Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2022/00035

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий  аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суудаг И овогт Т-н М-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суудаг С овогт П-ийн А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагч П.А, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч И овогт Т.М, хариуцагч Б овогт П.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан РД:БЮ000000,  2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б овогт А.А-ыг төрүүлсэн эх Т.М-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан РД:00000,  2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б овогт А.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.А-р тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 126, 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Т.М, хариуцагч П.А нар хуваарьт болон дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Т.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 105364 (нэг зуун таван мянга гурван зуун жаран дөрөв) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.А-ээс 105364 (нэг зуун таван мянга гурван зуун жаран дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Манаргүлд олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МАНГИЛИК