Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2021/000/И |
Дугаар | 132/ШШ2022/00068 |
Огноо | 2022-01-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 132/ШШ2022/00068
хэргийн хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Туваанжавын *******-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.643.316 /таван сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нарийн бичгийн дарга М.С оролцов.
Нэхэмжлэгч, хариуцагч, прокурор нар шүүх хуралдааныг өөрсдийн эзгүйд хийлгэх хүсэлт гаргасан тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Т.******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сум хөгжүүлэх сангаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийг үйлчилгээний зориулалтаар 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээл авсан.
Дээрх хугацаанд 6.224.960 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 4.927.479 төгрөг, алданги 715.837 төгрөг нийт 5.643.316 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний хугацааг 2 жид 11 сарын хугацаа хэтрүүлсэн. Зээлийн эргэн төлөлт хийх талаар удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлөөгүй байна. Иймд хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Туваанжав овогтой ******* /РД: *******/-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.643.316 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-р багийн иргэн Т.******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сан”-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Үйлчилгээний газар байгуулах” зориулалтаар 2015/06 дугаартай гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр олгосон.
Шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үлдэгдэл 4.927.479 төгрөг, алданги 715.837 төгрөг, нийт 5.643.316 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Т.******* нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 230.000 төгрөгийн зээл төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг 4.697.479 төгрөг болгон багасгаж байна.
Мөн алданги болох 715.837 төгрөгөөс нэхэмжлэгч тал 515.837 төгрөгийн алдангиас татгалзаж, үлдэх 200.000 төгрөгийн алдангийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов.
Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл 4.697.479 төгрөг, алданги 200.000 төгрөг нийт 4.897.479 төгрөгийг 2 хувааж Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөх ба эхний төлбөр 2.448.740 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2.448.740 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид гарын үсгээ зуржээ.
Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Сувдаа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга нь Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.643.316 /таван сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун арван зургаан/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 230.000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь алданги 715.837 төгрөгөөс 515.837 төгрөгийн алдангиас татгалзаж, үлдэх 200.000 төгрөгийн алдангийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл 4.697.479 төгрөг, алданги 200.000 төгрөг нийт 4.897.479 төгрөгийг 2 хувааж Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөх ба эхний төлбөр 2.448.740 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2.448.740 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн 100041055401 тоот дансанд төлж, барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, дагуур овогт Туваанжавын ******* /*******/-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.643.316 /таван сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт явцад хариуцагч нь 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь алданги 715.837 /долоон зуун арван таван мянга найман зуун гучин долоо/ төгрөгөөс 515.837 /таван зуун арван таван мянга найман зуун гучин долоо/ төгрөгийн алдангиас татгалзаж, үлдэх 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн алдангийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл 4.697.479 /дөрвөн сая зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг, алданги 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг нийт 4.897.479 /дөрвөн сая найман зуун ерэн долоон мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг 2 хувааж Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөх ба эхний төлбөр 2.448.740 /хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун дөчин/ төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2.448.740 /хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун дөчин/ төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус төлж, барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.*******гаас 39,308 /гучин есөн мянга гурван зуун найм/ төгрөгийг гаргуулж,Төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа
биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН