Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх

Улсын яллагч О.Одончимэг

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЗ83**************0/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг Арвижихын 13-1 тоотод хохирогч *******тай маргалдаж улмаар үсийг нь зулгааж, нүүрийг нь самардах цохих зэргээр зодож, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, зүүн хацар, эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна.” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “******* нь манай бэр учир бэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

       Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хамт 2 оны сарын -ны өдөр ээж золгох гэж Аривжихын 13-1 тоотод очсон. Тэгсэн эгч “дүү нүүрийг самардлаа дандаа нүүрийг нь самардаж байх юм ямар учиртай юм ах дүү нар нь ирж байхад” гээд намайг учиргүй загнаад байсан. Тэгээд би хамт явсан , Гансүх хоёрыг явъя гээд гарсан чинь араас Цэрэннадмид гарч ирснээ үсдэж дараад хамар руу цохиод цус гарсан. Тэгэхээр нь би бас үснээс зулгаад тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд байж байхад цагдаа ирсэн. Тэр өдөр Цэрэннадмид “Сугирнямыг самардлаа” гээд намайг үсдэж эхэлсэн байх бусдаар бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал огт байхгүй. Би эгчийнд очихдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ******* оны ******* сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. Айлын 2 дахь хүүхэд дээрээ нэг ахтай, доороо 3 эрэгтэй дүүтэй. Багадаа ******* суманд ээж, аав дээрээ өссөн. Сургуульд огт суугаагүй. Одоо хүү /21 настай/, охин /******* настай/, охин /9 настай/ нарын хамт ******* аймгийн ******* сумын -р Баг тоотод амьдарч байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй. Олдсон ажлаа хийдэг. Хийсэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 8-8 )

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2 оны дугаар сарын -ны өдөр манай ээж золголт хийнэ гээд төрсөн бага дүү Сугирням, түүний эхнэр , ийн төрсөн дүү , гийн эхнэр нар манай гэрт ирсэн. Гаднаас Сугирням, нар нилээн хэмжээний согтолттой ирсэн. Золголт хийчихээд сууж байтал нүүр самардуулсан байдалтай байхаар нь би эхнэр т хандан чи нөхрийнхөө нүүрийг жил болгон урчихсан ирэх юм, нүүрийг нь бүтэн байлгаж болдоггүй юм уу? гэж хэлтэл надад хандан чи дүүгээ өмөөрлөө гээд над руу уурласан. Тэр үед ээжийн ах дүү нар золгох гээд гадаа машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд би т хандан ах дүү нар ирчихлээ, чи одоо яв гэтэл үгүй явахгүй, би Сугирнямыг авч явна гэхээр нь би т хандан Сугирнямыг явуулахгүй жилийн жилд ах дүү нартайгаа золгодоггүй хүн энэ жил нэг ах дүү нартайгаа золгог гэтэл явахгүй гээд хаалга алдлаад зогсчихсон. Тэгэхээр нь би ийн гарыг нь холдуулаад цаашаа түлхээд хоёулаа гаръя гэж хэлээд гадаа гарсан. Тэгээд гадаа гартал өөрийнхөө барьж байсан гар утсаараа миний зүүн талын чамархай хэсэгт нэг удаа цохичихсон. Тэгтэл миний хөмсөгний дороос цус урсаж гарсан. Тэгэхээр нь би ийг үсдтэл бас намайг үсдэж бид хоёр үсдэлцсэн. Тэгээд би ийг тавиач гэж хэлтэл зүүн гараараа миний үсийг зулгааж байгаад баруун гараараа миний нүүр хэсгийн зүүн талыг болон миний эрүүний доод талыг самардчихсан. Миний нүүрний зүүн талын чамархай хэсэгт гэмтэл, толгой доргилт зэрэг гэмтэл учирсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн , 27-*******)

Гэрч : “...2 оны дугаар сарын -ны өдөр 13-1 цагийн үед байх ******* аймгийн цагдаагийн газарт ******* аймгийн ******* сумын дугаар баг Арвижихын 13-1 тоотод хүн ирээд агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн өдөр Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан миний бие цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч хамт тухайн тоотод очиход хашаанд 2 гэр байсан. Баруун талын гэр рүү ороход гэрт нэлээн хэдэн хүн байсан. Тэр хүмүүс дунд үс гэзэг нь сэгсийсэн байдалтай гаран насны 2 эмэгтэй хоорондоо зайтай зогсоод маргалдаад байж байсан. Тэгээд үүдэнд зогсож байсан хар өнгийн куртиктэй иргэн ийг гэрээс гаргаад гадаа ахлах ахлагч Г.Шатаррагчаатай үлдээгээд би гэрт ороод нөгөө цагаан өнгийн цамцтай эмэгтэйгээс юу болсон талаар асуухад манай дүү энд сууж байгаа юм. Манай дүүгийн эхнэр нь манай дүүг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь байнга дээрэлхдэг. Манай дүү манайд ирээд архи уугаад согтчихсон байдалтай байгаа юм. Нөхрийгөө аваад явъя гэхээр нь т өгч явуулахгүй гэсэн. Тэгээд тэрнээс болж маргаан болсон. нь маргалдаад намайг үсдээд миний нүүр хэсэгт гэмтэл учруулсан гэж хэлсэн. Тэгээд гадаа гарч ирээд ээс юу болсон талаар асуухад нөхрөө авах гээд ирсэн. Эгч нар нь нийлээд өгч явуулахгүй гээд намайг хэл амаар доромжилж маргалдсан. Цагаан цамцтай эмэгтэй миний уруул руу цохисон. Миний уруул хавдсан гэхээр нь ийг дагуулаад цагдаагийн газар авч ирээд драгер үлээлгэхэд 1.% согтолттой байсан. Тэгээд Цэрэннадмид гэх эмэгтэйг дуудахад утсаа авахгүй алга болчихсон байсан. ийн хүзүү хэсэг нь бага зэрэг улайсан, дээд талын уруул нь язарсан байдалтай хавдчихсан байх шиг байсан. Цэрэннадмид нь хүзүү нь бага зэрэг улайсан зүүн хацар хэсэгт самардуулсан мөртэй байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн -)

Гэрч Б.гийн: “ 2 оны сарын -ны өдөр үдээс өмнө Сугирням хүргэний эгч ийн гэрт очихоор , түүний нөхөр Сугирням, манай нөхөр Гансүх нарын хамт дөрвүүлээ эгчийн гэр болох ******* сумын дугаар баг Аривжихын 13-1 тоотод очсон. Тэгээд бид ороод эгчтэй золгох гээд байж байтал эхлээд нь т хандаж чи нүүрийг жил болгон цагаан сараар урчихсан ирдэг гэж хэлсэн. Тэгээд бид нар золгочихоод цай уугаад сууж байтал нь т хандан хохьчино, больж гээд байгаа бололтой байсан. нь т хандан чи манай Сугирням дүүгийн цалинг нь авдаг байж аятайхан хувцас өмсүүлсэнгүй гэтэл би тэгвэл энэ өмссөн ажлын куртикийг нь урж шатаана гэсэн. Тэгтэл Цэрэннадмид хажуунаас нь хотоос ах дүү нар ирж байна, битгий хэрүүл хийгээд бай явцгаа гэсэн. Тэгээд Гансүх бид 2 гараад явтал Уранчмэг араас гарч ирсэн. хүү ийг яв гээд гэрээс хөөгөөд түлхээд гаргаад ирж байсан. бичлэг хий гэхээр нь би өөрийн утсаар бичлэг хийсэн. Цэрэннадмид гарч ирээд явцгаа ах дүү нар ирж байна гэж хэлтэл уурлаад барьж байсан гар утсаараа толгой хэсэг рүү нь 1 удаа цохиод утсаа газар унагаачихсан. Тэгэхээр нь би ийн утсыг аваад кармалсан. Тэгтэл ийг Цэрэннадмэдийн хүү нь толгой хүзүү хэсэг рүү нь 1 удаа цохиод байсан. Тэгээд , Цэрэннадмид хоёр үсдэлцээд тавилцахгүй нилээн хугацаа өнгөрсөн. нь үсдэлцээд доор нь хэвтэж байсан. Цэрэннадмид нь үсдүүлээд сууж байсан. миний харснаар нүүр толгой хэсэг рүү гар утсаараа цохиж байгаа харагдсан. хүү нь гэх залуу миний мэдэхээр ийн толгой нүүр хэсэг рүү нь гараараа 3- удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9)

Гэрч : “ 2 оны сарын -ны үдээс өмнө эгч ийн нөхөр төрсөн том эгч ийнд очиж золгох гээд би эгч , түүний нөхөр Сугирням, манай эхнэр бид явсан. Тэгээд бид ороод эгчтэй золгочихоод байж байтал эгч, эгчийг “чи жилийн жилд нүүрийг ураад авч ирж золгуулдаг” загнаад, өөдөөс нь үгүй, Сугирням өөрөө урсан гээд хэрүүл болсон. Тэгээд хүү эгчийг утсаар нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд Цэрэннадмид, эгч 2 бие биенийхээ үснээс татаад зулгаацалдаад байсан. эгчийг Цэрэннадмид нь хүүтэйгээ элбээд зодсон. өөрийгөө хамгаалах гээд өөдөөс нь бас зодолдоод байсан. Тэгээд тухайн үед зодооны бичлэг хийсэн. бид хоёр айлаас гараад яваад өгсөн. Бид хоёрыг явах үед Цэрэннадмид, нар хоорондоо үсдэлцээд үлдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 1)

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2 оны дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “...*******ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, зүүн хацар, эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 1-1)  

  ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2 оны дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай: “*******ийн биед баруун нүдний доод зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хх-ийн *******-)

Согтуурал шалгасан “******* 2 оны сарын -ны өдөр 1 цаг 2 минут 1.%-ийн согтолттой” гэх магадалгаа (хх-ийн 20)

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33)

 Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хх-ийн -3/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч ******* нь 2 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг Аривжихын 13-1 тоотод бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

       Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, зүүн хацар, эрүүний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учирсан болох нь шинжээчийн 2 оны сарын 19-ний өдрийн дугаартай дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

       Шүүгдэгч *******ийн “дүү нүүрийг урлаа” гэж хэллээ гэх шалтааны улмаас маргалдан хохирогч *******ын толгой, нүүрэн тус газарт утсаараа болон гараараа цохих, үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, зүүн хацар, эрүүний доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Хохирол төлбөрийн талаар:  

 

       Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

      Харин хохирогч ******* нь эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө өөрөө төлсөн гэж байх тул энэ талаар болон өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

    Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 сарын хугацаанд ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 сарын хугацаанд ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17., 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг,  3., 3.7, 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овогт ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ сарын хугацаанд ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР