Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2021/00080/И |
Дугаар | 103/ШШ2021/00068 |
Огноо | 2021-03-11 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2021/00068
2021 оны 0 сарын 11 өдөр | Дугаар 10/ШШ2021/00068 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байрны Б тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн дугаар хороо, Наран хороолол дүгээр бaйрны 6 тоотод оршин суух, Боржигин овогт ******* *******, Боржигин овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.68.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* *******, ******* ******* нар нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 8 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 2.9%-н хүүтэй, 6 сарын хугацаатай дүүргийн дугаар хороо, Нарийн дугаар гудамж 7 тоот хаягт байршилтай 66,4 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт байршилтай 700 м.кв газар, Toyota Alphard маркын -УБЕ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлэн зээлдэгч унаж явах нөхцөлтэйгөөр тус тус барьцаалан .000.000 /гучин таван сая/ төгрөг зээлсэн.
Зээлдэгч Б.*******, Г.******* нар нь хугацаандаа зээлээ төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайх шаардахад удахгүй төлнө гэсээр 290 хоног хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Б.*******, Г.******* нар нь үндсэн зээл .000.000 төгрөгөөс 1.76.42 төгрөг төлж үлдэгдэл .42.48 төгрөг төлөөгүй, үндсэн хүү 2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 0 дугаар сарын 01-нийг хүртэл 27 хоногийг үндсэн хүү .970.96 төгрөг төлөхөөс 6.770.644 төгрөг төлж үлдэгдэл 10.200.12 төгрөг төлөөгүй, 2021 оны 0 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацаа хэтрүүлсэн үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 7.769 төгрөг төлөхөөс, 2.904 төгрөг төлж үлдэгдэл 4.86 төгрөг төлөөгүй байна.
Иймд зээлдэгч Б.*******, Г.******* нараас үндсэн зээл .42.48 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 10.200.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 4.86 нийт 4.68.72 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дүүргийн -р хороо, гудамж 7 тоот хаягт байршилтай 66,4 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт байршилтай 700 м.кв газар, Toyota Alphard маркын -УБЕ улсын дугаартай авто машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, хариуцагч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 4.68.72 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.68.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боржигин овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.68.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд дүүргийн -р хороо, гудамж 7 тоот хаягт байршилтай 66,4 м.кв талбайтай, Ү-22080084 гэрчилгээний дугаартай хувийн сууц, болон тус хаягт байршилтай Г-2270 гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар, Toyota Alphard маркын -УБЕ улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28.22 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******, Г.******* нараас 28.22 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА