| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/361 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.8.3.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/361
2024 08 13 2024/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
Улсын яллагч Ж.Б,
Хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч С.Б,
Өсвөр насны шүүгдэгч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Р.Б,
Өсвөр насны шүүгдэгч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч С.У,
Өсвөр насны шүүгдэгч М.А түүний хууль ёсны төлөөлөгч С.Б,
Өсвөр насны шүүгдэгч А.М, М.А нарын өмгөөлөгч Н.Мөнхнаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өсвөр насны шүүгдэгч Э.М, М.А, А.М нарт холбогдох эрүүгийн 2325001980*** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, Э.М
Хоёр. Монгол Улсын иргэн, М.А
Гурав. Монгол Улсын иргэн, А.М
Өсвөр насны шүүгдэгч Э.М, М.А, А.М нар нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы 00-00 тоотод байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хохирогч Б.Г-гийн эзэмшлийн “Оргилхайрхан” хүнсний дэлгүүрийн 2 давхрын цонхоор нэвтэрч Самсунг вэйд /Sumsung Wide/-3 загварын гар утас, дриль, /цахилгаан өрөм/ Соёрхол архи 2 ширхэг, Экс архи 2 ширхэг, Сэнгүр пиво 12 ширхэг, Кастер тамхи 2 хайрцаг, дундын Майлд тамхи 10 хайрцаг, Хар эссэ тамхи 10 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,130,200 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,
мөн өсвөр насны шүүгдэгч Э.М, А.М нар нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө хулгайлах гэмт хэргийн ул мөрийг баллах үүднээс урьдчилан үгсэн тохиролцож Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы 00-00 тоотод байрлах “Оргилхайрхан” хүнсний дэлгүүрийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох галдан шатаах аргаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 12,200,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М, М.А нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэн үйл ажилалагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.М-д 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч Э.М-ыг хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хоёр жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Э-т тус тус даалгасугай.
6. Шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дүгээр зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.М, М.А, А.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 1 дэх, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.М-ын хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ээс 6,593,650 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч А.М-ийн хууль ёсны төлөөлөгч С.Угээс 7,393,650 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч М.А-ын хууль ёсны төлөөлөгч С.Б-ээс 916,667 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Г-д олгосугай.
10. Өсвөр насны шүүгдэгч Э.М, М.А, А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР