Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/216

 

2024           09              09                                            2024/ШЦТ/216

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж (томилолтоор),

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2430000000218 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, *******, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, “Чулуут”-ын 21-1 тоотод байнга оршин суух хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Залуус” хотхоны 110 дугаар байрны 17 тоотод оршин суух, урьд

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан

,

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим , хашаанаас тус хашааны дааман хаалганы гадна хүртэлх зайд улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг 1.96 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын      25-26-нд шилжих шөнө 03 цагийн орчим үйл ажиллагаа явуулдаг “+30” шөнийн цэнгээний газраас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Unique street pub” хүртэлх зайд улсын дугаартай “Kia Rio” маркийн тээврийн хэрэгслийг 1.50 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2430000000218 дугаартай хэргээс:   

 

   Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2024 оны 07 дугаар сарын 25-ны оройны 18 цагийн үед шиг санаж байна засварын газарт ажлаа хийж байхад манай танил хуурай ах ирээд бид хоёр “Хараа” нэртэй 0.75 литрийн архи хувааж ууж дууссаны дараа ах гэр лүүгээ явсан. Тухайн үед манай засварын газар олон машин байсан тул би ажил дээрээ хонож ажиллахаар ажиллаж байсан бөгөөд тухайн өдрийн шөнийн 02 цагийн үед буюу 2024 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө найз залгаад “нөхөр бид хоёр “+30” бааранд байна нэлээн согтчихсон гэр лүүгээ явахгүй байна бид хоёрыг хүргээд өгөөч” гэхээр нь “миний машин наад баарны чинь ойролцоо байгаа очоод хүргээд өгье” гээд утсаа тасалсан. Манай ажлын газраас +30 баар ойролцоогоор 2 км хүрэхгүй газарт байдаг. Тухайн үед такси олдохгүй байсан учраас ажлаасаа тус баар руу алхаад явж очсон. 07 дугаар сарын 25-ны орой манай найз хөдөөнөөс ирээд” жаахан ажилтай байна машинаа өгчих” гээд авч яваад сүүлдээ утсаа авахгүй байж байгаад “бааранд ороод архи уучихсан учраас тус баарны гадаа машиныг чинь үлдээчихлээ, дотор нь түлхүүр нь байгаа” гээд утсаар ярьсан учраас баарны гаднаас машинаа аваад ийн утас руу залгаад ирсэн талаар хэлсэн. Удалгүй тус баарнаас , хоёр гарч ирээд малтай байр руу хүргээд өгөөч гэхээр нь би “өдөр архи уусан байгаа, одоо цагдаа нар байхгүй байх гайгүй байхаа” гэхэд “такси бариад явъя” гэхээр нь “чи төрөөд удаагүй байж яахын бэ” гэж гуйсаар байгаад машиндаа суулгаад тус баарны гаднаас малтай байр руу явахдаа нэгдсэн эмнэлгийн баруун талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийш эргээд буцаад эрүүл мэндийн газрын 3 замын уулзвараар хойш эргээд явахад араас цагдаагийн албаны машин ирээд намайг “замаа чөлөөлж зогс” гээд чанга яригчаар ярихаар нь нэрийг нь мэдэхгүй пабын гадаа замаа чөлөөлөөд зогссон. Тэгэхэд, нарын цагдаагийн алба хаагчид ирээд өөрс өөрсдийгөө танилцуулж “тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхээ шалгуул” гэхээр нь би “эрхээ хасуулсан” гэхэд “танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна” гэхээр нь “тиймээ би өдөр ахтайгаа ганц шил архи хувааж уусан” талаар хэлэхэд “таны согтолтын хэмжээг шалгана” гээд тус цагдаагийн газарт авчраад драйгер багажаар миний согтолтын хэмжээг үзэхэд 1.50 хувьтай гарсан. Иймд би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

Миний хувьд Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах +30 шөнийн цэнгүүний газрын гаднаас Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Unique street pub" хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн “Киа Рио” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан ”гэх мэдүүлэг (хэргийн 121-123 дугаар хуудас)

 

Гэрч : “Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа хамт 08 цагаас 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06:00 цаг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 133 дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 цаг 50 минутын орчим жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн 7051102 тусгай дугаараас “Баруун-Урт сумын 9 дүгээр баг,ын уулзварын зүүн урд талын эгнээнд хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо шүргэлдсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очиход Баруун-Урт сумын 7 дугаар багт оршин суух гэх залуу улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож “Хайлааст” гэр хорооллын дугаар тоот хашаанаас гарах үедээ тухайн хашааны гадаа зогсож байсан 97-64 УЕК улсын дугаартай “Тоёота примо” маркийн тээврийн хэрэгслийн урд талын гуперийн зөв талын хэсгийг бага зэрэг шүргэж зурсан байдалтай байсан ба 97-64 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох , улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нар нь хоорондоо маргалдсан байдалтай байж байсан ба сүүлдээ хэн хэн нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаас татгалзаж даатгалын байгууллагаар болон өөрсдөө хоорондоо тохирч салцгаасан юм. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь айлын хашаанаас гарах хөдөлгөөн хийж хашаанаас гарах үедээ 97-64 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хашааны гадаа зогсож байх үед мөргөж шүргэсэн гэсэн тайлбар хэлж байсан ба ******* архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан тул миний бие цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, 31.1.7-д заасан үндэслэл байж болзошгүй байсан тул Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн ЛЭ89051915 регистрийн дугаартай түр саатуулан цагдаагийн газар авчирч замын цагдаагийн тасгийн албан өрөөнд согтуурал хэмжигч драйгер багажаар 21 цаг 22 минут үлээлгэн шалгахад 1.96 хувийн согтолттой гарсан ба ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан тул улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулж журамлан жолооч *******г зохицуулагч, цагдаагийн дэслэгч хүлээлгэн өгч ажилласан. Согтолт хэмжигч драйгер багажаар шалгах үйл явцыг гэрэл зураг болон дүрс бичлэгээр бэхжүүлэн баталгаажуулж ажилласан.” гэх мэдүүлэг (хэргийн 16-18 дугаар хуудас)

 

Гэрч : “Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр улсын дугаартай цагаан өнгийн”Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлтэй найз хамт явж байгаад найз *******тэй ажлын гадаа буюу авто засварынх нь гадаа /яг оноосон нэр байхгүй/ үдээс хойш 17 цагийн орчим таараад гурвуулаа ганц нэг пиво уухаар болоод Мандах гэр хорооллын урд байх “Дэлгэрэх ундрах” хүнсний дэлгүүр ороод 2.5 литрийн пиво хоёрыг аваад манай хамаатны дүү болох хашаа руу очсон чинь хүн байгаагүй түгжээтэй байхаар нь би хашааных нь хаалгыг нээгээд хашаанд нь машинтайгаа орж машиндаа бид гурав авсан пивоо уусан. Тэгээд бид гурав авсан хоёр пивоо ууж дуусаад хөдлөхөөр болоод би хашааны дааман хаалгыг нээгээд миний машиныг ******* бариад хашаан дотроос хөдөлсөн хашаанаас миний машин гарах үед хашааны гадна манай дүүгийн эхнэр найзаараа гэр рүүгээ хүргүүлж ирж байсан таараад ******* хашаанаас гарах үедээ дүүгийн хүргүүлж ирж байсан цагаан өнгийн жижиг машины урд талын гуперыг хальт шүргээд зогссон. Тэгээд нөгөө машины жолооч цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа дуудсан. Замын цагдаа нар ирсний дараа ******* нөгөө жолооч залуу хоёр эвлэрч учраа олоод цагдаагийн байгууллагаар шалгуулахаас татгалзаж учраа олсон. Тэгсэн ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан үедээ миний машиныг жолоодож таараад цагдаагийн байгууллагад очиж согтолт хэмжигч багажаар шалгуулсан. Би *******г эрхээ хасуулсныг нь тухайн үед анх мэдсэн.” гэх мэдүүлэг (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Гэрч С.: ... “Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш 17 цагийн орчим би найз хамт улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад танил авто засварын газарт ажилладаг ******* гэх залуутай ажлын ойролцоо таарсан юм. Тэгээд бид гурав ярилцаж байгаад ганц нэг пиво уухаар болоод бид гурав дэлгүүр ороод 2.5 литрийн хоёр пиво аваад дүүгийнх нь хашаа гэх Баруун-Урт сумын 5 дугаар баг, хашаанд очиход дүүгийнд нь хүн байхгүй байсан тэгээд дүүгийнхээ хашааны хаалгыг нээгээд машинаа оруулаад бид 3 хашаанд нь машиндаа авсан байсан 2 том пивоо юм ярьж хувааж уусан. Тэгээд 20 цаг өнгөрч байх үед шиг санаж байна пиво дуусаад 00-д бие засаад хашааны хаалга нээсэн тэгсэн ******* машиныг бариад хаалгаар нь гарах гэж байгаад үүдэнд ирээд зогсож байсан машиныг шүргэж мөргөсөн. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд өөрсдөө учраа олоод *******г цагдаа нар алаг машиндаа суулгаад машиныг нэг цагдаа бариад бид хоёр “Приус-30” маркийн машинд суугаад цагдаагийн газар ирсэн. Тэгсэн ******* нь өмнө согтуугаар машин бариад жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд манай найз машиныг журмын хашаанд хийж журамласан.” гэх мэдүүлэг (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Гэрч : “Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ямар асуудал болсныг сайн мэдэхгүй байна. Манай нөхөр тухайн өдөр үд өнгөрөөж машинаа барьж гараад тэр орой гэртээ ирээгүй маргааш өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өглөө гэртээ машингүй ирсэн. Машинаа яасан талаар асуухад найз нь барьж яваад цагдаад баригдсан талаар надад хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2019 анх худалдан аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж байсан юм.” гэх мэдүүлэг (хэргийн 29-30 дугаар хуудас)

 

- Гэрч н: “...Тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч хамт 2024 оны 07 дугаар сарын 25-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өглөөний 06 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. хамт тус албаны улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2024 оны 07 дугаар сарын       25-26-нд шилжих шөнийн 03 цагийн үед эмнэлгийн зүүн хойд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийш буюу Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Биллион" баар руу хурд багатай ойр орчмын хөдөлгөөнийг хянаад яаж байхад нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын засмал замын 3 замын уулзвараар дунд гарын жийп зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргээд явахдаа тухайн тээврийн хэрэгсэл замын явган хүний зам руу орж гараад явахаар нь араас нь дагаж явахад тус тээврийн хэрэгсэл Эрүүл мэндийн газрын чанх хойд талын буюу 3 замын уулзвараар чанх хойд зүг руу эргээд явахдаа дахин явган хүний зам руу орж гараад яваад байхаар нь тухайн тээврийн хэрэгслийн араас очиж байгаад тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хэлж гэрлээ дохиж зогсохыг шаардахад тус тээврийн хэрэгсэл зам чөлөөлж зогсохоор нь бид хоёр тээврийн хэрэгслээ замаас чөлөөлж тухайн тээврийн хэрэгслийн жолооч руу очоод өөр өөрсдийгөө танилцуулж тухайн хүний тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийг асуугаад тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүсийг харахад нийт 3 хүн байсан бөгөөд тус тээврийн хэрэгслийн жолооч өмнө нь эрхээ хасуулсан гэж байсан бөгөөд тухайн хүний амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тус иргэнийг тээврийн хэрэгслийн жолоочийн суудлаас буухыг шаардахад тухайн хүн шууд хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлж тээврийн хэрэгслээс буусан. ...Тус тээврийн хэрэгслийн жолоочоос бид хоёр “Таныг хэн гэдэг хаана хэн хэн гэх хүмүүсийн хамт ямар хэмжээтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар асуухад” тухайн хүн өөрийгөө бид хоёрт гэдэг өдөр 3 цагийн үед нэрийг нь мэдэхгүй пиво найзтайгаа уусан гэж байсан гэсэн учраас тухайн иргэний тээврийн хэрэгслийг би жолоодон тус тээврийн хэрэгслийг жолоочийг арын суудалд суулгаж замын цагдаагийн тасгийн өрөөнд орж ирцгээсэн. Миний бие *******гийн согтолтын хэмжээг шалгахаас өмнө нь тус иргэнд Alcotest-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж буюу драйгер багажаар шалгаж согтолтын хэмжээг тодорхойлдог талаар хэлж согтолтын хэмжээг нь шалгахаас өмнө нь тухайн иргэнээс таныг драйгер багажаар үлээлгэхдээ давхар дуу дүрсний бичлэгээр баталгаажуулдаг гэхэд тухайн иргэн болно гээд зөвшөөрсөн тул тухайн хүний драйгер багаж үлээлгэж эхлэхээс өмнө нь болон дуустал өөрийн эзэмшлийн гар утсаар дуу дүрсний бичлэг хийж байгаад үлээлгэхэд тухайн хүний согтолтын хэмжээг өөрт нь харуулсан бөгөөд тус иргэний согтолтын хэмжээ нь 1.50%-тай гарсан. ... Иргэн ******* нь Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах +30 шөнийн цэнгээний газрын гаднаас Эрүүл мэндийн газрын ертөнцийн зүгээр хойд тал хүртэл тус тээврийн хэрэгслийг жолоодон явсан талаар хэлсэн. ... ******* нь тус тээврийн хэрэгсэлд өөртэйгөө нийлээд гурвуулаа явж байсан. ******* нь хамт явж байсан хүмүүсийг аваад гэр рүү нь хүргэж өгөх гэж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан талаар хэлж байсан. *******тэй хамт явж байсан хүмүүс нь тус тээврийн хэрэгслийг дөнгөж зогсоосны дараа явлаа гээд явчихсан.” гэх мэдүүлэг (хэргийн 97-99 дүгээр хуудас),

 

Гэрч : “...Тус тасгийн олон нийтийн цагдаа н хамт 2024 оны 07 дугаар сарын 25-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өглөөний 06 цагийн хооронд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Тус алба хаагчийн хамт албаны улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2024 оны 07 дугаар сарын 25-наас 25-нд шилжих шөнийн 03 цагийн үед нэгдсэн эмнэлгийн чанх хойд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийш буюу Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Биллион" баар руу явахдаа ойр орчмын хөдөлгөөнийг хянахад тайван байсан ба эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын засмал замын 3 замын уулзвараас буюу урдаас хойд чиглэлд тээврийн хэрэгсэл зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргээд явахдаа замын хажуу талын явган зам руу ороод буцаад замдаа орохоор нь тухайн тээврийн хэрэгслийн араас дагаж явахад тус тээврийн хэрэгсэл эрүүл мэндийн газрын хойд талын зам руу буюу 3 замын уулзвараар хойд зүг рүү эргэхэд дахин явган хүний зам руу орохоор нь араас дагаж очоод тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь харахад 45-55 Сүэ маркийн “Киа Рио” маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэлж автомашины гэрлээр дохиод зогсохыг шаардахад тус тээврийн хэрэгсэл Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Unique street pub-ын гадаа зогсохоор нь н хамт тээврийн хэрэгслээс бууж тус тээврийн хэрэгслийн жолооч руу очиж өөр өөрсдийгөө танилцуулж тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэх байгаа эсэхийг асуухад тус тээврийн хэрэгслийн жолооч эрхээ хасуулсан гэхэд согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба тухайн тээврийн хэрэгсэлд жолоочийг оруулаад нийт 3 хүн байсан. Тэгээд бид хоёр тус жолоочийг машинаас буухыг шаардахад жолооч машинаас буухад хамт явж байсан үл таних эрэгтэй эмэгтэй хүмүүс явлаа гээд тус газраас явахаар нь тухайн хүний овог нэр, регистрийн дугаарыг асууж эрхийн үнэмлэхтэй эсэхийг цагдаагийн байгууллагад ашигладаг торгуулийн багажаар шалгахад энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгcэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан тул тухайн иргэнийг тус цагдаагийн газарт авчирч согтолтын хэмжээг шалгахаас өмнө нь таны согтолтын хэмжээг давхар дуу дүрсний бичлэг хийж баримтжуулдаг талаар хэлж тайлбарлахад мэдэж байгаа бичлэг хийж болно гэхэд тухайн хүнийг согтолтын хэмжээг үзэхэд 1.50%-тай гарсан. ... ******* нь Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "+30" шөнийн цэнгээний газрын гаднаас Баруун-Урт сумын 4-р багт үйл ажиллагаа явуулах "Unique street pub" хүртэл жолоодон явсан. Тус паб нь Эрүүл мэндийн газрын хойд талд байдаг. *******тэй хамт явж байсан хүмүүс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан бөгөөд ******* баригдсан газрын гаднаас явчихсан шиг санаж байна.” гэх мэдүүлэг (хэргийн 101-102 дугаар хуудас),

 

 Гэрч гийн: “...2024 оны 07 дугаар сарын 25-ны оройны 22 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа явуулах +30 шөнийн цэнгээний газарт ганцаараа ороод тус газарт ганц нэг лааз пиво ууж байхад шөнийн 01 цагийн үед эхнэр орж ирээд намайг явъя гээд байхаар нь ойрд баар ороогүй байсан учраас дахиад нэг ганц пиво ууж байгаад явъя гээд тус газарт үргэлжлүүлэн бүжиглэнгээ пиво уусан. Тэр үед эхнэр тус баарны гаднаас такси олдохгүй байна гээд найз *******г дуудчихлаа гэж байсан. ...Хэсэг хугацааны дараа ******* ирээд эхнэр бид хоёр Улаанхүүгийн өөрийнх нь эзэмшлийн “Киа Рио” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тус баарны гаднаас бид нар хөдлөөд явцгаасан бөгөөд нэгдсэн эмнэлгийн баруун талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун эргээд буцаад Эрүүл мэндийн газрын 3 замын уулзвараар дөнгөж эргэхэд араас цагдаагийн албаны машинтай хүмүүс ирээд манай машиныг зогс гэхэд ******* нь зам чөлөөлж зогсоход 2 цагдаагийн алба хаагч ирээд *******д өөрсдийгөө танилцуулж машины бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг асуухад ******* нь тухайн цагдаа нарт эрхээ хасуулсан учраас жолооны үнэмлэх байхгүй гэж хэлэхэд тухайн цагдаа нар танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна машинаас буу гээд машинаас нь буулгасан. Тэр үед эхнэр бид хоёр гэр лүгээ явлаа гэдгээ салаад явцгаасан. *******г анх баарны гадаа ирэхэд нь архи уусан гэдгийг нь мэдээд “гурвуулаа машинтай яваад яахын бэ алхаад явъя” гэхэд Улаанхүү нь “заавал машинтайгаа та хоёрыг гэрт чинь хүргэж өгнө” гэсээр байгаад машиндаа суулгаж эхнэр бид хоёрыг баарны гаднаас гэр рүү хүргэж өгч байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан. ...*******г анх эхнэр бид хоёрыг баарнаас авахаар ирэхдээ согтуу машинтайгаа ирсэн гэдгийг нь мэдээд *******д эхнэр бид хоёр “такси бариад юм уу алхаад гэр лүүгээ явлаа” гэхэд “заавал та хоёрыг гэрт чинь хүргэж өгнө, эхнэр чинь төрөөд 10 гаруй хонож байхад та хоёрыг яаж алхуулаад явуулахын бэ” гэсээр байгаад хүргэж өгөхөөр болоод хүргэж өгч байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан. Манай эхнэр төрөөд дөнгөж 15 хонож байгаа учраас ******* нь өрөвдөөд эхнэр бид хоёрыг хүргэж өгч байгаад ийм асуудалд ороод байна.” гэх мэдүүлэг (хэргийн 104-105 дугаар хуудас)

 

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл  (хэргийн 1, 87 дугаар хуудас),

 

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл  (хэргийн 2-3, 86 дугаар хуудас),

 

- Цагдаагийн ерөнхий газрын сангийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” (хэргийн 51 дүгээр хуудас)

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 6-11 дугаар хуудас)

 

- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 91-94 дүгээр хуудас)

 

- Шүүгдэгч *******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хэргийн 55-56 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 58-60 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 61-62 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 372 дугаартай шийтгэврийн хуулбар (хэргийн 66-70 дугаар хуудас),

 

- Цагдаагийн ерөнхий газрын сангийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл  (хэргийн 126 дугаар хуудас),

 

  •   Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хэргийн 125-129 дүгээр хуудас) зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

1. Гэм буруугийн талаар:

 

1.1 Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим , хашаанаас тус хашааны дааман хаалганы гадна хүртэлх зайд улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг 1.96 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын     25-26-нд шилжих шөнө 03 цагийн орчим үйл ажиллагаа явуулдаг “+30” шөнийн цэнгээний газраас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Unique street pub” хүртэлх зайд улсын дугаартай “Kia Rio” маркийн тээврийн хэрэгслийг 1.50 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим , хашаанаас тус хашааны дааман хаалганы гадна хүртэлх зайд улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1.96 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчим үйл ажиллагаа явуулдаг “+30” шөнийн цэнгээний газраас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Unique street pub” хүртэлх зайд улсын дугаартай “Kia Rio” маркийн тээврийн хэрэгслийг 1.50 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрч А.Эрдэнэхүү, , , , ,, нарын мэдүүлэг, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан 39 секундийн дүрс бичлэг бүхий CD болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна ” гэх дүгнэлтийг гаргасан.

 

1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

2.1 Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.  

 

2.2. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой тул шүүхээс шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

Энэ гэмт хэрэг нь: Автотээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчигдөж, нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйлдэл хийсэн байхыг,

“согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг тус тус ойлгоно.

 

2.2. Прокуророос шүүгдэгч *******г дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

    

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******г Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.1. Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

3.1.2. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах ял оногдуулах саналтай. Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид шүүхийн шатанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэх саналыг гаргасан.

 

3.2. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдлыг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

 

4. Хохирол, хор уршгийн талаар

 

4.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

5. Бусад асуудлын талаар:

 

5.1 Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 3 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн шаргал өнгийн DVD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 24 (хорин дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн шаргал өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

 

8. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЛТАННАВЧ