Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2022/00070

 

 

 

 

 

2022 02 *******7 *******03/ШШ2022/00070

 

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Цэцэгтмажиг овгийн ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 0******* дүгээр сарын **************-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.,

Хариуцагч А.,

Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 20*******2 онд А.тэй танилцаж 20*******3 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20*******5 оны ******* дугаар сарын 07-нд хүү Д.Саруулгүн төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 20************** оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсөн торниж байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д. хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би тай 20*******3 оноос хамтран амьдарч 20************** оны ******* дугаар сараас гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас салсан. Би хүүдээ тэтгэлэг төлнө, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Ковидын улмаас жил гаран ажилгүй байна, тэтгэлэг сараар биш улирлаар өгөх саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн зүгээс хүү Д. эрүүл бойжиж байгаа тодорхойлолт, ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн *********************7******* дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Ерөнхий боловсролын галуутай цогцолбор сургуулийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн зүгээс хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч А. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.******* хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б., хариуцагч А. нар нь 20*******2 онд танилцаж 20************** оны ******* дугаар сар хүртэл хамт амьдарсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд 20*******5 оны ******* дугаар сарын 07-ны өдөр хүү Д.Саруулгүн төрсөн, хүүг эцэг А.ээр овоглон захиргааны журмаар эцэг тогтоож гэрчилгээг олгосон, зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас 20************** оны ******* дугаар сараас тусдаа амьдарч энэ хугацаанд хүү Д.Саруулгүн нь ээж Б.******* асрамжид байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдийн №*********************7******* дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын галуутай цогцолбор сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

/хх-ийн 2-******* дугаар хуудас/

Хариуцагч А. нь хүү Д.г өөрийн хүүхэд мөн эсэхэд маргаагүй болно.

Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч талуудын хооронд гэр бүлийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 2*******.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.******* дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Зохигчид хэдий гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүсчээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.******* дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 3*******.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2 дахь хэсэгт зааснаар эцэг сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Д.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасныг болон хариуцагч нь хуулийн дагуу мөнгөн тэтгэлэг төлөх хэдий ч үүнээс гадна өөрийн боломж бололцоогоор хүүгээ тэжээн тэтгэх боломж нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, *******3 дугаар зүйлийн *******3.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.**************5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37.**************5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, *********************, ********************* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:

*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2 дахь хэсэгт зааснаар 20*******5 оны ******* дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Цэцэгтмажиг овгийн ийн г ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ************** нас хүрмэгц ************** нас хүртэл /суралцаж байгаа бол ************** нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Цэцэгтмажиг овгийн ******* ээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, *******3 дугаар зүйлийн *******3.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.*******50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА