Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00294

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00294

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* хүсэлттэй,

 

гуравдагч этгээд:  Г. *******,

 

захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулах шүүхийн шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дүүргийн ******* ******* ******* ******* байцаагч цагдаагийн дэслэгч Г.*******, гуравдагч этгээд Г.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... ******* дүүргийн 18 дугаар хороо 67-78 тоотод оршин суугч чк72101078 регистрийн дугаартай Гантөмөр овогтой ******* нь байнгын архидан согтуурч ар гэртээ агсам тавьж, ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж удаа дараа эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэгдэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 2-3 хоног бүр 7 хоног үргэлжпүүлэн хэрэглэдэг байнгын согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр хүүхдүүд гэрээсээ дайжаад байдаг гэх эхнэрийн өргөдөл мөн согтуурулах ундааны зүйл байнга хэрэглэдэг зөрчил үйлдэж арга хэмжээ авагдсан нь цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн, согтуурах мансуурах донтой нь эмнэлгийн байгууллагаар тогтоогдож байх тул  Г.ариунболдыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 ******* хэсэгт заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү..... гэв.

 

Гуравдагч этгээд Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэртээ архи уудаг. Гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулдаггүй, агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ зовоосон зүйл байхгүй... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг уншин сонсгож шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* дүүргийн ******* ******* ******* хэлтсээс Г.*******ыг захиргааны журмаар албадан эмчлэх шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын зөрчил, мэдээллийн талаархи бүртгэл судалгаа баримтыг судлан үзэхэд Г.******* 2020 оны 02 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг зөрчил, хэрэгт холбогдож байсан талаар бүртгэгдээгүй, энэ талаар ямар нэг дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. /хэргийн 15-15 дугаар тал/

 

Гэрч Г.ын мэдүүлэгт Г.*******ыг архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг талаар мэдүүлсэн боловч ямар нэг зөрчил хэрэг гаргаж байсан талаар мэдүүлээгүй байна. /хэргийн 9-11 тал/

 

Энэ нь Г.*******ыг согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл болно.

 

Хэдийгээр 2022 оны 01 сарын 14-ний өдөр Г.*******ыг архины шалтгаант үгүйлэх хам шинжтэй, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэж дүгнэлт гаргасан боловч энэхүү дүгнэлт гарснаас хойш тухайн этгээд өөрөө сайн дураар эмчилгээнд нэг сарын хугацаанд хамрагдах боломжтой юм.

 

Иймд шүүх дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Г.*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргах шаардлагагүй, эмнэлгийн дүгнэлт гарснаас хойш 1 сарын хугацаанд зөрчил гаргагч нь өөрөө сайн дураар эмчилгээнд хамрагдах боломжийг эдлүүлээгүй гэж үзэж Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3-т зааснаар захиргааны журмаар албадан эмчлэх шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөх болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 ******* хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг баримтлан гуравдагч этгээд Г.*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргуулах тухай ******* дүүргийн ******* ******* ******* ******* хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ