| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/217 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/217
2024 09 10 2024/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Гэрч ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430000000206 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, сумын 3 дугаар баг “Бадрах” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*******
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь ******* байхдаа “даага уралдуулсангүй” гэх шалтгаанаар *******тай маргалдан, харилцан зодолдож улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, мөн баруун гар хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун богтос ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дааганы уралдаан болсон. Энэ наадамд би даага уралдуулаагүй. Харин ******* гэдэг дүү даага уяад миний хүүгээр унуулсан. Гэтэл даагыг нь эрлийз гээд мордуулахгүй гэсэн. Гэхдээ энэ уралдаанд тэр даага уралдах эсэх нь надад хамаагүй, харин хүүхдийг минь хараа хяналтгүй орхиод наадмын талбайгаас 1 километр зайтай газар орхиод явсан байсан. Хүмүүс даага дагаад цаашаа явсан. Харин хүү минь тэндээ үлдсэн. Тэгээд наадам дуусахад хүү минь тэндээ байсаар байсан гэсэн. Тэгээд би даага нь ногоон хашаанд уяатай байхаар нь дүү чинь хаана байна уу? гэж асуухад даага мордуулахгүй, дүүг дөрөөгөө мултал буу гээд уйлуулаад буулгаж байсан гэсэн. Тэр хүнийг хэн гэдэг бэ? гэхэд, би мэдэхгүй харвал танина гэж хэлсэн. Тэгээд *******ийг дагуулаад наадам зохион байгуулсан хүмүүсийн гэрийн үүдээр очиход , хоёр байсан. Тэгээд би хүүхдийг минь чи хаана үлдээсэн юм гэхэд, дааганы хүүхэд буулгасан гээд, гүйж ирээд намайг цохисон. Тэгээд бид хоёр муудаж байтал намайг хавсарч унагаагаад дээрээс цохисон. Тэр үед ирээд талд ороод намайг өшиглөсөн. хромон гуталтай явж байсан. намайг гараараа цохиж байхад, намайг өшиглөсөн тэр үед гарыг өшиглөсөн байх. Би пүүзтэй явж байсан. зогсоогоороо байхад би гарыг өшиглөж хугална гэж байхгүй. Намайг хавсарч унагаасан. Тэр үед гар нь хугараагүй байсан байх, өрөөсөн гар нь хугарсан хүн хоёр мөрнөөс бариад хавсран доороо хийх боломжгүй, тэгээд зодолдож дуусахад төмөр хашааны хажууд ах байна гэж дүү нь хэлэхээр нь би хүүхдээ авах гээд явсан. Тэгэхэд араас 7 дугаар багийн хэд хэдэн залуучууд аваад ир ална гэж хэлж байсан. Тэгэхээр нь энд зодоон болох юм байна гэж бодсон. Яг тэр үед би гарыг хугалсан талаар мэдээгүй, босоод над руу ах эгч нараараа хориулчихсан над руу зүтгээд ална чамайг гөлөг минь гээд байсан. Цаана очоод гар хугарсан талаар мэдэхгүй, би суманд очсоныхоо дараа гарыг хугалсан талаараа мэдсэн. Тэр үед баахан хүмүүс намайг сураглаад байгааг сонсоод дахин очилгүй, хүүхдээ төмөр хашааны хажуугаас аваад гэр рүүгээ явсан” гэв.
Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “******* ах бид хоёр руу ******* ахын хүүхдийг авах гээд очсон. Эхлээд ******* ах руу дайраад цохиод хавирч унагаагаад цохиж байхад нь ирээд гурван удаа өшиглөсөн. Тэр үед яг хэнийг нь өшиглөснийг мэдээгүй” гэв.
Эрүүгийн 2430000000206 дугаартай хэргээс:
Хохирогч *******ын өгсөн “…Дааганы уралдаанд эрлийз даага уралдуулахгүй гэхэд манай сумын иргэн ******* гэх залуу эрлийз даага мордуулсан байхаар нь би “даагыг мордуулахгүй” гээд хүүхдийг буулгаад даагыг нь хашаанаас уяад орхисон Тухайн үед нь машин руугаа явлаа гээд явсан. Тэгээд даага уралдаад ирсний дараа би гэрийн гадаа усаар нүүрээ угаагаад зогсож байхад ******* нь архи уусан эхнэртэйгээ мөн хоёр залуутай ирээд над руу дайраад хүүхэд хаана байна, ирээгүй гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “хүүхэд чинь машин руугаа явсан” гэхэд намайг “чи эрлийз монголоо мэдэхгүй эргүү хар мал мин чамайг ална аа” гээд бархирахаар нь эргэж очоод “чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гээд гараараа шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхэд ******* нь миний нүүр лүү гараараа цохиод зүүн нүдэн дээр цохихоор нь би доошоо тонгойход миний баруун гар луу өшиглөсөн. Тэгэхэд миний гар хөдөлж чадахгүй байхаар нь би өрөөсөн гараараа цамцан дээрээс нь барьж аваад газар унагаагаад дээрээс нь би хөлөөрөө хоёр удаа цохисон. Тэгэхэд миний араас *******ын эхнэр болон цуг явсан залуучууд нь намайг цохиод байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс ирж бид нарыг салгасан. Тэгэхэд баруун гар хугарсан юм шиг мурийгаад яс нь арьсны цаанаас цухуйж байсан. Тэгэхэд тэр хэд машин руугаа яваад хүүхдээ аваад машиндаа суугаад шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7-р хуудас),
Гэрч ийн өгсөн “…Тэгэхэд ******* нь эхнэртэйгээ болон танихгүй 2 залуутай ирээд *******ыг “чи хүүхэд олж өг, уралдах гэж байсан даага хаслаа, морь унаж байсан хүүхэд алга болсон” гээд загнаад байсан.Тэгэхэд нь ******* нь “хүүхдийг нь чинь олоод өгье” гээд эргээд алхаад явахад ******* нь эрлийз монголоо мэдэхгүй эргүү песдаг алнаа гээд араас нь явахад ******* эргэж ирээд *******ыг эхлээд цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаж аваад зодолдож эхлэхэд нь газар унахад нь би машинаас бууж очоод салгах гэхэд тэр хэдийг салгаж бараагүй. Тухайн үед ******* нь “гар хөдөлж чадахгүй болчихлоо” гээд бахираад байсан. Тухайн үед *******ын баруун гар нь хөдөлж чадахгүй болсон байсан. Тэгээд зодоон дуусах үед тухайн хүмүүс нь зугтаагаад явсан. Тэгээд ******* нь “гар хугалаад хаячихлаа” гээд машинтай сумын төв рүү эмнэлэг явсан... Тухайн үед ******* нь *******тай маргалдаж муудаж зодолдсон. *******ын биед ******* нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15-р хуудас),
Гэрч гийн өгсөн “...Тэгсэн ******* ах эхнэртэйгээ би болон бид хэд гэр рүү очоод ******* гэх хүнтэй уулзахад хажууд гэх хүн байсан. Тэгээд ******* ах “хүүхэд яасан бэ” гэхэд ******* нь хүүхдийг чинь олж өгье гээд эргээд явахад нь ******* нь “чи хүний хүүхдийг нохойн гөлөг шиг төөрүүллээ сонин песда вэ” гэхэд ******* нь эргэж хараад *******ыг гараараа толгой руу нь нэг удаа цохисон. Тэгэхэд ******* ******* хоёр заамдалдаж аваад бие биеэ цохиж өшиглөөд байсан. Тэгэхэд хажуу талд зогсож байсан гэх хүн ирээд тэр хоёрыг салгах гээд ирсэн. Тэгээд би найз ийн хамт очиж тэр хоёрыг салгасан... Тэгэхэд ******* нь *******т хандаж “чи муу гар хугалчихлаа чамайг ална аа гөлөг минь” гээд бахираад байсан...Тухайн үед ******* нь *******аас өөр хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20-р хуудас),
Гэрч ийн өгсөн “...Тэгэхэд ******* ******* хоёр заамдалдаж аваад бие биеэ цохиж өшиглөөд байсан. Тэгэхэд хажуу талд зогсож байсан гэх хүн ирээд тэр хоёрыг салгах гээд ирсэн. Тэгээд би найз гийн хамт очиж тэр хоёрыг салгасан. Тэгэхэд ******* нь *******т хандаж “чи муу гар хугалчихлаа чамайг ална аа гөлөг минь” гээд бахираад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25-р хуудас),
Гэрч ын өгсөн “…Тэгэхэд ******* нь *******тай барьцалдаж аваад шууд зодолдож эхлээд *******ыг доороо хийгээд газар унасан…” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 34-35-р хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаартай “…1. *******ын биед баруун богтос ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41-р хуудас)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 1-р хуудас),
Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтас хэргийн 65-66-р хуудас),
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 70-71-р хуудас) зэрэг болно.
Шүүгдэгч ******* хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч *******ыг ******* байхдаа “даага уралдуулсангүй” гэх шалтгаанаар *******тай маргалдан, харилцан зодолдож улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, мөн баруун гар хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун богтос ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь ******* байхдаа “даага уралдуулсангүй” гэх шалтгаанаар *******тай маргалдан, харилцан зодолдож улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, мөн баруун гар хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун богтос ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Хэрэгт хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр нийт 75,396 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй тул уг 75,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан хохирогч *******, гэрч , нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч *******ын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гэрч мэдүүлэхдээ ******* нь түүний дээрээс цохиж байх үед гэрч нь зүүн талаас нь өшиглөн цохисон гэж мэдүүлдэг, ингээд баруун гарыг нь өшиглөсөн байх магадлалтай гэж үздэг. Гэтэл нь гэрч ийг шүүгдэгч *******ыг 3 удаа өшиглөж байхыг харсан. Гэхдээ баруун гар талаас нь өшиглөж байхыг харсан гэж мэдүүлсэн байгаа. Иймд шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Өмгөөлөгчийн зүгээс тухайн үйл баримт болох үед байсан гэрч нарыг шүүхийн шатанд оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийн хангаж нэг гэрч нь ирсэн. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Бид өнөөдөр хоёр хүн зодолдвол нэг нь хохирол учруулсан гэж үздэг энэ асуудлыг болих хэрэгтэй. Хохирогчийн мэдүүлэгт хавтаст хэргийн 6-аас 7 дугаар хуудаст *******тай муудаж зодолдож байхад араас түүний эхнэр болон өөр хүмүүс цохиод байсан гэсэн мэдүүлэг байдаг. Гэтэл яагаад хохирогчийг цохисон хүмүүс гэрчээр асуугдаагүй юм бэ, мөн хохирогч миний баруун гар хугарсан юм шиг муруйгаа яс нь арьсны цаанаас гарсан байсан гэсэн. Гарынх нь яс цухуйсан байсан гартай хүн *******ыг хавирч унагаагаад цохих боломжтой юм уу, би өөрөө гараа хугалж байсан хүний хувьд мэднэ. Маш их өвдөлт мэдэрнэ шүү дээ. Хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул гэм буруу дээр маргахгүйгээр улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцвол чамд ашигтай гэж хэлэхээр шүүгдэгч би тухайн хүний гарыг хугалаагүй юм. Бид хоёрыг маргалдаад байж байхад гэх хүн орж ирээд өшиглөсөн гэдэг. Тэгэхээр нь за тэгвэл тэр хоёр хүнээ гэрчээр дуудаж шүүх хуралдаанд оролцуулъя гэдэг. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ирсэнгүй. Түүнээс асууж тодруулах зүйл байна. Хохирогч яагаад гараа хугалуулчхаад өнөөдөр хохирол төлбөр нэхэмжлээгүй, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ирээгүй юм бэ гэхээр учиртай. гэдэг хүнтэй хохирогч ямар холбоотой вэ? гээд *******аас асуухаар найзын харилцаатай гэдэг. Орж ирсэн гэрчид хууль сануулж, эрх үүрэг танилцуулж гэрчийн мэдүүлэг авахад нь хромон гуталтай өшиглөсөн гэж мэдүүлэг өгсөн. Би мөн түүнээс тэнд байсан хүмүүс ямар гуталтай байсан бэ? гэж асуусан. Тэгэхэд би пүүзтэй байсан. Харин уяач учир хромон гуталтай байсан гэдэг. Хромон гутлаар хүнийг өшиглөх үед яах билээ, пүүзээр өшиглөх үед яах билээ. Иймд тэр хромон гутал гэх асуудлыг гаргаж ирсэн байх. Гэрч хавтаст хэргийн 13-16 дугаар хуудаст мэдүүлэг өгсөн. Тэр хоёр хүнийг зодолдож байхад нь би очоод салгах гээд дийлсэнгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Үнэхээр гараа хугалуулсан байсан бол зодолдож байхад нь эрүүл хүн салгаж чадаагүй сонин тохиолдол. Хохирогч түүний эхнэр болон өөр залуучууд цохисон гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр хүмүүсийн нэг нь түүнийг хугалсан байх боломжтой. Яагаад шүүгдэгч Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? магадгүй 450 нэгжээс эхлэх торгох зохицуулалтай. Гэтэл би тэгээгүй гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийг ******* үйлдээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад ийг өшиглөсөн талаар дурдаагүй байдаг. Гэрч ч яриагүй байдаг. Гэхдээ өшиглөж байсан хэнийг нь өшиглөсөн талаар хараагүй гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс ******* нь хохирогчийн гар руу өшиглөсөн нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч ******* “Би гарыг хугалаагүй гэдгийг хаана ч хэлнэ. Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна ” гэж маргасан.
1.2.3 Хэргийг нотлох нотолгооны баримтын тухайд:
Хохирогч *******ын өгсөн “…Дааганы уралдаанд эрлийз даага уралдуулахгүй гэхэд манай сумын иргэн ******* гэх залуу эрлийз даага мордуулсан байхаар нь би “даагыг мордуулахгүй” гээд хүүхдийг буулгаад даагыг нь хашаанаас уяад орхисон Тухайн үед нь машин руугаа явлаа гээд явсан. Тэгээд даага уралдаад ирсний дараа би гэрийн гадаа усаар нүүрээ угаагаад зогсож байхад ******* нь архи уусан эхнэртэйгээ мөн хоёр залуутай ирээд над руу дайраад хүүхэд хаана байна, ирээгүй гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “хүүхэд чинь машин руугаа явсан” гэхэд намайг “чи эрлийз монголоо мэдэхгүй эргүү хар мал мин чамайг ална аа” гээд бархирахаар нь эргэж очоод “чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гээд гараараа шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхэд ******* нь миний нүүр лүү гараараа цохиод зүүн нүдэн дээр цохихоор нь би доошоо тонгойход миний баруун гар луу өшиглөсөн. Тэгэхэд миний гар хөдөлж чадахгүй байхаар нь би өрөөсөн гараараа цамцан дээрээс нь барьж аваад газар унагаагаад дээрээс нь би хөлөөрөө хоёр удаа цохисон. Тэгэхэд миний араас *******ын эхнэр болон цуг явсан залуучууд нь намайг цохиод байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс ирж бид нарыг салгасан. Тэгэхэд баруун гар хугарсан юм шиг мурийгаад яс нь арьсны цаанаас цухуйж байсан. Тэгэхэд тэр хэд машин руугаа яваад хүүхдээ аваад машиндаа суугаад шууд яваад өгсөн...” гэх
Гэрч ийн өгсөн “…Тэгэхэд ******* нь эхнэртэйгээ болон танихгүй 2 залуутай ирээд *******ыг “чи хүүхэд олж өг, уралдах гэж байсан даага хаслаа, морь унаж байсан хүүхэд алга болсон” гээд загнаад байсан.Тэгэхэд нь ******* нь “хүүхдийг нь чинь олоод өгье” гээд эргээд алхаад явахад ******* нь эрлийз монголоо мэдэхгүй эргүү песдаг алнаа гээд араас нь явахад ******* эргэж ирээд *******ыг эхлээд цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаж аваад зодолдож эхлэхэд нь газар унахад нь би машинаас бууж очоод салгах гэхэд тэр хэдийг салгаж бараагүй. Тухайн үед ******* нь “гар хөдөлж чадахгүй болчихлоо” гээд бахираад байсан. Тухайн үед *******ын баруун гар нь хөдөлж чадахгүй болсон байсан. Тэгээд зодоон дуусах үед тухайн хүмүүс нь зугтаагаад явсан. Тэгээд ******* нь “гар хугалаад хаячихлаа” гээд машинтай сумын төв рүү эмнэлэг явсан... Тухайн үед ******* нь *******тай маргалдаж муудаж зодолдсон. *******ын биед ******* нь гэмтэл учруулсан...” гэх
Гэрч гийн өгсөн “...Тэгсэн ******* ах эхнэртэйгээ би болон бид хэд гэр рүү очоод ******* гэх хүнтэй уулзахад хажууд гэх хүн байсан. Тэгээд ******* ах “хүүхэд яасан бэ” гэхэд ******* нь хүүхдийг чинь олж өгье гээд эргээд явахад нь ******* нь “чи хүний хүүхдийг нохойн гөлөг шиг төөрүүллээ сонин песда вэ” гэхэд ******* нь эргэж хараад *******ыг гараараа толгой руу нь нэг удаа цохисон. Тэгэхэд ******* ******* хоёр заамдалдаж аваад бие биеэ цохиж өшиглөөд байсан. Тэгэхэд хажуу талд зогсож байсан гэх хүн ирээд тэр хоёрыг салгах гээд ирсэн. Тэгээд би найз ийн хамт очиж тэр хоёрыг салгасан... Тэгэхэд ******* нь *******т хандаж “чи муу гар хугалчихлаа чамайг ална аа гөлөг минь” гээд бахираад байсан...Тухайн үед ******* нь *******аас өөр хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй...” гэх
Гэрч ийн өгсөн “...Тэгэхэд ******* ******* хоёр заамдалдаж аваад бие биеэ цохиж өшиглөөд байсан. Тэгэхэд хажуу талд зогсож байсан гэх хүн ирээд тэр хоёрыг салгах гээд ирсэн. Тэгээд би найз гийн хамт очиж тэр хоёрыг салгасан. Тэгэхэд ******* нь *******т хандаж “чи муу гар хугалчихлаа чамайг ална аа гөлөг минь” гээд бахираад байсан...” гэх мэдүүлгүүд
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаартай “…1. *******ын биед баруун богтос ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт .” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч *******ын “Би гарыг хугалаагүй гэдгийг хаана ч хэлнэ. Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна ” гэж мэдүүлж байгаа нь үгүйсгэгдэн няцаагдаж байна.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан буюу ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч *******тай маргалдан, харилцан зодолдож улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, мөн баруун гар хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун богтос ясны зөрүүтэй хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндийг үлэмж хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
3.1.1. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч хохирол, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болно. Хохирогч *******ын зүгээс шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас цаашид гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Хэрэгт хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр нийт 75,396 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй тул уг 75,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх саналыг,
3.1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Улсын яллагчийн ялын саналыг сонслоо, өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргасан учир ял шийтгэлийн талаар санал байхгүй” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
4.1 Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч ******* эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй болно.
Хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
4.2 Хохирогч ******* нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 75,396 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 75,936 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
5. Бусад асуудлаар:
5.1 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 75,396 (далан таван мянга гурван зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНН