Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 48

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

   Шүүгдэгч: Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох .... дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Д.******* нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс баруун хойшоо ******* явах хатуу хучилттай замын 5 дахь километрт Д.*******ын эзэмшлийн Toyota Hilux маркийн .... улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3.а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас иргэн 31 настай эмэгтэй Н.*******ийн бие махбодид хүнд гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 05-нд нөхөртэйгээ хөдөө гэр лүү явах гээд *******ийг хамт явъя гэсэн. Засмал дээр дугуй буудаад хурдан зогсоох гээд торомзоо огцом гишгэсэн. Машин шарваад руль-ээ хариулаад байхад дийлдэхгүй замын хажуу руу унасан. Санамсаргүй ийм хэрэг хийсэндээ гэмшиж харамсаж байна гэжээ.

Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс нөхөр *******ын нэр дээр байдаг бид хоёрын дундын эзэмшилийн .... улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн автомашин жолоодоод нөхөр *******, болон *******ын дүү *******ийн хамт явсан. Явахдаа ******* сумруу явдаг засмал замаар явж байтал морь барианы хажууханд очих үед миний зөв талын хойд талын дугуй буудсан. Тэгэхээр нь би зогсох гээд тормос гишгэсэн тэгсэн чинь руль баруун тийшээ булаагаад тэгээд буцааж хариулах гээд дийлдээгүй баруун тийшээ явсан. Тэгээд замаас гараад доошоо буугаад шуудуу руу орсон. Тэгээд яасан талаар мэдээгүй толгой хоёр тийшээ цохигдоод байсан. Тэгээд машин хөдлөхгүй зогссон. Толгой хоёр тийшээ цохигдох үед онхолдож байсан юм билээ. Би тухайн үед бол ойлгоогүй. Тэгээд харсан чинь миний хажууд буюу зүүн урд сууж явсан нөхөр ******* урд суудал дээрээ байхгүй байсан. Тэгэхээр нь би ******* алга байна ш дээ гээд хойшоо хартал ******* хойд талын суудал дээр би байна байна гэчихсэн сууж байсан. Харин хойд талын суудал дээр сууж явсан. ******* машинд байхгүй байсан. Тэгээд сандраад хаалгаа онгойлгох гэсэн чинь хаалга онгойхгүй байсан. Тэгээд хажуу хаалганы хагараад онгойчихсон байсан цонхоор машинаас гарсан. Тэгээд харсан чинь ертөнцийн зүгээр урагшаа хараад зогсож байсан. ******* машины ертөнцийн зүгээр хойд талд шидэгдсэн байдалтай газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь ухаантай гэхдээ шоконд орсон байдалтай байсан. Энэ үед араас нөхөр ирсэн. Тэгээд *******ээс би яаж байна зүгээр үү гэж асуухад ******* хөл гар хоёр өвдөж байна гэж байсан. Намайг машинаас гарах үед засмал зам дээр нэг цагаан өнгийн машин ирж зогсож байсан юм. Тэр хүмүүс эмч цагдаа дуудсан байсан. *******ийн тохойноос нь цус гараад байсан. Тэгээд тэр цагаан машинаас гарч ирсэн хүн тохойг нь ороолтоор боож өгсөн. Тэгээд байж байтал эмч ирээд бид гурвыг авч явсан. Тэр нөгөө машинтай хүн Гурвантэс сум явж байгаа газар хол явахгүй бол болохгүй гэж хэлээд яваад өгсөн. Би 70-80 орчим киломер цагийн хурдтай явж байсан. Миний араас ирсэн гэх машин болохоор бид нарын өмнө явж байсан юм. Тэрийг би гүйцэж түрүүлээд урд нь гарчихсан явж байтал дугуй хагарсан юм. Миний толгой жаахан өвдөөд байсан зүрх мөн өвдөөд байгаа ******* гайгүй. ******* баруун талын тохой ил хугаралтай гэсэн дунд чөмөгний хүзүү суудал ясны хугаралтай гэж байсан” /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,*******т би нийт 3 сая 600 мянган төгрөг төлж барагдуулсан. ******* нь одоо надаас ямар нэг зүйл нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй гэж байгаа” гэв.

            Хохирогч Н.******* мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс Баруун хойшоо 30 орчим километрт байх ах *******ын хөдөө гэрт нь очихоор *******ын эзэмшлийн Тоёота Хайлюкс маркийн машинтай 14 цаг 30 минутын үед явсан. Машиныг ******* ахын эхнэр ******* эгч жолоодож явж байсан. Тэгээд ******* сумаас гараад холдоогүй морь барианы хажууханд явж байгаад дугуй буудах шиг болсон. Чанга тас хийх дуу гарсан. Машин далбилзаад хөдлөөд байсан. Тэр үед ******* ах дугуй буудчихлаа гэж хэлж байсан. Тэгээд би айгаад нүдээ аньсан тэрнээс цаашаа юу болсныг мэдээгүй нэг мэдсэн гадаа хэвтэж байсан. Машины цонхоор шидэгдсэн байсан. ******* эгч намайг өргөөд толгой нь зүгээр үү гээд байсан. Би хариу хэлж чадаагүй. Миний ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. Уг машиныг ******* эгч барьж явсан. ******* эгч ер нь машин барьдаг жолооч хүн байгаа юм. Машины зүүн урд талд ******* ах сууж явсан. Би машины арын суудал дээр голлоод сууж явсан. Өөр хүн байгаагүй. Миний баруун талын тохой хугарч бяцарсан мах их тасарсан. Баруун талын хөлний дунд чөмөгний толгой 2 хуваагдсан, аарцаг 2 газарт цуурсан байсан. Баруун талын хөлөнд хиймэл чөмөгний толгой суулгуулсан. Баруун гаранд ялтас тавьж хадсан. Өөр ямар нэг гэмтэл байхгүй байсан. Үзэгдэх орчин хэвийн өдөр гэгээтэй цэлмэг цаг агаартай байсан. ******* ах бид хоёр эцэг нэгтэй эх тусдаа хоёр байгаа юм. ******* нь *******ын эхнэр нь байгаа юм. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Санаатай ингэж гэмтэл учруулсан биш ямар нэг гомдол байхгүй. Эмчилгээнд гарсан нийт 3 сая төгрөгийг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

            Гэрч Д.******* мэдүүлэхдээ... “Би эхнэр *******гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

            Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг шинжээчийн дүгнэлт:

1.  Өмнөговь аймгийн ******* сумаас баруун хойш ******* сумруу явах хатуу хучилттай засмал замын 5 дахь километрт 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* овогтой ******* нь Тоёота Хайлюкс маркын ... улсын дугаартай автомашин жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас зорчигч ******* овогтой *******ийн биөд Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаарт дүгнэлтэнд гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учирсан дүгнэлт гаргасан байна.

2. Уг зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын акт, фото зураг, хохирогч, сэжигтэн нарын тайлбар байцаалт нартай танилцаж үзхэд Тоёота Хайлюкс маркын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч ******* овогтой ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.08 №109 дүгээр дүгнэлт:

  1. *******ын биед баруун сарвууны жижиг зулгаралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. ******* нь 2016.07.17 өдөр мориноос унаж гэмтэн 2017.08.24 өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины эдийн дунд зэргийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас Гавлын ясыг цоолж, цусан хурааг цэвэрлэн тархины дарагдлыг арилгах мэс засал хийлгэж байжээ./хх-ийн 33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.08 №110 дугаар дүгнэлт:

1. *******ийн биед баруун бугалганы ил хугарал, баруун дунд чөмөгний хүзүү, суудал ясны далд хугарал гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Бугалганы ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун дунд чөмөгний хүзүү, суудал ясны далд хугарал гэмтэл нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна.

4. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.

5. Хэвлийн эрхтнүүдэд ямар гэмтэл учирсан эсэхийг ирүүлсэн баримтаар тогтоох боломжгүй байна. /хх-ийн 35 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.10 №111 дүгээр дүгнэлт:

  1. *******гийн биед баруун мөрний ар хэсгийн цус хуралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарна. /хх-ийн 37 дугаар хуудас/

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017.04.24 №21 дүгнэлт:

1. Зам тээврийн осол гарахад Тоёота хайлюкс маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а/-д “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.6/-д "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Тайлбар: Жолооч Д.*******гийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.6 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх шалтгаан биш юм.

2. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Чулуунбаатарын 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №17 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 113 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2017.04.01 №01 Автомашины техникийн үнэлгээний дүгнэлт:

-Тоёота хайлюкс маркийн 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд орж ирсэн69-58 өма улсын дугаартай, сувдан цагаан өнгийн автомашины нийт хохирлын үнэлгээ 4812000 төгрөгөөр тогтоов. /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл:

Үзлэгээр: Зам тээврийн осол болсон гэх газар нь Өмнөговь аймгийн төвөөс баруун хойш ******* сум явах засмал замын 5 дахь км-т болсон байх бөгөөд уг зам нь эсрэг урсгалтай хоёр эгнээ зам байв. Ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэн явсан цагаан өнгийн .... улсын дугаартай Тоёота хайлюкс маркийн автомашин баруун гар тийшээ буюу ертөнцийн зүгээр замын зүүн тийш замаас гарч онхолдсон зам тээврийн осол гарчээ. Уг аптомашины зүүн дугуй нь эсрэг урсгалруу орж дугуйраад замын зүүн тийш шарваж замаас гарч онхолдсон байсан ба анх замаас гарч онхолдож газар ухагдсан автомашины эд зүйл бутарч унасан газрыг “А” цэгээр авч “А” үсгээр тэмдэглэн уг ухагдсан цэгээс зүүн тийш мөн газар ухагдсан байх ба энэ нь автомашиныг хөндлөнгөөрөө явж ойчсоныг харуулж байх тул мөн уг цэг дээр үсэг тавьж тэмдэглэв, уг цэгээс зүүн хойшоо автомашин өнхөрсөн байдалтай хэсэг хэсэг газар ухагдаж явсан байх тул “А”, “В” цэгээс хойшоо ухагдсан иэгүүдийг 1-ээс 8 гэж дугаарлан осол болсон газраас хойшоо буюу замын зүүн талд байрлах хурдны дээд хягзгаарлалын төгсгөл тэмдгийг үл хөдлөх цэгээр авч хэмжилтийг хийлээ. Үзлэгийг засмал зам дээрээс эхлэн автомашин хүртэл зүүн хоишоо дарааллуулан хийсэн бөгөөд засмал зам дээр автомашины зүүн талын дугуй замын голын тасархай цагаан зураасыг давж эсрэг урсгалруу орж 21.5 метр яваад буцаж өөрийн урсгалруугаа ороод үргэлжлэн шарваж замаас гарсан шарвалтын мөр үүссэн байх тул уг мөрний уртыг нийтэд нь хэмжихэд 52 метр байв. Уг мөрнөөс цаашаа А цэг хүртэл ямар нэгэн автомашины мөргүй хэсэг газар байх тул уг хэсгийг хэмжихэд 2.6м байв. Засмал замаас шарваж буусан аптомашины хоёр мөрний хоорондох зайг хэмжихэд 2.7м байв. “А'‘ цэгээс үл хөдлөх цэг хүртэл өнцөг гарган хэмжихэд ПО.Зм X 5.1м, мөн В цэг хүртэл зүүн урагш чигээр нь хэмжихэд 3.5м, “А” цэгээс зүүн хойшоо 1-ийн тоо буюу ухагдсан газар хүртэл чигээр нь хэмжихэд 4.6м, 1-ийн тооноос зүүн хойшоо 3-ийн тооруу чигээр нь хэмжихэд 5.6м. 3-ын тооноос мөн зүүн хойшоо ухагдсан газар буюу 5-ын тооруу хэмжихэд 2 6м; 5-ын тооноос баруун тийш 4-ийн тооруу чигээр нь хэмжихэд 2.6м, 4-ийн тооноос зүүн хойшоо 6-ын тоо хүртэл чигээр нь хэмжихэд 6.2м, 6-ын тооноос зүүн тийш ухагдсан газар бую> 7-ын тоо хүртэл чигээр нь хэмжихэд 4.5м, 7-ын тооноос баруун хойшоо ухагдсан газар буюу 8-ын тооруу чигээр нь хэмжихэд 3.7м, уг цэгээс зүүн хойшоо автомашин дээврээрээ газар унасан мэт хоёр хөндлөн мөр шороон дээр үүсэн байсан тул 8-ын тооноос уг үүсэн мөр хүртэл чигээр нь хэмжихэд 1.6м, уг цэгээс автомашин хүртэл зүүн хойшоо чигээр нь хэмжихэд 3.4м байв. Автомашины баруун хойд дугуйнаас баруун тийш засмал замын зүүн хашлага хүртэл чигээр нь хэмжихэд 22м, баруун урд дугуйнаас мөн чигээр нь хэмжихэд 23.5м бамх ба уг автомашины кабин урдаасаа доошоо цөмөрсөн. салхины шилнүүд хагарсан. зүүн урд хаалга онгорхой, зүүн хойд дугуй хагарч язарсан байв. Уг замын ерөнхий байдлыг авч үзвэл дундуураа тасархай цагаан зураастай хоёр талаараа шороон хөвөөтэй нийт өргөнийг нь хэмжихэд 10.З м, зөвхөн асфальтан замын өргөнийг хэмжихэд 7.2 метрийн өргөнтэй байв. Үзлэгийн явцад эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шинжээч никон маркийн аппаратаар 30 кадр зураг авч бэхжүүлэв.  /хх-ийн 04 дүгээр хуудас/

-Замын Цагдаагийн газрын 2017.02.05-ны өдрийн Зам тээврийн ослын акт, Өмнөговь аймгийн төвөөс баруун хойш ******* сум явах замын 5 дахь километрт болсон зам тээврийн ослын схем зураг, 2017 оны 02 дугаар сарын 05-нд Морь бариа орох замд зам тээврийн осол гарсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-16 дугаар хуудас/

-Хураан авах тогтоол 2017.03.23-ны өдөр

1. ******* овогтой *******гийн 1107144 дугаартай жолоочийн үнэмэлхийг хураан авсугай. /хх-ийн 17 дугаар хуудас/

-Хураан авах тогтоол 2017.03.29-ний өдөр

1. ******* овогтой *******гээс автомашины 1 ширхэг дугуйг үзлэг хийж хураан авсугай. /хх-ийн 19 дүгээр хуудас/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл 2017.03.29-ний өдөр

Үзлэгээр: Өмнөговь аймгийн ******* сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын урд талын хашаан дотор ... улсын дугаартай Тоёота хайлюкс маркийн автомашины тухайн осол болох үедээ зүүн хойд талдаа тавьсан байсан гэх дугуйнд үзлэгийг эхлэн явуулав. Уг дугуй нь хоёр талын хажуу бөөрөн дээрээ GRANDTREK, DUNLOP 215/70R16 99S гэсэн бичлэгтэй гадна харагдах хэсэгтээ буюу дугуйны хээ хэсгийн голд хөндлөн нэг талаас нөгөө тал хүртлээ 40 сантиметр урттай урагдсан байх ба уг урагдсан хэсгийн голд дэлбээ үүсгэн буудаж хагарсан мэт урагдалттай урагдалт зулгарсан хэсэгт трос нь ил гарсан байв. Дугуйны хээний гүнийг хэмжиж үзэхэд 0.4 сантиметр байв. Уг дугуйг задлан обуднаас салгаж доторх олгой хаймарыг гаргаж ирэхэд дотор талд байх олгой хаймарны тал хэсэг нь бүхэлдээ буудаж задарч урагдсан байсныг тэмдэглэн ав хөндлөнгийн гэрч нарт харуулан үзлэгийн явц байдлыг криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч С.Сумъяагаар Nikon маркийн гэрэл зургийн аппаратаар 10 кадр зураг авч эд мөрийн баримтаар уг дугуйг хураан авав. /хх-ийн 20 дугаар хуудас/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол 2017.03.23

1. Д.******* 1107144 дугаартай жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч, уг хэрэгт хавсаргахаар тогтов./хх-ийн 24 дүгээр хуудас/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол 2017.04.04

1. Д.*******гээс хураан авсан 69-58 өма улсын дугаартай Тоёота хайлюкс маркийн автомашины зүүн хойд талын дугуйг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч, уг хэрэгт хавсаргахаар тогтов. /хх-ийн 25 дугаар хуудас

******* овогтой *******гийн В ангилалтай 1107144 тоот жолоочийн үнэмлэх хүчинтэй. /хх-ийн 58 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 86-94 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас Д.******* нь урьд ял шийтгэлгүй /хх-ийн 97 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017.04.21 №01 дүгээр Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд зассан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс баруун хойшоо ******* явах хатуу хучилттай замын 5 дахь километрт Д.*******ын эзэмшлийн Toyota Hilux маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн дүрмийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж автомашин онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.*******ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан учруулсан болох нь хохирогч Н.*******ийн мэдүүлсэн...“ 2017 оны 02-р сарын 05-ны өдөр *******ын эзэмшлийн Тоёотай Хайлюкс маркийн машинтай 14 цаг 30 минутын үед явсан. Машиныг ******* ахын эхнэр ******* эгч жолоодож явж байсан. Тэгээд ******* сумаас гараад холдоогүй морь барианы хажууханд явж байгаад дугуй буудах шиг болсон. Чанга тас хийх дуу гарсан. Машин далбилзаад хөдлөөд байсан. Тэр үед ******* ах дугуй буудчихлаа гэж хэлж байсан. Тэгээд би айгаад нүдээ анисан тэрнээс цаашаа юу болсныг мэдээгүй нэг мэдсэн гадаа хэвтэж байсан. Машины цонхоор шидэгдсэн байсан. ******* эгч намайг толгойн дээр ирээд өргөөд толгой нь зүгээр үү гээд байсан. Би хариу хэлж чадаагүй. Миний ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. Уг машиныг ******* эгч барьж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.08 №110 дугаар дүгнэлт: 1. *******ийн биед баруун бугалганы ил хугарал, баруун дунд чөмөгний хүзүү, суудал ясны далд хугарал гэмтэл үүсчээ, 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой, 3. Бугалганы ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун дунд чөмөгний хүзүү, суудал ясны далд хугарал гэмтэл нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна, 4. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Д.*******гийн “ торомз гишгэсэн чинь руль баруун тийшээгээ булаагаад буцааж хариулах гээд дийлээгүй” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******г Тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

 Шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Хохирогч Н.******* нь “Надад ямар нэг гомдол санал байхгүй. Нэхэмжилэх зүйл байхгүй. Санаатай ингэж гэмтэл учруулсан биш ямар нэг гомдол байхгүй. Эмчилгээнд гарсан нийт 3 сая төгрөгийг төлж барагдуулсан” талаар мэдүүлсэн, шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар “ тодорхой мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа явуулах эрхийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлахыг эрх хасах ял гэх бөгөөд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар заасан байх тул шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ. 

          Шүүгдэгч Д.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөрийг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.*******гийн “В”ангиллын 1107144 дугаартай жолооны үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр, цаашид ашиглах боломжгүй машины дугуйг устгахаар тус тус шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн №... дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйл ийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар Д.******* нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, Захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх журамтай болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ