Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/00029

 

 

 

 

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/00029

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* хүсэлттэй,

гуравдагч этгээд:  Базаррагчаагийн *******,

захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулах шүүхийн шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дүүргийн ******* ******* ******* ******* байцаагч цагдаагийн дэслэгч М.*******, гуравдагч этгээд Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... ******* дүүргийн 22 дугаар хороо 17-04 тоотод оршин суух хаягтай Боржигон овгийн Базаррагчаагийн ******* /РД:УП89022295/ нь согтуурсан мансуурсаны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, байнгын архидан согтуурдаг тул ******* дүүргийн эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээнд хамруулахад эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр согтуурах мансуурах донтой болох нь тогтоогдож байх тул Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 ******* хэсэгт заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү.... гэв.

Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... заримдаа ажлын хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгээ нийлж ууж явсаар байгаад архины хамааралтай болсон. Эмчилгээнд явахаас татгалзаж байна, би өөрөө сайн дураар архинаас гарах хүсэлтэй байна... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг уншин сонсгож шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

******* дүүргийн ******* ******* ******* хэлтсээс Б.*******ийг захиргааны журмаар албадан эмчлэх шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын зөрчил, мэдээллийн талаархи бүртгэл судалгаа баримтыг судлан үзэхэд Б.******* 2020 оны 02 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг зөрчил, хэрэгт холбогдож байсан талаар бүртгэгдээгүй, энэ талаар ямар нэг дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. /хэргийн 10-12 дугаар тал/

Гэрч Ц.ын мэдүүлэгт Б.*******ийг архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг талаар мэдүүлсэн боловч ямар нэг зөрчил хэрэг гаргаж байсан талаар мэдүүлээгүй байна. /хэргийн 4-5 дугаар тал/

Энэ нь Б.*******ийг согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл болно.

Хэдийгээр 2021 оны 12 сарын 21-ний өдөр Б.*******ийг архины шалтгаант үгүйлэх хам шинжтэй, согтуурах мансуурах донтой гэж дүгнэлт гаргасан боловч энэхүү дүгнэлт гарснаас хойш тухайн этгээд өөрөө сайн дураар эмчилгээнд нэг сарын хугацаанд хамрагдах боломжтой юм.

Иймд шүүх дээрхи нөхцөл байдал болон түүний зүрхний хурц дутагдал өвчтэй гэх хувийн байдлыг харгалзан Б.*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах хамруулах шаардлагагүй гэж үзэж Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3-т зааснаар захиргааны журмаар албадан эмчлэх шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөх болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 ******* хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг гуравдагч этгээд Б.*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргуулах тухай ******* дүүргийн ******* ******* ******* ******* хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ