| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д ******* дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , аав, ээж, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, Хөх толгой гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЙЛ99**************70/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын 1-ны өдөр аймгийн сумын 1 дүгээр баг “” гэх газраас иргэн хүрэн азаргатай 32 тооны адууг тууж 8 тооны даага /сарваа/ буюу олон тооны мал хулгайлж 14.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирол төлбөр барагдаагүй байгаа. Би өөрөө ******* аймгийн ******* сумаас очиж адуугаа авч ирсэн. Дааганууд сэнсэрсэн, муудсан, доройтсон байсан. Онд оруулах гэж сар хүртэл өвс тэжээлээр тэжээсэн. Хохирол барагдаагүй байгаа, түүнээс хойш уулзаагүй. Өвс, тэжээл авсан. Мөн ******* аймгийн ******* сумаас сум хүртэл машин хөлсөлж ирсэн. Машины хөлс бензин тосны зардал гарсан. Машины хөлсөнд гэхэд 500.000 төгрөг өгсөн. Дараа нь тэр машинаа Төв аймгийн Батсүмбэр сум руу өвсөнд явуулсан. 11.000.000-*******.000.000 төгрөг болсон. Машины хөлс, өвс тэжээлийн үнэ гаргуулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрнө. 2022 онь 10 дугаар сард нутгаасаа гарч аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг “Булангийн говь” гэх газарт оторлон ирж өвөлжсөн юм. 2022 оны ******* дугаар сард орсон эхний цаснаас манай адуу байсан газраасаа уруудаж сумын урд хэсэг рүү очсон байсан. Тухайн газар нь өвс сайтай байсан тул адуугаа гэртээ авч ирэлгүй тэнд нь үлдээгээд хардаг болсон. Тэр газарт байх нэг айл манай адууг байнга хөөж, туудаг байсан. Тэр айлын өөрийнх нь адуу “дан саран” тамгатай байдаг юм. оны дүгээр сарын дунд үеэр адуугаа харахаар нөгөө газарт очтол манай 2 азарга адууг хөөж туусан байдалтай манай адуунууд хөлөрчихсөн, цан гүйсэн, мөн 2 гүү хээл хаясан байсан юм. Тэгэхээр нь би 2 азарга адуугаа туугаад гэр рүүгээ явж байтал замд “хүрэн азаргатай, нэг халиун алагтай, ягаан буурал гүү, ягаан буурал сарваатай бүгд дан саран тамгатай” адуу байхаар нь манай адууг хөөгөөд байдаг айлын адуу байна гэж бодоод тэр адууг байсан газраас нь зүүн хойшоо 3-4 километр тууж орхиод өөрийнхөө адууг аваад харьсан. Тэгээд маргааш нь малдаа явж байгаад хартал нөгөө адуу сумын зүүн талд байсан. Тэр орой миний арван жилийн нэг ангийн залгаад “хямдхан сарваа зарах хүн байна уу? адуужмаар байна, хүнээс асуугаад өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед нөгөө айлын адуу санаанд орохоор нь би “энд сарваа зарах хүн байна” гэж хэлэхэд “очиж үзье” гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш нь хотоос манай гэрт ирээд зарах сарваануудыг үзье гэхээр нь би нөгөө айлын хүрэн азаргатай адууг үзүүлсэн. Тухайн үед адууг үзээд даруйхан буцаж ирээд сарваа авна гэж хэлээд явсан. Тэгээд 2 хоногийн дараа Портер машин унаад ирсэн. Тэгэхээр нь ыг дагуулан адуу байгаа газарт очоод ойролцоо байх айлын хашаанд адуугаа хашиж байгаад 9 тооны даага ачсан. Тэгтэл 1 даага нь харайгаад явчихсан юм. Тэгээд 8 тооны даага ачаад ******* аймгийн ******* сум руу явсан. Өмнө надаас даага асууж байхдаа 200.000 төгрөгт даага олдох болов уу? гэж байсан. Тухайн үед би болох байх гэж хэлсэн юм. даагануудаа ачиж явахдаа сүлжээтэй газар ороод мөнгийг дансаар хийе гэсэн. Тэгэхээр нь би найз дансыг өгөөд “энэ данс нөгөө хүний чинь данс” гэж хэлсэн. Тэгээд удалгүй мөнгөө шилжүүлсэн байсан ба би өөрийн данс руу шилжүүлүүлж авсан. Тухайн хүрэн азаргатай адууны эзэн нь манай адууг байнга хөөгөөд байхаар нь би хашраая гэж бодоод даагануудыг нь зарсан юм. Сүүлд нь мэдэхэд тэр дааганууд манай адууг хөөгөөд байдаг айлынх биш байсан. Би 8 дааганы хөлс 1.00.000 төгрөгийг найз данс руу хийлгэж авсан. Би 2020 оны 8,9 сард Улаанбаатар хотод барилга дээр бригад ахлан ажилласан юм. Тэгэхэд тухайн барилгын компани цалингаа өгөөгүй ба миний доор ажиллаж байсан 2 хүн цалингаа аваагүй надаас нэхээд байдаг байсан. Тухайн үед би тэр 2 хүнд тус бүрт 00.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Мөн би Улаанбаатар хотод ажиллаж байхдаа 200.000 төгрөг зээлсэн байсан ба зээлээ Золбооцогт өгсөн. Үлдэгдэл 200.000 төгрөгөөр бензин авч ойр зуурын хэрэгцээнд хэрэглэсэн. Тухайн үед би энэ адуунууд адуунд явж байгаад танилцсан Золбооцог гэж хүнийх гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-57/
Хохирогч : “Би оны дүгээр сарын 15-ны өдөр сумын 1 дүгээр баг “т” гэх газрын ард манай Хүрэн азаргатай 32 тооны адуу байсан бөгөөд би тухайн адуунд морь тавьсан юм. Түүнээс хойш оны дүгээр сарын 17-ны өдөр унах морь барих гээд “т” гэх газар очиход манай хүрэн азаргатай адуу байхгүй байсан. Түүнээс хойш адуугаа Өндөршил, Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаар 7 хоног хайсан. Би фэйсбүүк дээр хүрэн азаргатай 32 тооны адуу алдсан талаараа зар тавьсан бөгөөд хүрэн азаргатай адуугаа сумын урд зүгт 30 орчим километрт байх “Шорной” гэх газраас олсон бөгөөд нийт 24 тооны адуу байсан. 8 тооны сарваа дутуу байсан. Адуунд үлдсэн 1 сарваа нь доголон болсон байсан. Тэгээд би олсон хүрэн азаргатай адуугаа нутаг руугаа тууж очсон. оны 02 сарын 11-ний өдөр Цагдаагийн байгууллагад 8 тооны сарваа /даага/ адуунаас дутсан талаараа өргөдлөөр хандсан. 2 тооны эр хээр зүстэй сарваа /даага/, хээр зүсмийн 1 тооны эм сарваа, 1 тооны улаан буурал зүсмийн эм сарваа, 3 тооны хүрэн зээрд эм сарваа, 1 тооны сартай зээрд зүсмийн эр сарваа нийт 8 тооны сарваа /даага/ дутуу байсан. Бүгд зөв талын ар хонгонд дан саран тамгатай байсан. Надад ямар нэг сэжиглэж байгаа хүн байхгүй. Адуугаа олох үед “Шорной” гэх газар очоод тэнд тогтоод гэдэс орсон байсан. Эхэндээ бол туугдсан байдалтай, 2 гүү хээл хаясан байсан. сумын “Шорной” гэх газар очоод арав гаруй хоносон гэж хүн хэлсэн. Тухайн газар очихдоо сарваанууд нь байхгүй байсан. Сарваануудын эцэг нь *******-тай азарга байгаа юм. Бүгд шинэ цагийн цус орсон сарваанууд байсан бөгөөд би сарваануудаа тус бүр нь 2.000.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн *******/
Гэрч : “Манай хүүхэд болох О. манай найз Насаа /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/ д хямдхан сарваа зарах хүн байна гэхээр нь би очиж үзээд ирсэн. Очиж авч ирнэ гээд манай хүү хотоос оны сарын 18-ны өдөр суманд гэртээ ирээд оны сарын 21-ний өдөр манай саахалтын хүү , банди /нэрийг нь мэдэхгүй/ нартай өөрийнхөө Портер маркийн 420 ӨВО улсын дугаартай авто машинтай яваад 8 сарваа авч ирсэн. Манай хүү хэлэхдээ Золбооцог гэх хүний данс руу мөнгийг нь хийгээд худалдаж авсан гэсэн. Насаа гэх хүүхэд нь манай сумын хүүхэд байгаа юм. Манай хүүхэдтэй нэг ангид байсан. Одоо аймгийн суманд отор хийж яваа. Нэг сарвааг 200.000 төгрөгт бодож нийт 1.00.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь интернэт банкаар шилжүүлсэн, хуулга нь манай хүүхдэд байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Гэрч : “Манай хүү О. оны сарын 21-ний өдөр аймгийн , Дэлгэрцогт хавьцаа нутгаас хүнээс худалдаж авсан юм. Манай хүүхэд руу найз ******* нь энд хямдхан сарваа зарах хүн байна гээд фэйсбүүк рүү нь зураг явуулсан гэсэн. Манай хүү очиж үзчихээд ирээд очиж авна гээд аваад ирсэн. Би ыг танина. манай сумын 3 дугаар багийн Эрдэнээ гэж хүний хүүхэд. аймагт отроор яваа юм. Манай хүү нэг сарвааг 200.000 төгрөгөнд бодож нийт 1.00.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь интернет банкаар шилжүүлсэн хуулга нь манай хүүхдэд байгаа. Манай хүүхэд ярихдаа гэдэг хүүхэд ачиж явуулсан гэсэн. Цаана нь нэг хүн байсан нь ажил амжихаа байлаа гээд ирээгүй гэсэн. Цогзолбоо гэх хүний данс руу мөнгийг нь хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
Гэрч О.ын: “******* нь ******* аймгийн ******* сумын 10-н жилд цуг сурч байсан багийн найз байгаа юм. Би *******тай оны 04 дүгээр сарын -ний өдөр 80584 дугаарын утсаар холбогдоход аймгийн суманд гэртээ мал дээрээ байна гэж ярьсан. Гэрээрээ отроор яваа сурагтай байсан. Би оны дүгээр сарын 22-ны өдөр найз *******тай холбогдож Золбооцог гэх хүнээс 8 тооны даага худалдаж авахаар тохирсон. Золбооцог гэх хүнтэй ярьж 8 тооны даагыг 1.00.000 төгрөгөөр нэг бүрийн үнэ нь 200.000 төгрөгөөр бодсон юм. Би өөрийн Худалдаа Хөгжлийн банкны 415529 тоот данснаас Хаан банкны 599047445 тоот данс руу 1.00.000 төгрөг шилжүүлсэн. Би даага худалдаж авахдаа аймгийн Дэлгэрцогт суманд *******ын гэрийн гадаа таньдаг дүү нарын хамт очсон. , /8042*******47/ гэсэн хоёр дүүтэй хамт очсон. Өмнө нь аас адуу худалдаж авч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-37
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Хохирогч д 8 тооны даагыг хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн -8/
Г. Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 11-15/
Шүүгдэгч *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 18-*******/
аймгийн сумын үнэлгээний комиссын оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн: “Шинэ цагийн цус орсон *******.5-тай 8 сарваа тус бүрийн үнэ 1.800.000 төгрөг” гэх акт /хх-ийн 40-41/
Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээнд: “Шинэ цагийн *******-тай азарганы төлнүүд *******.5-тай 8 даага тус бүр 1.800.000 төгрөг, нийт үнэ 14.400.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 44-45/
Хохирлын баримтууд /хх-ийн 75-81/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9/
Хохирогч хаан банкны дипозит дансны хуулга /хх-ийн 107-1*******/ болон хэрэг авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “т” гэх газраас оны дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хүрэн азаргатай 32 тооны адуунаас хээр зүсмийн даага-3, улаан буурал зүсмийн даага-1, хүрэн зээрд зүсмийн дагаа-3, сартай зээрд зүсмийн даага-1, нийт 8 тооны даагыг хулгайд алдсан үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хохирогч аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “т” гэх газраас алдсан хээр зүсмийн даага-3, улаан буурал зүсмийн даага-1, хүрэн зээрд зүсмийн дагаа-3, сартай зээрд зүсмийн дагаа-1, нийт 8 тооны даагыг шүүгдэгч ******* нь оны сарын 22-ны өдөр хулгайлж, 14.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч : “Би оны дүгээр сарын 15-ны өдөр сумын 1 дүгээр баг “т” гэх газрын ард манай Хүрэн азаргатай 32 тооны адуу байсан. ... оны дүгээр сарын 17-ны өдөр унах морь барих гээд “т” гэх газар очиход манай хүрэн азаргатай адуу байхгүй байсан. Түүнээс хойш адуугаа Өндөршил, Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаар 7 хоног хайсан. Би фэйсбүүк дээр хүрэн азаргатай 32 тооны адуу алдсан талаараа зар тавьсан бөгөөд хүрэн азаргатай адуугаа сумын урд зүгт 30 орчим километрт байх “Шорной” гэх газраас олсон бөгөөд нийт 24 тооны адуу байсан бөгөөд 8 тооны сарваа дутуу байсан. Адуунд үлдсэн 1 сарваа нь доголон болсон байсан. 2 тооны эр хээр зүстэй сарваа /даага/, хээр зүсмийн 1 тооны эм сарваа, 1 тооны улаан буурал зүсмийн эм сарваа, 3 тооны хүрэн зээрд эм сарваа, 1 тооны сартай зээрд зүсмийн эр сарваа нийт 8 тооны сарваа /даага/ дутуу байсан. Бүгд зөв талын ар хонгонд дан саран тамгатай байсан.” гэх,
гэрч : “Манай хүүхэд болох О. манай найз Насаа д хямдхан сарваа зарах хүн байна гэхээр нь би очиж үзээд ирсэн. ... 8 сарваа авч ирсэн. Манай хүү хэлэхдээ Золбооцог гэх хүний данс руу мөнгийг нь хийгээд худалдаж авсан гэсэн. ... Нэг сарвааг 200.000 төгрөгт бодож нийт 1.00.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх,
гэрч : “Манай хүү О. оны сарын 21-ний өдөр аймгийн , Дэлгэрцогт хавьцаа нутгаас хүнээс худалдаж авсан юм. Манай хүүхэд руу найз ******* нь энд хямдхан сарваа зарах хүн байна гээд фэйсбүүк рүү нь зураг явуулсан гэсэн. ... Манай хүү нэг сарвааг 200.000 төгрөгөнд бодож нийт 1.00.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Цогзолбоо гэх хүний данс руу мөнгийг нь хийсэн.” гэх,
гэрч О.ын: “..Би *******тай оны 04 дүгээр сарын -ний өдөр 80584 дугаарын утсаар холбогдоход аймгийн суманд гэртээ мал дээрээ байна гэж ярьсан. ... Би оны дүгээр сарын 22-ны өдөр найз *******тай холбогдож Золбооцог гэх хүнээс 8 тооны даага худалдаж авахаар тохирсон. Золбооцог гэх хүнтэй ярьж 8 тооны даагыг 1.00.000 төгрөгөөр нэг бүрийн үнэ нь 200.000 төгрөгөөр бодсон юм. .. данс руу 1.00.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, аймгийн сумын үнэлгээний комиссын оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл үнэлгээ хийсэн акт, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, хохирогч д хээр сарваа-2 /эр/, хээр сарваа-1 /эм/, улаан буурал сарваа-1 /эм/, хүрэн зээрд сарваа-3 /эм/, сартай зээрд сарваа-1 /эр/ нийт 8 тооны даагыг оны 02 сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч шүүгдэгч *******ын аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “т” гэх газар байсан 32 тооны адуунаас 8 тооны даагыг 1.00.000 төгрөгөөр зарж борлуулж мөнгө олж байгаа үйлдэл нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзээд шүүгдэгч *******ыг бусдын 8 тооны даага буюу олон тооны мал / бод/-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ын хохирогч 8 тооны даагыг хулгайлсан үйлдлийн улмаас 14.400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 45/ тогтоогдож байна. Хохирогч хулгайд алдсан Хээр сарваа-2 /эр/, хээр сарваа-1 /эм/, улаан буурал сарваа-1 /эм/, хүрэн зээрд сарваа-3 /эм/, сартай зээрд сарваа -1 /эр/ нийт 8 тооны даагыг оны 02 сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч Б.Цэрэндагва хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан /хх-ийн -8/ тэмдэглэл, гэрэл зургаар нотлогдож байна. Иймд *******ын хулгайлсан 8 тооны дааганы хохирол төлөгдсөн байна гэж дүгнэв.
Түүнчлэн хохирогч шүүх хуралдаанд 8 тооны даагыг ******* аймгаас ачиж ирсэн зардал, доройтсон байсан учраас сар хүртэл тэжээсэн өвс, тэжээлийн үнэ нийт 10.282.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.02.350 төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн 5453042289 дугаартай, Г.Отгонтуяагийн 5453034754 дугаартай Хаан банкны депозит дансны хуулгыг тус тус ирүүлсэн байна.
Хохирогч алдсан 8 тооны даагыг хайх, ачиж тээвэрлэхэд зарцуулсан шатахууны зардал 1.02.000 төгрөгийг /хэрэгт авагдсан баримтын хүрээнд/ шүүгдэгч ******* 2024 оны 05 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад төлсөн болох нь оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогчийн нэхэмжлэлээс 9.220.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхилоо. Учир нь хохирогч хулгайд алдагдсан 8 тооны даага доройтсон учраас тэжээл авч тэжээсэн гэх боловч түүний нотлох баримтаар ирүүлсэн өвс тэжээл авсан гэх гүйлгээний утга, тайлбартай 5453042289, 5453034754 дугаартай дансны хуулгууд хаанаас /ямар байгууллага/ хэдэн боодол өвч авсан болох нь тодорхойгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна гэж үзэв. Хохирогч энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч *******д дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, урд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д хорих ял оногдуулан шийдвэрлэсэн тул түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг бусдын 8 тооны даага буюу олон тооны бод мал хулгайлж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт д 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч нэхэмжлэлээс 9.220.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР