| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/00375/И |
| Дугаар | 102/ШШ2022/00401 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/00401
| 2022 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2022/00401 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Б.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Н.Буд-Очирт холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Сүнжидмаа,
хариуцагч Н.Буд-Очир нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Сүнжидмаа хариуцагч Н.Буд-рчихт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... эцгийн үүргийг хүлээлгэх журмаар нэхэмжлэл гаргасан... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Хүндрэлтэй байгаа гэж бичсэн байсан. Чадахгүй бол би өөр дээрээ охиноо авах хүсэлтэй байгаа ... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хэргийн 2 дугаар тал/
Б.Сүнжидмаа иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/
Б.Сүнжидмаа оршин суугаа хаягийн талаархи тодорхойлолт /хэргийн 4 дүгээр тал/
Б.Нандинзаяа эрүүл бойжиж байгаа тодорхойлолт /хэргийн 5 дугаар тал/
Б.Нандинзаяа төрсний гэрчилгээ /хэргийн 6 дугаар тал/ нотлох баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн
хариу тайлбар /хэргийн 11 дүгээр тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч Б.Сүнжидмаагийн хариуцагч Н.Буд-очирт холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон Үүнд: ...Эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй... гэж тайлбарласныг,
3. Хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Чадахгүй бол би өөр дээрээ охиноо авах хүсэлтэй байгаа... гэв.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
8. Зохигчид хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан талаар маргаагүй ба хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаж байна гэж үзэв.
Гэхдээ шүүхэд зохигч талуудаас хүүхдийн асрамжийн талаар ямар нэг шаардлага, сөрөг нэхэмжлэл нотлох баримтыг гаргаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд талууд хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй, хариуцагчийг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байхгүй, хариуцагч энэ талаар ямар нэг хүсэлт гомдол гаргаагүй.
10. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн, одоо 02 настай, эцэг Н.Буд-Очироос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн охин 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Буд-Очироос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хянан шийдвэрлэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ