Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

Улсын яллагч: Н.Цогням

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000228 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний шилжих шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын Баян******* 1 дүгээр багт байрлах өөрийн гэрийн гадаа иргэн *******ыг хулгай хийсэн үнэнээ хэлсэнгүй гэх шалтгаанаар алхаар биеийн ташаа хэсэг рүү, зүүн шанаа руу, зүүн хөл рүү алхаар цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаанд зулгаралт, бүсэлхий, зүүн дунд чөмөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  Би 2024 оны 05 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд гэртээ малаа хариулж ирээд ******* лүү өөрийн гэх дугаараас ярьж хөөрөх юм байна, чи хүрээд ирэх үү гэж дуудсан утсаар ярихдаа “ахынх нь дотор муу байна, чи ганц шил архи аваад ирээч” гэсэн. Тэгээд намайг гэртээ байж байтал удаагүй *******, ******* нар 2 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд тавагтай идээ цай бариад дөнгөж сандал дээр суухад *******, ******* нар нь 2 шил архи гаргаж ирээд бид 3 хувааж ууж байхдаа надаас хулгайлсан малын талаар хохирлыг маань төлж өгөх талаар ярьсан. *******, ******* нар нь ахаа биднийг уучлаарай, бид малыг чинь нөхөн төлбөрийг төлөөд өгье,  Б.Мөнх- Эрдэнэ нь надад хэдэн бог мал байгаа өгье” гэсэн. Харин ******* нь мөн адил ахаа би таны бог малыг төлөөд өгье” гэсэн.Тэгээд бид 2 шил архи хуваан ууж дуусаад 23 цагийн орчимд *******, ******* нар нь явах гээд мотоцикл дээр сууж байхад нь би гарч ирээд алхаар эхлээд өвдөг хэсэг рүү цохисон. Дараа нь *******ыг зүүн гарын тохой хэсэг рүү 1 удаа өвдөг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд ******* нь зугтаагаад яваад өгсөн болохоор нь би гэр лүүгээ буцаад яваад орсон. Би *******, ******* нарыг манай малыг хулгайлчихаад үнэнээ хэлсэнгүй гэж бухимдаад алхаар цохисон. Би эхлээд өвдөг хэсэг рүү 2 удаа, *******ын тохой хэсэг рүү нэг удаа, өвдөг хэсэг рүү 2 удаа хар өнгийн иштэй төмөр алхаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“.... найз болох очоод   мал алдсан гэх *******ын эхнэр болох эгч рүү яриадах  гэж хэлсэн. ******* нь утсаар яриад эгчтэй юм ярьлаа гээд дэлгэрэнгүй зүйл яриагүй. ******* гэх хүн ******* лүү залгаж бид хоёрыг хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёр гэрээс гараад дэлгүүр ороод “Хараа” нэртэй 0.5 литрийн 2 ширхэг архи аваад ******* ахын гэр лүү  оройн 22 цагийн орчимд очоод гэрт нь ороод  2 шил архиа гаргаж өгөхөд ******* ах тухайн архийг задалж тойруулсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Харин ******* ах шахаад байсан болохоор 2-3 удаа хундагаар уусан. Бид 3 хоорондоо архи хувааж ууж байх үедээ алга болсон гэх бог малуудыг ******* “бид нөхөн төлж өгье” гэсэн. Тэгээд архи хуваан ууж дуусчихаад бид 2 явах гээд мотоциклоо асаах гээд зогсож байтал хулгайчуудаа та нар явах гэж байна уу гэж хэлээд хар өнгийн иштэй алх барьж ирсэн. Намайг зүүн талын ташаа руу барьж байсан алхаараа нэлээн хүчтэй цохисон, дараа нь дахин барьж байсан алхаараа зүүн талын нүдний чамархай хэсэг рүү цохисон. Намайг зодоод байхаар нь зугтсан. Би *******оос зугтаад явж байтал *******тэй би ******* ахын гэрээс холгүй зам дээр тааралдсан. Тэгээд бид уулзаад хөдлөөд явж байхад ******* ах өөрийнхөө портероор илдэж хөөсөн. Тэгээд би ухаан алдаж унасан. Цааш нь юу болсон талаар санахгүй байна. ******* гэх хүн миний ташаа хэсэг рүү 5-6 удаа, нүүр хэсэг рүү 1 удаа, хөл рүү 2-3 удаа гараараа далайн цохисон. Бид хоёрыг ******* ах мал хулгайлчихаад үнэнээ хэлсэнгүй та нар гэж зодсон. Миний толгой маш их өвдөж байна. Ташаа болон хөл, гар өвдөж хавдсан байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг..Надад гомдол санал байхгүй. Одоо зовуурь болон гэмтэл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг зодож цохисон гэх ******* ахад гомдол санал байхгүй...гэх  мэдүүлэг/ хх-ийн 11-12, 29-30 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... манай гэрт ******* ирээд нөгөө богоо малаа алдсан ******* гэх хүний эхнэр болох гэгч рүү намайг яриадах” гэж хэлэхээр ярьсан. Тэгээд удаагүй байтал ******* ах миний гэх дугаар луу гэсэн дугаараас  намайг *******той хүрээд ирээч, уулзъя гэж хэлсэн. Харин ******* ах нь уучихсан чинь дотор муу байна, ганц, хоёр шил архи аваад ирээч гэсэн би хариуд нь “танай эхнэр байхгүй болохоор би очихгүй” гэсэн, харин ******* ах “зүгээрээ хүрээд ирээ, хоорондоо ярилцъя” гэсэн  ******* бид хоёр гэрээс гараад дэлгүүр орж “Хараа” нэртэй 0.5 литрийн 2 ширхэг архи худалдан аваад ******* ахын гэрт нь яваад очиход бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шартсан байдалтай байсан. Тэр үед бид 2 худалдан авсан архиа гаргаж өгөөд удаагүй байж байтал ******* ах архиа задлаад хундагалаад *******д хийж өгөхөд “үгүй ээ, би уухгүй” гэхэд нь ******* ах шахсаар байгаад 2-3 удаа уулгасан. Хоорондоо алга болсон бог малынхаа талаар ярилцсан. Тэгээд удаагүй архи хуваан ууж дууссан ба ******* ах  2-ыг явуулъя гээд гэрээс гараад бид 2 мотоцикл дээрээ суусан, тэгээд мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл ******* яаая” гэх шиг болоход ******* ах хар өнгийн урт иштэй алх барьчихсан зогсож байгаад миний хоёр хөл рүү чи миний малыг хулгайлсан байж надад үнэнээ хэлсэнгүй гэж 5-6 удаа хүчтэй цохисон. Дараа нь *******ыг дахин алхаар цохих шиг болоход ******* нь мотоциклоос буугаад зугтаахад араас нь ******* ах хөөгөөд явсан, харин би мотоциклоо данхраадах хооронд нь 5-6 алхмын цаана “яаая” гэж орилоод байсан. Би сайн хараагүй, учир нь харанхуй байсан. ******* ах эргээд над дээр ирээд намайг “үнэнээ хэлсэнгүй гэж дахин алхаараа миний хөл рүү 4-5 удаа цохисон мотоциклоо асаагаад явах гэтэл нэг хүн дуудаад *******ыг аваад яг хөдөлж байхад араас машины гэрэл асаад хартал ******* ах  машинтайгаа хөөсөн. Машинтай хөөхөд нь бид 2 голын захад гэрлээ унтраагаад зогссон. Тэгээд удаагүй байж байтал ******* ах буцаад яваад өгсөн. Удаагүй бид 2 хөдлөх гэтэл ухаан алдаад унаад өгсөн. Тухайн үед ыг сэрээх гээд нэлээн оролдоход сэрэхгүй байсан ба нэлээн удаж байж ухаан орсон. Тэгээд бид 2 гэр лүүгээ явсан. ******* суманд 07 цагийн орчимд ирээд *******ыг гэрт оруулж өгөөд тэгээд би гэртээ харьсан. Одоо зовуурь гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2024 оны 05 дугаар сарын 30-ний өдөр манай нөхөр болох ******* нь 18 цагийн орчимд ******* гэх найзтайгаа уулзаад ирье гэж хэлээд гарч яваад эргэж ирээд хамт ******* гэх хүнтэй уулзаад ирье” гэж дахин хэлээд 19 цагийн орчимд гараад явсан. Тэгээд ирэхгүй байж байгаад 2024 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 07-08 цагийн орчимд бусдад зодуулсан байдалтай ирсэн. ******* нь ******* ах алхаар цохичихлоо гэсэн. Тэгээд өөр зүйл асуугаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн

 1.*******ын биед зүүн шанаанд зулгаралт, бүсэлхий, зүүн дунд чөмөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 /,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 08/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-04/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, депозит дансны хуулгууд /хх-ийн 84-87, мал тооллогын лавлагаа /хх-ийн 91-94/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 /, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний шилжих шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын Баян******* 1 дүгээр багт байрлах өөрийн гэрийн гадаа иргэн *******ыг хулгай хийсэн үнэнээ хэлсэнгүй гэх шалтгаанаар алхаар биеийн ташаа хэсэг рүү, зүүн шанаа руу, зүүн хөл рүү алхаар цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаанд зулгаралт, бүсэлхий, зүүн дунд чөмөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын...*******, ******* нар нь явах гээд мотоцикль дээр сууж байхад нь би гарч ирээд алхаар эхлээд Мөнх-Эрдэнийг өвдөг хэсэг рүү цохисон. Дараа нь ыг зүүн гарын тохой хэсэг рүү 1 удаа өвдөг рүү нь 2 удаа цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/,

Хохирогч *******ын...******* ах хар өнгийн иштэй алх барьж ирээд намайг зүүн талын ташаа руу барьж байсан алхаараа нэлээн хүчтэй цохисон, дараа нь дахин барьж байсан алхаараа зүүн талын нүдний чамархай хэсэг рүү цохисон. ******* гэх хүн миний ташаа хэсэг рүү 5-6 удаа, нүүр хэсэг рүү 1 удаа, хөл рүү 2-3 удаа гараараа далайн цохисон. гэх  мэдүүлэг/ хх-ийн 11-12, 29-30/,

Гэрч ...******* ах хар өнгийн урт иштэй алх барьчихсан зогсож байгаад миний хоёр хөл рүү “чи миний малыг хулгайлсан байж надад үнэнээ хэлсэнгүй гэж 5-6 удаа хүчтэй цохисон. Дараа нь ыг дахин алхаар цохих шиг болоход нь мотоциклоос буугаад зугтаахад араас ******* ах хөөгөөд явсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Гэрч ийн...манай нөхөр 07-08 цагийн орчимд бусдад зодуулсан байдалтай ирсэн, ******* нь ******* ах алхаар цохичихлоо гэсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн...*******ын биед зүүн шанаанд зулгаралт, бүсэлхий, зүүн дунд чөмөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед зүүн шанаанд зулгаралт, бүсэлхий, зүүн дунд чөмөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 52-53/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгч ******* нь хулгай хийсэн үнэнээ хэлсэнгүй гэх шалтгааны улмаас хохирогч *******ыг алхаар цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал / малчин, 1000 толгой малтай, хувьд ноогдох портер, 5 ханатай гэрийн хөрөнгөтэй/, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алх 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

Шүүгдэгч ******* нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алх 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ч.БАЙГАЛМАА