Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологи газрын тосны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн дүүргийн , дугаар байрны 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:КК2**************/.

 

        Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч ******* нь ******* оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Цагаан чулуу гэх газарт асфальтан хучилттай авто замаар өөрийн эзэмшлийн Тоёота приүс 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч, хохирогч эрүүл мэндэд нь “цээжний баруун талд 1, 2, 3 зүүн талд 1, , 5 дугаар хавирганы хугарал, цээжний баруун талд хий хуралдалт, дух, хүзүүнд зулгаралт, зүүн зулай чамархайн зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

          Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би ******* оны дугаар сарын -ны өглөө ******* цагийн үед хотоос өөрийн эзэмшлийн 57-88 УАК улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай төрсөн ах хамт хоёулаа ******* аймгийн ******* руу ажил явдалд оролцох гээд гарсан юм. Бид хоёр явж байгаад өдөр 16 цаг өнгөрч байх үед аймгийн сум өнгөрөөд явж байтал зам дээр тэмээ гарч ирэхээр нь тойрч гарах гээд зүүн тийш дараад буцаагаад баруун тийш дартал шарваад замын баруун тал руу онхолдсон. Тэгээд ах бид хоёр машинаас бууж гарч ирээд эмнэлэг болон цагдаа дуудсан. Би жолооны В,С,Е ангилалтай. 2*******1 онд жолооч болсон. Жолоо бариад жил болж байгаа. Би хамгаалах бүс зүүсэн байсан, ах Мөнхтөр хамгаалах бүс зүүгээгүй байсан. Тухайн осол болох үед зам орчны нөхцөл бага зэрэг гулгаатай байх шиг байсан, түүн дээр шарваад онхолдсон. Би 0 орчим км/ цагийн хурдтай явж байсан. Би ял шийтгэл эдэлж байгаагүй. ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс 5-уулаа, айлын доороосоо 2 дахь хүүхэд. ******* аймгийн Даланзадгад сумын 3-р сургуульд 2002-2*******1 оны хооронд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. хот Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Геологи газрын тосны ангийг хадгалалт тээвэрлэлтийн инженер мэргэжлээр 2*******2-2*******6 он хүртэл суралцаж дээд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд ******* аймгийн Гурвантэс суманд Петровис ХХК-д 2*******6-2*******7 онд эрхлэгч хийж байсан. 2*******7 онд Турк улс руу ажиллахаар яваад Туркын Истанбул хотод 2 жил ажиллаж амьдраад 2******* онд монголд ирсэн. 2020 оноос хотын 1-р хороололд хувиараа дэлгүүр ажиллуулж байгаад 2023 оны 05 дугаар сараас ******* аймгийн Цогтцэций сумын Таван толгой ХХК-д жолоочоор ажиллаж байна. Эхнэр болон 3 настай хүү , 8 сартай хүү нарын хамт хот дүүрэг дүгээр хороо -р гудамжны 1 тоотод амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 61/

Хохирогч : “Би ******* оны сарын -ны өдөр хотоос цагийн үед өөрийн төрсөн дүү *******ын хамтаар ******* аймаг руу буяны ажилд оролцохоор явж байгаад аймгийн сумаас урагш 0-өөд километрт байх зам дээр нэг тэмээ байхаар нь манай дүү тойрч гарах гэж байгаад замын хажуу тал руу машинтайгаа онхолдсон. Тэрнээс цааш би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Надтай цуг явж байсан миний төрсөн дүү ******* жолоо барьж явсан. Бид хоёроос өөр хүн яваагүй. Бид хоёр ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. 57-88 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хамт явсан дүү *******ын нэр дээр байдаг. Би осолд ороод хотод гэмтэл согогийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байх үед шүүх шинжилгээний газраас гээд хүмүүс ирж үзээд явцгаасан. Надад сэтгэл санаа болоод эд хөрөнгийн хохирол учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын ******* оны дугаар сарын -ны өдрийн  351 дугаартай: “ биед цээжний баруун талд 1,2,3, зүүн талд 1,,5-р хавирганы хугарал, цээжний баруун талд хий хуралдалт, дух, хүзүүнд зулгаралт, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/

 

Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “ 5788 УАК тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 7.*******0.000 төгрөг, материалын үнэ 200.000 төгрөг, ажлын хөлс    750.000 төгрөг, ажлын хөлс 30.000 төгрөг, шууд бус зардлын дүн 80.000 төгрөг, нийт дүн 7.0.000 төгрөг гэжээ. /хх-ийн 5/

Мөрдөгчийн лавлагаанд: “Приус-20 маркийн 57-88 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэжээ /хх-ийн 1/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -18/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

             Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар ******* оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан чулуу” гэх газарт “Тоёота приус” маркийн 5788 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл асфальтан хучилттай замын хажуу руу онхолдож зам тээврийн осолд орсон үйл баримт тогтоогдож байна. Зам тээврийн осолд орсон “Тоёота приус” маркийн 5788 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан эрүүл мэндэд “цээжний баруун талд 1,2,3, зүүн талд 1,,5-р хавирганы хугарал, цээжний баруун талд хий хуралдалт, дух, хүзүүнд зулгаралт, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, нуруунд зулгаралт” бүхий гэмтэл учирсан, хохирогч П.Мөнхтөрд учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 351 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Уг зам тээврийн осол нь “Тоёота приус” маркийн 5788 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын ******* оны дугаар сарын -ны өдөр “Тоёота приус” маркийн 5788 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Мөнхтөрд эмчилгээний зардал 1.150.000 төгрөг төлсөн байна.

Хохирогч П.Мөнхтөр шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

        

       Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цаашид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын ******* оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 30а дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

       Шүүгдэгч *******т торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  ., 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36., 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР