Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ***** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж ургийн овогт Д-гийн У-д холбогдох 2416000000175 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар ***** дүүрэг *** дугаар хороо *** дугаар байрны ***тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ****** регистрийн дугаартай, Ж овгийн Д*-гийн У,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.У нь 2023 оны 08 дугаар сарын сүүлээр ***** аймгийн ****** сумын ***** багийн нутаг дэвсгэрт байрлах ***** захаас иргэн Б.Н-ын өмчлөлийн асфальтан саарал өнгийн самсунг галакси **** маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд 1,700,100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.У нь 2023 оны 08 дугаар сарын сүүлээр ***** аймгийн ***** сумын ***** багийн нутаг дэвсгэрт байрлах **** захаас иргэн Б.Н-ын өмчлөлийн асфальтан саарал өнгийн самсунг галакси **** маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд 1,700,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

        1.Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын сүүлээр эхнэр 2 хүүхдийн хамт ***** зах дээр хүүхдүүдийнхээ хичээлийн эд зүйлсийг цуглуулж явж байгаад “****” худалдааны төвөөс худалдаж авч байсан ашиглаад сар ч болоогүй шинэ самсунг**** маркийн гар утсаа алдсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна. “*****” худалдааны төвөөс 1,899,000 төгрөгөөр худалдаж аваад 20 гаруй хоног ашиглаж байсан асфальтан саарал өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураасгүй шинэ гар утас байсан. IМIЕ кодыг би өөрийн бичиж өгсөн гомдол дээрээ тусгаж өгсөн байгаа. Би худалдаж авсан үнэ буюу 1,899,000 төгрөгөөр үнэлж байна. Одоо миний гар утас ашиглагдаж хуучирсан тул тухайн гар утас олдсон тохиолдолд би гар утсаа буцаан авахгүй. Тухайн гар утсыг анх худалдаж авсан үнийг төлүүлнэ.” гэх мэдүүлэг, /хх-ийн 131- 132 дугаар тал/,

 

        2.“*****” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-гийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ***** дугаартай ***** **** маркийн гар утас нийт үнэдөгрөг 1,700,100 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 53-55 дугаар тал/,

 

        3.2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05-04/10160 дугаартай “...******** имэй кодтой утсанд ******* дугаарыг хийж ашигласан байна. *******- Д. У, ********, ****** ***** сум, ***** ****тоот” гэх албан бичиг, тус дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа, /хх-ийн 20-40 дүгээр тал/,

 

        4.2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Тэмүүжингийн ***** дугаар руу залгаж холбогдон Д.У-тай ярьсан гэх мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 58 дугаар тал/,

 

        5.Хаан банк ХХК дахь Д.У-гийн эзэмшлийн *********тоот харилцах дансны хуулга, /хх-ийн 62-121 дүгээр тал/,

 

        6. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5315/24/0047 дугаартай Хаан банк ХХК-ийн албан бичгээр ирсэн ****** дугаарын дансны гүйлгээ хийсэн төхөөрөмжийн хандалтын мэдээлэл, /хх-ийн 125-126 дугаар тал/,

 

        7.2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банк ХХК-ийн Д.У-гийн эзэмшлийн ******* тоот харилцах дансны хуулгат үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 122-123 дугаар тал/,

 

8.2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ****** ХХК-аас ирсэн 0501/10160 дугаартай албан бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-40-42 дугаар тал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүхээс шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.У-гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.У*д мэдэгдэв.

 

        3.Гэм хор, хохирлын талаар:

 

        Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-т 1,700,100 төгрөгийн хохирол учирсан, хохирогчид утсыг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Д.У бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

        4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж овгийн Д-гийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Д.У-д мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.ЭНХБААТАР