Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/03356

 

      2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/03356

         Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  Түмэннасангийн *******ын  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  ******* ******* ******* ******* *******-д холбогдох,

 

            1 104 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дмжиж тайлбарлахдаа: ... Т.******* ******* 4 дүгээр ******* ******* *******-д холбогдох 1,104,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай. Т.******* нь 1985 оны 7 сард ******* 4 дүгээр ******* ******* *******-д турбин цехийн машинистаар орж ажиллаад, эрчим хүчний салбарт тасралтгүй 28 жил 9 сар ажиллаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдож 2018 оны 12 сарын 14-ны өдөр Гүйцэтгэх захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Т.*******ыг өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцон, эрчим хүчний салбарын цалингийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу нийт 11,040,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Т.*******ын харилцах дансанд дээрх мөнгийг шилжүүлэхдээ 10 хувийг суутган авсан байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т зааснаар татвараас чөлөөлөгдөх орлого байсан тул хуулиар хориглосон орлогоос татвар авсан тул энэхүү мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Т.******* нь ******* 4 дүгээр ******* ******* *******-д 28 жил 9 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул 2018 оны 12 сарын 14-ны өдрийн Б/457 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу 11,040,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрээгүй учир 10 хувийг суутган авч Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн. Тиймээс Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдуулан орох байсан орлого буюу тэтгэмжийн мөнгөний дутуу 1 104 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Т.******* хариуцагч ******* ******* ******* ******* *******-ийн Нийгэм ахуйн хэлтэст тохижилт үйлчилгээний үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад 2018 оны 12 сарын 14-ны өдрийн дугаар Б/457 тоот ******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна. 2018 оны 12 сарын 26-ны өдрийн дугаар Б/477 тоот ******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Тэтгэмж олгох тухай тушаалаар нэхэмжлэгчид Хамтын гэрээний 12.2-д заасныг үндэслэн 28 жил 09 сар ажилласан хугацаанд ногдох нэг удаагийн тэтгэмж 11 040 000 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг тэтгэмжийн мөнгө болох 9 936 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банк дахь 5022373551 тоот дансанд 2019 оны 04 сарын 03-ны өдөр шилжүүлэн олгожээ. Энэ нь 2013 оны 09 сарын 01-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар, 2018 оны 12 сарын 26-ны өдрийн дугаар Б/477 тоот компаний гүйцэтгэх захирлын тушаал, Хаан банкны 5022373551 тоот дансны хуулга, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 13, 16-17, 22 дугаар тал/

            Дээрхи үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч ...тэтгэмж 11 040 000 төгрөг олгохоос 9 936 000 төгрөг олгож, үлдэгдэл 1 104 000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт тооцож дутуу олгосон. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар тэтгэмж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байгаа атал хариуцагч байгууллага 1 104 000 төгрөгийг татварт суутгасан нь үндэслэлгүй тул энэ мөнгийг нэхэмжилнэ... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ... Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгож байгаа тэтгэмж учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрээгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө манай компанид биш Баянгол дүүргийн татварын албанд шилжсэн тул татварын албанаас нэхэмжлэх боломжтой, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар гэрээний талуудын эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 3 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй энэ хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж шүүхээс үзэв.

Нэхэмжлэгч мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдож өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Талууд хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ нь зохигч талуудыг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч, хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзэхгүй байх үндэслэл болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа энэ маргаанд хамаарахгүй гэж үзнэ.

Мөн хариуцагч 10 хувийн татварт тооцон суутгасан 1 104 000 төгрөгийг Баянгол дүүргийн татварын албанд шилжүүлсэн гэж тайлбарлан, хариуцагч байгууллагын 2019 оны 4 улирлын Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан баримтыг ирүүлжээ. /хэргийн 20 дугаар тал/

 Эдгээр баримтыг судлан үзэхэд Т.*******д олгосон тэтгэмжийн орлогоос  татварт суутгасан 1 104 000 төгрөг яаж хэрхэн тооцогдож Баянгол дүүргийн татварын алба руу шилжигдсэн эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

Дээрхи баримтуудаар хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.

Хариуцагч ******* ******* ******* ******* *******, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2019-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 12.2-д Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн байгууллагад ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.*******д 11 040 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор  шийдвэрлэсэн нь хууль болон хамтын гэрээг зөрчөөгүй, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 23 дугаар тал/

 Нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн энэхүү тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу олгож байгаа нэг удаагийн тэтгэмж тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д  зааснаар албан татвараас чөлөөлөгдөх орлого бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн тэтгэмж, өөрт нь орох байсан орлого болох 11 040 000 төгрөгөөс татварт 1 104 000 төгрөг суутган авч хууль зөрчсөн нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй, хууль зөрчиж албан татвараас чөлөөлөгдөх орлогод татвар тооцож суутгасан, нэхэмжлэгч  өөрт орох байсан орлого 1 104 000 төгрөгөөр хохирч, хариуцагч энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас дутуу олгогдсон тэтгэмж, орох байсан орлого 1 104 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

            2021 оны 11 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс Я.*******д, 2021 оны 11 сарын 23-ны өдөр хариуцагчаас Ч.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн  8, 19 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******-иас тэтгэмж, орлого 1 104 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.           

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ