага дуудсан чинь ямар ч эмч байхгүй байна. Цагдаа дуудсан чинь цагдаа нь машин байхгүй эмч дуудсан чинь дуудлагынх нь машин байхгүй байна гэсэн. Тэгээд манай дүү гарч ирээд ээж дуудаад байна. Би явах уу? гэхээр нь явуулаад цаг харсан чинь 7 цаг болж байсан. Би үхрээ сааж байгаад дүүгээ явуулаад манай дүү У, А эмч 2-ыг авч ирэхэд манай талийгаач аль хэдийн өнгөрчихсөн байсан гэсэн. Намайг хөдөөнөөс үхрээ саачихаад хүрээд ирэхэд ээж өнгөрчихлөө гээд толгойн доор нь барьсан байсан гараа явахад манай ээжийн гарынх нь алган дээр дүүрэн цус байсан. Би тэр үедээ ээжийгээ бодоод юу ч хэлээгүй. Тэгээд харсан ээж үр нь болохоор шар дээлийг нь доор нь дэвсчихсэн байсан. Тэгээд толгойн доороос нь гараа сугалаад авахад алган дээр нь цус согтчихсон байсан. Яагаад манай дүүг 2 цагдаа нийлээд зодчихоод мэдүүлгээ буруу өгөөд байгаа юм. Манай дүү яачихсан юм бэ? Яагаад хашаа давж орж ирсэн юм бэ? Б.Эыг яагаад буцаагаад авч ирсэн юм бэ? Би Б.Эыг гэртээ байлгаж байсан. Бид бужигнаад байж байхад Б.Эыг аваад явчихсан байсан. Энэ шар дээл Б.Эын дээл, Б.Э надаас дээл байна уу? гэхээр нь би тэр дээлийг битгий ав, эгч нь чамд дээл хийж өгье гээд шинэ дээл хийж өгч байсан. Тэгээд би Б.Эт дээлээ өгөхдөө асуусан. Чамаас юу гэж асууж байна вэ? гэсэн чинь чамд тамхи авч өгье, архи авч өгье, чи мэдүүлгээ буцаачих гэсэн гээд миний утсан дээр биччихсэн юм байгаа. Би өмгөөлөгчид ч гэсэн хэлж байсан. Яагаад энэ хүн 2 хүн мэдүүлэг нь тэртээ тэргүй үнэн болоод хууль нь батлагдаад 3 зүйл ангиар орчихоод байхад яагаад энэ хүмүүс мэдүүлгээ буруу өгөөд байгаа юм бэ? Би ойлгохгүй байна. Би хуулийн тал дээр мэдэхгүй болохоор маш их гомдолтой байна. Миний ээж сэтгэл санааны гутралтай байгаа. Миний ээж миний ард сууж байна. Манай эмэгтэй дүүгийн дүү байж байна. Би өвөлжингөө 11 сараас авхуулаад одоог хүртэл би ээжтэйгээ цуг байгаа. Би өөрөө ардаа амьдралтай хүн. Манай ээж талийгаачтай насаараа байсан болохоор сэтгэл санаа нь аймаар хэцүү байна. Би мөнхийн хажууд нь явж байна. Би чинь ардаа амьдралтай. Энэ 2 хүнийг яагаад мэдүүлгээ буруу өгөөд байгаа юм, ямар учраас мэдүүлгээ буруу өгөөд байгаа юм. Тэр бичлэг дээр босгон дээгүүр чирч орж ирээд байгааг нь хүмүүс мэдүүлэг дээрээ хэлж байгаа. Босгон дээгүүр нь чирч оруулж ирээд суулчихсан байхад тэр хүн амьд байсан уу, байгаагүй. Би бичлэг дээрээс харахад манай дүү ухаан алдаад ямар ч мэдрэмжгүй зүгээр доошоо хараад хар өмдтэй бүслүүртэй байж байгаа. Тэгэхэд би дүүгээ үхчихсэн байна гэж бодож байгаа. Яагаад гээч ямар ч ухаангүй, хөдөлгөөнгүй байгаа биз дээ. Тэгэхэд энэ 2 ухаантай байгаа гээд байгаа. Манай дүү ухаан алдчихсан байгаа. Манай дүү үхчихсэн ч байсан юм билүү. Тэгээд хоёулаа нийлж зодож их, бага тархийг нь гэмтээж хүн алчихаад мэдүүлгээ ингэж өгдөг юм уу? Би ийм хууль байсныг мэдэх ч үгүй юм байна. Тэгээд мэдүүлгээ буруу яриад байх юм. Тийм л байсан юм бол та 2 өмнө нь хурал дээр хэлэхэд яадаг юм. Яагаад шүүх хурал болоод шийдээд ирэхээрээ хууль нь буруу болчихоод байгаа юм. Би ойлгохгүй байна. Ямар санаатай ингэж байгаа юм. Мэдүүлэг дээр бүх хүмүүс хэлж байгаа. Та нар цагдаа хүн байж, наад хүн чинь үхчихлээ шүү дээ гэж байхад Б.Ш зогсож байсан. Г.О утсыг нь цохиод унагаж л байсан шүү дээ. Би бүгдийг нь бичлэгүүдээс харсан. Та 2 яагаад буруу хэлж байгаа юм. Ямар учраас шүүх хурлыг хойшлуулаад байгаа юм. Бид нар ардаа амьдралтай. Хурдан шийдмээр байна. Яагаад ингээд буруу мушгиж яриад байгаа юм. Би хөдөөнөөс ирсэн. Ирэхэд ээж маань дүүтэй цуг сууж байсан. Эмч ирчихсэн байсан. Тэгээд У бид хэдийг гар гэсэн. Тэгэхээр нь бид хэд гараад явчихсан. Тэгэнгүүт нь би ганц эмэгтэй дүүтэй, бусад нь дандаа хотод байдаг болохоор эмэгтэй дүүгээ ээжтэй бас манай төрсөн ээж 3-ыг үлдээчихээд би Э-нд орсон. Ороод үзэхэд бичлэг нь байсан. Би маш их гомдолтой байна. Яагаад мэдүүлгээ буруу өгөөд байгаа юм. Өнөөдөр хууль ёсны шүүх хурал нь болох гээд бүх юм нь батлагдаад бүх хүн нь ирчихээд байхад буруу хэлээд байгаа нь цаанаа ямар санаатай байгааг би мэдэхгүй байна, ойлгохгүй байна. Ямар ч байсан маш их гомдолтой, сэтгэл санааны хямралтай байна гэв....” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Мийн “2023 оны 08 дугаар сарын 11-ий 21 цагийн орчим Хүргэн ах О.Аийн гэрт очсон... би ахынхаа гэрт 0,75 литрийн Цагаан нэртэй архи авч очтол ах маань амбаар дотроо хоол идээд архи уугаагүй эрүүл сууж байсан. Тэгээд би хүргэн ахдаа архиа гаргаж өгөөд бид 2 хууч хөөрөөд архи уугаад амбаар дотор сууж байтал ойролцоогоор 22 цагийн үед манай ахын гэрийн урд талд хашаагүй задгай гэрт амьдардаг Б.Ц ахын гэрийн гадна улаан өнгийн Приус 41 маркийн ...УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогсоод, дотор талаас нь 2 залуу бууж ирээд машиныхаа их гэрлийг асаачхаад Б.Ц ахыг гэрээс гаргаж ирээд машиныхаа гэрэлд зодоод эхэлсэн. Тэгээд би хүргэн ахынхаа амбаарын гэрлийг нь унтрааж байгаад хүргэн ахынхаа хамт хаалгаар нь Б.Ц ахын гэр лүү хараад байж байтал О гэх эмэгтэй гүйж манай хүргэн ах бид 2 дээр ирээд “Тэр урд Б.Ц ахыг цагдаа зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд би толгойдоо духны гэрэл зүүж очоод Б.Ц ахын гэрийн гадна очтол Б.Ц ахыг “Ах аа та зүгээр үү” гэж асуучхаад эргээд хартал тэнд байсан цагдаа хар өмдтэй, дээгүүрээ энгийн фудволкатай залуу миний баруун шанааны хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл О эгч “У миний дүү битгий муудаарай. Наадах чинь цагдаа шүү” гэсэн. Тэгтэл цаанаас хэсгийн төлөөлөгч Б.Ш гарч ирээд “У байсан юм уу” гэж хэлээд Б.Ш над дээр ирээд “Наадах чинь ..... сумын цагдаа байгаа юм. Би дагуулж ирсэн юм. Чи манай цагдаа бид хоёрыг хүн зодож байгааг хараагүй биз дээ. Наадах хүмүүсээ аваад яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та тэгвэл наадах залуугаа аваад явчих аа. Би энэ Ог авч яваад амарлаа” гэж хэлээд Ог дагуулаад хүргэн ахынхаа гэрт орох гээд үүдэнд очтол Б.Ш, тэр .....ийн цагдаа 2 араас машинтайгаа ирээд зогсох үед манай хүргэн ах гэрээсээ гарч ирээд “Та нар цагдаа байж боль оо” гэж хэлтэл тэр .....ийн цагдаа Г.О гэх залуу үгийн зөрүүгүй манай хүргэн ах О.Аийн нүүрэн тус газарт нь цохиод унагаасан. Тэгээд би хүргэн ах болон тэнд байсан хүмүүсийг хашаанд оруулаад хаалгыг нь түгжтэл Б.Ш, Г.О нар машинаа манай хүргэн ахын хашааны гадна үлдээчхээд Б.Ц ахын гэр лүү явган явж оччихоод буцаж ирж машинаа аваад дахин Б.Ц ахын гэрийн гадна зогссон. Тэгээд тэндээ дахин хүн зодоод байх шиг болохоор нь би Б.Ц ахын гэрт очоод гар утсан дээрээ бичлэг хийх үед төлөөлөгч Б.Ш миний гар утсыг булаацалдаж бичлэг маань зогссон. Тухайн үед Б.Ц ах гэрийнхээ гадна баруун урд хэсэгт ухаангүй хэвтэж байсныг Б.Ш хоёр гарнаас нь чирээд гэрт нь оруулж байсан бөгөөд намайг нөгөө талаас нь өргөчих гэх үед нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгээд Г.О, Б.Ш нар надаас бичлэгээ устгачих гэж гуйж байгаад яваад өгсөн. Тухайн үед би Б.Ц ахын гэрийн гадна машинтай хүн ирэхэд нь бол таниагүй харанхуй байсан тул хэн гэдэг нь харагдахгүй байсан. Харин сүүлд намайг Б.Ц ахын гэрийн гадна духны гэрэлтэй очих үед манай сумын хэсгийн төлөөлөгч Б.Ш дээгүүрээ фудволктой, доогуураа шорттой байсан бөгөөд өөрөө надтай ирж нүүр тулж уулзаад хамт байсан цагдаа өмдтэй залуугаа надад .....ийн цагдаа Г.О гэж хэлсэн тэгж би таньсан. Тухайн үед тэр хоёр цагдаа маш их согтолттой байсан миний хийсэн дүрс бичлэг дээр тодорхой харагдах байх. Тэр үед би хүргэн ахтайгаа хамт 0.75 литрийн архинаас нэг, нэг удаа уусан байсан. Болсон үйл явдлыг бүгдийг нь санах чадвартай байсан. Намайг тухайн үед Б.Ц ахын гэрийн гадна очих үед гэрийн зүүн урд талд машин ирээд зогсчихсон. Гэрийн баруун талд Б.Ц ах газарт цустайгаа холилдоод хэвтчихсэн дээгүүр цээж нүцгэн бүсэлхий хэсгээрээ шаргалдуу өнгийн нурууны бүстэй газарт хэвтэж байсан. Б.Ц ах тухайн үед нүүрээ гараараа дарчихсан газар хэвтэж байгаад яагаад намайг зодоод байгаа юм бэ ? гэж хэлтэл хажуу талд нь зогсож байсан доогуураа цагдаа өмдтэй дээгүүрээ хар өнгийн фудволктой Г.О гэх залуу Б.Ц ахыг чимээгүй байж чамайг ална шүү гэж хэлээд нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Тэгтэл Б.Ш Б.Ц ахын толгойн баруун дээд хэсэгт явган суучихсан нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиж байсан...”, “...Тухайн үед намайг Б.Ц ахын гэрт очих үед Б.Ц ах гэрийнхээ баганын урд талд хойш хараад суусан байдалтай толгойгоо хоёр хөлийнхөө завсар унжуулчихсан ямар ч ухаангүй сууж байсан. Тэр үед нь би эгч гар утсаар бичлэг хийж гэрт нь орсон. Бүх зүйл бичлэг дээр гарсан байгаа. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө андуураад хэлсэн байна. Б.Ш намайг байх үед Б.Ц ахыг гэрийн гаднаас биш гэр дотор баганын урд сууж байх үед нь хоёр гарнаас нь чирээд гэрийн баруун талд дэвсээтэй байсан дээлэн дээр хэвтүүлсэн. Яг тэгж чирэх үед нь миний бичлэг тасарчихсан байсан...”, “...Талийгаачийн амьдардаг гэр хашаагүй бөгөөд хүргэн ах О.Аийн зуны амбаар би гаднаас 1 шил 075 граммын архи аваад ороход Э эгч унтаж байсан, Алтанүлхүүр ах эрүүл хоол идээд сууж байсан. Тэгээд бид хоёр архиа задлаад нэг нэг хундага уучхаад байж байхад гаднаас О орж ирээд удаагүй байхад Б.Ц ахын гадаа улаан өнгийн приус 41 маркийн машин ирж зогсоод Б.Ц ах “би яагаачгүй шүү ээ би ямар буруутай юм” гэж орилохоор нь О очиж харахаар явсан. Би араас нь харсан чинь Б.Ц ахын гэрийн баруун талд Б.Ц ахыг газар унагаачихсан туранхай өндөр залуу нь /сүүлд нь очсон хойноо Г.О гэж нэрийг нь мэдсэн/ хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Яг хаашаа өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Хажууд нь Б.Ш урагшаа хараад явган суучихсан байсан. Тэгээд О буцаж бид хоёр дээр ирээд “2 цагдаа Б.Цийг зодоод байна, нэг нь Б.Ш байна. Нөгөөхийг нь танихгүй юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Огийн хамт би гараад Б.Цийн гэрийн баруун талд яваад очиход талийгаач нүүр ам нь цус болчихсон байдалтай нэг гараараа газар тулаад нөгөө гараараа нүүрээ дарчихсан, цусаа арчсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би “Та цагдаа байж ингэж болдог юм уу” гэхэд Г.О нь миний шанаа орчим 1 удаа хальт цохисон. Тэгээд Б.Ш намайг “У юм уу” гэж таньсан. Тэгээд “Энэ манай цагдаа байгаа юм аа. Чи наад хүмүүсээ аваад явчих. Би цагдаагаа аваад явлаа” гэж хэлсэн. Тэр үед О болон бусад хүмүүс ирчихсэн хэрүүл шуугиан болоод хэл ам хийгээд байсан. Миний хувьд өмнө өгсөн мэдүүлгээ дараад нь дахин залруулж мэдүүлэг өгсөн байгаа. Гэр дотор талийгаачийг хэвтчихсэн байхад Б.Ш “энийг ядаж дээшээ эргүүлчих” гэхээр нь би “Чадахгүй” гэж хэлсэн юм. Түүнээс гэрийн гаднаас чирч байхыг бол хараагүй. Г.О нь табчик өмссөн байсан бөгөөд нэг хөлөөрөө талийгаачийн нүүр орчимд нь өшиглөсөн. Яг хаана нь өшиглөсөн болохыг мэдэхгүй байна. Талийгаач өшиглөх үед сууж байгаад унаагүй бөгөөд өшиглөснөөс хойш өөрөө газар хэвтсэн. Түнийг газар хэвтсэн байхад Б.Ш толгойны хажууд суучихсан нүүр шанаа орчимд нь гараа атгаж байгаад 2-оос 3 удаа бол цохисон. Гаднаас чирч байхыг би хараагүй. Гаднаас чирч оруулсан гэж зарим хүмүүс яриад байсан би бол хараагүй. Миний хувьд талийгаачийг гэрт багананы хажууд хэвтэж байхад Б.Ш хоёр гарнаас нь чирээд толгойг нь эргүүлээд баруун хойд хэсэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх 66-67, 69, 72-73-рт),
-Гэрч В.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...14 цагийн үед Б.Цийн гэрт очиж малын гэдэс арилгасан бөгөөд гэдсээ аваад гэр лүү явсан... Б.Цийн гэрийн гадна буюу гэрийн зүүн талд нь очиж гэрийн гаднаас нь гэдсийг нь аваад шууд буцаад явсан гэр дотор нь хэн байсан эсэхийг би мэдэхгүй байна гэр лүү нь орж хараагүй. Тэгээд тэр өдөр 21 цагийн үед манай гэрт миний дүү Б.М 0.75 литрийн цагаан гэх нэртэй архи авч ирсэн бөгөөд тухайн үед би нөхөр О.Аийн хамт амбаар дотроо сууж байсан бөгөөд тэр үед би нэг хэсэг согтоод унтаад өгсөн байсан нэг мэдсэн чинь манай нөхөр намайг сэрээгээд Б.Цийн гадаа хүмүүс зодолдоод байна чи очоод хэн байна хараад ир гэж хэлсэн. Тэгээд би явган гүйгээд Б.Цийн гэр лүү явж байсан чинь Б.Цийн гэрийн зүүн урд талд машин зогсчихсон гэрэл нь асаалттай машины гэрэлд гэрийн баруун талд хоёр залуу Б.Цийг газарт хэвтэж байх үед нь хоёр талаас нь өшиглөөд байсан /тэр үед Б.Ц энэ хоёр цагдаа намайг аллаа гэж хэлээд орилоод байсан/ тэгээд би яваад очтол миний өөдөөс тэр Г.О гэх доогуураа цагдаа өмдтэй дээгүүрээ хар фудволктой залуу ирээд танд хамаагүй та цаашаа яв би цагдаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хүн зодохоо болио гэж хэлээд утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл тэр Г.О миний гар утсыг цохисон тэгээд би айгаад гар утсаа аваад гэр лүүгээ гүйгээд очтол араас тэр хоёр хүн машинтайгаа ирсэн тэгтэл манай нөхөр хашаанаасаа гараад иртэл тэр хоёр цагдаа манай гадаа ирж зогсоод Г.О гэх цагдаа бууж ирээд манай нөхөр О.Аийг цохиж унгасан. Тэгтэл манай дүү Б.М гарч ирээд тэр хэд маргалдсан. Тэгээд би арай гэж гуйж байж тэр хоёр цагдааг явуултал тэр хоёр хөдөлж яваад буцаад Б.Цийн гэрт очсон тэгтэл Оюун, О Б.М гурав Б.Цийн гэр лүү явсан тэгээд би тэд нарыг хооронд маргалдчихаж магадгүй гэж бодоод очтол Б.Ц гэрийнхээ баруун талд тонгойгоод суучихсан зүүн чихнээс нь цус гарчихсан сууж байсан тэгээд би тэр Г.Отэй хэрэлдэх байх үед Г.О, Б.Ш нар Б.Цийн хоёр хөлнөөс нь дээш харуулж чирээд гэр лүү оруултал Б.Цийн толгой гэрийн босгонд цохигдож амнаас нь цус гарч байсан. Тэгээд гэр дотор орсны дараа Б.М миний гар утсаар бичлэг хийсэн. Ер нь Б.М миний утсаар хоёр гурван удаа бичлэг хийсэн яг хэзээ хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна. Тэгээд арай гэж тэр хоёр цагдааг явуулчхаад бид нар гэртээ харьсан. Тэр хүмүүс өөрсдөө надад нэрээ хэлээд цагдаа байна гэж хэлж байсан. Тухайн үед тэр хоёр цагдаа хоёулаа согтуу байсан тэр Г.О бол бүр илүү согтуу байсан. Тэр өдөр би өдөр архи ууж байгаад унтаж байгаад сэрээд шууд Б.Цийн гэрт очсон. Тухайн үед Б.Ц ямар ч ухаангүй согтуу байсан байх гэж би бодож байна намайг 2 удаа очих үед Б.Ц тэр хоёр цагдаагийн өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Уг нь их согтоогүй байсан бол Б.Ц хүнд үхтлээ зодуулчих хүн биш гэж би бодож байна...”, “...Би 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б.Цийн гэрт өдөр 15-аас 16 цагийн үед Огийн хамт очиж гэдэс арилгасан бөгөөд тухайн үед Б.Цийн гэрт 2 бүтэн шил 0,75 литрийн архи нэг хагас шил архи ууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд би архиндаа тасарчихсан байсан бөгөөд нэг мэдэхэд гэртээ амбаар дотроо унтаж байх үед манай нөхөр намайг дуудаад Б.Цийг 2 хүн зодоод байна. чи очоод харчхаад ир гэж хэлсэн. Тэгээд би Б.Цийн гэрт очиход цагдаа гэх 2 хүн ирсэн Б.Цийг зодож байсан...”, “...Ямар ч байсан намайг очиж байхад Б.Цийг тэр хоёр залуу газарт унагаачихсан бараг зэрэгцээд зогсчихсон хоёулаа өшиглөж байсан. Хэдэн удаа биеийн аль хэсэгт өшиглөсөн болохыг мэдэхгүй байна. Би О, түүний охин А нарын хамт очсон. Тэгэхэд нэг нь Б.Ш байна гэж байсан. Аль нь юм гэсэн чинь арай махлаг биетэй нь гэж байсан. Тэр үед Б.Ш арай зайтай очоод зогсчихсон. Намайг харахад яг гэрт чирээд оруулж байсан. Оруулж байх үед Б.Ц ухаангүй байсан болохоор толгой нь гэрийн босгон дээгүүр чирэгдээд орсон. Амнаас нь цус гарч байсан. Гэрт оруулаад Б.Ш талийгаачийг босгож суулгасан... Ямар ч байсан Б.Ц гэртээ зүүн талын орон дээрээ суугаад гар утсаа чанга яригч дээр нь тавьчихсан ээж рүүгээ залгаад ээж нь байна уу гэж байх үед Б.Ш, Г.О хоёр гаднаас орж ирж тааран. Тэгээд Б.Ш “Ээждээ цагдаа намайг зодоод байна гээд хэлээч чи” гэж хэлж байсан. Б.Ц өөрөө ээжтэйгээ яриагүй...” гэх мэдүүлэг (1-р хх 79, 81, 84-рт),
Гэрч Ч.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад би орондоо орох гээд байж байтал гадна “Хүн аллаа” гээд орилж байсан. Тэгээд сайн сонссон чинь Б.Ц ах “2 цагдаа намайг аллаа” гээд орилж байсан. Тэгээд гэр рүү нь очоод гэрийнх нь хаяагаар харсан чинь гэр доторх нь харагдахгүй байсан. Тэгээд Б.Ц ахын арын хашаанд байдаг айлууд очсон. Тэнд очиход С эгч, У буюу Б.М гэх залуу нар байсан. Тэгээд тэд нарт чинь хүн орилоод байгаа талаар нь хэлсэн чинь “Харин тиймээ орилоод байна, бүгдээрээ хамт очъё” гэж хэлсэн. Тэгээд бид нар очсон чинь манай сумын хэсгийн төлөөлөгч Б.Ш, цагдаа өмдтэй танихгүй залуу нар Б.Ц ахыг гэрийнх нь баруун урд талаар нь 2 хөлнөөс нь чирээд гэр рүү нь оруулж байсан. Тэр цагдаа нарыг харахад гар нь цус болчихсон байхаар нь бид нар тэр 2-ийг Б.Ц ахыг зодсон гэж ойлгосон. Тэгээд У гэх залуу очоод болохгүй шүү дээ гээд бичлэг хийгээд тэр залуучуудыг болиулсан. Тэгсэн чинь нөгөө 2 цагдаа чинь улаан өнгийн ..ө гэсэн дугаартай машинд суугаад яваад өгчихсөн. Тэгэхээр нь бид нар буцаад гэр гэр рүү явцгаасан. Бид нарыг гэр рүүгээ явахад Бор гэх ахыг талийгаач Б.Цийн гэрт нь унтаад үлдсэн. Тэгсэн чинь өглөө нь нас барчихсан байна гэж мэдсэн. ....... сумын хэсгийн төлөөлөгч Б.Ш, танихгүй цагдаа гэх залуу. Бор гэх ах гэрт нь унтаж байсан. Гаднаас О, С эгч, У буюу Б.М, тэгээд би гээд 4-лээ гэрт нь очсон. Нүүр нь цус болчихсон, уруул нүд ам нь хавдчихсан байсан, амнаас нь нөж гараад байсан. Тэгээд “Хүүе амнаас нь нөж гараад байна шүү дээ” гэсэн чинь “Би зодчихсон юм уу, би яаж мэдэхийн” гэж хэлэхээр нь “Та хоёроос өөр хүн байгаагүй, та 2 л зодчихсон байна” гэж би хэлсэн. Би нарыг ороход унтаж байгаад шуугилдаад байхад босож ирж байсан. Тэр ахын хамарнаас нь цус гарчихсан байсан, газраар нь баахан цус болчихсон байсан...”, “...Би тухайн өдөр гэртээ 3 хүүхдийн хамт байсан бөгөөд өдөр /цаг хараагүй/ 16-17 цагийн үед манай гэрээс зүүн урд зүгт хашаагүй задгай газарт Монгол гэрт амьдардаг. Б.Ц ахынд ороход Б ах. Б.Ц ах, Э, О, Бор /Б.Э/ нар нэг шал архи задлаад ууж байсан. Бүгд бага зэрэг халамцуу байдалтай байсан. Э, О нар ямааны гэдэс цэвэрлэж байсан. Би тэд нар дээр ороод 10 орчим минут болоод гарсан. Би тэд нартай архи уугаагүй, өгсөн архийг нь амсчхаад гараад явсан. Б.Ц ахын бие ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Зөв зүгээр тэд нар дуулаад архиа уугаад сууцгааж байсан. 2023 оны 08 дугаар сарын 11ний өдрийн орой /цаг хараагүй/ ойролцоогоор 22-23 цагийн орчим гэртээ унтах гэж байхад Б.Ц ах гэрийнхээ хажууд “ёо ёо хүн аллаа, энэ 2 цагдаа аллаа” гээд орилоод байсан. Би гэрээс гараад харахад Б.Ц ахын гэрийн зүүн урд тал руу машины гэрэл тусаж байсан. Тэгэхээр нь би айгаад охин А-г дуудаад хамт О.А ахын хашааны зүүн талаар тойроод гараад ирсэн чинь хашааны үүдэнд О, Э, Б.М нар зогсож байсан. Тэгэхээр нь би “хүн үхлээ гээд орилоод байна ш дээ та нар сонсохгүй байгаа юм уу” гэхэд харин тиймээ Б ахыг нэг цагдаа зодохоор салгачхаад очих гэж байна гэсэн. Тэгээд Э, Б.М, О нар надаас түрүүлээд Б.Ц ахын гэрийг тойроод үүдний тийшээ явсан. Би араас нь гэрийн ард очоод сөхчихсөн байсан хаяагаар нь харсан чинь юм сайн харагдахгүй байсан бөгөөд Бор ах мөн гэрт байсан Б.Ш гэж цагдаа нарын дуу гараад байсан. Б.Ш “намайг таньж байна уу” гэхэд Бор ах “танихгүй байна” гэхэд “Одоо таниулна” гэж хэлж байсан. Тэгээд би гэрийг нь тойроод үрд хэсэгт очсон чинь хэсгийн төлөөлөгч Б.Ш 2 хөлөөс нь чирээд гэрт оруулж байсан. Араас нь ороход гэрт Б.Ш, цагдаа өмдтэй танихгүй залуу. Бор ах нар байсан. Талийгаач үрд хэсэгт ухаангүй, нүүр нь цус болчихсон, чих, ам нь сэтэрчихсэн амнаас нь бөөн бөөн нөж гараад хэвтэж байсан. Тэгээд бид нар Б.Шт хандаж “яагаад энэ хүнийг ийм болтол зодож байгаа юм” гэхэд би зодсон юм уу, та нар харсан юм уу гээд байсан. Тэр үед Э, Б.М, О нар байсан. Гэрийн үүд хэсгээс хоёр хөлөөс нь чирч оруулсан. Б.Ш “хүн байна даа өндийлгөе” гэж хэлээд Б.Ц ахыг хоёр багананы гол хэсэгт хэвтэж байхад өндийлгөөд бөгсөөр нь суулгасан. Б.М Б.Шт туслаад Б.Ц ахыг суулгасан юм. Б.Ц ах ухаангүй байсан. Бүгдээрээ л харсан байх тэд нар бас зүгээр байгаа хүмүүсийг яагаад ингээд зодоод байгаа юм гээд хэрэлдээд байсан. Б.Ш манай суманд хэсгийн төлөөлөгчөөр 3-4 жил болж байгаа болохоор танина. Хамт байсан цагдаа өмдтэй залууг бол танихгүй. Өдөр намайг Б.Ц ахын гэрт орох үед Мөнхзул гэж залуу байсан. Өөр ямар ямар хүн байсныг анзаарч хараагүй. Ямар ч байсан гэр дүүрэн хүн байсан. Түрүүн би таньдаг хүмүүсийнхээ л нэрийг хэлсэн юм. Орой Б.Ц ах зодуулсан байдалтай байхад Мөнхзул гэж хүн байгаагүй. Мөнхзул хэзээ явсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх 91-рт),
Гэрч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр буюу 2023.08.11-ны орой 23 цагийн орчимд намайг Тгэх хүний гэрт байхад гадаа хүн “ Ёо ёо аллаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Тахын гэрээс гараад хашааны хаалгаар гарсан чинь Б гэдэг ахыг Б.Ш төлөөлөгчтэй хамт явсан цагдаа гэх залуу зодоод байж байсан. Тэгэхээр нь би очоод тэр залууг холдуулаад салгасан. Тэгээд байж байтал надтай хамт байсан Оюун, С эгч хоёр Б.Ц ахын гэр рүү яваад өгсөн. Тэгээд тэр зодоод байсан цагдаа юм яриад зогсож байгаад Б.Ц ахын гэр рүү яваад очтол Б.Ц ах гэрийнхээ баруун урд талд явган суучихсан “Төлөөлөгч намайг зодчихлоо” гэж хэлж байсан. Б.Ц ахыг харсан чинь чихнээс цус гарчихсан сууж байсан. Б.Ц тэгж хэлсэн чинь төлөөлөгч Б.Ш цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь С эгч бичлэг хийж эхэлсэн. Бичлэг хийхдээ цагдаа гэхээр хүн зоддог юм уу гээд хэлж байсан. Тэгээд би тэр нөгөө цагдаа залуутай нь хэрэлдээд гэрийнх нь цаад талд нь гарсан. Тэгсэн чинь тэр залуу надад “Уучлаарай, дахиж ийм юм хийхгүй, нөгөө хэддээ хэлээд бичлэгээ устгаад өгөөч” гээд гуйгаад байсан. Тэгж ярилцаад Б.Ц ахын гэр рүү орсон чинь Бор гэх ах цус гоожуулаад байж байсан. Бор ах хэлэхдээ Б.Ш руу “Яагаад ингэж байгаа юм бэ” гээд орилж байсан. Бид нарыг Б.Ц ахын гэр рүү ороход Б.Ш төлөөлөгч, Бор гэх ах, талийгаач Б.Ш нар байсан. Тухайн талийгаач гайгүй ухаантай байсан, нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд удалгүй Б.Ш нөгөө цагдаа залууг аваад явсан. Тэгэхээр нь бид нар бас яваад гэр гэр рүүгээ орцгоосон. Бид нарыг гэрээсээ гарч очиход хоёр цагдаа, талийгаач Б.Ц ах, Бор ах, Б гэх ах нар байсан. Гаднаас нь С эгч, Оюун, У буюу Б.М, тэгээд би байсан. Бага зэрэг хэрэглэсэн байсан. С эгч, Т, З гэх эмэгтэйтэй хамт 1 шил 0.75 литрийн Хараа архи уусан. Анх бол зодож байхыг нь хараагүй, хүн бахираад л байсан. Б.Ц ахыг сүүлд Б.Ш цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Б.Ц ах явган суучихсан, чихнээс нь цус гарчихсан, нүүр нь цус болчихсон байсан. Архи уучихсан байсан. Бусдаар бол сайн мэдэхгүй байна. Намайг гэрт ороход гэрийн баруун хойд талд нь унтаж байсан. Талийгаач Б.Ц ах “Ёо ёо аллаа” гээд орилж байсан...”, “...Г.Огийн “... Би өмнө буюу өчигдөр өгсөн мэдүүлэг дээрээ 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн, өдөр болсон явдлаа хэрэгт хамааралгүй гэж бодоод яриагүй юмаа. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.А ахын гэрт байж үед Б.Ц ах өөрөө ойролцоогоор 15-16 цагийн үед орж ирээд Э эгчээр гэдэс арилгуулна гэж хэлсэн тэгээд би Э эгчтэй хамт Б.Ц ахын гэрт очих үед Б.Ц ах Б ах. Э эгч бид байсан бөгөөд тухайн гэдсээ гэр дотор нь арилгасан бөгөөд арилгаж байх явцдаа 0.75 литрийн Хараа архи хувааж ууцгаасан. Тэгээд архи дуусчихаар нь би 25-р зөрлөгийн ... дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи авч ирж бид нар ууж дуусаад байж байтал Ө гэх залуу нэг 0.75 литрийн Хараа архиа авч ирээд бид нар уух гээж сууж байтал Ө-г эхнэр нь ирээд аваад явсан. Тэгээд Б.Ц ах Б ах, Бор ах, Э эгч бид хувааж уусан бөгөөд тэр архийг хувааж уусан. Тэр үед гадаа харанхуй болох гэж байсан бөгөөд Э эгч, бид хоёр Э эгчийн гэр лүү явсан Б ах ганцаараа гараад яваад өгсөн. Б.Ц ахын гэрт Бор ах тасраад унтаад үлдсэн. Б.Ц ах ганцаараа сэрүүн үлдсэн. Тэгээд би дэлгүүр орчхоод эргээд иртэл Б.М ирчихсэн байсан тэгээд бид нар О.А ахын гэрт сууж байтал Б.Ц ахын гэрийн гадна нэг хүн ёо ёо гээд орилоод эхэлсэн. Тэгээд би Б.Ц ахын гэрийн гадна очих үед Б.Ц ах гэрийнхээ баруун урд талд явган суучихсан чихнээс нь цус гарчихсан байж байсан тэгээд а ямар байна хартал хэсгийн төлөөлөгч Б.Ш байсан бөгөөд намайг харж байх үед Б.Ш Б.Ц ахын зүүн мөрний хэсэгт нэг удаа өшиглөх унгаасан. Тэгээд нэлээн юм болж байж бид нар тэр цагдаа нарыг явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 94, 98-рт/,
Насанд хүрээгүй гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймаг ....... сум 5 дугаар баг, Харуулын .. тоотод оршин суудаг бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 11-ний орой өөрийн найз М-ийн гэрт буюу О.А ахын гэрт оччихоод гэртээ харих гээд 21 цаг нэлээн өнгөрөөгөөд гэр лүүгээ явах гэж байтал О.А ахын гэрийн урд задгай газарт гэр амьдардаг Б.Ц ахын гэрийн гадна нэг машин ирчихсэн 2 хүн Б.Ц ахыг гэрийнх нь баруун урд талд зодоод байж байсан тэгээд би О эгчтэй хамт Б.Ц ахын гэрийн хажууд очтол Б.Ш гэдэг цагдаа Б.Ц ахыг гэрийнх нь баруун урд талд газарт хэвтүүлчихсэн нүүр лүү нь цохиж байсан харин тэр Г.О гэх цагдаа нь Б.Ц ахын нуруу бөөр хэсэгт нь гараараа цохиж байсан тэгтэл Б.Ц ах намайг аллаа шүүдээ одоо болиоч ээ гээд уйлаад байсан. Тэгтэл Б.Ш төлөөлөгч чи гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэлтэл Б.Ц ах манай эхнэр байхгүй байгаа яваад сар гаран болж байна шүүдээ гээд уйлаад байсан. Тэр үед Б.М ах тэр хоёр цагдаа ахынх салгаад тэр хоёр цагдаа машиндаа сууж байсан тэгээд явах гэж байгаа юм байх гэж бодоод бид нар гэр лүүгээ явцгаасан бөгөөд хэсэг хугацааны дараа ээж маань нойл орлоо гэж хэлж гараад нэлээн удсаны дараа гэртээ орж ирээд Б.Ц ах чинь цагдаа намайг аллаа гээд орилоод байна гэж хэлсэн бөгөөд ээж би тийшээ очлоо гэж хэлээд гараад явсан би араас нь дагаад гүйсэн тэгээд намайг очиход Б.Ц ах гэрийнхээ баганын хажуу урд талд доош харсан байдалтай ямар ч ухаангүй сууж байсан тэр үед Б.М ах бичлэг хийсэн бөгөөд тэр үед Б.Ц ахын гэрт унтаж байсан Бор ахыг бас зодсон байсан. Тэгээд Б.Ш цагдаа Б.М ах нар нийлж байгаад Б.Ц ахыг гэрийн баруун хойно дэвсээтэй байсан дээлэн дээр хэвтүүлсэн. Тэгээд тэр хоёр цагдаа машиндаа суугаад яваад бид нар гэрт харьж амарцгаасан Би өдөр 15 цагийн үед дэлгүүр орох замдаа Б.Ц ахын гэр луу ортол тэдний гэрт Б.Ц ах Бор ах, О эгч. Э эгч нар тэдний гэрт архи уугаад байж байсан бөгөөд Э эгч. О эгч нар гэдэс арилгаад байж байсан тэр үед тэд бөөндөө дуулаад архиа уугаад сууж байсан. Тэр үед Б.Ц ахын гэрт байсан хүмүүс бүгдээрээ инээчихсэн дуулцгаагаад байж байсан. Б.Ц ахын нүүр ам зүв зүгээр байсан бөгөөд дээгүүрээ цээж нүцгэн бүсэлхийгээрээ нурууны даруулга зүүсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 101-рт/,
Гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний 21 цагийн үед манай эхнэрийн дүү Б.М манай гэрт миний төрсөн өдөр болсон гээд 0,75 литрийн Цагаан нэртэй архи авч ирсэн бөгөөд би тухайн үед эхнэрийн хамт амбаар дотроо байж байсан бөгөөд эхнэр маань ядраад байна гээд унтаад өгсөн. Тэгээд би Б.Мийн хамт архи уугаад сууж байтал манай гэрийн урд хашаагүй задгай гэрт амьдардаг Б.Цийн гэрийн гадна нэг машин ирж зогсоод машиныхаа гэрлийг унтраалгүй 2 залуу бууж ирээд гэрэлдээ Б.Цийг зодож эхэлсэн. Тэгээд би эхнэрийг сэрээгээд Б.Цийг хоёр хүн зодоод байна. Чи очоод ир гээд явуулсан. Тэгтэл түд удалгүй манай эхнэр хашааны гадаа хашхирсан бөгөөд би хашааны гадаа гараад очтол тэр манай сумын төлөөлөгч Б.Ш. ..... сумын цагдаа гэх Г.О цагдаатай хамт ирсэн байсан бөгөөд тэр Г.О гэх цагдаа намайг үгийн зөрүүгүй цохиод унагаасан. Тэгээд манай эхнэр намайг аваад хашаа руу оруулж амбаарт хэвтүүлсэн бөгөөд тэрнээс хойш би огт амбаараас гараагүй...”, “...Намайг хашааны үүдэнд байж байхад Б.Ш Г.О-н хамт манай үүдэнд ирсэн. Тэр хоёр архи үнэртээд согтуу байсан учраас Б.Шт хандаж “Хүүе ээ чи халамцуу байна шүү дээ. Наад хүнээ аваад яваач” гэхэд Г.О сүүлд нэрийг нь мэддэг болсон нь “Чи юу юм гээд” миний эрүү орчим гараараа нэг удаа цохисон. Миний хиймэл шүд алга болчихсон. Түүнээс өөр ямар нэгэн гэмтэл учраагүй.... Намайг зуны амбаарт эхнэр, эхнэрийн дүү Б.М нарын хамт байж байгаад нэг харсан чинь Б.Цийн үүдэнд нэг машин ирээд зогсчихсон гэрлээ унтраагаагүй машины гэрэлд 2 залуу бууж ирээд нэг хүнийг өшигчөөд байх шиг байсан. Б.Цийн гэрийн гадаа байсан болохоор түүнийг зодож байна гэж би болсон. Тэгээд эхнэр Э Б.М нар тийшээ явсан. Би амбаараасаа гаралгүй харсан. Хэсэг хугацааны дараа Э гадаа хашхирахаар нь гараад хашааны үүдэнд очиж Г.О гэж залууд нэг цохиулаад буцаад амбаартаа орсон. Түүнээс хойш гараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх 103, 105-рт/,
Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчим би дүү Ж-ийн гэрт унтаж байтал нутгийн зүс таних Б гэж залуу орж ирээд “Б.Цийн бие нь их муу байна” гэхээр нь “яасан юм” гэж би асуухад “2 цагдаа зодсон сураг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Ж, Б нарын хамт Б.Цийн гэрт яваад ороход миний хүү гэрийнхээ баруун хойд хэсэгт газраар дээшээ харсан хэвтэж байсан. Хажууд нь Бор гэдэг залуу дээл нөмрөөд унтаж байсан. Тэгэхээр нь би талийгаачийн толгой доогуур нь гараа хийж өргөж дэр дэрлүүлэхэд амьсгалж чадахгүй, хэг хог гээд сонин ийм янзтай дуугарч байсан /өөрөө дуугарч үзүүлэв/. Толгойг нь өргөхөд гар нил цус болоод ар дагзны арьс нь их зузаан юм шиг болчихсон байсан. Нүүр, хоёр гар, цээж хэсэг нь цус болсон, хамар, амнаас нь цус гараад хатчихсан байсан. Ингээд эмч хайгаад гэрээс гараад Ж-ай хамт яваад тоочиг орчимд эмч, цагдаа хайгаад олдоогүй. Тэгээд би хэсгийн төлөөлөгч Б.Шт мэдэгдэх гээд түүний ........ гэсэн дугаар руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь хөдөө байдаг бага охин О /88432362/ рүү залгаж “цагдаа, эмч аваад ир” гэж хэлчхээд би буцаад хүү дээрээ очиход ухаангүй хэвээрээ хэвтэж л байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсан дээрээ байгаа байдлынх нь зургийг авчихад нүүрний цусыг нь арчиж цэвэрлэсэн. Борыг дуудаж босгож ирээд юу болсон талаар асуухад Бор “2 цагдаа зодсон, намайг ч бас зодсон” гэж хэлж байсан. Ингээд байж байтал охин О ....... сумаас эмч А, сумын цагдаа У нарыг авч ирсэн. Эмч орж ирж үзээд 2 удаа миний хүүд тариа хийсэн боловч сэргэхгүй байсан. Цагдаа нь хажууд нь зогсож байсан. Тэгээд өглөө 08 цагт А эмч “Л эгчээ болохоо байчихлаа” гэж хэлээд энэ үед миний хүү нас барсан бид цагаан юмаар бүтээгээд гэрээс гарсан. Тэгээд цагдаа У “аймгаас шинжээч бүрэлдэхүүн ирнэ, битгий хөдөлгө гэж байна” гэхээр нь бид нар гэрт сэнс асааж тавьчхаад гэрийн гадаа гарч цагдаагийн бүрэлдэхүүн иртэл машинд хүлээсэн /уйлав/... Намайг орж ирэхэд гэр дотор хаа сайгүй цус, гэрийн энд тэндгүй цус, гэрийн эд хогшил эмх замбараагүй, нядалгааны газар шиг болчихсон, хүү маань нил цус болчихсон хэвтэж байсан...”, “...2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим байх би ярьсан цагийг санахгүй байна миний хүү .... дугаараас над руу залгаж дуудлага орж ирэхээр нь би авсан чинь миний хүүхэд дуугараагүй бөгөөд цаана эрэгтэй хүн “Цагдаа зодож байна гэж ээждээ хэлээч” гэдэг үгийг ахин дахин хэлээд байсан. Тэгснээс өөр юм ярилгүй салгачихсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ээлжтэй буюу цагдаагийн газрын дуудлага хүлээн авсан утсан дээр мэдээлэл хүлээн авагч ажлаа хийж байсан. Тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим албаны 7052102 дугаарын утсанд иргэнээс танай ....... сумын төлөөлөгч .....ийн цагдаа Г.О 2 согтуу ирчхээд иргэнтэй маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед ....... сумын хэсгийн төлөөлөгч Б.Шын гар утас луу албаны .... дугаарын утсаар 2 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд дахиад залгатал Б.Шын гар утсыг Г.О аваад амрыг эрье гэсэн. Тэгээд би Г.Од шууд ....... суманд дуудлага гараад байна. Чи очоод байх гэж хэлтэл Г.О хаана дуудлага гарсан юм пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь айлгах зорилгоор би чамайг Г даргад хэлнэ шүү гэтэл Г.О хэл хэл гээд утсаа салгасан. Намайг Г.Отэй ярихаас өмнө иргэнээс Б.Ш. Г.О нарыг согтуу байна гэж хэлсэн байсан бөгөөд Г.О надтай албаны утсаар ярьж байх үедээ хараалын үг хэлж байсан болохоор би О-г согтуу байна гэж бодсон. Тухайн үед би алба хаагчтай холбоотой дуудлага мэдээлэл ирсэн талаар жижүүрийн мөрдөгч болон тасгийн дарга, газрын дарга болон бусад удирдлага нартаа хэлж мэдэгдээгүй. Учир нь би сумын хэсгийн төлөөлөгч Б. Б.Шт хэлж мэдэгдээд болчих байх гэж бодсон юм аа. Би тухайн үед дуудлага мэдээлэл хүлээн авдаг дэвтэр дээрээ тэр дуудлагыг бичиж тэмдэглэж аваагүй. Шууд ....... сумын хэсгийн төлөөлөгчид залгаж халах гэсэн боловч утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 114-рт/,
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр.. бид Б.Цийн гэрт ирээд 2 шил архиныхаа нэгийг задалж хоёулхнаа хувааж ууж дуусгасан бөгөөд дараагийн архи уусан үгүйгээ санахгүй тасарчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би огт мэдэхгүй, санахгүй байна. Тэгээд шөнө ам цангаад сэрэх үед би Б.Цийн гэрт Б.Цтэй зэрэгцээд унтаж байсан. Тэгээд босож ус уучхаад эргээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь Б.Цийн ээж нь ирээд намайг сэрээсэн бөгөөд надаас миний хүү Б.Цийн нүүр яачихсан юм бэ? Гэж асуугаад эмнэлэг цагдаа дуудсан. Тэгээд би Б.Цийг хартал нүүр ам нь цус нөж болчихсон хурхирч байгаа юм шиг дуугарч байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирж Б.Цийг үзэхэд нас барсан байна гэж хэлсэн. Б.Ц манай гэрт ирэхдээ нүүр ам нь зүв зүгээр байсан. Бид 2 архи уугаад байж байх үедээ өөр хоорондоо болон гаднын ямар нэгэн хүнтэй маргалдаагүй. Миний уруул жоохон хөндүүр орсон байсан. Ямар шалтгааны улмаас тийм болсон талаараа би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 116-рт/,
Амь хохирогч Б.Цийн .... дугаарын дуудлагын мэдээлэл /3-р хх 48-53-рт/,
Гэрч В.Э гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 43-46-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 937 дугаартай “...Амь хохирогч Б.Цийн биед их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын гадна салст, цээжний цус хуралт, доод уруулын гадна салст, зүүн чихний дэлбэн, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, зүүн чихний дэлбээн дэх зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Харин доод уруулын язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Бусад баруун нүдний дээд зовхи, цээжний цус хуралт, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нас барахаас 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Б.Цийн биед учирсан их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, зүүн чихний дэлбээн дэх зулгаралт, цус хуралт гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Амь хохирогчид учирсан гэмтлүүдийг яг хэдэн цагийн өмнө үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй. Харин шээсэнд 1.6% промилли спиртийн зүйл илэрсэн байна. Согтолтын зэргийг цусан дахь промилли спиртийн хэмжээгээр тогтооно. Хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараагаас биеэс ялгарч эхэлдэг ба 10-12 цагийн дараа гэхэд биеэс буюу цуснаас ялгарч дуусна. Спиртийн зүйл биеэс гадагшилж буй үед цусанд спиртийн зүйл илрэхгүй, шээсэнд илэрч болно. Амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон дүгнэлтээс үзэхэд үзлэг хийсэн гэх 2023 оны 08 дугаар сарын 12-ны 20 цаг 35 минутаас 12-16 цагийн өмнө нас барсан байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /3-р хх 140-146-рт/,
Шинжээч Б.Б-ын “...Дээр өмнөх гаргасан дүгнэлтдээ дээрх гэмтлийг нас барахаас 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байна гэж дүгнэсэн. Үхэлд хүргэсэн гэх тархины битүү гэмтлүүд нь тархины эдийг дарж, үхэлд хүргэх хүртлээ үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба энэ цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Энэ шинэ гэмтэл нь 24 цагийн дотор үүссэн гэж үзсэн учир нь тархины эдийг дарах хүртлээ хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг /3-р хх 233-235-рт/,
Шинжээч Э.Э-ын “...Дээрх гавал тархины хүнд гэмтэл авсны дараа бие мах бодийн эргэшгүй өөрчлөлтөд орсон учир эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш цохих, цохилдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Хэдэн удаа цохигдсоныг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /3-р хх 154-157-рт/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 10-18-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5719 дугаартай. Шинжилгээнд ирүүлсэн дээлний зүүн энгэрт үүссэн толбо нь бэхний толбо байх боломжтой байна. гэсэн дүгнэлт /3-р хх 226-230-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5713 дугаартай. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээлийн хойд хормой дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь 3784 дугаартай дүгнэлтэд дурдагдсан яллагдагч Б.Шын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /3-р хх 220-225-рт/,
Яллагдагч Б.Шын ........ дугаарын дуудлагын мэдээлэл /3-р хх 54-57-рт/,
Амь хохирогч Б.Цийн эх Б.Л-ийн ...... дугаарын дуудлагын мэдээлэл /3-р хх 58-61-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3784 дугаартай “...Шар өнгийн мод, №7 цагаан өнгийн даавуу, марл, ногоон өнгийн алчуур, №8 цагаан өнгийн даавуу, саарал өнгийн 00 цаас, ф4 шороо, №5 шороо, №6 шороо дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.Цийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /1-р хх 208-216-рт/,
Гэрч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн өглөөний 06 цаг 51 минутад над руу Л гэх хүн залгаад “Чиний дугаар л байна, өөр дугаар алга, эмнэлэг рүү дуудлага өгөх гэсэн юм, урьд шөнө манай хүү согтуугаараа хүнд зодуулчихжээ, хүн ирж хэллээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлгийн дугаар өгсөн чинь дахиад над руу залгаад “эгчийн дүү тогтоосонгүй ээ” гээд хэлэхээр нь би “Өөрөө дуудлага өгчихье, гэхдээ манайх жолоочгүй байгаа учраас хувийнхаа унаа явуулаад намайг авхуулчих” гэж хэлсэн. Тэгээд удалгүй охин О гэх эмэгтэй 07 цаг 20 минутын орчимд над дээр ирсэн. Тэгээд цагдаа бас унаагүй байгаа юм байна гээд хэсгийн цагдаагийн байранд очиж цагдаа Уыг аваад 07 цаг 45 минутын орчимд очсон. Намайг гэрт нь очиход тэр Б.Ц гэх хүн ухаангүй, дээшээ харсан байдалтай, толгой зүүн хажуу тийшээ хазайсан, хурхирсан, нүүр нь цэлхийсэн хавантай, амин үзүүлэлт нь уначихсан, хүүхэн хараа гэрлийн урвалт рефлекс байхгүй, аманд нь цус их хэмжээгээр хурсан, хажуу тийшээ харуулахад амаар нь цус гарч байсан, чихний хажуу руу цус урсаж хатсан байдалтай байсан, дагз орчим хагаралтай цус гарчихсан байсан, гэрийн дотор хулдаас, босго, гэрийн гадна үүдний шороо цустай, Б.Цийн 2 гар нь цустай байсан. Харин нүүрийг нь ээж нь арчсан гэж надад хэлсэн. Б.Ц өөрөө гэрийнхээ баруун хойд хэсэгт ташуу байдалтай гудсан дээр хэвтэж байсан. Хажууд нь Б гэж дууддаг Б-ийн Б.Э өмсөж байсан фудволка нь урагдсан байдалтай байсан. Тэгээд үзлэг хийж байтал гаднаас 2 жоохон хүүхэд ирээд У цагдаад “Ахаа цагдаа ирээд зодчихсон” гэж хэлж байсан. Бас Б хэлэхдээ “Тэр цагдаа нарын энгийн хувцастай” гэж ярьж байсан. Бас Л буюу ээж нь “Хойд айл бичлэг хийсэн гэнээ, бичлэг нь байгаа гэнэ” гэж ярьж байсан. Тэгээд тухайн Б.Цийн амин үзүүлэлт нь унасан, биеийн байдал тун хүнд байсан учир зүрх судас дэмжих Кардиомин, Дексометазон. Аналгин Демодрол зэрэг тариаг хоёр гарын булчинд хийсэн. Тэгээд удалгүй буюу 08 цаг 05 минутад эцсийн амьсгал татаж, зүрх судас нь зогссон. Тэгээд би дахиад дуудлага байсан учир тухайн газраас явсан. Намайг гэрт нь очиход дуудлага өгсөн ээж нь болох Л, охин О, Б буюу Б.Э, Б гэх залуу ингээд 4 хүн л байсан. Өөр хүн байгаагүй. Би 2020 оны 12 дугаар сард Хэсгийн төлөөлөгчөөр томилогдсоноос хойш ажил үүргийн хувьд мэддэг болсон. Тухайн үед Корона вирус гарсан байсан учир цуг постод гардаг байсан. Өөрөөр хувийн байдлаар харьцаж байгаагүй. Зан аашны хувьд төлөв түвшин, сагсуу онгироо зангүй, боловсролтой, мэдлэгтэй залуу санагддаг байсан. Ер нь бол аливааг зөв талаас нь шийдэх гэж оролддог залуу байх шиг байсан. Б.Ц гэх залуу бол ер нь мэднэ. Бага залуу байхаас нь мэддэг. Хоёр удаа бараг хагалгаанд орсон байх. Нэг нь бол нойр булчирхайн архаг үрэвсэл гэсэн оношоор хагалгаанд орж байсан. Сүүлийн 1-2 жил архийг их хэмжээгээр хэрэглээд байх шиг байсан. Зан араншныг бол мэдэхгүй. Миний мэдэхийн 4-5 эхнэр сольсон байх. Тэдний гэрийнхэн болон ээжийг нь дажгүй сайн мэддэг байсан. Бүгдээрээ Увс аймгаас гаралтай, энд ирж суурьшиж байгаа хүмүүс байсан. Над руу залгаагүй. Би Б.Шын дугаарыг мэддэг болохоор дуудлага ирсэн тохиолдолд санана...” гэх мэдүүлэг /1-р хх 118-119-рт/,
Гэрч Ц.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Та 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр таны гар утас руу Б.Ш холбогдсон уу? гэсэн асуултад...Холбогдоогүй байсан. Өөрийнхөө утасны дуудлагыг шалгаж үзэхэд Б.Шын утаснаас дуудлага ирээгүй байсан. Хамгийн сүүлд өдөр 15 цаг 09 минутад дуудлага хийгдсэн. Түүнээс хойш ямар нэгэн дуудлага хийгдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 122-рт/,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний унтарчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 124-рт/,
Гэрч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд намайг унтаж байхад өглөө 07 цагийн орчим сумын эмч А над руу залгаад хүнд хүн зодуулсан байна гэсэн дуудлага ирлээ. Хамт явъя гэхээр нь би босож байхад А эмч талийгаачийн эгч нь гэр үү дүү нь гэл үү нэг эмэгтэй хүнтэй хамт ирж намайг аваад явсан. Бид нар ....... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ......... гэх хаяг байхгүй хашаа байхгүй гэрт амьдардаг Б.Цийнд очсон. Гэрт нь ороход Б.Ц гэрийн баруун хойд хэсэгт газар дээшээ харж хэвтсэн байдалтай, хажууд нь ээж нь сууж байсан. Б.Ц нь нүүр нь хавдаад хөхөрчихсөн юм шиг, цээж хэсгээрээ хувцасгүй байсан. Ээж нь надад хэлэхдээ “Манай хүүг цагдаа зодоод ийм болгочихлоо” гэж хэлэхээр нь би “Хэдэн цагийн үед вэ?” гэж асуухад “Өчигдөр орой 22 цагийн үед манай хүү над руу залгахаар нь утсаа авсан чинь утасны цаанаас “Цагдаа зодоод байна гэж хэл” гээд цохиод байх шиг байсан” гэж ярьсан. Тэгээд А эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч нас амьсгал хураачихлаа гэж хэлсэн. Хамт байсан Б гээд хүн байсан бөгөөд сүүлд хог ачдаг Б гэх хүн үүдэнд байгаа харагдсан....” гэх мэдүүлэг /хх 147-рт/,
Гэрч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн ...... дугаар луу Б.Ц ахын .... дугаараас тухайн өдөр залгаад Б.Ц ах яриад “Танай хүн ирж ав гэж байна” гэхээр нь би шууд гараад очсон. .......гаас Олон овоо 10 гаруй километр болохоор би удалгүй очсон. Б.Ц ахын гадаа машинтайгаа очиход Б.Ц ах гарч ирэхээр нь би машиныхаа цонхоор “Манай хүн байна уу” гэхэд “Байна” гэж хэлээд буцаад орсон. Тэгээд манай нөхөр Б бага зэрэг согтуу байдалтай гарч ирээд машинд суусан. Би шууд хөдлөөд гэртээ очиж унтсан... Б.Ц ах гэрээс гарч ирэхдээ тийм их согтуу байгаагүй байх. Ямар ч байсан гуйвсан, их согтуу гэхээр зүйл ажиглагдаагүй. Б.Ц ах гарч ирэхдээ ямар нэгэн хэрүүл маргаан болсон шинжгүй зүв зүгээр байсан. Түүний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Зүгээр л байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 160-рт/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Цийнд очиход 19 цаг өнгөрч байсан байх. Б.Ц ахын гэрт ороход О. С, Б ах, Б.Ц ах, О гэх хүмүүс байсан. Өөр ямар хүмүүс байсан талаар санахгүй байна надаас 25,000 төгрөг авсан. Бодвол архи л авах гэж байсан байх. Би архи авч ирсэн эсэхийг мэдээгүй. Б.Ц ахынд унтчихсан байсан. Тэгээд сэрээд Б.Ц ахыг “Манай эхнэр лүү залгаад намайг ирээд авчих гээд хэлээд өгөөч гэсэн. Удалгүй намайг Б.Ц ах сэрээгээд “Эхнэр чинь ирчихлээ” гээд би гараад эхнэрийн хамт гэртээ ирээд унтсан. Хэн хэн байсныг би санахгүй байна, анхаарч харалгүй шууд гарсан. Намайг очиход тэнд байсан хүмүүс зүв зүгээр сууцгааж байсан. Би согтуу байсан болохоор унтаж байгаад гарсан. Намайг байхад ямар нэг асуудал үүсээгүй. Б.Ц ахын биед ямар нэгэн гэмтэлгүй зүгээр байсан. Намайг Б.Ц ахын гэрт очиход нар жаргаагүй байсан. Харин тэдний гэрээс гарахад гэгээ тасарсан байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 162-рт/,
Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би ........ тэнд байдаг О.А ахынд байж байгаад өдөр 11-12 цагийн орчим байх Б.Ц ахынд ороход Б ах, С эгч, О.Б нар архи уугаад 1 шил архи талдаа орчихсон байсан. Би ороод тухайн архинаас хувааж уусан. Ороод удаагүй байхад Т гэж залуу ирсэн. Эхнэр Б-ийн хамт машинтай ирсэн гэж би ойлгосон. Т, Б 2 ирснээс хойш удалгүй эхнэр Б нь надад “Эхнэр чинь ирж авна гэж байна, явъя” гэж хэлээд Т бид хоёрыг машиндаа суулгаад гэр лүүгээ явсан. Т-гийн гэрт нар жаргаж байх үед очсон санагдаж байна. Б.Т-гийнд 2 цаг орчим болсон байх эхнэр ирэхгүй болохоор дэлгүүр орж 0,5 граммын Цагаан нэртэй архи аваад О.А ахынд ирсэн чинь Б.М О.А ах 2 амбаартаа сууж байсан. Тэгээд О.А ах Б.М хоёр “Б.Ц ахынд 2 цагдаа ирээд Б.Цийг зодоод бид 2 очоод нэг нэг цохиулчхаад ирлээ. О.А ахын хиймэл шүд нь алга болчихсон” гэж ярьж байсан. Э эгчийг асуусан чинь Б.Цийнд байгаа гэсэн. Би дэлгүүр хаахын өмнөхөн 1 шил архи авсан болохоор орой 22 цаг өнгөрөөд 23 цаг болохын өмнө О.А ахынд очсон гэж бодож байна.... намайг очих үед улаан өнгийн приүстэй цагдаа нар ирсэн гэж хэлж байсан. Тэр улаан өнгийн приус машин нь Б.Ц ахын гадаа байсан... 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бил үү 09-ний өдөр би Б.Мтой Олон овоогийн Э-гийн дэлгүүрийн үүдэнд муудалцаад зодуулсан гэсэн. Би согтуу байсан учраас яаж зодуулснаа мэдээгүй. Маргааш нь 2 нүд хөхөрчихсөн байсан... Т бид хоёрыг явахад Б.Ц ахын гэрт байсан хүмүүс зүв зүгээр сууж байсан. Би Б-ээс түрүүлж явсан. Намайг явахад Б унтаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 164-165-рт/,
Гэрч Т.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Идэр Аз нэртэй (Э-ийн дэлгүүр) хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг 2023 оны 08 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим намайг дэлгүүр дотроо байж байхад гадаа хүмүүс шуугилдаад зодолдоод байхаар нь би гараад харсан чинь М-ыг Б.М зодож байсан... Б.М гараараа М-ын нүүр лүү нь цохиод бас хөлөөрөө өшиглөөд М-ын 2 нүд нь хавдаад хАс нь цус гарч байхаар нь би Б.Мийг татаж авч салгасан... 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр оройн 21 цаг 50 минутын орчим манай дэлгүүрийн гадаа М ирээд манай нөхөртэй ярьж байгаад явсан. Тэгж ирэхдээ 2 нүд нь хөх болчихсон хавдчихсан байсан бөгөөд Б.Мтой уулзсан ууна. Хөгшнөөс нь уучлалт гуйсан гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 167-рт/,
Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.А ахынд архи уусан. Тэнд О.А ах байсан. Эхнэр нь байсан. М байсан. Өөр хөдөөний хүмүүс бас байсан. Бид нар өглөө 10 цагаас хойш архи уучхаад гэртээ байж байгаад орой 18 цаг өнгөрч байх үед дэлгүүрээс 1 шил Хараа архи аваад Т ахынд орох гээд явж байсан чинь Б.Цийн гадаа хүмүүс зогсоож байгаад намайг дуудахаар нь би очсон. Намайг Б.Цийнд ороход Б ах, М, О, Б.Ц нар сэрүүн Б унтаж байсан. Би ороод шилтэй архиа Б ахад өгсөн. Тэд нар миний өгсөн архийг задлаад би дотор муу байна гээд ахиухан хийгээд 1 уучхаад сууж байхад эхнэр залгаад нэг их удалгүй машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд М бид хоёрыг машинд суулгаад ээжийн хашаанд байдаг монгол гэртээ орж унтсан... Тухайн өдөр би Б.Цийнхээс 20 цагийн орчим явсан. Тэр үед Б.Ц зүв зүгээр инээж хөхрөөд байж байсан. Ямар ч хэрүүл маргаан болоогүй. М-ын 2 нүд нь хөхөрчихсөн байсан бөгөөд тухайн өдрөөс өмнө 1-ээс 2 хоногийн өмнө Э-ийн дэлгүүрийн үүдэнд Б.Мтой зодолдоод Б.М түүний нүд рүү гараараа 2-оос 3 удаа цохиод 2 нүдийг нь хөхрүүлчихсэн юм. Би тэр хоёрыг зодолдож байхад хажууд нь байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 169-рт/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гадуур явж байгаад 18 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай нөхөр Т гэртээ байхгүй болохоор нь хүүхдүүдээс асуусан чинь аав согтуу гараад явчихсан гэхээр нь утас руу нь залгасан чинь хаана байгаагаа хэлэхгүй байсан. Тэгэхээр нь дахиад залгасан чинь Б.Цийнд байна гэхээр нь би 19 цаг өнгөрөөгөөд машинтайгаа Б.Цийнд яваад очиход тэдний гэрт О, Б ах, Б.Ц, М нар байсан. Өөр хүмүүс ч байсан байж магадгүй. Би сайн анзаарч хараагүй. Тэгээд манай нөхөр согтуу байсан бөгөөд аваад гарсан чинь М мөн дагаж гараад манай машинд суусан. Ингээд 19-20 цагийн хооронд л Б.Цийн гэрээс нөхрийгөө авсан... Намайг очиход ямар ч хэрүүл маргаан болсон шинж байгаагүй Б ах тасраад унтчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 171-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13/6547 дугаартай албан бичиг “Хохирогчийн хуль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоос татгалзсан тухай албан бичиг /1-р хх 191-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3785 дугаартай. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүнийх мөн. Нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Б.Цийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд хүргүүлсэн хөх өнгийн өмд дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.Цийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /1-р хх 196-199-рт/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 851 дугаартай Г.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй... Г. Г.О тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй... Г.О нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй... Г. Г.О нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /1-р хх 227-228-рт/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6. Б.Ш дугаартай сэтгэцийн өвчингүй... Б.Ш нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй.. Б.Ш нь уг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй.... Б.Ш нь хэрэг хариуцах чадвартай. гэсэн дүгнэлт /3-р хх 117-118-рт/,
Хохирлын баримт /3-р хх 69-114-рт/,
Яллагдагч Г. Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөөе хөөе гээд нэг эрэгтэй хүн орилохоор нь гэрийн урд очсон чинь Б.Ш төлөөлөгч Б.Цийг гэрийн баруун хэсэгт газар сууж байхад толгой орчимд нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгэхэд талийгаач Б.Ц нь сууж байснаа өшиглүүлээд газар унаж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 145-146-рт/,
Яллагдагч Б.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх 159-161-рт/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 182, 246-рт/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.О, Б.Ш нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн ....... сумын 5-р баг ............ тоотод Б.Цийг шалтгаангүйгээр бүлэглэн толгой, нуруу, цээж хэсэгт нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын гадна салст, цээжний цус хуралт, доод уруулын гадна салст, зүүн чихний дэлбэн, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд бүхий олон тооны гэмтэл шарх учруулан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулан онц харгис хэрцгийгээр алсан,
-мөн дээрх цаг хугацаанд дээрх газарт дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Ш, Г.О нар нь бүлэглэн, О.А, Б.М, Б.Э нарт хүч хэрэглэж, бие махбодын халдашгүй байдалд халдаж, нүүрэн тус газруудад нь цохиж, хэрүүл маргаан үүсгэж олон нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Мийн “2023 оны 08 дугаар сарын 11-ий 21 цагийн орчим Хүргэн ах О.Аийн гэрт очсон... би ахынхаа гэрт 0,75 литрийн Цагаан нэртэй архи авч очтол ах маань амбаар дотроо хоол идээд архи уугаагүй эрүүл сууж байсан. Тэгээд би хүргэн ахдаа архиа гаргаж өгөөд бид 2 хууч хөөрөөд архи уугаад амбаар дотор сууж байтал ойролцоогоор 22 цагийн үед манай ахын гэрийн урд талд хашаагүй задгай гэрт амьдардаг Б.Ц ахын гэрийн гадна улаан өнгийн Приүс 41 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогсоод, дотор талаас нь 2 залуу бууж ирээд машиныхаа их гэрлийг асаачхаад Б.Ц ахыг гэрээс гаргаж ирээд машиныхаа гэрэлд зодоод эхэлсэн. Тэгээд би хүргэн ахынхаа амбаарын гэрлийг нь унтрааж байгаад хүргэн ахынхаа хамт хаалгаар нь Б.Ц ахын гэр лүү хараад байж байтал О гэх эмэгтэй гүйж манай хүргэн ах бид 2 дээр ирээд “Тэр урд Б.Ц ахыг цагдаа зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд би толгойдоо духны гэрэл зүүж очоод Б.Ц ахын гэрийн гадна очтол Б.Ц ахыг “Ах аа та зүгээр үү” гэж асуучхаад эргээд хартал тэнд байсан цагдаа хар өмдтэй, дээгүүрээ энгийн фудволкатай залуу миний баруун шанааны хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл О эгч “У миний дүү битгий муудаарай. Наадах чинь цагдаа шүү” гэсэн. Тэгтэл цаанаас хэсгийн төлөөлөгч Б.Ш гарч ирээд “У байсан юм уу” гэж хэлээд Б.Ш над дээр ирээд “Наадах чинь ..... сумын цагдаа байгаа юм. Би дагуулж ирсэн юм. Чи манай цагдаа бид хоёрыг хүн зодож байгааг хараагүй биз дээ. Наадах хүмүүсээ аваад яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та тэгвэл наадах залуугаа аваад явчих аа. Би энэ Ог авч яваад амарлаа” гэж хэлээд Ог дагуулаад хүргэн ахынхаа гэрт орох гээд үүдэнд очтол Б.Ш, тэр .....ийн цагдаа 2 араас машинтайгаа ирээд зогсох үед манай хүргэн ах гэрээсээ гарч ирээд “Та нар цагдаа байж боль оо” гэж хэлтэл тэр .....ийн цагдаа Г.О гэх залуу үгийн зөрүүгүй манай хүргэн ах О.Аийн нүүрэн тус газарт нь цохиод унагаасан. Тэгээд би хүргэн ах болон тэнд байсан хүмүүсийг хашаанд оруулаад хаалгыг нь түгжтэл Б.Ш, Г.О нар машинаа манай хүргэн ахын хашааны гадна үлдээчхээд Б.Ц ахын гэр лүү явган явж оччихоод буцаж ирж машинаа аваад дахин Б.Ц ахын гэрийн гадна зогссон. Тэгээд тэндээ дахин хүн зодоод байх шиг болохоор нь би Б.Ц ахын гэрт очоод гар утсан дээрээ бичлэг хийх үед төлөөлөгч Б.Ш миний гар утсыг булаацалдаж бичлэг маань зогссон. Тухайн үед Б.Ц ах гэрийнхээ гадна баруун урд хэсэгт ухаангүй хэвтэж байсныг Б.Ш хоёр гарнаас нь чирээд гэрт нь оруулж байсан бөгөөд намайг нөгөө талаас нь өргөчих гэх үед нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгээд Г.О, Б.Ш нар надаас бичлэгээ устгачих гэж гуйж байгаад яваад өгсөн. Тухайн үед би Б.Ц ахын гэрийн гадна машинтай хүн ирэхэд нь бол таниагүй харанхуй байсан тул хэн гэдэг нь харагдахгүй байсан. Харин сүүлд намайг Б.Ц ахын гэрийн гадна духны гэрэлтэй очих үед манай сумын хэсгийн төлөөлөгч Б.Ш дээгүүрээ фудволктой, доогуураа шорттой байсан бөгөөд өөрөө надтай ирж нүүр тулж уулзаад хамт байсан цагдаа өмдтэй залуугаа надад .....ийн цагдаа Г.О гэж хэлсэн тэгж би таньсан. Тухайн үед тэр хоёр цагдаа маш их согтолттой байсан миний хийсэн дүрс бичлэг дээр тодорхой харагдах байх. Тэр үед би хүргэн ахтайгаа хамт 0.75 литрийн архинаас нэг, нэг удаа уусан байсан. Болсон үйл явдлыг бүгдийг нь санах чадвартай байсан. Намайг тухайн үед Б.Ц ахын гэрийн гадна очих үед гэрийн зүүн урд талд машин ирээд зогсчихсон. Гэрийн баруун талд Б.Ц ах газарт цустайгаа холилдоод хэвтчихсэн дээгүүр цээж нүцгэн бүсэлхий хэсгээрээ шаргалдуу өнгийн нурууны бүстэй газарт хэвтэж байсан. Б.Ц ах тухайн үед нүүрээ гараараа дарчихсан газар хэвтэж байгаад яагаад намайг зодоод байгаа юм бэ ? гэж хэлтэл хажуу талд нь зогсож байсан доогуураа цагдаа өмдтэй дээгүүрээ хар өнгийн фудволктой Г.О гэх залуу Б.Ц ахыг чимээгүй байж чамайг ална шүү гэж хэлээд нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Тэгтэл Б.Ш Б.Ц ахын толгойн баруун дээд хэсэгт явган суучихсан нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиж байсан...”, “...Тухайн үед намайг Б.Ц ахын гэрт очих үед Б.Ц ах гэрийнхээ баганын урд талд хойш хараад суусан байдалтай толгойгоо хоёр хөлийнхөө завсар унжуулчихсан ямар ч ухаангүй сууж байсан. Тэр үед нь би эгч Э гар утсаар бичлэг хийж гэрт нь орсон. Бүх зүйл бичлэг дээр гарсан байгаа. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө андуураад хэлсэн байна. Б.Ш намайг байх үед Б.Ц ахыг гэрийн гаднаас биш гэр дотор баганын урд сууж байх үед нь хоёр гарнаас нь чирээд гэрийн баруун талд дэвсээтэй байсан дээлэн дээр хэвтүүлсэн. Яг тэгж чирэх үед нь миний бичлэг тасарчихсан байсан...”, “...Талийгаачийн амьдардаг гэр хашаагүй бөгөөд хүргэн ах О.Аийн зуны амбаар би гаднаас 1 шил 075 граммын архи аваад ороход Э эгч унтаж байсан, О.А ах эрүүл хоол идээд сууж байсан. Тэгээд бид хоёр архиа задлаад нэг нэг хундага уучхаад байж байхад гаднаас О орж ирээд удаагүй байхад Б.Ц ахын гадаа улаан өнгийн приус 41 маркийн машин ирж зогсоод Б.Ц ах “би яагаачгүй шүү ээ би ямар буруутай юм” гэж орилохоор нь О очиж харахаар явсан. Би араас нь харсан чинь Б.Ц ахын гэрийн баруун талд Б.Ц ахыг газар унагаачихсан туранхай өндөр залуу нь /сүүлд нь очсон хойноо Г.О гэж нэрийг нь мэдсэн/ хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Яг хаашаа өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Хажууд нь Б.Ш урагшаа хараад явган суучихсан байсан. Тэгээд О буцаж бид хоёр дээр ирээд “2 цагдаа Б.Цийг зодоод байна, нэг нь Б.Ш байна. Нөгөөхийг нь танихгүй юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Огийн хамт би гараад Б.Цийн гэрийн баруун талд яваад очиход талийгаач нүүр ам нь цус болчихсон байдалтай нэг гараараа газар тулаад нөгөө гараараа нүүрээ дарчихсан, цусаа арчсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би “Та цагдаа байж ингэж болдог юм уу” гэхэд Г.О нь миний шанаа орчим 1 удаа хальт цохисон. Тэгээд Б.Ш намайг “У юм уу” гэж таньсан. Тэгээд “Энэ манай цагдаа байгаа юм аа. Чи наад хүмүүсээ аваад явчих. Би цагдаагаа аваад явлаа” гэж хэлсэн. Тэр үед О болон бусад хүмүүс ирчихсэн хэрүүл шуугиан болоод хэл ам хийгээд байсан. Миний хувьд өмнө өгсөн мэдүүлгээ дараад нь дахин залруулж мэдүүлэг өгсөн байгаа. Гэр дотор талийгаачийг хэвтчихсэн байхад Б.Ш “энийг ядаж дээшээ эргүүлчих” гэхээр нь би “Чадахгүй” гэж хэлсэн юм. Түүнээс гэрийн гаднаас чирч байхыг бол хараагүй. Г.О нь табчик өмссөн байсан бөгөөд нэг хөлөөрөө талийгаачийн нүүр орчимд нь өшиглөсөн. Яг хаана нь өшиглөсөн болохыг мэдэхгүй байна. Талийгаач өшиглөх үед сууж байгаад унаагүй бөгөөд өшиглөснөөс хойш өөрөө газар хэвтсэн. Түнийг газар хэвтсэн байхад Б.Ш толгойны хажууд суучихсан нүүр шанаа орчимд нь гараа атгаж байгаад 2-оос 3 удаа бол цохисон. Гаднаас чирч байхыг би хараагүй. Гаднаас чирч оруулсан гэж зарим хүмүүс яриад байсан би бол хараагүй. Миний хувьд талийгаачийг гэрт багананы хажууд хэвтэж байхад Б.Ш хоёр гарнаас нь чирээд толгойг нь эргүүлээд баруун хойд хэсэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх 66-67, 69, 72-73-рт),
-Гэрч В.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...14 цагийн үед Б.Цийн гэрт очиж малын гэдэс арилгасан бөгөөд гэдсээ аваад гэр лүү явсан... Б.Цийн гэрийн гадна буюу гэрийн зүүн талд нь очиж гэрийн гаднаас нь гэдсийг нь аваад шууд буцаад явсан гэр дотор нь хэн байсан эсэхийг би мэдэхгүй байна гэр лүү нь орж хараагүй. Тэгээд тэр өдөр 21 цагийн үед манай гэрт миний дүү Б.М 0.75 литрийн цагаан гэх нэртэй архи авч ирсэн бөгөөд тухайн үед би нөхөр О.Аийн хамт амбаар дотроо сууж байсан бөгөөд тэр үед би нэг хэсэг согтоод унтаад өгсөн байсан нэг мэдсэн чинь манай нөхөр намайг сэрээгээд Б.Цийн гадаа хүмүүс зодолдоод байна чи очоод хэн байна хараад ир гэж хэлсэн. Тэгээд би явган гүйгээд Б.Цийн гэр лүү явж байсан чинь Б.Цийн гэрийн зүүн урд талд машин зогсчихсон гэрэл нь асаалттай машины гэрэлд гэрийн баруун талд хоёр залуу Б.Цийг газарт хэвтэж байх үед нь хоёр талаас нь өшиглөөд байсан /тэр үед Б.Ц энэ хоёр цагдаа намайг аллаа гэж хэлээд орилоод байсан/ тэгээд би яваад очтол миний өөдөөс тэр Г.О гэх доогуураа цагдаа өмдтэй дээгүүрээ хар фудволктой залуу ирээд танд хамаагүй та цаашаа яв би цагдаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хүн зодохоо болио гэж хэлээд утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл тэр Г.О миний гар утсыг цохисон тэгээд би айгаад гар утсаа аваад гэр лүүгээ гүйгээд очтол араас тэр хоёр хүн машинтайгаа ирсэн тэгтэл манай нөхөр хашаанаасаа гараад иртэл тэр хоёр цагдаа манай гадаа ирж зогсоод Г.О гэх цагдаа бууж ирээд манай нөхөр О.А-ийг цохиж унгасан. Тэгтэл манай дүү Б.М гарч ирээд тэр хэд маргалдсан. Тэгээд би арай гэж гуйж байж тэр хоёр цагдааг явуултал тэр хоёр хөдөлж яваад буцаад Б.Цийн гэрт очсон тэгтэл О, О Б.М гурав Б.Цийн гэр лүү явсан тэгээд би тэд нарыг хооронд маргалдчихаж магадгүй гэж бодоод очтол Б.Ц гэрийнхээ баруун талд тонгойгоод суучихсан зүүн чихнээс нь цус гарчихсан сууж байсан тэгээд би тэр Г.Отэй хэрэлдэх байх үед Г.О, Б.Ш нар Б.Цийн хоёр хөлнөөс нь дээш харуулж чирээд гэр лүү оруултал Б.Цийн толгой гэрийн босгонд цохигдож амнаас нь цус гарч байсан. Тэгээд гэр дотор орсны дараа Б.М миний гар утсаар бичлэг хийсэн. Ер нь Б.М миний утсаар хоёр гурван удаа бичлэг хийсэн яг хэзээ хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна. Тэгээд арай гэж тэр хоёр цагдааг явуулчхаад бид нар гэртээ харьсан. Тэр хүмүүс өөрсдөө надад нэрээ хэлээд цагдаа байна гэж хэлж байсан. Тухайн үед тэр хоёр цагдаа хоёулаа согтуу байсан тэр Г.О бол бүр илүү согтуу байсан. Тэр өдөр би өдөр архи ууж байгаад унтаж байгаад сэрээд шууд Б.Цийн гэрт очсон. Тухайн үед Б.Ц ямар ч ухаангүй согтуу байсан байх гэж би бодож байна намайг 2 удаа очих үед Б.Ц тэр хоёр цагдаагийн өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Уг нь их согтоогүй байсан бол Б.Ц хүнд үхтлээ зодуулчих хүн биш гэж би бодож байна...”, “...Би 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б.Цийн гэрт өдөр 15-аас 16 цагийн үед О-гийн хамт очиж гэдэс арилгасан бөгөөд тухайн үед Б.Цийн гэрт 2 бүтэн шил 0,75 литрийн архи нэг хагас шил архи ууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд би архиндаа тасарчихсан байсан бөгөөд нэг мэдэхэд гэртээ амбаар дотроо унтаж байх үед манай нөхөр намайг дуудаад Б.Цийг 2 хүн зодоод байна. чи очоод харчхаад ир гэж хэлсэн. Тэгээд би Б.Цийн гэрт очиход цагдаа гэх 2 хүн ирсэн Б.Цийг зодож байсан...”, “...Ямар ч байсан намайг очиж байхад Б.Цийг тэр хоёр залуу газарт унагаачихсан бараг зэрэгцээд зогсчихсон хоёулаа өшиглөж байсан. Хэдэн удаа биеийн аль хэсэгт өшиглөсөн болохыг мэдэхгүй байна. Би О, түүний охин А нарын хамт очсон. Тэгэхэд нэг нь Б.Ш байна гэж байсан. Аль нь юм гэсэн чинь арай махлаг биетэй нь гэж байсан. Тэр үед Б.Ш арай зайтай очоод зогсчихсон. Намайг харахад яг гэрт чирээд оруулж байсан. Оруулж байх үед Б.Ц ухаангүй байсан болохоор толгой нь гэрийн босгон дээгүүр чирэгдээд орсон. Амнаас нь цус гарч байсан. Гэрт оруулаад Б.Ш талийгаачийг босгож суулгасан... Ямар ч байсан Б.Ц гэртээ зүүн талын орон дээрээ суугаад гар утсаа чанга яригч дээр нь тавьчихсан ээж рүүгээ залгаад ээж нь байна уу гэж байх үед Б.Ш, Г.О хоёр гаднаас орж ирж таарсан. Тэгээд Б.Ш “Ээждээ цагдаа намайг зодоод байна гээд хэлээч чи” гэж хэлж байсан. Б.Ц өөрөө ээжтэйгээ яриагүй...” гэх мэдүүлэг (1-р хх 79, 81, 84-рт),
Гэрч Ч.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад би орондоо орох гээд байж байтал гадна “Хүн аллаа” гээд орилж байсан. Тэгээд сайн сонссон чинь Б.Ц ах “2 цагдаа намайг аллаа” гээд орилж байсан. Тэгээд гэр рүү нь очоод гэрийнх нь хаяагаар харсан чинь гэр доторх нь харагдахгүй байсан. Тэгээд Б.Ц ахын арын хашаанд байдаг айлууд очсон. Тэнд очиход С эгч, У буюу Б.М гэх залуу нар байсан. Тэгээд тэд нарт чинь хүн орилоод байгаа талаар нь хэлсэн чинь “Харин тиймээ орилоод байна, бүгдээрээ хамт очъё” гэж хэлсэн. Тэгээд бид нар очсон чинь манай сумын хэсгийн төлөөлөгч Б.Ш, цагдаа өмдтэй танихгүй залуу нар Б.Ц ахыг гэрийнх нь баруун урд талаар нь 2 хөлнөөс нь чирээд гэр рүү нь оруулж байсан. Тэр цагдаа нарыг харахад гар нь цус болчихсон байхаар нь бид нар тэр 2-ийг Б.Ц ахыг зодсон гэж ойлгосон. Тэгээд У гэх залуу очоод болохгүй шүү дээ гээд бичлэг хийгээд тэр залуучуудыг болиулсан. Тэгсэн чинь нөгөө 2 цагдаа чинь улаан өнгийн ... гэсэн дугаартай машинд суугаад яваад өгчихсөн. Тэгэхээр нь бид нар буцаад гэр гэр рүү явцгаасан. Бид нарыг гэр рүүгээ явахад Б гэх ахыг талийгаач Б.Цийн гэрт нь унтаад үлдсэн. Тэгсэн чинь өглөө нь нас барчихсан байна гэж мэдсэн. ....... сумын хэсгийн төлөөлөгч Б.Ш, танихгүй цагдаа гэх залуу. Б гэх ах гэрт нь унтаж байсан. Гаднаас О, С эгч, У буюу Б.М, тэгээд би гээд 4-лээ гэрт нь очсон. Нүүр нь цус болчихсон, уруул нүд ам нь хавдчихсан байсан, амнаас нь нөж гараад байсан. Тэгээд “Хүүе амнаас нь нөж гараад байна шүү дээ” гэсэн чинь “Би зодчихсон юм уу, би яаж мэдэхийн” гэж хэлэхээр нь “Та хоёроос өөр хүн байгаагүй, та 2 л зодчихсон байна” гэж би хэлсэн. Би нарыг ороход унтаж байгаад шуугилдаад байхад босож ирж байсан. Тэр ахын хамарнаас нь цус гарчихсан байсан, газраар нь баахан цус болчихсон байсан...”, “...Би тухайн өдөр гэртээ 3 хүүхдийн хамт байсан бөгөөд өдөр /цаг хараагүй/ 16-17 цагийн үед манай гэрээс зүүн урд зүгт хашаагүй задгай газарт Монгол гэрт амьдардаг. Б.Ц ахынд ороход Б ах. Б.Ц ах, Э, О, Б /Б.Э/ нар нэг шал архи задлаад ууж байсан. Бүгд бага зэрэг халамцуу байдалтай байсан. Э, О нар ямааны гэдэс цэвэрлэж байсан. Би тэд нар дээр ороод 10 орчим минут болоод гарсан. Би тэд нартай архи уугаагүй, өгсөн архийг нь амсчхаад гараад явсан. Б.Ц ахын бие ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Зөв зүгээр тэд нар дуулаад архиа уугаад сууцгааж байсан. 2023 оны 08 дугаар сарын 11ний өдрийн орой /цаг хараагүй/ ойролцоогоор 22-23 цагийн орчим гэртээ унтах гэж байхад Б.Ц ах гэрийнхээ хажууд “ёо ёо хүн аллаа, энэ 2 цагдаа аллаа” гээд орилоод байсан. Би гэрээс гараад харахад Б.Ц ахын гэрийн зүүн урд тал руу машины гэрэл тусаж байсан. Тэгэхээр нь би айгаад охин А-г дуудаад хамт О.А ахын хашааны зүүн талаар тойроод гараад ирсэн чинь хашааны үүдэнд О, Э, Б.М нар зогсож байсан. Тэгэхээр нь би “хүн үхлээ гээд орилоод байна ш дээ та нар сонсохгүй байгаа юм уу” гэхэд харин тиймээ Б ахыг нэг цагдаа зодохоор салгачхаад очих гэж байна гэсэн. Тэгээд Э, Б.М, О нар надаас түрүүлээд Б.Ц ахын гэрийг тойроод үүдний тийшээ явсан. Би араас нь гэрийн ард очоод сөхчихсөн байсан хаяагаар нь харсан чинь юм сайн харагдахгүй байсан бөгөөд Б ах мөн гэрт байсан Б.Ш гэж цагдаа нарын дуу гараад байсан. Б.Ш “намайг таньж байна уу” гэхэд Б ах “танихгүй байна” гэхэд “Одоо таниулна” гэж хэлж байсан. Тэгээд би гэрийг нь тойроод үрд хэсэгт очсон чинь хэсгийн төлөөлөгч Б.Ш 2 хөлөөс нь чирээд гэрт оруулж байсан. Араас нь ороход гэрт Б.Ш, цагдаа өмдтэй танихгүй залуу. Б ах нар байсан. Талийгаач үрд хэсэгт ухаангүй, нүүр нь цус болчихсон, чих, ам нь сэтэрчихсэн амнаас нь бөөн бөөн нөж гараад хэвтэж байсан. Тэгээд бид нар Б.Шт хандаж “яагаад энэ хүнийг ийм болтол зодож байгаа юм” гэхэд би зодсон юм уу, та нар харсан юм уу гээд байсан. Тэр үед Э, Б.М, О нар байсан. Гэрийн үүд хэсгээс хоёр хөлөөс нь чирч оруулсан. Б.Ш “хүн байна даа өндийлгөе” гэж хэлээд Б.Ц ахыг хоёр багананы гол хэсэгт хэвтэж байхад өндийлгөөд бөгсөөр нь суулгасан. Б.М Б.Шт туслаад Б.Ц ахыг суулгасан юм. Б.Ц ах ухаангүй байсан. Бүгдээрээ л харсан байх тэд нар бас зүгээр байгаа хүмүүсийг яагаад ингээд зодоод байгаа юм гээд хэрэлдээд байсан. Б.Ш манай суманд хэсгийн төлөөлөгчөөр 3-4 жил болж байгаа болохоор танина. Хамт байсан цагдаа өмдтэй залууг бол танихгүй. Өдөр намайг Б.Ц ахын гэрт орох үед М гэж залуу байсан. Өөр ямар ямар хүн байсныг анзаарч хараагүй. Ямар ч байсан гэр дүүрэн хүн байсан. Түрүүн би таньдаг хүмүүсийнхээ л нэрийг хэлсэн юм. Орой Б.Ц ах зодуулсан байдалтай байхад М гэж хүн байгаагүй. М хэзээ явсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх 91-рт),
Гэрч Г.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр буюу 2023.08.11-ны орой 23 цагийн орчимд намайг Т гэх хүний гэрт байхад гадаа хүн “ Ёо ёо аллаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Т ахын гэрээс гараад хашааны хаалгаар гарсан чинь Б гэдэг ахыг Б.Ш төлөөлөгчтэй хамт явсан цагдаа гэх залуу зодоод байж байсан. Тэгэхээр нь би очоод тэр залууг холдуулаад салгасан. Тэгээд байж байтал надтай хамт байсан О, С эгч хоёр Б.Ц ахын гэр рүү яваад өгсөн. Тэгээд тэр зодоод байсан цагдаа юм яриад зогсож байгаад Б.Ц ахын гэр рүү яваад очтол Б.Ц ах гэрийнхээ баруун урд талд явган суучихсан “Төлөөлөгч намайг зодчихлоо” гэж хэлж байсан. Б.Ц ахыг харсан чинь чихнээс цус гарчихсан сууж байсан. Б.Ц тэгж хэлсэн чинь төлөөлөгч Б.Ш цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь С эгч бичлэг хийж эхэлсэн. Бичлэг хийхдээ цагдаа гэхээр хүн зоддог юм уу гээд хэлж байсан. Тэгээд би тэр нөгөө цагдаа залуутай нь хэрэлдээд гэрийнх нь цаад талд нь гарсан. Тэгсэн чинь тэр залуу надад “Уучлаарай, дахиж ийм юм хийхгүй, нөгөө хэддээ хэлээд бичлэгээ устгаад өгөөч” гээд гуйгаад байсан. Тэгж ярилцаад Б.Ц ахын гэр рүү орсон чинь Б гэх ах цус гоожуулаад байж байсан. Б ах хэлэхдээ Б.Ш руу “Яагаад ингэж байгаа юм бэ” гээд орилж байсан. Бид нарыг Б.Ц ахын гэр рүү ороход Б.Ш төлөөлөгч, Бор гэх ах, талийгаач Б.Ш нар байсан. Тухайн талийгаач гайгүй ухаантай байсан, нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд удалгүй Б.Ш нөгөө цагдаа залууг аваад явсан. Тэгэхээр нь бид нар бас яваад гэр гэр рүүгээ орцгоосон. Бид нарыг гэрээсээ гарч очиход хоёр цагдаа, талийгаач Б.Ц ах, Б ах, Б гэх ах нар байсан. Гаднаас нь С эгч, О, У буюу Б.М, тэгээд би байсан. Бага зэрэг хэрэглэсэн байсан. С эгч, Т, З гэх эмэгтэйтэй хамт 1 шил 0.75 литрийн Хараа архи уусан. Анх бол зодож байхыг нь хараагүй, хүн бахираад л байсан. Б.Ц ахыг сүүлд Б.Ш цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Б.Ц ах явган суучихсан, чихнээс нь цус гарчихсан, нүүр нь цус болчихсон байсан. Архи уучихсан байсан. Бусдаар бол сайн мэдэхгүй байна. Намайг гэрт ороход гэрийн баруун хойд талд нь унтаж байсан. Талийгаач Б.Ц ах “Ёо ёо аллаа” гээд орилж байсан...”, “...Г.О-гийн “... Би өмнө буюу өчигдөр өгсөн мэдүүлэг дээрээ 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн, өдөр болсон явдлаа хэрэгт хамааралгүй гэж бодоод яриагүй юмаа. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.А ахын гэрт байж үед Б.Ц ах өөрөө ойролцоогоор 15-16 цагийн үед орж ирээд Э эгчээр гэдэс арилгуулна гэж хэлсэн тэгээд би Э эгчтэй хамт Б.Ц ахын гэрт очих үед Б.Ц ах Б ах. Э эгч бид байсан бөгөөд тухайн гэдсээ гэр дотор нь арилгасан бөгөөд арилгаж байх явцдаа 0.75 литрийн Хараа архи хувааж ууцгаасан. Тэгээд архи дуусчихаар нь би 25-р зөрлөгийн Болор дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи авч ирж бид нар ууж дуусаад байж байтал Ө гэх залуу нэг 0.75 литрийн Хараа архиа авч ирээд бид нар уух гээж сууж байтал Ө-г эхнэр нь ирээд аваад явсан. Тэгээд Б.Ц ах Б ах, Б ах, Э эгч бид хувааж уусан бөгөөд тэр архийг хувааж уусан. Тэр үед гадаа харанхуй болох гэж байсан бөгөөд Э эгч, бид хоёр Э эгчийн гэр лүү явсан Б ах ганцаараа гараад яваад өгсөн. Б.Ц ахын гэрт Б ах тасраад унтаад үлдсэн. Б.Ц ах ганцаараа сэрүүн үлдсэн. Тэгээд би дэлгүүр орчхоод эргээд иртэл Б.М ирчихсэн байсан тэгээд бид нар О.А ахын гэрт сууж байтал Б.Ц ахын гэрийн гадна нэг хүн ёо ёо гээд орилоод эхэлсэн. Тэгээд би Б.Ц ахын гэрийн гадна очих үед Б.Ц ах гэрийнхээ баруун урд талд явган суучихсан чихнээс нь цус гарчихсан байж байсан тэгээд а ямар байна хартал хэсгийн төлөөлөгч Б.Ш байсан бөгөөд намайг харж байх үед Б.Ш Б.Ц ахын зүүн мөрний хэсэгт нэг удаа өшиглөх унгаасан. Тэгээд нэлээн юм болж байж бид нар тэр цагдаа нарыг явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 94, 98-рт/,
Насанд хүрээгүй гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймаг ....... сум 5 дугаар баг, ........... тоотод оршин суудаг бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 11-ний орой өөрийн найз М-ийн гэрт буюу О.А ахын гэрт оччихоод гэртээ харих гээд 21 цаг нэлээн өнгөрөөгөөд гэр лүүгээ явах гэж байтал О.А ахын гэрийн урд задгай газарт гэр амьдардаг Б.Ц ахын гэрийн гадна нэг машин ирчихсэн 2 хүн Б.Ц ахыг гэрийнх нь баруун урд талд зодоод байж байсан тэгээд би О эгчтэй хамт Б.Ц ахын гэрийн хажууд очтол Б.Ш гэдэг цагдаа Б.Ц ахыг гэрийнх нь баруун урд талд газарт хэвтүүлчихсэн нүүр лүү нь цохиж байсан харин тэр Г.О гэх цагдаа нь Б.Ц ахын нуруу бөөр хэсэгт нь гараараа цохиж байсан тэгтэл Б.Ц ах намайг аллаа шүүдээ одоо болиоч ээ гээд уйлаад байсан. Тэгтэл Б.Ш төлөөлөгч чи гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэлтэл Б.Ц ах манай эхнэр байхгүй байгаа яваад сар гаран болж байна шүүдээ гээд уйлаад байсан. Тэр үед Б.М ах тэр хоёр цагдаа ахынх салгаад тэр хоёр цагдаа машиндаа сууж байсан тэгээд явах гэж байгаа юм байх гэж бодоод бид нар гэр лүүгээ явцгаасан бөгөөд хэсэг хугацааны дараа ээж маань нойл орлоо гэж хэлж гараад нэлээн удсаны дараа гэртээ орж ирээд Б.Ц ах чинь цагдаа намайг аллаа гээд орилоод байна гэж хэлсэн бөгөөд ээж би тийшээ очлоо гэж хэлээд гараад явсан би араас нь дагаад гүйсэн тэгээд намайг очиход Б.Ц ах гэрийнхээ баганын хажуу урд талд доош харсан байдалтай ямар ч ухаангүй сууж байсан тэр үед Б.М ах бичлэг хийсэн бөгөөд тэр үед Б.Ц ахын гэрт унтаж байсан Б ахыг бас зодсон байсан. Тэгээд Б.Ш цагдаа Б.М ах нар нийлж байгаад Б.Ц ахыг гэрийн баруун хойно дэвсээтэй байсан дээлэн дээр хэвтүүлсэн. Тэгээд тэр хоёр цагдаа машиндаа суугаад яваад бид нар гэрт харьж амарцгаасан Би өдөр 15 цагийн үед дэлгүүр орох замдаа Б.Ц ахын гэр луу ортол тэдний гэрт Б.Ц ах Б ах, О эгч. Э эгч нар тэдний гэрт архи уугаад байж байсан бөгөөд Э эгч. О эгч нар гэдэс арилгаад байж байсан тэр үед тэд бөөндөө дуулаад архиа уугаад сууж байсан. Тэр үед Б.Ц ахын гэрт байсан хүмүүс бүгдээрээ инээчихсэн дуулцгаагаад байж байсан. Б.Ц ахын нүүр ам зүв зүгээр байсан бөгөөд дээгүүрээ цээж нүцгэн бүсэлхийгээрээ нурууны даруулга зүүсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 101-рт/,
Гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний 21 цагийн үед манай эхнэрийн дүү Б.М манай гэрт миний төрсөн өдөр болсон гээд 0,75 литрийн Цагаан нэртэй архи авч ирсэн бөгөөд би тухайн үед эхнэрийн хамт амбаар дотроо байж байсан бөгөөд эхнэр маань ядраад байна гээд унтаад өгсөн. Тэгээд би Б.М-ийн хамт архи уугаад сууж байтал манай гэрийн урд хашаагүй задгай гэрт амьдардаг Б.Цийн гэрийн гадна нэг машин ирж зогсоод машиныхаа гэрлийг унтраалгүй 2 залуу бууж ирээд гэрэлдээ Б.Цийг зодож эхэлсэн. Тэгээд би эхнэрийг сэрээгээд Б.Цийг хоёр хүн зодоод байна. Чи очоод ир гээд явуулсан. Тэгтэл түд удалгүй манай эхнэр хашааны гадаа хашхирсан бөгөөд би хашааны гадаа гараад очтол тэр манай сумын төлөөлөгч Б.Ш. ..... сумын цагдаа гэх Г.О цагдаатай хамт ирсэн байсан бөгөөд тэр Г.О гэх цагдаа намайг үгийн зөрүүгүй цохиод унагаасан. Тэгээд манай эхнэр намайг аваад хашаа руу оруулж амбаарт хэвтүүлсэн бөгөөд тэрнээс хойш би огт амбаараас гараагүй...”, “...Намайг хашааны үүдэнд байж байхад Б.Ш Г.О-н хамт манай үүдэнд ирсэн. Тэр хоёр архи үнэртээд согтуу байсан учраас Б.Шт хандаж “Хүүе ээ чи халамцуу байна шүү дээ. Наад хүнээ аваад яваач” гэхэд Г.О сүүлд нэрийг нь мэддэг болсон нь “Чи юу юм гээд” миний эрүү орчим гараараа нэг удаа цохисон. Миний хиймэл шүд алга болчихсон. Түүнээс өөр ямар нэгэн гэмтэл учраагүй.... Намайг зуны амбаарт эхнэр, эхнэрийн дүү Б.М нарын хамт байж байгаад нэг харсан чинь Б.Цийн үүдэнд нэг машин ирээд зогсчихсон гэрлээ унтраагаагүй машины гэрэлд 2 залуу бууж ирээд нэг хүнийг өшигчөөд байх шиг байсан. Б.Цийн гэрийн гадаа байсан болохоор түүнийг зодож байна гэж би болсон. Тэгээд эхнэр Э Б.М нар тийшээ явсан. Би амбаараасаа гаралгүй харсан. Хэсэг хугацааны дараа Э гадаа хашхирахаар нь гараад хашааны үүдэнд очиж Г.О гэж залууд нэг цохиулаад буцаад амбаартаа орсон. Түүнээс хойш гараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх 103, 105-рт/,
Гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчим би дүү Ж-ийн гэрт унтаж байтал нутгийн зүс таних Б гэж залуу орж ирээд “Б.Цийн бие нь их муу байна” гэхээр нь “яасан юм” гэж би асуухад “2 цагдаа зодсон сураг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Ж, Б нарын хамт Б.Цийн гэрт яваад ороход миний хүү гэрийнхээ баруун хойд хэсэгт газраар дээшээ харсан хэвтэж байсан. Хажууд нь Б гэдэг залуу дээл нөмрөөд унтаж байсан. Тэгэхээр нь би талийгаачийн толгой доогуур нь гараа хийж өргөж дэр дэрлүүлэхэд амьсгалж чадахгүй, хэг хог гээд сонин ийм янзтай дуугарч байсан /өөрөө дуугарч үзүүлэв/. Толгойг нь өргөхөд гар нил цус болоод ар дагзны арьс нь их зузаан юм шиг болчихсон байсан. Нүүр, хоёр гар, цээж хэсэг нь цус болсон, хамар, амнаас нь цус гараад хатчихсан байсан. Ингээд эмч хайгаад гэрээс гараад Ж-тай хамт яваад тоочиг орчимд эмч, цагдаа хайгаад олдоогүй. Тэгээд би хэсгийн төлөөлөгч Б.Шт мэдэгдэх гээд түүний ........ гэсэн дугаар руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь хөдөө байдаг бага охин О рүү залгаж “цагдаа, эмч аваад ир” гэж хэлчхээд би буцаад хүү дээрээ очиход ухаангүй хэвээрээ хэвтэж л байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсан дээрээ байгаа байдлынх нь зургийг авчихад нүүрний цусыг нь арчиж цэвэрлэсэн. Борыг дуудаж босгож ирээд юу болсон талаар асуухад Бор “2 цагдаа зодсон, намайг ч бас зодсон” гэж хэлж байсан. Ингээд байж байтал охин О ....... сумаас эмч А, сумын цагдаа У нарыг авч ирсэн. Эмч орж ирж үзээд 2 удаа миний хүүд тариа хийсэн боловч сэргэхгүй байсан. Цагдаа нь хажууд нь зогсож байсан. Тэгээд өглөө 08 цагт А эмч “Л эгчээ болохоо байчихлаа” гэж хэлээд энэ үед миний хүү нас барсан бид цагаан юмаар бүтээгээд гэрээс гарсан. Тэгээд цагдаа У “аймгаас шинжээч бүрэлдэхүүн ирнэ, битгий хөдөлгө гэж байна” гэхээр нь бид нар гэрт сэнс асааж тавьчхаад гэрийн гадаа гарч цагдаагийн бүрэлдэхүүн иртэл машинд хүлээсэн /уйлав/... Намайг орж ирэхэд гэр дотор хаа сайгүй цус, гэрийн энд тэндгүй цус, гэрийн эд хогшил эмх замбараагүй, нядалгааны газар шиг болчихсон, хүү маань нил цус болчихсон хэвтэж байсан...”, “...2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим байх би ярьсан цагийг санахгүй байна миний хүү .... дугаараас над руу залгаж дуудлага орж ирэхээр нь би авсан чинь миний хүүхэд дуугараагүй бөгөөд цаана эрэгтэй хүн “Цагдаа зодож байна гэж ээждээ хэлээч” гэдэг үгийг ахин дахин хэлээд байсан. Тэгснээс өөр юм ярилгүй салгачихсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ээлжтэй буюу цагдаагийн газрын дуудлага хүлээн авсан утсан дээр мэдээлэл хүлээн авагч ажлаа хийж байсан. Тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим албаны 7052102 дугаарын утсанд иргэнээс танай ....... сумын төлөөлөгч .....ийн цагдаа Г.О 2 согтуу ирчхээд иргэнтэй маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед ....... сумын хэсгийн төлөөлөгч Б.Шын гар утас луу албаны .... дугаарын утсаар 2 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд дахиад залгатал Б.Шын гар утсыг Г.О аваад амрыг эрье гэсэн. Тэгээд би Г.Од шууд ....... суманд дуудлага гараад байна. Чи очоод байх гэж хэлтэл Г.О хаана дуудлага гарсан юм пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь айлгах зорилгоор би чамайг Г даргад хэлнэ шүү гэтэл Г.О хэл хэл гээд утсаа салгасан. Намайг Г.Отэй ярихаас өмнө иргэнээс Б.Ш. Г.О нарыг согтуу байна гэж хэлсэн байсан бөгөөд Г.О надтай албаны утсаар ярьж байх үедээ хараалын үг хэлж байсан болохоор би О-г согтуу байна гэж бодсон. Тухайн үед би алба хаагчтай холбоотой дуудлага мэдээлэл ирсэн талаар жижүүрийн мөрдөгч болон тасгийн дарга, газрын дарга болон бусад удирдлага нартаа хэлж мэдэгдээгүй. Учир нь би сумын хэсгийн төлөөлөгч Б. Б.Шт хэлж мэдэгдээд болчих байх гэж бодсон юм аа. Би тухайн үед дуудлага мэдээлэл хүлээн авдаг дэвтэр дээрээ тэр дуудлагыг бичиж тэмдэглэж аваагүй. Шууд ....... сумын хэсгийн төлөөлөгчид залгаж халах гэсэн боловч утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 114-рт/,
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр.. бид Б.Цийн гэрт ирээд 2 шил архиныхаа нэгийг задалж хоёулхнаа хувааж ууж дуусгасан бөгөөд дараагийн архи уусан үгүйгээ санахгүй тасарчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би огт мэдэхгүй, санахгүй байна. Тэгээд шөнө ам цангаад сэрэх үед би Б.Цийн гэрт Б.Цтэй зэрэгцээд унтаж байсан. Тэгээд босож ус уучхаад эргээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь Б.Цийн ээж нь ирээд намайг сэрээсэн бөгөөд надаас миний хүү Б.Цийн нүүр яачихсан юм бэ? Гэж асуугаад эмнэлэг цагдаа дуудсан. Тэгээд би Б.Цийг хартал нүүр ам нь цус нөж болчихсон хурхирч байгаа юм шиг дуугарч байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирж Б.Цийг үзэхэд нас барсан байна гэж хэлсэн. Б.Ц манай гэрт ирэхдээ нүүр ам нь зүв зүгээр байсан. Бид 2 архи уугаад байж байх үедээ өөр хоорондоо болон гаднын ямар нэгэн хүнтэй маргалдаагүй. Миний уруул жоохон хөндүүр орсон байсан. Ямар шалтгааны улмаас тийм болсон талаараа би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 116-рт/,
Амь хохирогч Б.Цийн .... дугаарын дуудлагын мэдээлэл /3-р хх 48-53-рт/,
Гэрч В.Э гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 43-46-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 937 дугаартай “...Амь хохирогч Б.Цийн биед их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын гадна салст, цээжний цус хуралт, доод уруулын гадна салст, зүүн чихний дэлбэн, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, зүүн чихний дэлбээн дэх зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Харин доод уруулын язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Бусад баруун нүдний дээд зовхи, цээжний цус хуралт, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нас барахаас 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Б.Цийн биед учирсан их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, зүүн чихний дэлбээн дэх зулгаралт, цус хуралт гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Амь хохирогчид учирсан гэмтлүүдийг яг хэдэн цагийн өмнө үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй. Харин шээсэнд 1.6% промилли спиртийн зүйл илэрсэн байна. Согтолтын зэргийг цусан дахь промилли спиртийн хэмжээгээр тогтооно. Хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараагаас биеэс ялгарч эхэлдэг ба 10-12 цагийн дараа гэхэд биеэс буюу цуснаас ялгарч дуусна. Спиртийн зүйл биеэс гадагшилж буй үед цусанд спиртийн зүйл илрэхгүй, шээсэнд илэрч болно. Амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон дүгнэлтээс үзэхэд үзлэг хийсэн гэх 2023 оны 08 дугаар сарын 12-ны 20 цаг 35 минутаас 12-16 цагийн өмнө нас барсан байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /3-р хх 140-146-рт/,
Шинжээч Б.Б-ын “...Дээр өмнөх гаргасан дүгнэлтдээ дээрх гэмтлийг нас барахаас 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байна гэж дүгнэсэн. Үхэлд хүргэсэн гэх тархины битүү гэмтлүүд нь тархины эдийг дарж, үхэлд хүргэх хүртлээ үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба энэ цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Энэ шинэ гэмтэл нь 24 цагийн дотор үүссэн гэж үзсэн учир нь тархины эдийг дарах хүртлээ хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг /3-р хх 233-235-рт/,
Шинжээч Э.Э-ын “...Дээрх гавал тархины хүнд гэмтэл авсны дараа бие мах бодийн эргэшгүй өөрчлөлтөд орсон учир эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш цохих, цохилдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Хэдэн удаа цохигдсоныг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /3-р хх 154-157-рт/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 10-18-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5719 дугаартай. Шинжилгээнд ирүүлсэн дээлний зүүн энгэрт үүссэн толбо нь бэхний толбо байх боломжтой байна. гэсэн дүгнэлт /3-р хх 226-230-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5713 дугаартай. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээлийн хойд хормой дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь 3784 дугаартай дүгнэлтэд дурдагдсан яллагдагч Б.Шын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /3-р хх 220-225-рт/,
Яллагдагч Б.Шын ........ дугаарын дуудлагын мэдээлэл /3-р хх 54-57-рт/,
Амь хохирогч Б.Цийн эх Б.Лгийн ...... дугаарын дуудлагын мэдээлэл /3-р хх 58-61-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3784 дугаартай “...Шар өнгийн мод, №7 цагаан өнгийн даавуу, марл, ногоон өнгийн алчуур, №8 цагаан өнгийн даавуу, саарал өнгийн 00 цаас, ф4 шороо, №5 шороо, №6 шороо дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.Цийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /1-р хх 208-216-рт/,
Гэрч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн өглөөний 06 цаг 51 минутад над руу Л гэх хүн залгаад “Чиний дугаар л байна, өөр дугаар алга, эмнэлэг рүү дуудлага өгөх гэсэн юм, урьд шөнө манай хүү согтуугаараа хүнд зодуулчихжээ, хүн ирж хэллээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлгийн дугаар өгсөн чинь дахиад над руу залгаад “эгчийн дүү тогтоосонгүй ээ” гээд хэлэхээр нь би “Өөрөө дуудлага өгчихье, гэхдээ манайх жолоочгүй байгаа учраас хувийнхаа унаа явуулаад намайг авхуулчих” гэж хэлсэн. Тэгээд удалгүй охин О гэх эмэгтэй 07 цаг 20 минутын орчимд над дээр ирсэн. Тэгээд цагдаа бас унаагүй байгаа юм байна гээд хэсгийн цагдаагийн байранд очиж цагдаа Уыг аваад 07 цаг 45 минутын орчимд очсон. Намайг гэрт нь очиход тэр Б.Ц гэх хүн ухаангүй, дээшээ харсан байдалтай, толгой зүүн хажуу тийшээ хазайсан, хурхирсан, нүүр нь цэлхийсэн хавантай, амин үзүүлэлт нь уначихсан, хүүхэн хараа гэрлийн урвалт рефлекс байхгүй, аманд нь цус их хэмжээгээр хурсан, хажуу тийшээ харуулахад амаар нь цус гарч байсан, чихний хажуу руу цус урсаж хатсан байдалтай байсан, дагз орчим хагаралтай цус гарчихсан байсан, гэрийн дотор хулдаас, босго, гэрийн гадна үүдний шороо цустай, Б.Цийн 2 гар нь цустай байсан. Харин нүүрийг нь ээж нь арчсан гэж надад хэлсэн. Б.Ц өөрөө гэрийнхээ баруун хойд хэсэгт ташуу байдалтай гудсан дээр хэвтэж байсан. Хажууд нь Б гэж дууддаг Б-ийн Б.Э өмсөж байсан фудволка нь урагдсан байдалтай байсан. Тэгээд үзлэг хийж байтал гаднаас 2 жоохон хүүхэд ирээд У цагдаад “Ахаа цагдаа ирээд зодчихсон” гэж хэлж байсан. Бас Б хэлэхдээ “Тэр цагдаа нарын энгийн хувцастай” гэж ярьж байсан. Бас Л буюу ээж нь “Хойд айл бичлэг хийсэн гэнээ, бичлэг нь байгаа гэнэ” гэж ярьж байсан. Тэгээд тухайн Б.Цийн амин үзүүлэлт нь унасан, биеийн байдал тун хүнд байсан учир зүрх судас дэмжих Кардиомин, Дексометазон. Аналгин Демодрол зэрэг тариаг хоёр гарын булчинд хийсэн. Тэгээд удалгүй буюу 08 цаг 05 минутад эцсийн амьсгал татаж, зүрх судас нь зогссон. Тэгээд би дахиад дуудлага байсан учир тухайн газраас явсан. Намайг гэрт нь очиход дуудлага өгсөн ээж нь болох Л, охин О, Бор буюу Б.Э, Б гэх залуу ингээд 4 хүн л байсан. Өөр хүн байгаагүй. Би 2020 оны 12 дугаар сард Хэсгийн төлөөлөгчөөр томилогдсоноос хойш ажил үүргийн хувьд мэддэг болсон. Тухайн үед Корона вирус гарсан байсан учир цуг постод гардаг байсан. Өөрөөр хувийн байдлаар харьцаж байгаагүй. Зан аашны хувьд төлөв түвшин, сагсуу онгироо зангүй, боловсролтой, мэдлэгтэй залуу санагддаг байсан. Ер нь бол аливааг зөв талаас нь шийдэх гэж оролддог залуу байх шиг байсан. Б.Ц гэх залуу бол ер нь мэднэ. Бага залуу байхаас нь мэддэг. Хоёр удаа бараг хагалгаанд орсон байх. Нэг нь бол нойр булчирхайн архаг үрэвсэл гэсэн оношоор хагалгаанд орж байсан. Сүүлийн 1-2 жил архийг их хэмжээгээр хэрэглээд байх шиг байсан. Зан араншныг бол мэдэхгүй. Миний мэдэхийн 4-5 эхнэр сольсон байх. Тэдний гэрийнхэн болон ээжийг нь дажгүй сайн мэддэг байсан. Бүгдээрээ Увс аймгаас гаралтай, энд ирж суурьшиж байгаа хүмүүс байсан. Над руу залгаагүй. Би Б.Шын дугаарыг мэддэг болохоор дуудлага ирсэн тохиолдолд санана...” гэх мэдүүлэг /1-р хх 118-119-рт/,
Гэрч Ц.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Та 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр таны гар утас руу Б.Ш холбогдсон уу? гэсэн асуултад...Холбогдоогүй байсан. Өөрийнхөө утасны дуудлагыг шалгаж үзэхэд Б.Шын утаснаас дуудлага ирээгүй байсан. Хамгийн сүүлд өдөр 15 цаг 09 минутад дуудлага хийгдсэн. Түүнээс хойш ямар нэгэн дуудлага хийгдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 122-рт/,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний унтарчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 124-рт/,
Гэрч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд намайг унтаж байхад өглөө 07 цагийн орчим сумын эмч А над руу залгаад хүнд хүн зодуулсан байна гэсэн дуудлага ирлээ. Хамт явъя гэхээр нь би босож байхад А эмч талийгаачийн эгч нь гэр үү дүү нь гэл үү нэг эмэгтэй хүнтэй хамт ирж намайг аваад явсан. Бид нар ....... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон овоогийн задгай гэх хаяг байхгүй хашаа байхгүй гэрт амьдардаг Б.Цийнд очсон. Гэрт нь ороход Б.Ц гэрийн баруун хойд хэсэгт газар дээшээ харж хэвтсэн байдалтай, хажууд нь ээж нь сууж байсан. Б.Ц нь нүүр нь хавдаад хөхөрчихсөн юм шиг, цээж хэсгээрээ хувцасгүй байсан. Ээж нь надад хэлэхдээ “Манай хүүг цагдаа зодоод ийм болгочихлоо” гэж хэлэхээр нь би “Хэдэн цагийн үед вэ?” гэж асуухад “Өчигдөр орой 22 цагийн үед манай хүү над руу залгахаар нь утсаа авсан чинь утасны цаанаас “Цагдаа зодоод байна гэж хэл” гээд цохиод байх шиг байсан” гэж ярьсан. Тэгээд А эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч нас амьсгал хураачихлаа гэж хэлсэн. Хамт байсан Бор гээд хүн байсан бөгөөд сүүлд хог ачдаг Б гэх хүн үүдэнд байгаа харагдсан....” гэх мэдүүлэг /хх 147-рт/,
Гэрч Б.Намуун-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн ...... дугаар луу Б.Ц ахын .... дугаараас тухайн өдөр залгаад Б.Ц ах яриад “Танай хүн ирж ав гэж байна” гэхээр нь би шууд гараад очсон. .......гаас Олон овоо 10 гаруй километр болохоор би удалгүй очсон. Б.Ц ахын гадаа машинтайгаа очиход Б.Ц ах гарч ирэхээр нь би машиныхаа цонхоор “Манай хүн байна уу” гэхэд “Байна” гэж хэлээд буцаад орсон. Тэгээд манай нөхөр Б бага зэрэг согтуу байдалтай гарч ирээд машинд суусан. Би шууд хөдлөөд гэртээ очиж унтсан... Б.Ц ах гэрээс гарч ирэхдээ тийм их согтуу байгаагүй байх. Ямар ч байсан гуйвсан, их согтуу гэхээр зүйл ажиглагдаагүй. Б.Ц ах гарч ирэхдээ ямар нэгэн хэрүүл маргаан болсон шинжгүй зүв зүгээр байсан. Түүний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Зүгээр л байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 160-рт/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Цийнд очиход 19 цаг өнгөрч байсан байх. Б.Ц ахын гэрт ороход О. Сэ. Б ах, Б.Ц ах, О гэх хүмүүс байсан. Өөр ямар хүмүүс байсан талаар санахгүй байна надаас 25,000 төгрөг авсан. Бодвол архи л авах гэж байсан байх. Би архи авч ирсэн эсэхийг мэдээгүй. Б.Ц ахынд унтчихсан байсан. Тэгээд сэрээд Б.Ц ахыг “Манай эхнэр лүү залгаад намайг ирээд авчих гээд хэлээд өгөөч гэсэн. Удалгүй намайг Б.Ц ах сэрээгээд “Эхнэр чинь ирчихлээ” гээд би гараад эхнэрийн хамт гэртээ ирээд унтсан. Хэн хэн байсныг би санахгүй байна, анхаарч харалгүй шууд гарсан. Намайг очиход тэнд байсан хүмүүс зүв зүгээр сууцгааж байсан. Би согтуу байсан болохоор унтаж байгаад гарсан. Намайг байхад ямар нэг асуудал үүсээгүй. Б.Ц ахын биед ямар нэгэн гэмтэлгүй зүгээр байсан. Намайг Б.Ц ахын гэрт очиход нар жаргаагүй байсан. Харин тэдний гэрээс гарахад гэгээ тасарсан байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 162-рт/,
Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Олон овоогийн тэнд байдаг О.А ахынд байж байгаад өдөр 11-12 цагийн орчим байх Б.Ц ахынд ороход Б ах, Сэ эгч, О. Б нар архи уугаад 1 шил архи талдаа орчихсон байсан. Би ороод тухайн архинаас хувааж уусан. Ороод удаагүй байхад Т гэж залуу ирсэн. Эхнэр Бгийн хамт машинтай ирсэн гэж би ойлгосон. Т Б 2 ирснээс хойш удалгүй эхнэр Б нь надад “Эхнэр чинь ирж авна гэж байна, явъя” гэж хэлээд Т бид хоёрыг машиндаа суулгаад гэр лүүгээ явсан. Тгийн гэрт нар жаргаж байх үед очсон санагдаж байна. Б.Тгийнд 2 цаг орчим болсон байх эхнэр ирэхгүй болохоор дэлгүүр орж 0,5 граммын Цагаан нэртэй архи аваад О.А ахынд ирсэн чинь Б.М О.А ах 2 амбаартаа сууж байсан. Тэгээд О.А ах Б.М хоёр “Б.Ц ахынд 2 цагдаа ирээд Б.Цийг зодоод бид 2 очоод нэг нэг цохиулчхаад ирлээ. О.А ахын хиймэл шүд нь алга болчихсон” гэж ярьж байсан. Э эгчийг асуусан чинь Б.Цийнд байгаа гэсэн. Би дэлгүүр хаахын өмнөхөн 1 шил архи авсан болохоор орой 22 цаг өнгөрөөд 23 цаг болохын өмнө О.А ахынд очсон гэж бодож байна.... намайг очих үед улаан өнгийн приүстэй цагдаа нар ирсэн гэж хэлж байсан. Тэр улаан өнгийн приус машин нь Б.Ц ахын гадаа байсан... 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бил үү 09-ний өдөр би Б.Мтой Олон овоогийн Эрхээгийн дэлгүүрийн үүдэнд муудалцаад зодуулсан гэсэн. Би согтуу байсан учраас яаж зодуулснаа мэдээгүй. Маргааш нь 2 нүд хөхөрчихсөн байсан... Т бид хоёрыг явахад Б.Ц ахын гэрт байсан хүмүүс зүв зүгээр сууж байсан. Би Бээс түрүүлж явсан. Намайг явахад Б унтаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 164-165-рт/,
Гэрч Т.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... нэртэй (....ийн дэлгүүр) хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг 2023 оны 08 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим намайг дэлгүүр дотроо байж байхад гадаа хүмүүс шуугилдаад зодолдоод байхаар нь би гараад харсан чинь М-ыг Б.М зодож байсан... Б.М гараараа М-ын нүүр лүү нь цохиод бас хөлөөрөө өшиглөөд М-ын 2 нүд нь хавдаад хАс нь цус гарч байхаар нь би Б.Мийг татаж авч салгасан... 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр оройн 21 цаг 50 минутын орчим манай дэлгүүрийн гадаа Мөнхзул ирээд манай нөхөртэй ярьж байгаад явсан. Тэгж ирэхдээ 2 нүд нь хөх болчихсон хавдчихсан байсан бөгөөд Б.Мтой уулзсан ууна. Хөгшнөөс нь уучлалт гуйсан гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 167-рт/,
Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.А ахынд архи уусан. Тэнд О.А ах байсан. Эхнэр нь байсан. М байсан. Өөр хөдөөний хүмүүс бас байсан. Бид нар өглөө 10 цагаас хойш архи уучхаад гэртээ байж байгаад орой 18 цаг өнгөрч байх үед дэлгүүрээс 1 шил Хараа архи аваад Тахынд орох гээд явж байсан чинь Б.Цийн гадаа хүмүүс зогсоож байгаад намайг дуудахаар нь би очсон. Намайг Б.Цийнд ороход Бор ах, М, О, Б.Ц нар сэрүүн Б унтаж байсан. Би ороод шилтэй архиа Б ахад өгсөн. Тэд нар миний өгсөн архийг задлаад би дотор муу байна гээд ахиухан хийгээд 1 уучхаад сууж байхад эхнэр залгаад нэг их удалгүй машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд М бид хоёрыг машинд суулгаад ээжийн хашаанд байдаг монгол гэртээ орж унтсан... Тухайн өдөр би Б.Цийнхээс 20 цагийн орчим явсан. Тэр үед Б.Ц зүв зүгээр инээж хөхрөөд байж байсан. Ямар ч хэрүүл маргаан болоогүй. М-н 2 нүд нь хөхөрчихсөн байсан бөгөөд тухайн өдрөөс өмнө 1-ээс 2 хоногийн өмнө Эрхээгийн дэлгүүрийн үүдэнд Б.Мтой зодолдоод Б.М түүний нүд рүү гараараа 2-оос 3 удаа цохиод 2 нүдийг нь хөхрүүлчихсэн юм. Би тэр хоёрыг зодолдож байхад хажууд нь байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 169-рт/,
Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гадуур явж байгаад 18 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай нөхөр Т гэртээ байхгүй болохоор нь хүүхдүүдээс асуусан чинь аав согтуу гараад явчихсан гэхээр нь утас руу нь залгасан чинь хаана байгаагаа хэлэхгүй байсан. Тэгэхээр нь дахиад залгасан чинь Б.Цийнд байна гэхээр нь би 19 цаг өнгөрөөгөөд машинтайгаа Б.Цийнд яваад очиход тэдний гэрт О, Бор ах, Б.Ц, М нар байсан. Өөр хүмүүс ч байсан байж магадгүй. Би сайн анзаарч хараагүй. Тэгээд манай нөхөр согтуу байсан бөгөөд аваад гарсан чинь М мөн дагаж гараад манай машинд суусан. Ингээд 19-20 цагийн хооронд л Б.Цийн гэрээс нөхрийгөө авсан... Намайг очиход ямар ч хэрүүл маргаан болсон шинж байгаагүй Бор ах тасраад унтчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 171-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13/6547 дугаартай албан бичиг “Хохирогчийн хуль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоос татгалзсан тухай албан бичиг /1-р хх 191-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3785 дугаартай. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүнийх мөн. Нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Б.Цийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд хүргүүлсэн хөх өнгийн өмд дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.Цийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /1-р хх 196-199-рт/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 851 дугаартай Г.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй... Г.О тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй... Г.О нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй... Г.О нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /1-р хх 227-228-рт/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6. Б.Ш дугаартай сэтгэцийн өвчингүй... Б.Ш нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй.. Б.Ш нь уг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй.... Б.Ш нь хэрэг хариуцах чадвартай. гэсэн дүгнэлт /3-р хх 117-118-рт/,
Хохирлын баримт /3-р хх 69-114-рт,
Яллагдагч Г. Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөөе хөөе гээд нэг эрэгтэй хүн орилохоор нь гэрийн урд очсон чинь Б.Ш төлөөлөгч Б.Цийг гэрийн баруун хэсэгт газар сууж байхад толгой орчимд нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгэхэд талийгаач Б.Ц нь сууж байснаа өшиглүүлээд газар унаж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 145-146-рт/,
Шүүгдэгч Г.О-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Б.Ш нэлээн дээгүүр цохиж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримт болон хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитой хянаж харьцуулан судалсны үндсэн дээр дээрх гэрч нарын мэдүүлгүүд харилцан бие биеэ нотолсон, гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх шинжийг шаарддаг.
Шүүгдэгч нарын үйлдэл нь амь хохирогчийн биед олон тооны гэмтэл шархыг учруулж, амь хохирогчид удаан хугацаанд шаналал зовиур үүсгэн зовж зүдрээсэн нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учрах, амь нас хохирох боломжтойг мэдсээр байж түүнийг зодож хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шүүгдэгч нарын гэм буруутай, санаатай, идэвхтэй үйлдэл, хохирогчийн үхлийн шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж;
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэснийг,
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй...” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон Олон Улсын гэрээ конвенцод хуульчлан тунхагласан хүний амьд явах жам ёсны эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Онц харгис хэрцгийгээр” хүнийг санаатай алах тухай ойлголт нь “Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий болохыг ухамсарлаж, ...өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байх, гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг харгалзан үзэхийг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, бүлэглэн гүйцэтгэх нь шүүгдэгч нарыг тодорхой гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон, эсхүл тухайн цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ бие биеэ дэмжиж, үйл ажиллагааг нь хөнгөвчилж байна гэдгээ ухамсарласан байхыг ойлгоно.
Энэ хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд амь хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан хэдий ч шүүгдэгч нарын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй, харин шүүгдэгч нар нь амь хохирогчид хүч хэрэглэж, цохиж зодсон нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжийг хангасан байна.
Шүүгдэгч нар нь бүлэглэн толгой, нуруу, цээж хэсэгт нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож амь хохирогчийн биед их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын гадна салст, цээжний цус хуралт, доод уруулын гадна салст, зүүн чихний дэлбэн, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд бүхий олон тооны гэмтэл шарх учруулан төвийн гаралтай амьсгал, зүрх судалны дутагдалд оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар бүлэглэн, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголттой.
Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, зодох зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг.
Шүүгдэгч Г.О, Б.Ш нар нь хохирогч О.А, Б.М, Б.Э нарт хүч хэрэглэж, бие махбодын халдашгүй байдалд халдаж, нүүрэн тус газруудад нь цохиж, хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Б.Ш, Г.О нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэднийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр Хүнийг алах”, Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын архи, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо “...гэм буруутай гэж үзэж байна...” гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, Ц.Дэлгэрням нарын зүгээс “Б.Шт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ж.Хүдэрчулуун нарын зүгээс “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, онц харгис хэрцгийгээр Хүнийг алах, Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай нь хангалттай тогтоогдсон байх тул өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оээс оршуулгын зардалд 15.703.813 төгрөг нэхэмжилснээс өмгөөллийн хөлсөд төлсөн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хохирогч…өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохоор хуульчилсан хэдий ч уг хохирогчийн өмгөөлөгчийн зардал нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, 6 санхүүжүүлэх журамд зааснаар “...зөвхөн насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гаргахаар...” зохицуулсан.
Тиймээс хохирогч нарын зүгээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Г.О, Б.Ш нараас тус бүр 6,851,906.5 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 230.1-д “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “...508.1.Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй....” гэж, 511 дүгээр зүйлийн 5-д “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно…” гэж тус тус гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтууд тусгагдсан.
Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас амь хохирогч Б.Цийн амь нас эрсэдсэн тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцож хууль ёсны төлөөлөгч Б.От олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Тиймээс амь хохирогч Б.Цийн хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 660.000*150=99.000.000 төгрөгөөр тооцон шүүгдэгч Г.О, Б.Ш нараас тус бүрээс нь 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.От олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ш, Г.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар бүлэглэж, онц харгис хэрцгийгээр Хүнийг алсан болон мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ш, Г.О нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Иймд улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Ш, Г.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Г.О нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ш, Г.О нарын цагдан хоригдсон 297 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 4 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, 74 см уртай улан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн мод 1 ширхэг, хар хөх өнгийн оймс 1 ширхэг, саарал өнгийн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 00-ын цаас 1 ширхэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон маарал 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн алчуур 1 ширхэг, цагаан өнгийн маарал 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр 4, 5, 6 дугаараар тэмдэглэсэн цэгээс хураан авсан улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шороо, 3 уут, 00113396 дугаартай 5 миль хуруу шилтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 1 ширхэг, 00112940 дугаартай 5 миль литрийн хуруу шилтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 1 ширхэг, 00112816 дугаартай 5 миль литрийн шилтэй шороо 1 ширхэг, 0.75 литрийн багтаамжтай Хараа нэртэй архины шил 4 ширхэг, 0,75 литрийн багтаамжтай Экс нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан толботой хар хөх өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх коммист даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Г.О, Б овогт Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар бүлэглэн, онц харгис хэрцгийгээр Хүнийг алах гэмт хэргийг,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.О, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр 13 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Б.Ш нарт тус бүр оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Б.Шын нарын цагдан хоригдсон 297 /хоёр зуун ерэн долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш, Г.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 15.703.813 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардалд шүүгдэгч тус бүрээс 6.851.906,5 төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.От олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 4 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, 74 см урттай улан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн мод 1 ширхэг, хар хөх өнгийн оймс 1 ширхэг, саарал өнгийн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 00-ын цаас 1 ширхэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон маарал 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн алчуур 1 ширхэг, цагаан өнгийн маарал 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр 4, 5, 6 дугаараар тэмдэглэсэн цэгээс хураан авсан улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шороо, 3 уут, 00113396 дугаартай 5 миль хуруу шилтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 1 ширхэг, 00112940 дугаартай 5 миль литрийн хуруу шилтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 1 ширхэг, 00112816 дугаартай 5 миль литрийн шилтэй шороо 1 ширхэг, 0.75 литрийн багтаамжтай Хараа нэртэй архины шил 4 ширхэг, 0,75 литрийн багтаамжтай Экс нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан толботой хар хөх өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх коммист даалгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ