Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

         Улсын яллагч О.Одончимэг

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын дугаар баг, гэх газар  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗВ95**************19/.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ ******* оны дүгээр сарын 3-ны шөнө 3 цаг минутын үед аймгийн сумын 4 дүгээр баг тоот хашаанд хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газарт өвдөглөх, цамцаар нь боож ухаан алдуулах, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хацар, хүзүү, шуу, цээж баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ******* оны дүгээр сарын 4-ний өдөр сумын төв дээр танил дүү хашаанд мотоцикл буулгасан. Тэгээд тэднийд найз хамт ширхэг “Сэнгүр” нэртэй .5 литрийн савлагаатай пиво уусан. Тэгээд бид хоёр гэрээс гарч хашаанд нь байх нойлд бие зассан. Тухайн үед хажуу айлын нохой руу хашаа давуулан чулуу шидэж байсан. Би бие засчхаад эргээд хартал тухайн айлын хашаан дээгүүр 0 гаран насны эрэгтэй толгой хэсгээр гарч ирсэн байдалтай тэй юм ярьж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хажууд нь очоод нөгөө танихгүй эрэгтэйд хандан “яасан ахын дүү” гэж хэлтэл тухайн эрэгтэй миний дух хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тухайн үед миний уур хүрч би хашаан дээгүүр нь даваад орсон. Тэр залуу хашаа дагуулан өрсөн байсан блок, тоосгон дээр гарч зогссон байсан. Бид хоёр тухайн өрж тавьсан байсан тоосго болон блок дээр барьцалдаж, зууралдсан. Тухайн үед би тэр залууг заамдаж хоолойг нь боосон. ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салаад явцгаасан. Тухайн үед би С.гийн хоолойг өмсөж байсан хувцасных нь захаар боосон. Мөн бид хоёр зууралдаж хашаа шүргэсэн, блокон дээр унасан. Өөр зүйл санахгүй байна. Тухайн үед С.гийн биед гэмтэл мэдэгдээгүй. Мөн тухайн үед харанхуй байсан тул сайн анзаараагүй. С. өөрөө эхлээд намайг цохихоор нь би биед нь халдсан. миний дух хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тухайн үед би пиво уусан байсан. Гэхдээ их согтоогүй байсан. г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-4/

 Хохирогч С.гийн: “******* оны дүгээр сарын 3-ны өдөр 3 цагийн үед би аавындаа байсан. Тэгээд хашааны хаалга хаачхаад эргээд явж байсан. Манай хажуу талын хашаанаас хүмүүс уяатай нохой хуцуулаад байсан. Би явж очоод хашаан дээгүүр хараад болиоч ээ гэж хэлсэн. Тэгсэн чинь миний таньдаг ах байсан. Би мэндэлчхээд хашаан дээгүүр хараад зогсож байсан. Тэгтэл хажуу талаас гэх хүн намайг пизда чинь зодох нь ээ, танихгүй бол зодох нь ээ яасан том дуутай пизда вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэх хүнд та яагаад байгаа юм бэ? зүгээр байхад пизда гэж доромжлоод гэж хэлсэн. Тэгж хэлээд байж байхад манай хашааны банзыг хугалаад дээгүүр нь даваад ороод ирсэн. давж орж ирснээ барих юм хайгаад байсан. ах руу энэ хүнээ аваач ээ яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд миний ард ирээд зогсож байсан. миний малгайтай цамцнаас татаад эхлээд миний нүүрний зүүн нүдний доод хэсэгт өвдөглөсөн. Намайг цамцаар боогоод ухаан алдуулсан. Тэгэхдээ намайг цохиж байсан би сайн санахгүй байна. Би жоохон зуур сэргэсэн. Намайг тавьчихаа, болъё гэж гуйсан. Тэгээд суллаж байсан чинь ах хажуунаас нь зод зод гэж хашааны цаанаас хэлсэн. Тэгсэн дахиад намайг цамцаар боогоод цохисон. Тэгээд гэрээс нь манай ангийн хүүхэд ыг болиоч гээд хориод байсан. Тэгээд манай ангийн гэх хүүхэд ирээд ыг хориод салгаад аваад явсан. Гэртээ ороод сумын цагдаад мэдэгдсэн. Миний утас байхгүй байсан гарч хайхад халааснаас ойчоод дэлгэц нь хагарсан байсан. ах намайг бол зодоогүй. Харин манай нохой руу чулуу шидээд байсан. Тэгээд намайг зодож байхад ыг зод гэж хэлсэн. Миний толгойн орой хэсэгт шалбарч хавдсан, зүүн нүдний доод талын хацар дээр цус хурж, хавдаж хөхөрсөн. Хамар хэсэг хөндүүр, хоёр талын шанаа хэсэг зовиуртай ам нээж ярих үед хөндүүрлэж байна. Хоолой боосны улмаас хоолой хөхөрөлттэй мөн төвөнх хөндүүр байна. Баруун гарын тохой хэсэг шалбарч урагдсан. Зүүн гарын харьтаны дотор шалбаралтай байна. Зүүн талын хэвлий хэсэг урагдаж халцарсан. Зүүн талын түнх хэсгээр хөндүүрлэж гишгэхэд өвдөж байна. Баруун талын өвдөг урагдаж шалбарсан. Тэгээд зүүн талын шилбэ хэсгээр бас шалбарч урагдсан. Сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлага байхгүй, гомдолтой байна, хохирлоо барагдуулна. Миний утас “Samsung S9 Plus3” маркийн гар утас бөгөөд 03 оны 1 сард Улаанбаатар хотоос хувь хүнээс барьж байсан утас 450.000 төгрөгөөр авсан. Чанар байдлын хувьд зүгээр, хэвийн ажиллагаатай, сэв зураасгүй байсан. Тухайн үед цамцны халааснаас унаад дэлгэц нь хагарсан юм шиг байна лээ. Хүнд зодуулсны дараа гар утсаа олж авахад дэлгэц нь хагарсан байсныг ******* дэлгэц солиулах мөнгийг нь өгч би гар утсаа засварлуулсан....тухайн үед аавын гэрт манай ээж , эхнэр , эгчийн 7 настай , миний 5 настай гэх хүүхэд байсан. Би тухайн үед *******ын биед халдаагүй. ******* нь уурлаж манай хашаанд орж ирээд л намайг миний өмсөж байсан цамцны захаар боож доош нь дарсан. Тэр үед надад эсэргүүцэл үзүүлэх боломж байгаагүй. Би гомдолгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 9/

Гэрч Б.гийн: “Би найзындаа байж байгаад гарч адуунд өвс тавьж өгчхөөд явж байсан чинь хүмүүс муудалцаж байсан. Тэгээд очоод харсан чинь нөгөө хашаан дотор , хоёр муудалцаж байсан. Хашаан дээгүүр даваад очиход г цамцаар нь боосон байдалтай байсан. Тэгээд би дундуур нь ороод салгаж аваад буцаад ыг дагуулаад орсон. , , бид дөрөв байсан. хашааны наад талд нь хараад байж байсан. эхлээд намайг хорьсон. ах өөрөө хэлэхдээ зодолдох гэх байна гэж бодсон гэсэн. Тэгээд би ахад манай ангийн хүүхэд салгая гэж хэлээд хашаа даваад орсон. Тэгээд салгасан. Бид хэд 5 уулаа .5 литрийн “Сэнгүр” пиво 3 ширхгийг уусан байсан. эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Б.: “Тухайн өдөр мотоцикл ачихаар , , , нарын хамт явсан. Замдаа .5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво ширхгийг хувааж уусан. Манай хөдөө гэрээс мотоцикл ачаад сумын төв дээр гэх айлын хашаанд ирж мотоциклоо буулгасан. Бид нар мориндоо тэжээл өгнө гээд гэрт орсон. Тэгээд би гэрээс гарч бие зассан. Айлын хашааны цаанаас нохой хуцаад байхаар хашаа руу нь чулуу шидсэн. Тэгээд гэр рүү орох гэж байхад айлын гэх хүүхэд яагаад нохой хуцуулаад байгаа пизданууд вэ? гэж хашаан дээгүүр хэлсэн. Тэгээд дөхөөд очиход намайг таниад сайн уу, ах ажил сайн уу гэж хэлсэн. Тэгсэн миний араас гараад ирсэн. гийн өөдөөс яагаад байгаа юм бэ? гэхэд нь ын нүүр рүү хашааны цаанаас цохисон. Тэгээд яаж байгаа юм бэ? гээд хашаа даваад орсон. Хашааны завсраар харахад цамцаар нь заамдсан байсан. Морьдод тэжээл өгч байхад Энхтайван, хоёр ирсэн. Тэгээд тэр хоёр юу болов яасан гээд хүрээд ирэхээр нь би зодолдох гэж байна гэж бодоод Энхтайваныг тэвэрч аваад хорьсон. Тэгээд хашаан дээгүүр даваад ыг хориод хашаан дээгүүр аваад гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч : “Тухайн өдөр ахын хөдөө гэрээс мотоцикл ачиж авахаар ах, , , бид тав явсан. Замдаа .5 литрийн “Сэнгүр” нэртэй хоёр пиво хувааж уусан. бид хоёр уугаагүй. ахын хөдөө гэрээс нь мотоцикл ачаад сумын төв дээр хашааны гадаа ирсэн. бид хоёр манай гэр рүү явж тамхи авсан. Буцаад очиход , хоёр хажуу хашаанд муудалцаж байсан. Хашааны цаана байгаа хураалттай юман дээр байх шиг байсан. Тэр хоёрын толгой хашаан дээгүүр харагдаж байсан. Тэгээд би гадаа гөөс хэнтэй муудаад байгаа юм гэсэн чинь тэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би руу уурлаад болиоч яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн ах яах гээд байгаа юм бөөн  зодоон  болно гээд намайг хориод байсан. Намайг хорьж байх хооронд хашаан дээгүүр давж ороод хорьсон. Тэгээд би гэр рүү орсон. Гэрт байхад сумын цагдаа гадаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч гийн: “******* оны дүгээр сарын 3-ны орой 0 цагийн үед би нөхөр С., охин нарын хамт аймгийн сумын 4 дүгээр баг тоотод байх хадам аавынд очсон. ******* оны дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд цэрэг татлагатай манай нөхөр цэргийн комиссоор орох байсан тул очсон. Тэгээд хоол унд идэж уучхаад байж байтал ******* оны сарын 3-ны 3 цаг минутын үед охин Анар бие засна гэхээр нь аав нь аваад гарсан. Удалгүй байж байтал гэрт охин орж ирэхээр нь аав нь яасан юм гэж асуухад охин “аав нохой руу явсан” гэж хэлсэн. Би хашаанд нохой орж ирээд тэрийг хөөхөөр явж гэж бодсон. Тухайн үед гадаа нохой хуцаж байх шиг байсан. Нилээн хугацаа өнгөрсний дараа нөхөр гэрт хүнд зодуулсан нүүр, ам нь цус болсон, чичирсэн байдалтай орж ирсэн. Тухайн үед би цагдаад дуудлага өгсөн. Тэр үед ******* оны сарын 4-ний 00 цаг өнгөрч байсан. С.г гэрээс гарах үед биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ******* оны дүгээр сарын 9-ний өдрийн 143 дугаартай: “С.гийн биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хацар, хүзүү, шуу, цээж, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн -3/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 5-7/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч С. нь ******* оны дүгээр сарын 3-ны шөнө 3 цаг минутын орчим бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч С. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хацар, хүзүү, шуу, цээж, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч С.гийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хацар, хүзүү, шуу, цээж, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* ******* оны дүгээр сарын 3-ны шөнө аймгийн сумын 4 дүгээр баг тоот хашаанд уяатай нохой руу чулуу шидлээ гэх шалтгааны улмаас маргалдан хохирогчийн нүүрэн тус газар нь өвдөглөх, цамцаар нь боох, цохих байдлаар зодож учруулсан болох нь шүүгдэгчийн “...тухайн үед би гийн хоолойг өмсөж байсан хувцасных нь захаар боосон. Бид хоёр зууралдаж хашаа шүргэсэн. Блок дээр унасан.” гэх,

       Хохирогч С.гийн: “ .... миний малгайтай цамцнаас татаад эхлээд зүүн нүдний доод хэсэгт өвдөглөсөн. Цамцаар боогоод ухаан алдуулсан. ...дахиад цамцаар боогоод намайг цохисон.” гэх,

      Гэрч Б.гийн “... г цамцаар нь боосон байдалтай байсан. ” гэх,

      Гэрч гийн: “... хашаа давж орж ирээд намайг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******ын хохирогч С.гийн нүүрэн тус газар нь өвдөглөх, цамцаар нь боох, цохих байдлаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хацар, хүзүү, шуу, цээж, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч С. нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэж мэдэгдсэн байна.

         Шүүгдэгч ******* нь хохирогч С.д .500.000 төгрөг төлсөн болох нь түүний дансны хуулгаар /хх-ийн 66/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

        

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учируулсан .500.000 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын ******* оны ******* дугаар сарын -ний өдрийн 45 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.д .500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

         Шүүгдэгч *******од торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.д .500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР