Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/00420

 

 

 

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/00420

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  Б. Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  Э. Мягмарсүрэнд холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямцэцэг,

хариуцагч Э.Мягмарсүрэн нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа хариуцагч Э.Мягмарсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна... гэв.

 

 3. Хариуцагч Э.Мягмарсүрэн хариу тайлбартаа: ... . Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/

Б.Мөнхтуяа иргэний үнэмлэх /3хуудас ар тал/

Гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/

төрсний гэрчилгээ /хэргийн 4 хуудас ар тал/

суралцаж байгаа талаархи тодорхойлолт орчуулга /хэргийн 5-6 дугаар тал/

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл /хэргийн 7 дугаар тал/ нотлох баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

хариу тайлбар /хэргийн 12 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн хариуцагч Э.Мягмарсүрэнд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... МБидний хооронд хүүхдийн асрамжийн болон дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болно... гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ...  Хүүхдийн асрамжийн хувьд маргаан байхгүй эд хөрөнгийн маргаан байхгүй болно... гэв.

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа, хариуцагч Э.Мягмарсүрэн нар 2008 оны 5 сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2009 оны 1 сарын 23-ны өдөр бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болжээ. Тэдний дундаас 2009 оны 6 сарын 06-ны өдөр хүү  төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/

6. Зохигчид таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос тусдаа амьдарсан ба 2014 онд нэхэмжлэгч хүү  хамт БНСУ-д ажиллаж амьдарч байгаа, хариуцагч тусдаа гэр бүлтэй болсон шалтгааны улмаас зохигчид гэр бүлийн хамтын харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрсэн, шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

7. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Мөнхтуяа,  нарыг дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

10. 2022 оны 01 сарын 19-ны өдрийн нэхэмжлэгч Б.Мөнхтуяагаас Б.Нямцэцэгт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цэцэн сартуул овогт Балжирын Мөнхтуяа, Өндөр овогт Эрдэнэчимэгийн Мягмарсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдсугай.

4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ