| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/93 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , аав, ээж, ах, дүү нарын хамт аймгийн сумын дүгээр баг “” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗА99*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу ******* оны 0 дүгээр сарын *******-ны өдрийн ******* цагийн үед аймгийн сумын дугаар баг хороололд хохирогч *******г шалтгаангүйгээр уруул хэсэгт удаа толгойгоороо мөргөж, нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, дээд уруулын зулгаралт, уруулын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хөдөө гэртээ буюу аймгийн Адаацаг сумын дүгээр багийн нутаг “” гэх газарт байж байхдаа хамаатан /найз/ рүү ******* оны 0 дүгээр сарын 0-ны өдөр залгатал “би аймагт ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи тамхи аваад ир, би тамхигүй болоод байна, хоёулаа зам дундлаад уулзъя” гэж хэлсэн. Тэгж хэлж ярилцчихаад би “хурга, ишгээ угжиж” дуусаад гэрт ороод утсаа шалгатал “одоо аймгаас гарч байна” гэж фэйсбүүк чатаар бичсэн байсан. Тухайн үед 23 цаг болж байсан байх. Тэгэхээр нь би өөдөөс нь мотоциклтой гарч тэй уулзсан. Тухайн үед ******* оны 0 сарын *******-ны өдрийн 00 цаг өнгөрч байсан байх. Мөн тухайн үед *******гээр зам заалгаад цуг ирсэн байсан. Тэгээд тэр хоёртой уулзаад юм яриад байж байтал “Нийслэл” нэртэй 2. литрийн савлагаатай пиво гаргаж ирээд надад өгсөн. Тэрийг нь би задлаад бид гурав хувааж уусан. Тухайн үед буюу пиво ууж байх үед би өлсөөд байхаар нь аймгийн төвд “Аз” зоогийн газарт тогооч хийдэг хамаатны ах руу залгаад “ажил дээрээ байна уу? байвал очиж хоол идье” гэж асуусан. Тэгэхэд ах ажил дээрээ байна гэж хэлсэн. Тэгээд ******* бид 3 аймаг руу орж ирээд “Аз” зоогийн газарт очиж хоол идсэн. Тэгээд тэндээс ахын хороололд байх гэрт нь бөөнөөрөө очсон. Тухайн үед бид нар “Экс” нэртэй 0.7 литрийн архи ширхэг архи, “Сэрүүн” нэртэй 2. литрийн савлагаатай пиво авч ахын гэрт очоод хуваагаад уусан. ахын гэрт очих үед 03 цаг болж байсан байх. Тэгээд архи, пивоо задлаад ууж байх үед миний нойр хүрээд байхаар нь унтахаар гэрийн баруун талд газраар хэвтэж байтал А.Шинэхүү намайг “архи, пиво уу” гээд татаж чангаагаад унтуулахгүй байсан. Тухайн үед “байж бай би жаахан унтъя, нойр хүрээд байна” гэж хэлэхэд “алив босоод ир архи, пиво уу” гээд байсан. Тэгээд намайг унтуулахгүй байн, байн сэрээгээд байхаар нь миний уур хүрч босоод Шинэхүүгийн нүүр рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед намайг салгаад , Шинэхүүг гэрт нь хүргэж өгсөн. Би шууд хөдөө гэр рүүгээ явсан. ******* намайг унтаж байхад “архи, пиво уу” гэж шахаад унтуулахгүй байн, байн сэрээгээд байхаар нь би нойроо харамлаж уурлаад Шинэхүүг зодсон. Би нүүр рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед *******гийн зүүн нүд хавдсан, уруул хавдсан байсан. Өөр гэмтэл мэдэгдээгүй. Тухайн үед бид нар их согтоогүй, дунд зэргийн согтолттой байсан байх. Тухайн үед ах, , Шинэхүү бид байсан. Шинэхүү, нартай анх уулзах үед биед ил харагдах гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-0/
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хамрын эмчилгээнд орох шаардлагатай байгаа. Одоогоор толгой жоохон өвдөж, шөнөдөө хамраас цус гараад байгаа. Эмчилгээний болон урсгал зардлаа төлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд ******* оны 0 сарын 0-ны өдөр өгсөн: “Манайх аймгийн сумын 2-р багийн нутаг “Шанд” гэх газарт байдаг. Хөдөө гэртээ эхнэр 3 хүүхдийн хамт байдаг юм. ******* оны 0 дүгээр сарын 0-ны орой би аймгийн төвд байж байтал манай хадам аав Сайнбуянгийн төрсөн ах Сайнхүүгийн хүү 2 цагийн үед над руу залгаад “ сумын дүгээр багийн нутаг “Дундын ус” гэх газар руу явах гэсэн юм найз зам мэдэх бол заагаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь “тийшээ явж яах гэж байгаа юм” гэхэд тэнд “хадам аав Сайнбуянгийн төрсөн ах байгаа юм. тамхи дөхүүлж өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр гийн Портер маркийн тээврийн хэрэгслээр явсан. Тухайн үед бид хоёр 23 цагийн үед дээр очихоор хөдөлж явсаар сумын дүгээр багийн нутаг “Дундын ус” гэх газарт ******* оны 0 сарын *******-ны 00 цагийн үед очсон. Тухайн үед мотоциклтой ганцаараа бид хоёрыг хүлээж байсан. анх эрүүл байсан. Тэгээд аймгаас захисан тамхийг нь өгөөд “Сэрүүн” нэртэй 2. литрийн савлагаатай пиво задалж пивийг Цэндсүрэн, бид 3 хуваагаад уусан. Тэрийг уугаад дуусгатал аймаг оръё гээд мотоциклоо гийн машин дээр ачаад бид аймагт ирсэн. Тэгээд “Өндөр ээж” зоогийн газрын ойролцоо очиж зогсоод утсаар ярьж байгаад нэг хүнээс “Экс” нэртэй 0.7 литрийн архи ширхэг, “Сэрүүн” нэртэй 2. литрийн савлагаатай пиво авсан. Мөн Цэндсүрэнгийн хуурай ах нь “Өндөр ээж”-д тогооч хийдэг гээд нэг залуу ирээд бид хамт явж тэр залуугийн гэрт буюу сумын дугаар баг хороололд очсон. Тухайн гэрт хүн байгаагүй, тэр айлд ороод авсан архи, пивоо задлаад бид нар ууж эхэлсэн. Би пивоноос шилэн аягаар 3, архинаас жижиг аягаар уугаад “би унтлаа” гэж хэлээд гэрийнх нь баруун талаар газар унтсан. Намайг унтах үед 0 цаг өнгөрч байсан байх. Нөгөө 3 гэрийн зүүн талд тойрч суугаад архи, пиво уугаад үлдсэн. Тэгээд би ******* оны 0 сарын *******-ны ******* цаг өнгөрч байх үед бостол нөгөө 3 унтаагүй архи нь дуусаагүй уугаад сууж байсан. Тухайн үед би д хандан “би харья хөгшөөн чи намайг хүргээд өг” гэж хэлтэл босч ирээд “яаана гээд байгаа юм бэ?” гэж хэлээд миний уруул хэсэг рүү мөргөчихсөн. Тухайн үед миний уруул язарч цус гараад, шүд хөдөлчихөөр нь хандан “яагаад найзыгаа ингэж байгаа юм бэ” гэж хэлтэл “тэгээд яаана гээд байгаа юм бэ” гэж хэлээд баруун гараараа миний зүүн нүд хэсэгт удаа цохисон. Тухайн үед миний нүд харанхуйлахаар нь би газар хэвттэл миний нүүр рүү цохиод, өшиглөөд байсан. Тэгж байтал Цэндсүрэнг хорьж болиулсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн үед миний хамар муруйсан, дээд үүдэн шүд хөдөлсөн, 2 нүд хөхөрсөн. Би гомдолтой байна. Эм тариа, эмчилгээний мөнгөө гаргуулан авмаар байна. Мөнгөгүй байгаа тул эмчилгээ хийлгэж чадаагүй байна. Сэтгэл санаа, эд хөрөнгө талаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 0-/
Хохирогч *******гийн ******* оны 0 сарын 7-ны өдөр өгсөн: “...би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо гаргуулан авмаар байна. Эмч намайг хамартаа эмчилгээ хийлгээрэй гэсэн. Тухайн эмчилгээ нь .000.000 орчим төгрөг болох байх. Надад хэрэг материалд тусгуулах баримт байхгүй. Мөн эмчийн бичиг байхгүй. Анх эмнэлэгт үзүүлэхэд эмч намайг хоногийн дараа дахин үзүүлээрэй гэж байсан. Гэвч би одоог хүртэл эмнэлэгт дахин үзүүлж чадаагүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 3/
аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ******* оны 0 дүгээр сарын *******-ний өдрийн дугаартай: “*******гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, дээд уруулын зулгаралт, уруулын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийхээс -7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, хуучин гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23-/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн / болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч ******* ******* оны 0 дүгээр сарын *******-ны өдрийн ******* цагийн үед аймгийн сумын дугаар баг хороололд бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, дээд уруулын зулгаралт, уруулын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******гийн унтуулсангүй гэх шалтгааны улмаас хохирогч *******гийн нүүр хэсэгт толгойгоороо мөргөх, гараараа цохиж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, дээд уруулын зулгаралт, уруулын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь шүүх хуралдаанд “Хамрын эмчилгээнд орох шаардлагатай байгаа. ...Эмчилгээний болон урсгал зардлаа төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг тайлбар гаргаж байх боловч хохирлын талаар ямар нэгэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ хуралдаанаар хохирлын талаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын ******* оны ******* дугаар сарын 0-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7., 3., 3.2 дугаар зүйлийн , 2, 3, дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.0, 3.3, 38., 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Шүүгдэгч овогт Цэндсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт 00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР