| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0082/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, Таван толгой ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл , ээж, дүү нарын хамт хот дүүрэг дугаар хороо тоотод оршин суух, урьд
Сум дундын 11 дүгээр шүүхийн 201 оны 05 сарын 1-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.2.1, *******1.2., *******1.2.5 дахь хэсэгт зааснаар жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 01 жил 0 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 10 дугаар сарын -ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар жил 0 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр жил 0 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 201 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай захирамжаар түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарч байгаа үндэслэлээр дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 0 сарын 1-ны өдрийн 9 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн сар 01 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын -ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан овогт /РД:ЗП9**************10/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 202 оны дугаар сарын *******-ны шөнө цагийн үед “” баарны үүдэнд иргэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хавсарч унагах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 202 оны дугаар сарын *******-ны орой цагийн үед найз болон найзуудтай ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах Энхжин караокед орсон. Ороод сууж байсан чинь гаднаас танил хэдэн найзуудтайгаа орж ирсэн. Тэгээд мэнд ус мэдээд байж байсан чинь миний хамт явсан хүмүүстэй муудалцаад байхаар нь би хамт явсан хүмүүстэйгээ явахаар болоод гадагшаа гараад машиндаа суусан. Тэгсэн чинь дотроос гарч ирээд манай машинд суусан. Тэгээд , хоёр машин дотор муудалцаж байгаад хоёр талаас бие биенийгээ нэг, нэг удаа цохих шиг болсон. Тэгээд тэр хоёрыг салгаж болиулаад машинтайгаа чигээрээ яваад "” баарны үүдэнд ирээд зогссон. Тэгээд машинаас буугаад байж байтал над руу “чи намайг найзуудаасаа өмөөрсөнгүй” гээд агсраад байсан. Тэгэхээр нь би той муудалцаад хавсарч унагаагаад цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь хамт явсан хүмүүс намайг салгасан. Тэгээд бид хоёр дахин муудалцаад “” баарны үүдэнд харилцан зодолдсон. Удалгүй цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Бид хоёрт өр авлага өс хонзон гэх зүйл байхгүй. Харилцаа холбоо байхгүй, зүс танина сайн найзууд биш. Тухайн өдөр согтуугаар үл ялих зүйлээс болоод л маргалдсан байна лээ. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс -үүлээ айлын бага хүүхэд. ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд 2001-20******* он хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 2010-2012 он хүртэл ******* аймгийн МСҮТ-д суралцаж барилгын засал чимэглэл мэргэжлээр тусгай дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн алба хаагаагүй. Одоо Өмнөговь аймгийн цэций сумын Таван толгой ХХК-д жолооч хийдэг. хотод ээж Сэндэрмаагийн хамт амьдарч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-50/
Хохирогч Ц.ын: “ Би 202 оны дугаар сарын *******-ны орой цагийн үед Сайнцагаан сумын дугаар багт байх Энхжин гэдэг караокед эхнэр Өлзийцэцэг болон найз Ука, Түвшин нарын хамт орсон. Тэгсэн чинь манай нөгөө ширээнд танил , нар хоёр найзын хамт байсан. Тэгэхээр нь би очоод тэр хэдтэй мэнд ус мэдээд юм яриад суусан. Тэгээд гараад тамхи татаад зогсож байгаад юунаас болж муудалцсан юм мэдэхгүй тай хамт явж байсан залуучуудтай муудалцаад би машиных нь зүүн талын арын суудалд суусан. Тэгээд суугаад хөдөлснөө санаж байна. Тэгсэн чинь машин дотор Нямка гэж дуудаад байсан залуу нь миний зүүн шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Тэгээд машин явсаар байгаад “” баарны ойролцоо ирж зогсоод бид хэд буусан. Тэгэхээр нь би т чи намайг өмөөрсөнгүй гэж хэлсэн. Тэгээд би руу бас уурласан. Тэгсэн чинь намайг хавсарч унагаад нүүр рүү цохих шиг болсон. Машин дотор жолоо бариад жолоочийн хажуу талд суугаад жолоочийн ар талд Нямка гэдэг залуу суугаад би зүүн хойд талд суусан. Нямка бид хоёрын голд , бас нэг танихгүй залуу суусан. Нямка гэдэг залуу нь Энхжин караокегоос хөдлөөд явж байхад машин дотор намайг зүүн шанаа хэсэг рүү цохисон. Бид хэд бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би нилээн их согтуу байсан, үйл явдлыг бүдэг бадаг санаж байна. Миний биед гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Хохирогч Х.ын дахин өгсөн: “Намайг машинд сууж байхад Нямка гэдэг залуу зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Харин намайг “” баарны үүдэнд уруул, хамар рүү хэд хэдэн удаа цохиж зодсон. Миний сэтгэл санаа зүгээр байна, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Миний биеийн байдал зүгээр байгаа. Би аас хохирол болох 1.000.000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч Ц.: “202 оны дугаар сарын *******-ны орой цагийн үед би найз , , , гэх найзуудтай ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байх “Энхжин” караокед орсон. Ороод сууж байсан чинь гаднаас танил хэдэн найзуудтайгаа орж ирсэн. Тэгээд мэнд ус мэдээд юм яриад байж байгаад бид хэд гадагшаа гараад явахаар болж миний машиныг унаад бид хэд суугаад яг хөдлөх гэсэн чинь Энхжин караокеноос гарч ирээд миний машинд суусан. Тэгснээ намайг хаяж явдаг хэн бэ? гээд өөдөөс томроод байсан. Тэгээд машин дотор миний өөдөөс гараа далайгаад байхаар нь би цааш нь түлхээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд машин унаад хөдлөөд “” баарны үүдэнд ирсэн. Тэгээд машинаас буусан чинь , хоёр муудалцаад байх шиг байсан. Тэгээд тэр хоёрыг , бид хэд салгаад байж байтал цагдаа ирээд , хоёрыг аваад явсан. ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Миний толгойны ар тал руу гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед гэмтэл учраагүй. Би ын хамар руу нь мөргөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч Н.ийн: “Би тухайн 202 оны дугаар сарын *******-ны өдөр найзууд болох , , нарын хамт ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах “Энхжин” караокед 20 цагийн үед орсон. Ороод нийтийн караокед нь дуулаад байж байх үед гээд залуу манай ширээн дээр ирээд юм яриад тэгээд г өдөөд муудалцаад байх шиг байсан. Тэгээд удалгүй бид хэд явахаар болоод гадагшаа гараад машиндаа сууцгаагаад хөдлөх гэтэл машины хаалга нээж орж ирээд шахаад суусан. Машин дотор суунгуутаа “намайг хаяж явлаа” гээд өөдөөс уурлаад байсан. Тэгээд би машин унаад хөдлөөд явж байтал , хоёр ар талын суудал дээр зууралдаад байх шиг байсан. Тэгээд би явсаар байгаад “” баарны үүдэнд ирээд зогсоод машинаас буутал хүн болгон руу агсраад байсан. Тэгээд би “” баар руу орсон.Тэр хэд гадаа үлдсэн. Тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л цагдаа ирээд хоёрыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-*******/
Гэрч Э.ын: “Би 202 оны дугаар сарын *******-ны өдөр найзууд болох , , нарын хамт ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах “Энхжин” караокед 20 цагийн үед орсон. Ороод нийтийн караокед нь дуу дуулаад пиво ууж байгаад явах тийш хандаад байж байтал гаднаас гэдэг залуу орж ирээд г өдөөд “чи намайг таних уу” гээд байсан. Тэгээд удалгүй гараад бид хэд явахаар болоод ийн машинд сууцгаагаад хөдлөх гэтэл машины хаалга нээгээд орж ирээд шахаад суусан. Тэгээд машин дотор суунгуутаа рүү агсраад байсан. Тэгээд машиныг унаад би хажууд нь суугаад ар талд , , нар суугаад хөдлөөд явсан. Ард , хоёр зууралдаад зодолдоод байхаар нь би гараа оруулаад хоёр тийш болиулсан. Тэгээд явсаар байгаад “” баарны үүдэнд ирээд зогсоод машинаас буутал хүн болгон руу агсраад байсан. Тэгээд би “” баарны баруун тал руу яваад бие засчхаад иртэл , хоёр зодолдчихсон нүүр ам нь цус болчихсон байсан. Тэр хоёр зууралдаад зодолдоод л байсан. Би тодорхой хараагүй болохоор мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-/
Гэрч : “******* нь миний төрсөн дүү байгаа юм. Манай дүү Өмнөговь аймагт том тэрэг барьдаг. Ажил нь амарсан үедээ хотод ээжтэй хамт байдаг. Ажилтай үедээ тэндээ байрладаг юм. ******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн. Дээрээ 1 эгч, 2 ахтай, айлын бага хүүхэд. Багадаа аав, ээж, ах, эгчийн хамт ******* аймгийн ******* суманд мал маллаж өссөн. 1-9 дүгээр ангидаа ******* сумын сургуульд сурч аймгийн МСҮТ-д сурч төгссөн. Зан байдлын хувьд хүнд их тусархуу, бусадтай эелдэг харилцаатай, хар буруу санадаггүй, ажилч, хөдөлмөрч, ажилд нямбай, хорт зуршилгүй, архи дарс хааяа хэрэглэдэг. Тамхи татдаг, даруу төлөв хүн байгаа юм. Хотод ирэхээрээ ээжид тусалдаг. Ажил хийж ээжид мөнгө төгрөг өгдөг, сайхан сэтгэлтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 2/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаартай: “Х.ын биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүрдээ болон бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн /
Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/
Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 115, 11/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар Х. нь 202 оны дугаар сарын *******-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Х. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч ******* 202 оны дугаар сарын *******-ны шөнө цагийн орчим ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны үүдэнд нүүрэн тус газар нь гараараа цохих, хавсарч унагах байдлаар учруулсан болох нь нь шүүгдэгчийн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...хавсарч унагаагаад цээж хэсэг рүү нь өшиглөсөн. ... бид 2 “” баарны үүдэнд харилцан зодолдсон...” гэх,
Хохирогч Х.ын: “ намайг хавсарч унагаад нүүр рүү цохих шиг болсон. ....Энхжин караокегоос хөдлөөд явж байхад машин дотор намайг зүүн шанаа хэсэг рүү цохисон. ...намайг “” баарны үүдэнд уруул, хамар рүү хэд хэдэн удаа цохиж зодсон.” гэх,
гэрч Ц.: “...машинаас буусан чинь , хоёр муудалцаад байх шиг байсан. ...ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэх,
гэрч Э.ын: “... би “” баарны баруун тал руу яваад бие засчхаад иртэл , хоёр зодолдчихсон нүүр ам нь цус болчихсон байсан. Тэр хоёр зууралдаад зодолдоод л байсан.” гэх мэдүүлгүүд болон шинжээчийн “Х.ын биед үүссэн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч Х.ын эрүүл мэндэд нь нүүрэн тус газар нь гараараа цохих, хавсарч унагах байдлаар “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Х. хохирлын талаар баримт ирүүлээгүй ба шүүгдэгч ******* хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэг /хх-ийн 115, 11/-т авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202 оны 05 дугаар сарын -ний өдрийн 33 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаж байгаа эсэхэд шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд шүүх хүсэлтийг хүлээн авч прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ээ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг *******т холбогдох ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 3., 3., 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ З.УУГАНБАЯР