| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2021/00470/И |
| Дугаар | 132/ШШ2021/00537 |
| Огноо | 2021-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 132/ШШ2021/00537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Ш-ийн Б-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт Б-ийн Э-д холбогдох
3,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00470/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Б.Э , түүний өмгөөлөгч М.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн охин Б.Э надаас 2019 оны 11 сард 2.000.000 төгрөг зээлсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа 2.500.000 төгрөгийг нэмж зээлсэн. Би мөнгөө төл гэж 2 жил шаардсан. Би зээлсэн мөнгөө буцааж авахгүй гэж хэлээгүй. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр 3.000.000 төгрөгийн өртэй байна. Намайг мөнгөө авъя гэхээр охин маань янз бүрийн зүйл ярьж байна. Би Булган аймгийн Сэлэнгэ суманд охиныхоо гэрт очиж дэлгүүр барьсан. Тэгээд явахдаа мөнгөө авъя гэхэд 3.700.000 төгрөг үлдсэн гэсэн. Би мөнгөө нэхээд 2 жил болж байна. Сүүлдээ охин маань мөнгө нэххээр үхээд өгье гэж байна. Тиймээс би аргаа бараад шүүхэд хандсан. Б.Э-аас 3.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 2019 оны 11 сард ааваасаа 4.500.000 төгрөг авсан. Эхлээд 2.000.000 төгрөг авсан. Дараа нь нэмж 2.500.000 төгрөг зээлж авсан. Тэгээд 2020 оны 01 сарын 01-ний өдөр буцаагаад 2.000.000 төгрөгийг данс руу нь хийсэн. Дансны баримтаа шүүхэд өгсөн. Үүнээс хойш аавтай уулзаагүй байж байгаад 2020 оны 07 сард уулзсан. Тэр үед миний амьдралын нөхцөл байдлыг хараад аав нь үлдсэн мөнгөө авахгүй. Намар ирж охиндоо байшин барьж өгнө гэсэн. Гэтэл одоо надаас мөнгөө нэхэмжилж байна. Үр хүүхдээ шүүхэд өгдөг эцэг эхийг би мэдэхгүй байна. 2.500.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Аав маань тухайн үед охин маань хүнд хэцүү амьдардаг юм байна зээлсэн мөнгөө авахгүй гэж хэлсэн. Тэгж хэлэх үед ах, дүү нар нь хажууд байсан. Түүнээс хойш мөнгөө нэхээгүй. Гэвч манай эгч уг мөнгийг байнга нэхэж дарамталдаг. Хэрвээ мөнгөө авах байсан бол намайг ажилтай байсан үед хэлсэн бол бага багаар төлөх байсан. Тэр жил манай ээж, хүү хоёрын бие өвдсөн. Энэ жил миний бие өвдсөн тул ажил хийх боломжгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 3,700,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Баас шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотогдон тогтоогдож байна.
Иймд хариуцагч Б.Э-аас2,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 74,150 /далан дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ