| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Э.Нямбилэгт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 05 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , ******* аймгийн ******* сумын дугаар баг хайрханы баруун суу гэх газар оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЗ67**************9/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ оны дүгээр сарын 0-ны шөнө цагийн үед ******* аймгийн сумын дугаар багийн нутаг “Их бууц” гэх газар оршин суух гэрт хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун гуяны ар хэсэгт нь мах идэж байсан хутгаараа удаа хатгаж, эрүүл мэндэд баруун гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “ хайрханы баруун суу” гэх газарт оршин суудаг ба оны дүгээр сарын 0-ны өдөр саахалт айлын М.ын хамт аймаг орчхоод буцсан. Тэгээд хөдөө гэртээ очоод малаа бөөгнүүлж нялх төлөө эхэд нь хөхүүлчхээд аймгаас авч ирсэн 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архийг уусан. Архи ууж байх үедээ найз очихоор ярилцаж тохиролцоод бид хоёр цагийн үед нэг мотоциклтой сундалдаад очсон. Тухайн үед гэртээ ганцаараа байсан. Тэгээд 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи гарган өгч , бид тэр архийг хувааж уусан. Архи ууж байх үед М. бид хоёрт хоол, цай халааж өгсөн. Тухайн үед бид хоёр архи ууж халамцсан байсан ба тай юм ярьж сууж байгаад ам зөрж маргалдсан. Тухайн үед би мах идээд сууж байсан ба гартаа барьсан хутгаараа “би хутгатай байна шүү, чамайг хутгаараа хатгачихна шүү” гээд тоглоомоор хэлэхэд М. “чаддаг юм бол хатга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гартаа барьж байсан хутгаараа М.ын гуя хэсэг рүү чичсэн юм. Тухайн үед гаднаас орж ирээд “та хоёр чинь боль” гээд бид хоёрыг салгасан. Тэгээд архиа ууж дуусгаад М. бид хоёр гэр, гэр рүүгээ явахаар болтол М. “миний хөл нойтон мэдрэгдээд байна” гэж хэлсэн. Тухайн үед , ын хөлийг үзээд “цус гарч байна” гэж хэлсэн. Тэр үед би М.ын гуя руу хутгаараа хатгачихсан байна гэж мэдээд аар түргэн дуудуулсан. Тэгж байтал М. “миний бие гайгүй байна, би харилаа” гээд гэрээс гарахаар нь би хамт явахаар араас нь гартал намайг орхиод явчихсан. Тэгээд би харих унаагүй болоод аар гэртээ хүргүүлээд байж байтал аймгаас түргэн ирж “хутгалуулсан хүн хаана байна” гэж хэлсэн. Би ын баруун хөлийн гуя хэсэгт удаа хутгаар хатгасан. Өөрөөр халдаагүй, тухайн үед ын баруун гуя хэсэгт шарх гэмтэл учирсан байсан. Би тай маргалдаж байгаад хутгалсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Уг нь манай хоёрын гэр хоорондоо 5 километр зайтай байдаг, байнга нэг, нэгнийхээрээ орж гардаг хүмүүс байгаа юм. т “би хутгатай байна шүү, чамайг хутгаараа хатгачихна шүү” гэж тоглоомоор хэлэхэд М. “чаддаг юм бол хатга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гартаа барьж байсан хутгаараа М.ын гуя хэсэг рүү чичсэн юм. Тэр хутга шар өнгийн иштэй, их урт хутга байсан. Мөн ишийг нь скочоор ороосон байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Тухайн үед , бид гурав архи уусан байсан. их согтоогүй байсан. бид хоёр согтсон байсан. Би М.т хохирол төлбөр өгөөгүй байгаа. Нэхэмжилбэл өгнө. Би хийсэн буруутай үйлдлийг ойлгож ухамсарлаж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-4/
Хохирогч М.ын: “ оны дүгээр сарын 0-ны өдөр хөдөө гэрээсээ аймгийн төвд ирж бензин авчихаад буцаж орой 8 цагийн үед харьсан. Тэгэхдээ би саахалтын ******* ахын хамт явсан ба бид хоёр аймгаас 0.5 литр, 0.75 литрийн “Хараа” нэртэй ширхэг архи авч очсон байсан. Хөдөө очоод хурга, ишгээ тавьж эхэд нь хөхүүлчхээд ахынд ороод аймгаас авч ирсэн 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг задалж хоёулаа ууж талд нь оруулаад ахтай “саахалтын дээр очиж нөгөө архиа хамт ууя” гэж яриад ууж байсан архиа үлдээчхээд цагийн үед очсон. Тухайн үед гэртээ ганцаараа байсан. Тэгээд 0.75 литрийн “Хараа” нэртэй архиа өгч тэр архийг задлаад бид гурав юм ярингаа хувааж уусан. Мөн архи ууж байх үед өмнө нь хийчихсэн байсан будаатай цай, чанасан махаа халааж бид хоёрт өгсөн. Бид гурав цайгаа уучихаад мах огтолж идэнгээ архиа уусан. Тэгж байгаад ах бид хоёр үл ойлголцож, муудалцаж барьцалдаж авсан. Тухайн үед ах уурлаж мах идэж байсан хутгаараа миний баруун гуяны ар хэсэг рүү хатгачихсан. Яг тэр үед гарчхаад орж ирсэн ба бид хоёрыг “боль, яагаад байгаа юм” гээд салгаж ах бид хоёр эвлэрээд үлдэгдэл архиа ууж дуусгасан. Тэгээд би гэр рүүгээ явах гээд бостол миний баруун хөлийн гуяны хэсэгт нойтон мэдрэгдээд байхаар нь аар үзүүлтэл “цус гарч байна” гэж хэлсэн. Тухайн үед миний хөлийн цус гарч байсан хэсгийг даавуугаар боосон ба цус гарч боолт нь нэвтэртэл “түргэн дуудъя болохгүй юм шиг байна” гээд түргэн дуудсан. Тэгээд түргэн ирэхийг хүлээгээд байж байтал миний хөлөөс цус гарахаа больж, зүгээр байхаар нь би гэртээ харья гэж бодоод явсан. Намайг гэрт очих үед 0 цаг болж байсан ба очоод унтах гэж байтал манай саахалтын Баясгалан “танай ойролцоо машинаа элсэнд суулгачихлаа” гээд явган ирээд намайг машин гаргаад өг гэж гуйсан. Тэгэхээр нь зөвшөөрч Баясгалангийн хамт машин дээр нь очоод машиныг нь элснээс гаргаж өгчхөөд Баясгалангийн гэрт очоод унтсан. Тэр шөнө ******* ах бид хоёр муудалцсан. Муудалцаж байх үед ах мах идэж байсан хутгаараа миний баруун хөлийн гуяны ар хэсэгт удаа хатгасан. Одоо зовиур байхгүй. Тухайн үед яг юунаас болж муудсаныг мэдэхгүй байна. Архи ууж халсан байсан тул согтуу хүмүүс буруу ойлголцож маргалдсан байх гэж бодож байна. Бид хоёрын дунд ямар нэг асуудал байхгүй. Ах дүүгийн сайхан харилцаатай. Тухайн үед бид нар их согтоогүй л байсан. гэх айлд очихоос өмнө миний биед гэмтэл шарх байгаагүй. Тухайн хутга шар өнгийн иштэй, нэлээн урт хутга байсан. Мөн ишийг нь скочоор ороосон байсан. Тэр хутга ын гэрт үлдсэн. Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
Гэрч : “ оны сарын 0-ны орой хөдөө гэртээ байж байтал цагийн үед саахалт айлын М., ******* нар ирсэн. Ирэхдээ өмнө нь нэг шил архи уусан гээд бага зэрэг халамцуу байсан. Надад шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Түүнийг бид хувааж уусан. Би тэр үед мах үйсэн будаатай цай хийсэн байснаасаа өгсөн. Бид нилээн суусан ба архи дуусах дөхөөд байж байхад би гэрээс гарч бие засаад тамхи татчихаад ирэхэд манай нөгөө муудалцаж хоорондоо барилцаад авсан байсан. Тэгээд би салгаж талд суулгаад үлдсэн архиа ууж дуусгасан. Нөгөө явах болтол хөгшнийнх нь энэ рүү нойтон оргиод байна гээд баруун гуя хэсэг рүүгээ заасан. Тэгэхээр нь би гараараа хүрч үзтэл цус гарсан байсан. Өмдийг нь тайлж даавуугаар боотол цус нь тогтохгүй гараад байхаар нь түргэн дуудсан. Тухайн үед эмч хүйтэн юм сайн уулгаад хэвтүүлж байгаарай гэж хэлэхээр нь ыг орон дээр хэвтүүлээд байж байтал цус нь тогтож гайгүй болсон. Тэгтэл босч ирээд “би зүгээр одоо гэртээ харъя т гай болох нь” гэж хэлээд явах гэхээр нь би гэрээс гарч хартал түргэн ирж буй шинжгүй, гэрэл харагдахгүй байсан. Тухайн үед бараг 0 цаг болсон байсан. Тэгээд би “за та нар гайгүй бол ханиндаа яв” гээд тэр хоёрыг явуулсан. Тэгээд мотоцикл асаад явчихаар нь байж байтал гаднаас ороод ирсэн. Тэгэхээр нь яав гэж асуутал ганцаараа явчихлаа, шууд харина гэнэ гэж хэлсэн. Намайг гэрээс гарсан байх үед , нар маргалдаж , ын гуя руу хутгаар дүрчихсэн юм шиг байна лээ. Сүүлд нь тэгж хэлсэн. Мах идэхдээ гэрт байсан шар өнгийн иштэй хутгаар огтолж идэж байсан, уг хутгаар зүссэн байсан. Тэр хоорондоо сайн харилцаатай байдаг, юунаас болж маргалдсаныг мэдээгүй, гэрээс гарах үед бие биенээрээ тоглоом хийгээд л сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны дүгээр сарын 5-ны өдрийн 0 дугаартай: “М.ын биед баруун гуянд шарх гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 5-6/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -6/
Хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч М. нь оны дүгээр сарын 0-ны шөнө цагийн орчим бусдад хутгалуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч М. нь бусдад хутгалуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун гуянд шарх” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч М.ын эрүүл мэндэд учирсан “баруун гуянд шарх” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* оны дүгээр сарын 0-ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг “Их бууц” гэх газарт байх гэрт мах идэж байсан хутгаараа хатгаж учруулсан болох нь шүүгдэгчийн “ын баруун хөлийн гуя хэсэгт удаа хутгаар хатгасан” гэх,
Хохирогч М.ын ...Муудалцаж байх үед ах мах идэж байсан хутгаараа миний баруун хөлийн гуяны ар хэсэгт удаа хатгасан” гэх,
Гэрч “, нар маргалдаж, ын гуя руу хутгаар дүрчихсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч М.ын баруун гуя хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч М. нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнээд хохирогч цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй, иш хэсгийг саарал өнгийн скочоор ороосон хутга ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 6., 6. дугаар зүйлийн , , , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.0, 6., 8., 8. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн дэх хэсгийн .4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй, иш хэсгийг саарал өнгийн скочоор ороосон хутга ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч М. өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР