Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/183

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

Улсын яллагч: Н.Цогням

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000203 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийн биед халдаж нүүр хэсэг рүү өшиглөсний улмаас хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун шанаа, дух, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Миний бие тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би *******ийн эмчилгээний болон зардал гаргасан хохирлын мөнгө болох 500,000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 83-85/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орой ******* сумын төвд орж ирээд Жаргал гэдэг айлд очсон. Тэгээд ******* гэдэг хүнтэй тааралдаад үхэр асуутал энэ хүнээс асуу гээд намайг нэг танихгүй айлын хашаа руу дагуулж орсон. Тэр хашаанд танихгүй 3 хүн байсан. Би үхэр малаа асуугаад байж байтал миний нүүр рүү ******* гэдэг залуу шууд өшиглөсөн. Тэр үед гэдэг хүн “чи наад цусаа угааж цэвэрлэ гэж байсан. Тэгээд тэр хашаанд байсан хүмүүс яваад өгсөн. Би гэдэг айл руу явж байхад миний хамрын цус тогтохгүй байхаар нь би Сумын төвийн халуун усны хажууд сууж байтал сумын цагдаа ирээд намайг дагуулж эмнэлэг дээр дагуулж очиж миний хамрын хажууд нэг оёдол тавиулж өгөөд гэдэг айлд намайг хүргэж өгсөн. ******* гэдэг залуу миний нүүр лүү хоёр удаа өшиглөсөн, миний хамрын баруун талыг зад өшиглөсөн байсан. Би эмнэлэг дээр очиж нэг оёдол тавиулсан. Мөн үүдэн доод шүд хөдөлсөн баруун нүд хөхөрсөн. Миний хувьд гомдолтой байна надаас эмчилгээнд хэдэн төгрөг гарна тэр бүхнийг нэхэмжилж байна. Би ******* сумын Эрүүл мэндийн төвд хамартаа оёо тавиулсан. Мөн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор тусламж авсан надаас 500,000 төгрөгийн зардал гарсан уг зардлыг би өөрөө хийсэн. Надаас гарсан 500,000 төгрөгийг хоёр хоногийн дотор өгнө гэсэн надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг/хх-ийн 8-10, 14-15/,

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 99.649 төгрөгийг бураатай этгээдээс нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  “...Энэ хоёр хүнтэй тааралдсан. Тухайн өдөр би ын хамт хашаандаа хоолны амбаар барьж байхад *******, гэдэг хүнийг дагуулж орж ирсэн. Энэ хоёр хүнтэй тааралдсан. Би тай хавтан өргөж байхад ******* орж ирээд хамт өргөлцсөн тэгээд хадаж дуусаад бид хэд 2 шил архи хувааж уусан. Тэгээд би унтаад өгсөн. Намайг унтаад өгсөн хойгуур манай хашаанд зодоон болсон байсан би сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө нь намайг гэртээ байхад гэдэг хүн орж ирээд намайг зодсон гээд манай хашаанд тай уулзаж байсан. Тэр үед би , гэдэг хүнийг зодсон гэж мэдсэн. тай уулзаж байхад нь холоос харахад хамрынхаа хажууд шалбархайтай байсан. Мөн баруун нүд нь бага зэргийн хөхрөлттэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би өглөө *******тэйийн байсан айл гийнд очиход нь намайг гэдэг хүн зодсон оёдол тавиулсан гэж ярьж байсан,  хамрынхаа хажууд шархтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“..Тухайн орой би адуугаа харах гээд гудамжаар явж байхад гудамжинд нэг хүн сууж байсан би очиход Баянбулаг сумын гэдэг залуугийн хамраас цус гарчихсан байсан. Биид чи наад цусаа цэвэрлэ гэж хэлчхээд явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25/,

 Гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Тухайн орой манайд орж ирээд жаахан байж байтал Бат- Эрдэнэ манайд ороод ирсэн чи за дэлгүүр орчхоод ирнэ гээд гараад явсан. Тэгээд шөнө манайд олон нийтийн цагдаа дагуулж ирсэн нь олон нийтийн цагдаатай хамт ирэхдээ хүнд зодуулаад эмнэлэг дээр очиж оёо тавиулаад ирлээ гэж байсан. хамраа хуга цохиулсан мөн баруун нүд нь бага зэргийн хөхрөлттэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 303 дугаартай:

“...*******ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун шанаа, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун шанаа, дух, эрүүнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-68/,

-Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 72-75/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90/, депозит дансны хуулгууд /хх-ийн 97-98/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийн биед халдаж нүүр хэсэг рүү өшиглөсний улмаас хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун шанаа, дух, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын...би хүлээн зөвшөөрч байна,... *******ийн эмчилгээний болон зардал гаргасан хохирлын мөнгө болох 500,000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 83-85/,

Хохирогч *******ийн.... гэдэг залуу шууд өшиглөсөн...миний хамрын хажууд нэг оёдол тавиулсан,... гэдэг залуу миний нүүр лүү хоёр удаа өшиглөсөн миний хамрын баруун талыг зад өшиглөсөн байсан..гэх мэдүүлэг/хх-ийн 8-10, 14-15/,

Иргэний нэхэмжлэгч *******ын..Хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 99.649 төгрөгийг бураатай этгээдээс нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч*******ийн...Маргааш өглөө нь гэдэг хүнийг зодсон гэж мэдсэн, ...холоос харахад хамрынхаа хажууд шалбархайтай, мөн баруун нүд нь бага зэргийн хөхрөлттэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 Гэрч ... нь намайг гэдэг хүн зодсон оёдол тавиулсан гэж ярьж байсан,  хамрынхаа хажууд шархтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Гэрч “.. гэдэг залуугийн хамраас цус гарчихсан байсан,  биид чи наад цусаа цэвэрлэ гэж хэлчхээд явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25/,

 Гэрчийн нь олон нийтийн цагдаатай хамт ирэхдээ хүнд зодуулаад эмнэлэг дээр очиж оёо тавиулаад ирлээ гэж байсан. хамраа хуга цохиулсан мөн баруун нүд нь бага зэргийн хөхрөлттэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 303 дугаартай...*******ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун шанаа, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-68/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун шанаа, дух, эрүүнд зулгаралт хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 67-68/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч  ******* нь хохирогч *******ийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоорондын таарамжгүй харьцааны улмаас  бусдын үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь шүүгдэгч ******* анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаа учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 99,649 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч  *******аас 99,649 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал/ малчин, 200 толгой бог малтай, хувьдаа мотоцикль, машин, 5 ханатай гэрийн хөрөнгөтэй /, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн буюу эвлэрлийн гэрээ / хх-ийн 91-92/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн № 55 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 99.649 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА