Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

         Улсын яллагч Е.Хулан

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, Их говийн жим ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Нарлагийн 6-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗИ74**************17/.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ оны дүгээр сарын -ний шөнө ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 227 дугаар байрны 6 тоотод хохирогч Г.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, “Хараа” нэртэй архины шил толгойн тус газарт нь шидих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. оны дүгээр сарын -ний өглөө цаг өнгөрч байхад Г. утсаар залгаад “ ахынд байна хүрээд ир нэг юм ууя” гэсэн. Тэгээд Сайнцагаан сумын 7-р баг Залуус хороололд ахынд очсон. Тэгэхэд Г., ах хоёр нэг шил архи уугаад сууж байсан, түүнийг хувааж ууж дуусгасан. Тэрний дараа ах архины мөнгө өгөөд Г. авч гараад нэг шил архи авч орж ирээд бид гурав уусан. Тэгээд л Г.тай маргаад намайг эхлээд хоёр цохихоор хоёулаа зодолдож байгаад орон дээр хэвтэхээр нь би архины шил аваад шидсэн. Хананд ойгоод хагарсан. Тэгээд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Би ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. Багадаа ******* сумын төвд ээж, аав дээрээ өсөж том болсон. Манай гэр 1981 онд Өлзийт сум руу шилжээд тэндээ 1981-1990 он хүртэл сургуульд сураад 8 дугаар ангиа төгссөн. Тэгээд ээж аав дээрээ мал дээр гарсан. Би 1994 онд Өмнөговь аймгийн 0167дугаар ангид цэргийн алба хаагаад 1995 онд цэргээс ирээд ээж, аав дээрээ хөдөө мал малласан. гэр бүл болж 20 онд охин Мишээл төрсөн. Одоо эхнэр Алдармаа, охин Мишээл нарын хамт ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Нарлаг 6-5 тоотод амьдарч байна. Би Алдармаатай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/42/

Хохирогч Г.ын: “Би оны дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг тоотод ахын гэрт цаг өнгөрөөгөөд 0.5 литрийн “Хараа” архи авч очсон. ахынд байхад ******* ирсэн. Тэгээд бид гурав миний авч ирсэн архийг хувааж уусан. Тэгсэн ах архины мөнгө өгөөд би дэлгүүр орж 0.75 литрийн архи авч ирж , бид гурав хувааж уусан. Нилээн ч их согтсон. Тэгээд байж байхад ******* “ахын гэрт галласангүй” гэхээр нь би “үгүй танихгүй айлд галлахгүй юм хум алга болчихлоо гэх ч юм билүү” гэж хэлж байсан санагдаж байна. Тэрнээс болсон юм уу өөр юмнаас болсон юм уу мэдэхгүй бид хоёр муудалцсан санагдаж байна. Зарим нэг юмаа огт санахгүй байна. Орон дээр сууж байхад ******* над руу архины шил шидээд тэр нь хагараад толгойн ар хэсгээс цус гараад бид хоёр барилцаад шалан дээр дээр, доороо ороод тэгж байгаад салсан. Тэгэхэд л ******* миний нүд рүү цохисон юм шиг байгаа юм нүд хөхөрсөн байсан. Бас ******* архины шил шидсэнээс болоод хананд цохиж хагараад миний толгойн ар хэсгийг зүссэн цус гарсан. Тэгэхэд ******* цаг өнгөрч байсан байх. Тэгээд л түргэн тусламж ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод миний толгойд 5 оёдол тавьсан гэж эмч хэлсэн. оны сарын -ний өдөр миний баруун талын нүд хөхөрсөн, хавдсан, толгой хагарсан, өөр гэмтэл шарх учраагүй. Тэр үйл явдал болох үед ******* бид хоёроос гадна ах хамт байсан өөр хүн байгаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Гэрч Д.ын: “Намайг оны дүгээр сарын -ний өдөр Сайнцагаан сумын 7 дугаар баг 227-р байрны 06 тоотод гэртээ байхад ******* цагийн үед Г. утсаар залгаад ажлаасаа бууж явна нэг юм уух уу? гэхээр нь тэгье гээд Г. манайд 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Араас нь ******* орж ирээд бид гурав архиа хувааж уусан. Тэгэхээр нь би мөнгө өгөөд Г.ыг архинд явуулсан чинь 0.75 литрийн “Агар” нэртэй архи авч ирээд тэрнийгээ уусан, би ч нилээн больсон. Тэгээд хэвтэж байхад Г., ******* хоёр чанга, чанга дуугараад байсан. Тэгсэн тэр хоёр дээр доороо орчихсон шалан дээр байхаар нь больцгоо гэж хэлсэн. Миний үгэнд ороогүй, тэгтэл архины шил бутраад Г.ын толгойноос цус гарч байсан. Г.ын толгой руу ******* л шилээр цохисон байхдаа би бол яг цохиж байгааг нь хараагүй. Тэгтэл л цагдаа, эмч ирсэн байсан. Тэр үед би нилээн согтчихсон байсан. Тухайн үйл явдал оны дүгээр сарын -ний өдрийн ******* цаг өнгөрч байхад болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн *******/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны дүгээр сарын 11-ний өдрийн *******3 дугаартай: “Г.ын биед зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн чамархайн шарх нь ир, ирмэгтэй зүйлээр, бусад биед үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.ын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 14-15/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/

Рентгэн зураг /хх-ийн 18/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар Г. нь оны дүгээр сарын -ний өдөр ******* цагийн орчим бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Г. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Г.ын эрүүл мэндэд учирсан “зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт” гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* оны дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 227-р байрны 6 тоотод байх Д.ын гэрт архины шил шидэх, нүүр хэсэгт нь гараараа цохих байдлаар учруулсан болох нь шүүгдэгчийн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...хоёул зодолдож байгаад орон дээр хэвтэхээр нь би архины шил аваад шидсэн. Ханад ойгоод хагарсан. ...тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэх,

       Хохирогч Г.ын “...Орон дээр сууж байхад ******* над руу архины шил шидээд тэр нь хагараад толгойн ар хэсгээс цус гараад бид хоёр барилцаад шалан дээр дээр, доороо ороод тэгж байгаад салсан. Тэгэхэд л ******* миний нүд рүү цохисон юм шиг байгаа юм нүд хөхөрсөн байсан. Бас ******* архины шил шидсэнээс болоод хананд цохиж хагараад миний толгойн ар хэсгийг зүссэн цус гарсан. ... Эмнэлэг дээр очоод миний толгойд 5 оёдол тавьсан гэж эмч хэлсэн. оны сарын -ний өдөр миний баруун талын нүд хөхөрсөн, хавдсан, толгой хагарсан, өөр гэмтэл шарх учраагүй...” гэх,

      Гэрч Д.ын “... хэвтэж байхад Г., ******* хоёр чанга, чанга дуугараад байсан. Тэгсэн тэр хоёр дээр доороо орчихсон шалан дээр байхаар нь больцгоо гэж хэлсэн. Миний үгэнд ороогүй, тэгтэл архины шил бутраад Г.ын толгойноос цус гарч байсан. Г.ын толгой руу ******* л шилээр цохисон байхдаа....” гэх мэдүүлгүүд болон шинжээчийн “Г.ын биед үүссэн зүүн чамархайд шарх нь ир, ирмэгтэй зүйлээр, бусад биед үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******ын хохирогч Г.ын эрүүл мэндэд нь архины шил шидэх, нүүр хэсэгт нь гараараа цохих байдлаар “зүүн чамархайд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Хохирол төлбөрийн талаар:  

 

Хохирогч Г. хохирлын талаар баримт ирүүлээгүй ба шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, хуралд оролцохгүй” гэжээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй  гэсэн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г. гомдол саналгүй  гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР