Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/92

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 0 оны ******* дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******9 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг -******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 0,*******,

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 0 оны ******* дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг, Айргийн дугаар гудамжинд улсын дугааргүй улбар шар өнгийн “Даюун” нэртэй мотоциклийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /0.0%/ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

          Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 0 оны ******* дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг -******* тоотод байх гэртээ найз хамт .5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво нэг ширхгийг хувааж уучхаад гараад өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг унаад гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал сумын дугаар баг Айргийн -р гудамжинд цагаан өнгийн цагдаагийн машин өөдөөс ирээд зогсоорой гэхээр нь зогсож шалгуултал намайг эрхээ хасуулсан байна гээд аймгийн цагдаа руу авч явсан. Тэгээд цагдаа дээр очоод драгерь үлээхэд 0.0 хувийн согтолттой байна гээд мотоциклийг журамласан. Би өмнө нь А,В ангилалтай байж байгаад оны 1 дугаар сарын -ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Би *******9 оны ******* сарын *******-нд ******* аймгийн суманд төрсөн, эхээс хоёулаа айлын бага хүүхэд. ******* аймгийн сумын ЭДЦС-ийг 001-00 он хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгссөн. 010-01 онд аймгийн МСҮТ-д барилгын засал чимэглэл мэргэжлээр суралцаж тусгай дунд боловсрол эзэмшсэн. аймгийн суманд -р ангид 01-01 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд ******* аймгийн сумын дугаар багт аав, ээж дээрээ мал дээр гарч мал маллаж амьдарсан. Одоо ******* аймгийн сумын дугаар багт нутаглаж байгаа. Эхнэр хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амьдардаг.” гэх мэдүүлэг /хх-/

Гэрч О.Бэгзсүрэнгийн: “Би 0 оны ******* дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг -******* тоотод байх найз ын гэрт очоод .5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво нэг ширхгийг хувааж уучхаад намайг Айргийн -6 тоотод байх манай гэрт хүргэж өгөх гээд улаан шар өнгийн “Даюун мотоциклоо унаад би ард нь сундлаад хөдлөөд явж байтал цагаан өнгийн цагдаагийн машин өөдөөс ирээд дохиод зогсоосон. Тэгээд буугаад шалгуултал архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгана гээд цагдаагийн газар руу түүнийг аваад явсан. Би буугаад гэр рүүгээ орсон. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байх. Ням-Очирын унаж явсан мотоцикл өөрийнх нь эзэмшлийнх. бид хоёр 1 ширхэг .5 литрийн “Сэнгүр” пиво хувааж уусан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1/

Гэрч : “ Би ******* аймгийн Цагдаагийн газарт зохицуулагч цагдаа ажилтай. 0 оны ******* дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн бүх чиглэлд зохицуулагч цагдаа хамт 07-******* ДУА улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгээд явж байх үед сумын -р багийн нутаг дэвсгэр “Амар” дэлгүүрийн хойд талын гудамжинд улаан шар өнгийн мотоцикл өөдөөс гараад ирсэн. Бид хоёр өөдөөс нь явтал тухайн мотоцикл эргээд явчихаар нь сэжигтэй этгээд байж магадгүй шалгая гэж ярилцаад хойд талын гудамжаар нь ороод араас нь явтал мотоциклоо засмал замын баруун талд данхраадаж орхиод жолооч зорчигч хоёр нь буугаад алхаж явсан. Тэгээд хажууд нь очиж зогсоод мотоциклийн жолоочийг бичиг баримтаа үзүүлэхийг шаардтал жолооны үнэмлэх байхгүй гэсэн. Тэгэхээр нь тухайн жолоочийг регистрийн дугаараар нь шалгах төхөөрөмж дээр шалгахад ******* гэж хүн гарч ирсэн бөгөөд тухайн жолооч нь оны 1 дугаар сард жолооны эрхээ хасуулсан хүн байсан. Мөн тухайн үед жолооч “би ганц пиво уучихсан юм” гэж хэлж байсан. Тэгээд тухайн жолоочийг цагдаагийн газар руу авч ирж драгерь багажаар шалгахад 0.0 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг журамлаж өөрийг нь явуулсан. Улсын дугааргүй улаан шар өнгийн “Даюун маркийн мотоцикл байсан. шалгуулах үедээ ганц пиво уусан гэдгээ хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

      Гэрч Ж.Дүгэрсүрэнгийн:  “Би *******  аймгийн Цагдаагийн газарт зохицуулагч цагдаа ажилтай. Би 0 оны ******* дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн бүх чиглэлд зохицуулагч цагдаа хамт 07-******* ДУА улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байх үед сумын дугаар багийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн хойд талын гудамжинд улаан шар өнгийн мотоцикл бидний өөдөөс гараад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр өөдөөс нь явтал тухайн мотоцикл цаашаа эргээд явчихаар нь сэжигтэй этгээд байж магадгүй шалгая гээд хойд талын гудамжаар нь ороод араас нь явтал мотоциклоо засмал замын хажуу талд данхраадаж орхиод жолооч зорчигч хоёр нь буугаад алхаж явсан. Хажууд нь очиж зогсоод мотоциклийн жолоочийг бичиг баримтаа үзүүлэхийг шаардтал жолооны үнэмлэх байхгүй гэсэн. Тэгэхээр нь тухайн жолоочийг регистрийн дугаараар нь шалгах төхөөрөмж дээр шалгахад ******* гэж хүн гарч ирсэн бөгөөд тухайн жолооч нь оны 1 дугаар сард жолооны эрхээ хасуулсан хүн байсан. Тэр жолооч “би ганц пиво уучихсан юм” гэж хэлж байсан. Тэгээд тухайн жолоочийг цагдаагийн газар руу авч ирж драгерь багажаар шалгахад 0.0 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг журамлаж өөрийг нь явуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл улсын дугааргүй улаан шар өнгийн “Даюун маркийн мотоцикл байсан.  шалгуулах үедээ ганц пиво уусан гэдгээ хэлж байсан. Тухайн үйл явдлыг энгэрийн камераар баримтжуулаагүй. Цагдаагийн газар дээр авч ирээд драгерь үлээлгэхдээ бичлэг хийсэн. Тухайн жолооч 0.0 хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-1/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          Согтуурлыг багжаар шалгасан тэмдэглэлд: “******* нь 0 оны ******* дүгээр сарын -ны өдөр 17 цаг 0 минутад 0.0 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн /

          Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн мэдээлэлд: “ЗЗ9**************1 регистрийн дугаартай ын жолооны үнэмлэхийн дугаар *******5, ангилал “А,В” үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн , 9/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

             Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 0 оны ******* дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг Айргийн дугаар гудамжинд улсын дугааргүй улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоциклийг согтууруулах ундаа хэрэглэсэн, 0.0 хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

        Шүүгдэгч ******* нь оны 1 дугаар сарын 9-ний өдөр 955 УАВ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг 0.9 %-ийн согтолттой жолоодсон буюу  Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “А,В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл, эрх бүхий албан тушаалтны хайлт лавлагааны сангаас авсан жолоочийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

       Эрүүгийн хуулийн / оны 1 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 7.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.0, түүнээс дээш промиль (%),....илэрсэнийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.   

      Шүүгдэгч *******ын оны 1 дугаар сарын 9-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “А,В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 0 оны ******* сарын -ны өдөр “Даюун” маркийн улсын дугааргүй /мотоцикл/ тээврийн хэрэгслийг 0.0%-ийн согтолттой жолоодож байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 0 оны 05 дугаар сарын -ны өдрийн 5 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, .700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 01 жил ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

     Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17., 6.1, 6. дугаар зүйлийн 1, , , дэх хэсэг, 6., 6.6, 6., 6.10, 6.1, .1, . дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Шүүгдэгч овогт ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          . Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР