Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2022/00082

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар *******9/ШШ2022/0002

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС-

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* ******* *******-р т оршин суух ******* овогт ******* ******* /ЙЗ90*******2*******07/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* ******* -р , - тоотод оршин суух овогт /ЗЮ72042*******/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2400000 төгрөг гаргуулах шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч: Г.

Хариуцагчийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

.            Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Г.т холбогдуулан 2400000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. ...би нөхөр хамт Дундговь аймгийн ******* суманд мал маллан амьдардаг. 202 оны 2 сард цагаан сарын үеэр буюу шинийн нэгэнд машин /200 онд үйлдвэрлэгдсэн портер 2 маркийн автомашин/-аа халаахаар нөхөр маань машиныхаа дор гал тавьж байгаад машиныхаа утсуудыг шатаачихсан юм. Манай машин маань асахгүй хөдөө малдаа явж суух машингүй, орох оронгүй болчихоод байтал гэх зүсийг нь мэдэх таксины жолооч ...цахилгаан мэддэг сайн засварчин байгаа гээд Г.ыг зааж, ...машины чинь моторыг авахад .000.000 төгрөг зээлье гээд надад байсан .400.000 төгрөгийг аваад нийтэд нь т өгсөн. Миний хувьд тэр хүн чинь үнэхээр сайн мэддэг юм бол машинаа үзүүлье гээд машинаа үзүүлсэн. ирээд ...моторыг нь солиод л болно. Гэхдээ цахилгаан мотор тавьбал хямдхан. Энгийн мотор нь үнэтэй. Надад хотод цахилгаан мотор зардаг таних хүн бий гээд ар дамжуулан 2.400.000 төгрөг 202 оны 4 сарын 20-нд авсан. Үүнээс хойш 5 хоногийн дараа би ...унаа тэрэггүй, орох оронгүй бид нар цагийн мууд хөдөө мал руугаа ч явж чадахгүй байна. Мотор чинь юу болсон бэ гэтэл ...машинд чинь тавих мотор авахаар явах гээд түргэвчилсэн шинжилгээ өгчихөөд байж байна, хариу нь 2 хоногийн дараа гарна гээд утсаа тасалсан. /Ингэж ярьж байсныг хажууд байсан айлын маань хүн болох гуай ч мэдэж байгаа/ Гэтэл төд удалгүй цаг гарангийн дараа ... машинд чинь тавих мотор чинь хотоос ирлээ гээд нэг мотор авч ирээд машинд тавих гэж байгаад цахилгааныг нь буруу холбоод нэмж машины маань компьютерийг нь шатаачихсан. Манай машин ч тэр моторыг нь тавиад асаагүй. Тэр авч ирсэн машины мотороо ав, би менгөө авмаар байна гэхэл ...би авахгүй. Надад хамаагүй, би хариуцахгүй гээд манайхыг моторын үнэ 2.400.000 төгрөгөөр хохироогоод байна. Иймд иргэн Г.аас моторын үнэнд төлсөн 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Тухайн үедээ мотор хааз авахгүй байсан. Одоо мотор манайд байгаа. Ажиллах эсэхийг мэдэхгүй.. ... гэв.

2.    Хариуцагч Г.Шинбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие гэгчийг таньдаг бөгөөд 202 оны 04 дүгээр сарын эхээр надтай утсаар ярьсан. Тухайн үед би Говьсүмбэр аймагт дүүгийндээ байна. Машины моторыг нь сольж байна гээд ярьж байсан юм. Гэтэл 202 оны 04 сарын сүүлээр намайг аймагт байхад над дээр ирээд манай найз хөдөөний хүний машины мотор нь эвдэрчихсэн, би энэ хүмүүст тус болмоор байна, чи дээр дүүгийнхээ машины моторыг сольсон гэл үү, мэдэх бол үзээд өгөөч гэхээр нь би тай хамт , гэх хүмүүсийн гэрт очиж, хашаанд нь байсан машины моторыг үзсэн. Тэр машины дотор нь SRD мотор байсан. Тэгэхээр нь би янзалж бол мэдэхгүй, орж ирсэн мотор л тавьдаг юм билээ. Манай дүү Говьсүмбэрт яг ийм мотор саяхан сольж тавьсан, Улаанбаатар хотоос машины ийм мотор зардаг хүнээс худалдаж авсан гэтэл нөгөө хүмүүс та тэгвэл тэр мотор зардаг хүнтэй холбогдоод өгөөч, бид танихгүй болохоор хэцүү байна, та яриад зээлээр аваад өгөх боломж байна уу яриад өгөөч гээд байхаар нь би тай найзын хувьд тэр хүмүүст нь тусалчих гээд Би тэр *******-ын дэргэд утсаа чанга яригч дээр тавьж байгаад ярихад мотор зардаг хүн зээлээр бол өгөхгүй, бэлэн 2.400.000 төгрөгөнд зарах SRD мотор байна гэж ярьсныг бүгд сонссон. Тэгтэл тэр ******* хоорондоо яаж мөнгө олж мотор авах уу гэсэн утгатай юм яриад байх шиг байсан. Тэгээд би Гантулгатай яваад өгсөн. Маргааш нь Гантулга мөнгө бэлэн болсон, нөгөө мотороо авъя, чи яриад өгөөч гэсэн, тэгээд би ярьсан. Би нөгөө мотор зардаг хүн рүү бариттай шилжүүлье гэж бодоод надруу 202 оны 04 сарын 20-ны өдөр 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Би энэ мөнгийг тухайн өдрөө мотор зарж байгаа хаан банкны 509259 тоот данс руу мотор гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн баримтуудыг би д өөрт нь өгсөн.

Тухайн үед ковидын улмаас гарч, орох хөдөлгөөнийг хязгаарласан байсан тул мотор зарсан хүн моторыг Дундговь руу ачаа ачих портер маркийн машинд ачиж явуулсныг , бид хоёр постон дээр очиж хүлээж аваад, машины жолоочид тээврийн зардалд 0.000 төгрөг төлөөд, Старикс маркийн машинд шилжүүлж ачин Мөнгөн-Уяагийн хашаанд аваачиж өгсөн. Тэгээд би яваад өгсөн. Тэр үед би д хандан SRD мотор тавихад хэцүү, ажлын хөлс нь *******00.000 төгрөг байдаг юм билээ шүү гэж ярьж байсан. Маргааш нь над руу хүрч ирээд нөгөө 2 мотороо машинд тавьчихсан, асааж чадахгүй байна гэнэ, хамт очоод ирье гэхээр нь очтол Мөнгөн-Уяагийн нөхөр нь нөгөө моторыг машиндаа тавьчихсан байсан бөгөөд машинаа асаах гээд аккумлъятороо суулгачихсан байсан. Тэгээд машин асахгүй байна гэхээр нь би гэрээсээ аккумлъятор цэнэглэдэг шулуутгагч авчираад цэнэглэж байх хугацаанд мотор зарсан хүн руу утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад ярьсан. Тэгэхэд засварчнаа яриулсан бөгөөд тэр хүн мотор тавих бүх аргачлалыг хэлж өгсөн. Гэтэл тэгж хэлэхээс өмнө мотороо буруу тавьчихсан болохыг тэр үед мэдсэн. Миний хувьд моторыг нь буруу холбосон, цахилгааны утсыг нь шатаасан асуудал байхгүй. өөрөө машины мотор хэрхэн тавих талаар мэдэхгүй байж, зааварчилгаагүй мотороо тавьсан, намайг ирэхээс өмнө асаах гээд дарчихсан байсан. Өмнө нь тухайн машины цахилгааны утсыг нь шатаасан машин байсан. Ийм л юм болсон. Анхнаасаа бол эвдэрхий мотор ирээгүй. Би мотор зарсан хүний утасны дугаарыг д өгсөн. Би тухайн үед туслах гэсэн боловч өөрсдөө хэл амаар доромжлоод байсан тул яваад өгсөн. Иймээс миний хувьд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зэвшөөрөхгүй байна. Би О.г машины мотор худалдаж авахад нь холбон зуучилж л өгсөн. Бусдаар би худалдах, худалдан авах гэрээний нэг тал биш юм. Би мотор худалдан борлуулаагүй. ас надруу шилжүүлсэн 2.400.000 төгрөгийг би хувьдаа завшаагүй, моторын худалдагч шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Намайг Улаанбаатар хотоос мотор худалдан борлуулдаг хүнтэй өөрсдийнх нь дэргэд холбогдож, захисан моторыг нь авчруулж өгснийг угаасаа өөрсдөө мэдэж байсан. Өөрсдөө буруу холбож шатааснаа мэдээд өдийг хүртэл чимээгүй байж байснаа гэнэт ийм нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

*******.    Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд ирүүлжээ.

4.    Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.оос гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

.    Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.    Нэхэмжлэгч О.******* хариуцагч Г.ын авчирсан моторыг тавиад машин хэвийн байдлаар ажиллаагүй, утсыг буруу холбож нэмж эд анги шатаасан тул моторын үнэ 2400000 төгрөгийг гаргуулан авна. Тухайн моторыг Г. манайд авчирч өгсөн тул ыг худалдагч гэж үзэж байна. гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

*******.    Хариуцагч Г. мотор зардаг гэх иргэнээс моторыг зуучилж авчирж өгсөн. Би тухайн моторыг нэхэмжлэгч талд худалдаагүй. Мөн тухайн моторыг нэхэмжлэгчийн нөхөр надгүйгээр өөрөө суурилуулж, суурилуулах явцдаа алдаа гаргасанаас шалтгаалан мотор хэвийн ажиллаагүй. Надаас моторын үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

202 оны 04 сарын 20 өдөр Г. ас Г. ын 5450074************** тоот дансанд 2400000 төгрөг гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, 202 оны 04 сарын 20 өдөр Г.аас 509259 тоот дансанд 2400000 төгрөгийн шинэ мотор гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байна. /хэргийн 25-2-р хуудас/

Нэхэмжлэгч тал тухайн моторыг хэвийн ажиллах эсэх талаар мэдэхгүй байх бөгөөд маргаан бүхий мотор хэвийн ажиллах эсэх, гэмтэлтэй эсэх талаархи баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Хариуцагчийн тухайн моторыг би нэхэмжлэгч талд худалдаагүй, мотор зардаг хүнтэй холбож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийг мотор худалдаж авахад нь зуучилсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч талын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд моторыг зах дээр зогсдог Чимэг гэх хүнээс авчирч өгснийг мэдэж байгаа гэх тайлбараар маргаан бүхий моторыг хариуцагчаас худалдаж аваагүй болох нь нотлогдож байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.

Гэрч ...Шинээ өрөө мотор авчираад суулгаад асаагад өгье гэж хэлсэн. ... компютер гэмтсэн гэсэн. ... Шинээгийн буруугаас компютер гэмтсэн. Шинээ урд хойно нь ороод л элдэв утсыг нь холбоод янзлаад байсан .. гэх мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй, гэрч Д. нь нэхэмжлэгчийн гэр бүл, ойр дотны хүн /нөхөр/ байгаа нь эргэлзээ төрүүлж байх тул гэрч мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

5.    Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40..Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ., 40.2. Хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ. гэж тус тус заажээ.

Талуудын хооронд үүссэн зуучлалын гэрээ нэхэмжлэгчийн эзэмшилд моторыг шилжүүлснээр гэрээ биелэгдэж дуусгавар болсон байна. Маргаан бүхий моторын үнийг нэхэмжлэгч тал доголдолтой байж болзошгүй гэх үндэслэлээр хариуцагч талаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.*******, , дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

.Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.-д зааснаар хариуцагч Г.аас моторын үнэ 2400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 57 дугаар зүйлийн 57.-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5**************50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9, 20 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ