| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0101/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/106 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Х.
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны ******* дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, аймгийн хотын махны үйлдвэрт харуул ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг жирмийн 12-2 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:ЗМ68**************12/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны ******* дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн сумын төв байранд хохирогч Б.ыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт тоосгоор 1 удаа цохиж, эрүүл мэндэд толгойн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны ******* дүгээр сарын -ний өдөр би сумын төв дээр гэртээ байсан юм. Тэгсэн чинь манай найз Улаанбаатараас аймгийн чиглэлд явж байна гэхээр нь би замд нь тосч уулзаад дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Экс” нэртэй архи аваад той хувааж уусан. Тэгсэн нэг шил 0.5 литрийн архи гаргаад бид хоёр хувааж ууж дуусаад чигээрээ аймаг руу явсан. Тэгээд би ыг явуулчихаад засмал замаас алхаад сумын Засаг даргын тамгын газар орсон. Танил тааралдаад муудалцсан юм. Тэгсэн чинь намайг энгэрээс зуурч байгаад тамгын газраас түлхээд гаргасан. Тэгэхээр нь би тамгын газрын үүднээс тоосго авч ороод ыг толгой хэсэгт нь нэг удаа цохичхоод гадагшаа гараад гэр рүүгээ явсан. Бид хоёр урьд өмнө нь хамт ажиллаж байсан, энгийн л харилцаатай байсан. Бид хоёрт өр авлага өс хонзон гэх зүйл байхгүй. Би той 2 шил архи хувааж уучихад нилээн согтчихсон байсан үедээ Засаг даргын тамгын газар руу орсон. Тэр үед намайг “гар яв” гэж хэлснээс л болж бид хоёр муудалцсан байх. Би ял шийтгэл эдэлж байгаагүй. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. Эхээс 4-үүлээ айлын дээрээсээ 2 дахь хүүхэд. ******* аймгийн суманд 1976-1984 онд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Сайнцагаан сумын 1-р сургуульд онд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. онд Улаанбаатар хотод *******95-р ангид цэргийн алба хаасан. он хүртэл сумын Тооцооны кассанд жижүүрээр ажиллаж байсан. 1998-20******* он хүртэл сумын -р багт мал малласан. сумын Захиргаанд байгаль ажилтнаар ажилласан. 2002-20******* он хүртэл Улаанбаатар хотод ХАА-н сургуульд Экологич мэргэжлээр суралцаж төгссөн. 20*******-2021 оныг хүртэл сумын Засаг даргын тамгын газарт хяналтын улсын байцаагчаар ажилласан. 2021 оноос эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Эхнэр 1991 онд гэр бүл болсон, хүүхэдтэй. Одоо сумын -р багийн нутаг жирэмийн 12-2 тоотод эхнэрийн хамт амьдарч байна. аймгийн сумын төвд махны үйлдвэрт харуул хийж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Хохирогч Б.ын “...2024 оны ******* дүгээр сарын -ний өдөр 11 цагийн орчимд ажил дээрээ буюу сумын Засаг даргын тамгын газарт багийн засаг дарга нарын өрөөнд багийн засаг дарга нартай хамтраад компьютер дээр юм хийгээд байж байтал гаднаас ******* гэх хүн согтуу орж ирсэн. Тэгээд та нарыг ална шүү, та нар юу юм гээд агсам тавьж байгаад чи муу их овоо байна гээд намайг заамдаад авахаар нь би та яаж байна би ажлаа хийж байна та албан байгууллага дотор ингэж болохгүй гээд зууралдаж байгаад байрнаас гаргачхаад буцаад багийн дарга нарын өрөөнд ороод сууж байтал гаднаас тоосго барьчихсан орж ирээд чамайг ална гээд шууд миний толгойн дээд хэсэгт барьсан тоосгоороо 1 удаа цохичхоод гараад явчихсан. Тэгтэл миний толгойноос цус гараад би эмнэлэгт очиж боолт хийлгэсэн...Би тухайн үед жаахан айдастай байсан. Одоогоор гайгүй болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоолгох талаар ямар нэгэн дүгнэлт гаргуулах шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 11-12/
Гэрч “...2024 оны ******* дүгээр сарын -ний өглөө сумын төвд байх байранд албан өрөөндөө аймгийн онцгой комисс руу яаралтай мэдээ өгөх ажилтай мал эмнэлгийн тасгийн байцаагч , ХАА-н тасгийн дарга Б. бид байж байтал гаднаас согтуу орж ирээд ыг дуудсан уу яасан би юм хийж байсан болохоор сайн анзаараагүй , 2 зууралдаад өрөөнөөс гарсан. Тэгээд удалгүй манай өрөөнд буцаж орж ирээд ын толгой руу цохичхоод юу ч ярилгүй шууд гараад явсан. Яг юугаар цохисон талаар хараагүй. Тэгээд би толгой чинь хагарчихвуу гээд үзтэл толгойных нь орой хэсэгт хагарчихсан цус гарч байсан. манай өрөөнөөс гараад явсан. согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Гэрч гийн “ 2024 оны ******* сарын -ний өдөр сумын төвд байх байранд 2-р багийн засаг дарга аймгийн онцгой комисс руу яаралтай мэдээ өгөх гээд сууж байтал гэх хүн орж ирсэн. Тэгтэл гар гээд тэр 2 зууралдаад өрөөнөөс гарсан. эргэж орж ирээд миний ард зогсож байтал гэнэт тачигнаад явахаар нь эргээд хартал толгойгоо барьчихсан, өрөөнөөс шууд гараад явчихсан. Юу болсон талаар асуухад ын толгой руу цохичихлоо л гэж байсан. Би юм хийж байсан болохоор юугаар цохисоныг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-24/.
Гэрч “2024 оны ******* сарын -ний өдөр сумын төвд байранд байх багийн дарга нарын өрөөнд ажлаа хийгээд сууж байтал гаднаас халамцуу бололтой орж ирсэн. Удалгүй орж ирээд байж байтал гаднаас орж ирээд толгой руу нь цохичхоод шууд гараад явсан. Тэгээд толгой хагарчихлаа гээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
******* аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны ******* дүгээр сарын -ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн -4/
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын
*******-ний өдрийн *******7 дугаартай “ овогтой ын биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5-6/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Б. 2024 оны ******* дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн сумын төв Засаг даргын Тамгын газрын байранд бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “толгойн шарх” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ийн Засаг даргын тамгын газрын байрнаас түлхэж гаргасан шалтгааны улмаас хохирогч Б.ын толгойн тус газарт тоосгоор 1 удаа цохиж, эрүүл мэндэд “толгойн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******эд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч эд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР